| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00419/И |
| Дугаар | 344 |
| Огноо | 2016-06-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 344
2016 оны 06 сарын 03 өдөр Дугаар 156/ШШ2016/00344
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00419/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багт оршин суух, Боржигин овогт Шаравын Цэцэгээ (РД:СЛ63102509) нэхэмжлэлтэй
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Цэцэгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Цэцэгээ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн иргэн Шаравын Цэцэгээ миний бие нь 1963 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн Хэрлэн тооно бригадад 1977 оноос 1990 он хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч Ш.Цэцэгээ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ш.Цэцэгээ миний бие Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум Баянбадрал нэгдлийн Хэрлэн тооно бригадад 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох тухай нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарсан болно. Учир нь өндөр настны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигин овогт Шаравын Цэцэгээ нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн Хэрлэн тооно бригадад 1979 оноос 1990 он хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Боржигин овогт Шаравын Цэцэгээ нь 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал Хэрлэн тооно бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 4х/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн даргын 1977 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай 38 дугаартай тушаал /хх-ийн 5-6х/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дугаартай Малчин гишүүдэд ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-ийн 7-8х/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 119 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал /х-х-ийн 9-10х/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал /х-х-ийн 11-12х/, 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ш.Цэцэгээд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 13-16х/, 1984 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Х.Пүрэвжаргалын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 17х/, 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Пүрэвбаярын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 18х/, 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Х.Нарантуяагийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 19х/, 1994 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Х.Пүрэвбатын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 20х/, иргэн Ш.Цэцэгээд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 21х/, гэрч Б.Тунгалагийн мэдүүлэг /хх-ийн 30х/, гэрч Д.Дэмбэрэлсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 31х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигин овогт Шаравын Цэцэгээг 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн Хэрлэн тооно бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Цэцэгээгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР