| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00315/И |
| Дугаар | 347 |
| Огноо | 2016-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 347
2016 оны 06 сарын 03 өдөр Дугаар 156/ШШ2016/00347
Хэнтий аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00315/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сум 9 дүгээр баг, 10-05 тоотод оршин суух Харуул овогт Лхагвын Цэвэгмидийн /РД:МА71011011/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Батширээт сумын Норовлин багт оршин суух Харнууд овогт Мөнхжаргалын Мөнхтэмүүлэнд / РД:ТЯ90110411/ холбогдох
Зээл, зээлийн хүү, алдангид 9 750 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Цэвэгмид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Мөнхтэмүүлэнд 2013 оны 05 дугаар сарын 29-нд зээлийн гэрээ байгуулан 6 500 000 төгрөгийг зээлдүүлснээс хойш 2 жил гаруйн хугацаа өнгөрч байна. М.Мөнхтэмүүлэн нь элдэв арга заль хэрэглэн хуурч мэхэлсээр сүүлдээ холбогдох боломжгүй болж сураг тасарч биднийг сэтгэл санаа, цаг хугацаа, мөнгө санхүүгийн хүнд байдалд оруулсан юм.
Иймд М.Мөнхтэмүүлэнгээс зээл, хүү алдангид 9 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Цэвэгмид шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие М.Мөнхтэмүүлэнд холбогдуулан 9 750 000 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 8 750 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн бөгөөд М.Мөнхтэмүүлэн нь 3 000 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний дотор, үлдэгдэл 5 500 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сараас эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 31-нийг дуустал сар бүр 306 000 төгрөгийг миний нэр дээрх ХААН банкны 5890310873 дансанд төлөхөөр ярилцаж тохиролцсон тул бид эвлэрлийн гэрээ байгууллаа.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч М.Мөнхтэмүүлэн шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Л.Цэвэгмидийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож нэхэмжлэгч Л.Цэвэгмид нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 250 000 төгрөгөөс татгалзаж 8 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч миний бие 2016 оны 07 дугаар сарын 31-ний өмнө нэхэмжлэгчийн ХААН банкны 5890310873 тоот дансанд 3 000 000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 5 500 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сараас эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 31-нийг дуустал сар бүр 306 000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгч Л.Цэвэгмидтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Цэвэгмид нь хариуцагч М.Мөнхтэмүүлэнд холбогдуулан зээл, зээлийн хүү, алдангид 9 750 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Цэвэгмид хариуцагч М.Мөнхтэмүүлэн нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Л.Цэвэгмид нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 250 000 төгрөгөөс татгалзаж, 8 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч хариуцагч М.Мөнхтэмүүлэн 2016 оны 07 дугаар сарын 31-ний өмнө нэхэмжлэгчийн ХААН банкны 5890310873 тоот дансанд 3 000 000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 5 500 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сараас эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 31-нийг дуустал сар бүр 306 000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгч Л.Цэвэгмидтэй харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Л.Цэвэгмидийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Мөнхтэмүүлэнд холбогдох зээл, зээлийн хүү алдангид 9 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчид нь 8 500 000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийн хэмжээнд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч Л. Цэвэгмидээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 170 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М. Мөнхтэмүүлэн нь нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн хураамжны тал хувь болох 85 475 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР