| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00418/И |
| Дугаар | 345 |
| Огноо | 2016-06-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 345
2016 оны 06 сарын 03 өдөр Дугаар 156/ШШ2016/00345
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00418/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багт оршин суух, иргэн Шарнууд овогт Чимэдийн Халтар (РД:СЛ56061516)-ын нэхэмжлэлтэй
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч. Халтар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Халтар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн иргэн Чимэдийн Халтар миний бие нь 1956 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн Хэрлэн тооно бригадад 1977 оноос 1990 он хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч Ч.Халтар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ч.Халтар миний бие Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум Баянбадрал нэгдлийн Хэрлэн тооно бригадад 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох тухай нэхэмжлэл гаргасан болно. Мөн миний бие 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд цэргийн алба хаасан байдлыг ажиллаж байсан жилд оруулан ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Шарнууд овогт Чимэдийн Халтар нь 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал Хэрлэн тооно бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа болон 1974 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн алба хааж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Шарнууд овогт Чимэдийн Халтар нь 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал Хэрлэн тооно бригадад малчнаар ажиллаж байсан болон 1974 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн албыг хааж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 4х/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн даргын 1977 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай 38 дугаартай тушаал /хх-ийн 5-6х/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаартай Мал тооллогын групп байгуулах тухай тушаал /хх-ийн 7-8х/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дугаартай Малчин гишүүдэд ээлжийн амралт олгох тухай тушаал /х-х-ийн 9-10х/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын ээлжийн амралт олгох тухай 119 дугаартай тушаал /хх-ийн 11-12х/, Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 02 дугаар арын 17-ны өдрийн 1290 дугаартай лавлагаа /хх-ийн 13-14х/, 1981 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ч.Халтарт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 14-17х/, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ч.Халтарт олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 18х/, нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаандаа шагнагдсан ддиплом, баярын бичгийн хуулбар /хх-ийн 24-34х/, гэрч Б.Тунгалагийн мэдүүлэг /хх-ийн 38х/, гэрч Д.Дэмбэрэлсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 39х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч. Халтар нь Батлан хамгаалах яамны сайдын 1974.05.17-ны өдрийн №126 дугаар тушаалаар Хэнтий аймгаас цэргийн албанд татагдаж Ардын армийн 167 дугаар ангид цэргийн алба хаасан байдлыг шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шарнууд овогт Чимэдийн Халтарыг 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн Хэрлэн тооно бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Ч.Халтар нь 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн жинхэнэ албан хаасан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Халтарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР