| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00290/И |
| Дугаар | 346 |
| Огноо | 2016-06-03 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 346
2016 оны 06 сарын 03 өдөр Дугаар 156/ШШ2016/00346
Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 156/2016/00290/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5 дугаар баг, Саригийн 2-10 тоотод оршин суух, иргэн Өлзийтийн Намжилд холбогдох
8 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга П.Оростогоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5 дугаар баг, Саригийн 2-10 тоотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй Өлзийтийн Намжил нь 2015 оны 09 дүгээр сарын 26, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус согтуугаар гэр бүлдээ хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлөөр албадан саатуулагдсан ба саатуулах байрны үйлчилгээний төлбөр 8 300 төгрөг /найман мянга гурван зуу/-ийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Намжил шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие нэхэмжилсэн 8 300 төгрөгийг удахгүй төлж барагдуулна гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч Ө.Намжилаас саатуулах байрны үйлчилгээний төлбөр 8 300 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч 8 300 төгрөгийг маргаангүйгээр бүрэн хэмжээгээр төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ө.Намжилаас саатуулах байрны үйлчилгээний төлбөрт 8 300 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг анхааруулсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР