Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/137

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч П.Итгэл,

Хохирогч А.Д, С.У, Б.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд, Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Ц.Э, О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Одончимэгийн О.Э нарт холбогдох эрүүгийн 1838000000088 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Э, О.Э нар нь бүлэглэж, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын ... тоотод оршин суух хохирогч А.Дын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Sky маркийн гар утас, ТСL маркийн 40 инчийн зурагт зэрэг эд зүйлийг нь хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг  орон байранд нэвтэрч үйлдсэн,

Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Нарийн гудамжны задгайд оршин суух Ц.Бгэрт амьдарч байхдаа авдарнаас нь 5 ширхэг 7 цэнгийн мөнгөн зоос, монетон гинж, ээмэг, бичиг баримт зэрэг эд зүйл хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн ... тоотод оршин суух хохирогч Д.Огэрээс 4 кг үхрийн мах, гүзээтэй цагаан тос, 150 гр савалгаатай цангис жимс зэрэг зүйл хулгайлж 48.400 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн ... тоотод оршин суух хохирогч Т.Ягэрээс Самсунг Галакси Таб хулгайлж 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн ... тоотод оршин суух иргэн П.Бгэрээс 50.000 төгрөг ажлын хувцас зэрэг эд зүйл хулгайлж 68.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2018 оны 02 дугаар сарын 20-ны шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутагт байрлах иргэн Д.Ээзэмшлийн “Тээл” нэртэй дэлгүүрийн цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч Еvок нэртэй 0,75 гр архи 1 ширхэг, Соёрхол нэртэй архи 0,75 гр архи 4 ширхэг, Сүүн чингис нэртэй 0.5 гр нэртэй архи 6 ширхэг, хутга 2 ширхэг, хүүхдийн тоглоомон машин 1 ширхэг, 3 хос сав 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 233.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5-р багийн ... тоотод оршин суух иргэн Т.Ббайшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Соёрхол нэртэй 0.5 гр шилтэй архи 3 ширхэг, Ерөөл нэртэй архи 0.5 гр шилтэй архи 6 ширхэг, Боргио нэртэй 2.5 л пиво 6 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 160.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод

 оршин суух С.Уийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хонины гулууз мах хулгайлж 92.500 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг талын хонхорын ... тоотод байрлах хохирогч Д.Ггэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн Sharp маркын зурагт, зурагтны Тод станц зэрэг эд зүйлийг хулгайлж 410.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн сумын ... тоотод байрлах хохирогч Д.Цбайшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 40.000 төгрөгийг хулгайлж 40.000 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийг,

Шүүгдэгч О.Э нь Д.Одонбаатартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаанд оршин суух иргэн Б.Ягийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж Samsung маркийн зурагт, ДДШ-ын станц, гитар зэрэг эд зүйлийг хулгайлж 460.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Мөрөн сумын ... тоотод хашаанд оршин суух иргэн Ч.Ммалын хашаанаас 2 тооны ямаа хулгайлж 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Б.Оийн 4 тооны үхрийг хулгайлж 3.200.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг,

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар ... тоотод оршин суух иргэн А.Ббайшинд нэвтрэн 2 ширхэг хонины мах хулгайлж 264.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Э, О.Э нар нь бүлэглэж 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн А.Дын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “Скай”маркийн гар утас, “TCL” маркийн 40 инчийн зурагт зэрэг эд зүйлийг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...18 цагт гэртээ ирээд машинаа хашаандаа оруулж тавьтал цонх онгойсон байхаар нь очиж үзтэл байшингийн баруун талын цонх онгойсон хоймрын хананд тогтоогчоор тогтоосон байсан телевизор байхгүй байсан. Тэгэхээр нь үүдээ онгойлгож ортол гэрийн үүд онгойсон байсан. ...TCL маркийн 40 инчийн хар өнгийн телевизор лизингээр 699.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...манайхаас хар өнгийн Sky маркийн гар утас алдагдсан...гар утсаа 70.000 төгрөгөөр үнэлнэ...Гар утас зурагтны үнэ 550.000 төгрөг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151-154 дүгээр хуудас/,

Гэрч Н.Э-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байсан...Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод очиход гэрийн эзэн бололтой үл таних залуу энэ манайхаас хулгай хийх гэж байгаад баригдлаа гээд Цэдэнжав овогтой Ц.Эийг барьж авчихсан зогсож байсан. Тэгээд Ц.Эийг машиндаа суулгахад Ц.Э нь надтай хамт хулгай хийх гэж байсан О.Э хашааны гадаа хүлээж байгаад намайг баригдахаар зугтаасан гэж байсан ба О.Эыг хаана байгааг мэдэх үү гэхэд мэднэ, би байгаа газрыг нь заагаад өгье гэж байсан. Тэгээд надад ярихдаа О.Э бид хоёр 20-иод хоногийн өмнө сая хулгай хийх гэж байгаад баригдсан айлын хажуу талын айлаас зурагт, гар утас хулгай хийсэн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151 дүгээр хуудас/,

Гэрч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Алтангэрэлийнд яваад орсон чинь Алтангэрэл хулгай хийх гэж байсан хүнийг бариад авлаа гээд үл таних залуугийн дээр нь дарчихсан сууж байсан ба Алтангэрэл тэр залуугаас чи манай найзын гэрээс хулгай хийсэн үү гэхэд тэр залуу би танай хажуу талын айлаас 20-иод хоногийн өмнө зурагт, гар утас хулгай хийсэн. ...тэр хүн маань хулгай хийсэн зурагт, гар утас хоёрыг цонхоор тосч аваад зах дээр аваачаад зарчихсан байна лээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-156 дугаар хуудас/,

Гэрч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр баригдахаас нэлээд хэд хоногийн өмнө О.Э бид хоёр энэ гудамжинд бас нэг айлаас зурагт хулгай хийсэн. Энэ айлтай ойрхон бараг хамар хашаа байж магадгүй, хашаан дотроо хүрэн байшинтай айл байсан. ...хулгай хийхэд гадаа гэгээтэй байсан. Энэ айлын цонхыг О.Э модоор түлхсэн чинь онгойсон. Тэгээд би явж ороод хананд нь тогтоосон байсан зурагтыг О.Эт цонхоор авч өгсөн. Тэгээд би цонхоор буцаад гараад ирсэн чинь О.Э алга болсон байсан. ...маргааш нь О.Этай тааралдаад чи зурагтаа яасан бэ гэхэд надад юм хэлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-158 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 146-147 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 163 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 51-52 дугаар хуудас/ зэргээр,

2. Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг талын хонхорын ... тоотод байрлах хохирогч Д.Ггэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн Sharp маркын зурагт, зурагтны Тод станц зэрэг эд зүйлийг хулгайлж, 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчимд ...гэртээ харихад манай гэрийн хаалга онгорхой, хаалганы цоожны тавыг “Г” үсэг хэлбэртэй болгоод хөшчихсөн, хажууд нь арматурын төмөр тавьчихсан байсан. Тэгээд гэртээ ороод үзэхэд манай гэрийн зүүн хойд талд мөлхөө тавилга дээр байсан 32 инчийн Sharp маркийн өнгөт нимгэн зурагт, зурагтны “Тод” станц зэрэг зүйл алдагдсан байсан...Би хулгайд алдагдсан зурагт болон станц зэргээ бүрэн бүтэн хүлээж авлаа. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-26 дугаар хуудас/,

Гэрч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хэргийн газарт очиход уг хулгай орсон гэх 2 айлын гадаа яг ижилхэн 1 хүний мөр байсан. ...мөшгиж үзэхэд уг мөр нь хулгай орсон газраас ертөнцийн зүгээр баруун урд зүгт яваад эзэнгүй айлын хашаа руу орчихсон бололтой байхаар нь ... явж байхад нэг хүн тэр хашаанаас гараад гүйчих шиг хашааны завсраар харагдсан. Тэгээд бид нар гүйгээд хашаа руу ороод үзэхэд тухайн хашаан дотор хар өнгийн зурагт болон цагаан өнгийн зурагтын станц зэргийг айлын хашаа түшүүлээд тавьчихсан байсан. ...Ц.Э нь нойлоос үсэрч гарч ирээд зугтаагаад араас нь мөрдөгч, ахлах дэслэгч Ч.Энхтүвшин, шинжээч, ахлах дэслэгч М.Билгүүн бид нар гүйгээд очиж барьж аваад баривчилж Цагдаагийн газарт авчирсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч М.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүний хамт очиж үзлэг хийхэд уг хулгай орсон гэх хоёр айлын гадаа яг ижилхэн нэг хүний мөр байсан. ...мөрийг хөөж мөшгиж үзэхэд ...Ц.Э нь засмал зам хөндлөн гарч гүйгээд айлын хашаа руу ороод хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. ...тухайн хашаан дотор хар өнгийн зурагт болон цагаан өнгийн зурагтын станц зэргийг хашаа түшүүлээд тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай: “1. Хэргийн газраас илрүүлэн авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. ...3. Цэдэнжав овогтой Ц.Эөөс хурааж авсан гутлын мөртэй тохирч байна. 4. Дээрх гутлын мөр нь өмнө үйлдэгдсэн хоёр хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гутлын мөртэй тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 36-40 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 9-11, 14 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-18 дугаар хуудас/ зэргээр,

3. Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутагт байрлах иргэн Д.Ээзэмшлийн “Тээл” нэртэй дэлгүүрийн цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч Еvок нэртэй 0,75 гр архи 1 ширхэг, Соёрхол нэртэй архи 0,75 гр архи 4 ширхэг, Сүүн чингис нэртэй 0.5 гр нэртэй архи 6 ширхэг, хутга 2 ширхэг, хүүхдийн тоглоомон машин 1 ширхэг, 3 хос сав 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 233.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 20-нд манай дэлгүүр өдөр ажиллаж байгаад орой 18 цагийн үед хаалга цонхоо түгжиж хаагаад 21-ний өглөө 11 цагийн үед дэлгүүрээ онгойлгох гээд ирэхэд дэлгүүрийн хажуу том цонхыг хагалж хулгай орсон байсан. Тэгээд цагдаад утсаар мэдэгдсэн. ...манай дэлгүүрээс “Evok” нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи 4 ширхэг, сүүн “Чингис” нэртэй 0.5 литрийн архи 6 ширхэг, бор иштэй хутга 2 ширхэг, хүүхдийн тоглоомон машин 2 ширхэг, 3 хос сав 1 ширхэг зэрэг эд зүйлүүд алдагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 124-127 дугаар хуудас/,

Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гараад орж ирэхдээ 1 ширхэг цаасан хайрцагтай зүйл оруулж ирээд гэрийн үүдэнд тавьсан байсан. Цагдаа нар манайд орж ирээд цаасан хайрцагтай зүйлийг задлуулж үзэхэд дотор нь “Evok” нэртэй том шилтэй архи 1 ширхэг, 3 ширхэг улаан, ногоон өнгөтэй чихтэй түмпэн, хүүхдийн тоглоомон машин, шар тортой хүүхдийн хувцаснууд, мөн нэг хар хуйтай хутга, чихэр печень гарч ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 128-130 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 108-112 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /1-р хх-ийн 113 дугаар хуудас/,

Ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 117 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 118-119 дүгээр хуудас/ зэргээр,

4. Ц.Э нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн сумын ... тоотод байрлах хохирогч Д.Цбайшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 40.000 төгрөг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Цмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ...13 цаг 40 минутын үед манай охин Балжинням хичээлээ тараад гэртээ очсон гэсэн. Тэгээд байшиндаа явж ортол авдар сав онгойлгоод доторх эд зүйлүүдийг нь гаргаад тараагаад хаячихсан, баруун талын цонхны порчик онгорхой байсан гэсэн. Тэгээд манай охин шууд над руу утсаар ярьж хэлэхээр нь ...гэртээ очсон чинь авдранд байсан дээл хувцсыг бүгдийг нь тараагаад шидчихсэн байхаар нь юмнуудаа бүртгэж үзсэн ...авдар дотор хамгийн дээр нь байсан бор цүнхэнд байсан бичиг баримт, 40.000 төгрөг алга болсон байсан ...өглөө гарахаасаа өмнө авдранд байдаг бор цүнхэнд охиндоо харааны шил авах гэж байсан 40.000 төгрөгийг сул хийчихээд гарсан...Би гомдолтой байна, намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 192-194 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 39 дугаартай:

          1. Хэргийн газраас илрүүлэн авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

          ...3. Цэдэнжав овогтой Ц.Эөөс хурааж авсан гутлын мөртэй тохирч байна.

          4. Дээрх гутлын мөр нь өмнө үйлдэгдсэн хоёр хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гутлын мөртэй тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 197-200 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 188-189, 201 дүгээр хуудас/ зэргээр,

5. Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5-р багийн ... тоотод оршин суух иргэн Т.Ббайшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Соёрхол нэртэй 0.5 гр шилтэй архи 3 ширхэг, Ерөөл нэртэй архи 0.5 гр шилтэй архи 6 ширхэг, Боргио нэртэй 2.5 л пиво 6 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ...гэртээ ирэхэд байшингийн маань зүүн талын цонхны торон хаалтыг эвдэж цонхоор хулгай орсон байсан. ...гэрийнхээ үүдний өрөөнд архи, пиво хураадаг юм. Тэр өрөөнөөс архи, пиво авсан байна лээ. ...”Соёрхол” нэртэй 0.5 литрийн шилтэй архи 3 ширхэг, “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи 6 ширхэг, “Боргио” нэртэй 2.5 литрийн пиво 6 ширхэгийг тухайн үед алдсан байсан...Хулгайчаас алдсан архи пивоныхоо мөнгийг төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-222 дугаар хуудас/,

Гэрч У.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай эгчийн байшингийн цонхоор хулгай орж архи, пиво алдагдсан гэж Тунгаа эгч хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-227 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 214-217 дугаар хуудас/ зэргээр,

6. Шүүгдэгч О.Э нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Б.Оийн 4 тооны үхрийг хулгайлж 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Орой 17 цагийн үед манай хашааны гадаа манай үхэр байсан. Тэгээд 17 цаг 30 минутын үед эргээд үхрээ оруулах гэсэн чинь манай үхэр олдохоо байсан. Тэгээд нэлээн тэр хавиар айлын хашаагаар хайхад манай үхэр олдоогүй. Тэгээд манай хүү Баянжаргал би МСҮТ-ийн хойгуур хашаагаар үзээд ирье гээд явсан. Тэгээд манай хүү Баянжаргал “Гангар” халуун усны хажуугаар үхрээ хайгаад явж байтал үхэр мөөрсөн чимээ гарсан гэсэн. Тэгээд тэр чимээгээр эзэнгүй хашаанд ороход цагдаа нар ирсэн байсан. Манай нэг үхрийг нядалсан бусад үхэр нь хашаанд байна. Би бусад үхрээ хашаанаас гаргачихлаа гэж манай хүү Баянжаргал надад хэлсэн. Тэгээд би үхэр нядалсан байна гэх эзэнгүй хашаанд очиход манай цагаан толгойтой, дөрвөн хөл шийр цагаан, цээж цагаан хязаалан насны гунжин үхрийг маань нядалсан байсан. ...Би хулгайд алдсан 4 үхрийн 3 үхрийг амьдаар нь буцааж авсан. ...Нэг үхрийг махыг авсан хэдий ч мах дэндүү улайсан байсан болохоор хаячихсан...Үхрийн үнэ 600.000 төгрөг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-21 дүгээр хуудас/,

Гэрч А.О-рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр О.Э намайг надтай цуг үхэр нядлалцаад өгөөч гэхээр нь би үгүй гэж хэлсэн чинь О.Э гуйгаад салахгүй байхаар нь тэр үхэр чинь хаана байгаа юм бэ, хаана нядлах гэж байгаа юм бэ? гэхэд би ээж, эмээ, өвөөгөөсөө нууцаар алах гэж байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд үхэр нядалж яах гэж байгаа юм бэ? гэж хэлсэн чинь харин надад мөнгө хэрэг болоод байна гээд байсан. Тэгээд бид хоёр МСҮТ-ийн зүүн талын гадаа очсон чинь 4 тооны алаг үхэр зогсож байсан. О.Э тэр дөрвөн үхэрнээс хоёр алаг зүстэй үхрийг нь хашаа руу туугаад оруулсан. Тэгээд нэг хар алаг жижигхэн биетэй үхрийг нь О.Э барьж аваад унагаагаад намайг нөгөө үхрийн хүзүүн дээр нь дарж бай гэхээр нь дараад өгсөн чинь О.Э тэр үхрийг нугаслаж алсан. Тэгээд бид хоёр арьсыг нь хуулж байсан чинь О.Э хүн хараад ирье гээд яваад өгсөн. Тэгэхэд л би хулгайн үхэр байна гэж бодсон. Тэгээд байж байтал О.Э гүйж ирээд зугтаарай гэж хэлсэн. Тэгээд гудамжинд явж байсан чинь саарал өнгийн жижиг тэрэгтэй цагдаа нар ирээд намайг бариад авсан. Тэр машин дотор О.Э суучихсан явж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганнямын хамт Мөрөн сумын МСҮТ-ийн хажууд байрлах хашаанд үхэр хашсан байна гэсэн мэдээллээр очиход уг хашаанаас үл таних хоёр залуу зугатаасан. Г.Ганнямтай хөөж О.Э болохыг тогтоож барьж авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:

 “...Тэгэхээр нь би хойшоо яваад “Гангар” халуун усны хажууд очоод цэргийн ангийн гудмаар ороод явж байсан чинь үхэр мөөрөх чимээ гарсан. МСҮТ-ийн хажуу талд үхэр мөөрөөд байхаар нь яваад очсон чинь хажуу талын хашаанд манай гурван үхэр хашаатай байсан. Нэг хар алаг үнээ маань дутуу байхаар нь хүлэмж рүү орчихдог юм байх даа гэж бодоод хүлэмжийн тийшээ явах гэтэл хүлэмжний хажууд манай үнээг унагаагаад нядалсан байсан. Би утасгүй гараад ирсэн байсан болохоор эмээгийнх рүү гүйж утсаар ярьсан. Утсаар яриад ээж, аавдаа хэлээд буцаад хашаан дээр иртэл цагдаа нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг 2-р хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 35 дугаар хуудас/ зэргээр,

7. Шүүгдэгч О.Э нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн А.Ббайшинд нэвтрэн 2 ширхэг хонины мах хулгайлж 264.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Хохирогч А.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг өнгөрөөгөөд гэрээ цоожилж орхиод золгуут хийгээд орой 20 цагийн үед гэртээ ирэхэд таамбарны цонх хагалж ороод байшинд байсан хоёр хонины гулууз мах алдагдсан байсан. Тэгээд манай нөхөр Мэндбат манайх руу орсон хулгайчийн мөрийг нь хөөж яваад урд талын гудамжинд байдаг хүнсний дэлгүүр рүү оруулсан. Тэгтэл тэр дэлгүүр хонины мах авна гээд зар тавьчихсан байсан. Тэгээд дэлгүүрийн эзэн Нараа эгчээс хоёр хонины мах алдчихлаа мөр нь танай дэлгүүрт ирсэн байна гэхэд Нараа түрүүхэн таксины жолооч Бат-Эрдэнэ энэ хоёр хонины махыг авч ирж өгсөн гээд хоёр хонины мах харуултал миний алдсан хоёр хонины мах мөн байсан...Би 2 хонины гулууз махаа дэлгүүрийн худалдагч Нараагаас авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 63-66 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу шинийн 6-нд Мөрөн сумын 13 дугаар хороонд дэлгүүрээ дөнгөж онгойлгоод байж байтал орой 18 цаг өнгөрч байхад танил Баагий буюу Бат-Эрдэнэ орж ирээд Нараа эгч мах авах уу, хонины мах байна гэхэд нь би угаасаа мах авч байсан болохоор мөнгө муутай л байна даа гэхэд аваад ирсэн байгаа оруулаад ирэх үү гээд гаднаас 2 хонины хавсаргасан мах оруулаад ирсэн. Тэгээд жинлээд үзэхэд 48 килограмм болж байсан. Би эхлээд мөнгийг нь бодож өгөхдөө 107.500 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгийг нь маргааш аваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны орчимд Мөрөн сумын 13 дугаар багт “Гангар” дэлгүүрийн урд руу харих гээд явж байтал харанхуйд 18-19 цагийн үед эрэгтэй хүн даллаад зогссон. Тэгээд машинд суухаар нь хаашаа явах вэ? гэхэд ийшээгээ гээд би зүүн гар тал руугаа эргээд холгүйхэн гудамж руу ороод энд зогсож байгаарай, би юм аваад гараад ирье гэж хэлсэн. Тэгээд машинаас буугаад төд удалгүй ар талын багажны хайрцагаа онгойлго гэхээр нь онгойлготол юм түжигнүүлж хийгээд хаагаад орж ирж машинд суугаад уруудаад яв гэхээр нь явсан. Тэгээд нөгөө залуу явж байх замдаа ах би сая 2 хонины мах машинд чинь хийчихлээ. Хөдөөнөөс сая орж ирлээ. Та мах авах уу гэхээр нь би авахгүй гэсэн. ...Тэндээс 13 дугаар хороонд Нараа гээд таньдаг дэлгүүрийн урд очсон. Нөгөө залуу та энэ дэлгүүрийг таньдаг юм уу та хэлээд зараад өгөөч гэсэн. Би тэгье гээд л юм бодолгүй орж Нараа эгчтэй уулзаад нөгөө махыг Нараа эгчид хэлж авахаар болоод би өргөж оруулаад жинлэхэд 48 килограмм болсон. ...Тэгээд цагдаа дээр байж байтал нөгөө залуу ороод ирсэн. Цагдаагийн газар шалгагдаж байгаа О.Э гэдэг хүн болж таарсан. Таксинд явж мах аваачиж өгснөө өөрөө хүлээгээд би тэгээд цагдаа дээрээс гэртээ харьсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70-72 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 82 дугаар хуудас/ зэргээр,

8. Шүүгдэгч О.Э нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Мөрөн сумын ...тоот хашаанд оршин суух иргэн Ч.Ммалын хашаанаас 2 тооны ямаа хулгайлж 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ч.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 08-ны өглөө ...09 цагийн үед эхнэр бид хоёр хадмындаа очиж малаа гаргах гээд очоод өвөлжөөн дотроос гаргаж байтал өвөлжөөний арын дээвэр хэсгээс хэдэн банз хуулсан онгорхой харагдсан. Тэгээд энэ юу болов гээд өвөлжөөн дээр гарч хартал онгорхой хэсгийн баруун талд 2 ямааны арьсыг нь хуулаад мах нь толгой шийртэйгээ бүхлээрээ хэвтэж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...цагаан халтар бүдүүн эм ямаа хавар ишиглэх ямаа байсан. Нөгөө ямаа нь хар зүсмийн хязаалан эр ямаа байсан. Хоёулаа зөв талын чих тасархай, зөв тал нь шоргоолжин имтэй, эвэр дотроо цагаан будагтай ямаанууд байсан. ...”Ноёд” баарны хажуу талын ченжид арьсаа шүүж үзэхэд миний хоёр ямааны арьс зүсээрээ байж байсан...Би 100.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 09 цаг болж байхад манай хүргэн Мөнхбат, охин Мөнхзул нар хургаа тарихаар манайд ирсэн бөгөөд бид хэд өвөлжөө рүүгээ орсон чинь өвөлжөөний дээд тал онгорхой байсан. Хүргэн Мөнхбат дээвэр дээр нь гарсан чинь хоёр ямаа алаад арьсыг нь хуулаад хаясан байсан. Тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...3 дугаар сарын 08-ны өдөр байсан байх өглөө 09-10 цагийн хооронд захын урд талын “Хүлэг” засварын газрын тушаа засмал замын хойд талд арьс нэхий авахаар зогсож байтал Буян гэдэг танил залуу 2 ямааны арьс авчирж өгсөн. Тэр арьсыг нь би 25.000 төгрөгөөр худалдаж авсан. ...тэгтэл тэр залуу миний хулгайд алдсан 2 ямааны арьс мөн байна гээд гаргаад ирсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед О.Э ноолуур сайтай хар бараан зүсмийн хоёр ямааны арьс барьчихсан ирсэн бөгөөд би тэр хоёр арьсыг нь 35.000 төгрөгөөр худалдаж аваад ...өөрийн танил Сүхээ гэх хүнд хоёуланг нь 50.000 төгрөгөөр өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /3-р хх-ийн 27 дугаар хуудас/ зэргээр,

9. Шүүгдэгч О.Э нь Д.Одонбаатартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаанд оршин суух иргэн Б.Ягийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж Samsung маркийн зурагт, ДДШ-ын станц, гитар зэрэг эд зүйлийг хулгайлж 460.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

        Хохирогч Б.Я-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод гэрээс 43 инчийн Самсунг маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, ДДШ-ийн цагаан өнгийн станц, удирдлага, дээр үеийн хуучин шар гитар зэрэг эд зүйлс алга болсон. Зурагт, ДДШ-ийг маань Одонбаатар нэг хүнд зарсан байна...Би алдсан бүх зүйлээ буцааж олж авсан тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5-р ХХ-ийн 23-26, 93-94 дүгээр хуудас/,

       Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Гаднаас Одонбаатар ах нэг танихгүй туранхай ахтай хамт орж ирсэн.  Орж ирэхдээ хар өнгийн том зурагт, хар өнгийн станц, удирдлага, шаргал өнгийн гитартай ирсэн. Би эхнэрээсээ салчихсан. Гэрийнхээ юмнуудыг хоорондоо хувааж авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 27-28 дугаар хуудас/,

        Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Гаднаас Одонбаатар ах нэг танихгүй туранхай ахтай хамт орж ирсэн. Орж ирэхдээ хар өнгийн том зурагт, хар өнгийн станц, удирдлага, шаргал өнгийн гитартай ирсэн. Би эхнэрээсээ салчихсан. Гэрийнхээ юмнуудыг хоорондоо хувааж авсан гэж байсан. Зурагт станцаа зарна гайгүй өгнө гэж байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 29-30 дугаар хуудас/,

        Гэрч, иргэний нэхэмжлэгч М.Пмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Цагаан өнгийн ДДШ-ийн станц байхаар нь үзэхэд Одонбаатар 20.000 төгрөгөөр зарна шүү гэхээр нь би худалдаж авъя гэсэн. Тэгээд би тэр ДДШ-ийг аваад Баагий гэдэгт 20.000 төгрөг өгсөн. Одонбаатар би гэрээсээ авсан юм минийх гэж байсан. Одонбаатар тухайн үед Лхагваад 100.000 төгрөгөөр зарсан. 50.000 төгрөгийг нь өчигдөр авсан. 50.000 төгрөгийг нь өнөөдөр авна гэж байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 31-33 дугаар хуудас/,

       Гэрч, иргэний нэхэмжлэгч З.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Манай дүү Лхагва над руу утсаар залгаад манай нэг найз эхнэр хүүхдээсээ салаад зурагтаа хямдхан зарна гээд байна, 100.000 төгрөг өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хулгайн юм биш байгаа биз дээ гэхэд биш гэж байсан. Тухайн үед надад 50.000 төгрөг байсныг Лхагваа надаас аваад үлдсэн. Маргааш нь Одонбаатар, Гомбоддорж бас нэг залуугийн хамт ирээд 50.000 төгрөг авсан. Нэмэн дээр ирэхдээ удирдлагагүй ирэхээр нь би авч явсан гитарыг нь авч үлдсэн...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 34-35 дугаар хуудас/,

       Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Намайг хадмындаа байхад Одонбаатар, О.Э хоёр орж ирсэн. Ирэхдээ нэг том зурагт хүрэн өнгийн гитар, цагаан өнгийн ДДШ-ийн станц барьсан орж ирсэн. Одонбаатар ярихдаа эхнэрээсээ салчихлаа. Энэ юмнуудаа зарна гэж байсан. Одонбаатараас зурагтыг нь 100.000 төгрөгөөр авахаар болоод 50.000 төгрөгийг нь ахаас авч өгсөн. Үлдэгдэл 50.000 төгрөгийг нь ахаас авсан байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 36-37 дугаар хуудас/,

       Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Одонбаатар гэдэг залуу манай найз Мөнхлхагвад том хар саарал өнгийн зурагтыг авчих эхнэр хүүхдээсээ салсан гэж байсан. Одонбаатар зурагтынхаа станцыг Пүрэв-Очирт 20.000 төгрөгөөр зараад гарсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

      Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Одонбаатар гэдэг залуу нэг туранхай залуутай хамт орж ирсэн. Ирэхдээ нэг том зурагт хүрэн өнгийн гитар, цагаан өнгийн ДДШ-ийн станц барьсан орж ирсэн. Би эхнэрээсээ салчихлаа гэж байсан. Мөнхлхагвад 100.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

        Хөрөнгө үнэлсэн тайлан /5-р хх-ийн 44 дүгээр хуудас/ зэргээр,

        10. Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн ... тоотод оршин суух иргэн П.Бгэрээс 50.000 төгрөг ажлын хувцас зэрэг эд зүйл хулгайлж, 68.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч П.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайд удаа дараа хулгай орж байна. Би өнөөдөр гэхэд 13:00 цагаас гэрээсээ гараад 30 минут ч болоогүй буцаад хүрээд ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орсон байна. Манай гэрээс алдагдсан зүйл гэвэл ёолкон дээр байсан 50.000 төгрөг, манай нөхрийн ар хэсэгтээ УБЦТС ХК гэх шар бичигтэй ажлын хувцас нь алдагдсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Ш.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн ... тоотод хулгайч орсон байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би хорооны цагдаа Батмөнхийн хамт очсон. Уг дуудлаганд очиход гэрийн хаалгыг нь эвдэж хулгайч орсон байдалтай байсан. Би эрэн сурвалжлах ажил явуулж зам дагуу байрлалтай камеруудийг шүүсэн боловч ажилладаг камер байхгүй байсан. Тэгээд хорооны цагдаа Батмөнхийн хамт 7 буудал дээр эрэн сурвалжлах ажиллагаа явуултал 9-н эрдэнэ нэртэй дэлгүүрийн камерт уг айлаас алдагдсан гэх УБЦШС-ний хувцастай адил төстэй хувцас өмссөн хүн явж байсан. Уг хүнийг эрэн сурвалжлаад нүүрс зардаг хүн болох Дамдинсүрэн гэх хүнтэй уулзахад хүзүүндээ сорвитой цахилгаан шугам сүлжээний хувцас өмссөн хүн энэ хавиар яваад байсан гэсний дагуу уг газраар эрэн сурвалжлах ажиллагаа явуултал “Бүрэн плаза” худалдааны төвийн үүдэнд улаан тортой зүйл барьсан Ц.Э зогсож байсныг шалгахад Ц.Э хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд түүнийг бэлх 10-д хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

        Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн үед хороог хариуцсан эрүүгийн мөрдөгч байсан. Хулгайн гэмт хэрэг гарлаа гэхээр нь очиж Ц.Э гэгчийг олж тогтоон цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн. Тухайн үед Ц.Э ус суваг гэсэн улаан алаг өнгийн хувцас дээгүүрээ өмссөн. Доогуураа саарал өнгийн эсгий түрүүтэй гутал өмссөн байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 248-249 дүгээр хуудас/,

        Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх-ийн 19-22 дугаар хуудас/,

        Хөрөнгийн үнэлгээний тайлан /6-р хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

      11. Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Нарийн гудамжны задгайд оршин суух Ц.Бгэрт амьдарч байхдаа авдарнаас нь 5 ширхэг 7 цэнгийн мөнгөн зоос, монетон гинж, ээмэг, бичиг баримт зэрэг эд зүйл хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

        Хохирогч Ц.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр эхнэрийн ахын хүүхэд болох Цэдэнжав овогтой Ц.Э хотод ажил хийхээр ирсэн бөгөөд би гэртээ түр байлгахаар болсон. Ирсэнээс хойш шинэ замд автомашин угаалгын газар ажилласан. Ц.Э нь 2017.12.13-ны өдөр гэрээс гараагүй бөгөөд манай охиныг хараад гэрт байсан. Тэр орой 19 цаг өнгөрч байхад манай эхнэр ажлаасаа ирэхэд нь зөрөөд гарсан байсан. Тэгсэн өнөөдрийг хүртэл гэрт ирээгүй байсан юм. Өнөөдөр буюу 2017.12.15-ны өглөө манай доохон байдаг айлын хүн орж ирээд танай дүүд чинь нүдрүүгээ өшиглүүлчихлээ гэж хэлсэн. Тэгсэн өчигдөр буюу 2017.12.14-ний өдөр тэр доод айлын хүн Ц.Этэй хамт архи уусан байсан. Тэгсэн Ц.Э мөнгөн зоос барьчихсан зарна гээд явж байсан бөгөөд нилээд мөнгөтэй явж байсан. Тэгээд хамт архи уугаад хоорондоо муудалцаад нүдрүүгээ өшиглүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ байсан 5 ширхэг мөнгөн зоос болон эхнэрийн монетон ээмэг, гинжийг үзтэл байхгүй байсан...Дамбын эцэс дээр байрлах Бэлх-бар гэсэн бичигтэй буудалд хоноод 35.000 төгрөгийн барьцаанд манай эхнэрийн гадаад паспорт, хүүхдийн хадгаламжийн дэвтэр зэргийг тавьсан байсан. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 63-68 дугаар хуудас/,

         Иргэний нэхэмжпэгч З.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 16 хороонд “Сайн” ломбардын 19 дүгээр салбарт нэгдүгээр эрхлэгчээр ажилладаг юм. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 13 цаг 14 минутын үед Ц.Э гэдэг залуу Батзаяа гэх хүний хамт орж ирээд монетон ээмэг, гинж кулон үзүүлээд хэдэн төгрөгөөр тавьж болох вэ? гэж асуухаар нь 255,000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Та барьцаанд тавих бол өөрийн иргэний үнэмлэх болон хурууны хээний хүчинтэй лавлагаа ашиглан барьцаанд тавьж болно гэхэд Ц.Э, Батзаяа хоёр гараад явсан. Хэсэг хугацааны дараа Ц.Э, Батзаяа хоёр Батзаяагийн иргэний үнэмлэхний лавлагаатай орж ирээд барьцаанд ээмэг, гинж, кулон тавьсан...Эд зүйлийн хүү 41.250 төгрөг нийт 296.250 төгрөгийн хохирол манай байгууллагад учирсан байна...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 70 дугаар хуудас/,

        Гэрч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.Э манай бага хүүхдийг хараад үлдээд орой намайг ажлаас ирэхэд зөрөөд гараад явсан...Авдарны цоожоо эвдээд үзсэн чинь 5 ширхэг мөнгөн зоос, монетон ээмэг, гинж кулонтай алга болсон байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 71-72 дугаар хуудас/,

        Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.Э манайд орж ирээд гутлынхаа түрүүнээс үүнийг би эхнэртээ авсан юм. Үүнийг ломбарданд тавиад мөнгийг нь хөдөө эхнэртээ явуулах гэсэн юм. Надад бичиг баримт алга гэж хэлсэн...Тэгээд намайг гуйгаад байхаар нь дамбад байдаг Сайн нэртэй ломбарданд монетон ээмэг, гинжээ тавьсан…” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 243-246 дугаар хуудас/,

      Эд зүйлийн үнэлгээ /6-р хх-ийн 76 дугаар хуудас/,

      Эд зүйл хураан авсан тэмдэглэл /6-р хх-ийн 81 дүгээр хуудас/

       Хөрөнгө үнэлсэн тайлан /7-р хх-ийн 75 дугаар хуудас/ зэргээр,

      12. Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн ... тоотод оршин суух хохирогч Д.Огэрээс 4 кг үхрийн мах, гүзээтэй цагаан тос, 150 гр савалгаатай цангис жимс зэрэг зүйл хулгайлж 48.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

        Хохирогч Д.Омөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2017 оны 12 сарын 21-ний өдөр орой 19:40 цагт гэрээсээ гараад ойрын гудамжинд байдаг дүүгийнхээ гэрт очсон. Хоол, цай идэж уугаад буцаад 21:30 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн цонхыг хагалж хулгайч орон манай хөргөгчинд байсан мах, гүзээтэй цагаан тос зэрэг эд зүйл алдагдсан байсан...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 111-114 дүгээр хуудас/,

       Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр 11 цагийн үед Ц.Э манай бэлхийн Болдбаатар, Жаагий, Ган-Од, Баярсайхан нартай хамт архи авсан дэлгүүрээс гарч ирсэн. Тэгээд нөгөө архиа нэг айлд орж уусан. Тэгээд нөгөө айлаасаа хөөгдөөд гарсан. Тэгээд үлдсэн архиа Ган-Одын гэрт очиж уусан юм. Гэтэл Ц.Э, Болдбаатартай маргалдаад гараад явсан. Түүнээс хойш би энэ хүнтэй таараагүй...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/,

     Хөрөнгийн үнэлгээний тайлан /6-р хх-ийн 116-117 дугаар хуудас/,

     Эд мөрийн баримт хууран авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /6-р хх-ийн 121-122 дугаар хуудас/,

      Хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /7-р хх-ийн 70-71 дүгээр хуудас/ зэргээр,

      13. Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн ... тоотод оршин суух хохирогч Т.Ягэрээс Самсунг Галакси Таб хулгайлж 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       Хохирогч Т.Я-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 12-р сарын 21-ний өдөр би 07:40 цагийн үед гэрээсээ гараад орой 21:40 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн зүүн талын цонхыг түлхэж хулгайч орж гэрт байсан Таб авсан байсан. Би гомдолтой байна, алдсан эд зүйлээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 159-160 дугаар хуудас/,

      Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /6-р хх-ийн 162 дугаар хуудас/,

      Хөрөнгийн үнэлгээний тайлан /6-р хх-ийн 170-171 дүгээр хуудас/,

      Хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /7-р хх-ийн 60-61-р хуудас/,

      14. Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух С.Уийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хонины гулууз мах хулгайлж 92.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

        Хохирогч С.Уийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 10-нд Мөрөн сумын ... тоотод байх гэрээсээ 14 цаг болж байхад гараад 16 цагийн үед иртэл байшингийн урд талын цонхыг хагалаад хулгай орсон байсан. Гэрт орж үзэхэд 1 хонины гулууз мах алга болсон байсан. Тэгээд цагдаа дуудаж хэргийн үзлэг хийлгэсэн. Тэр хонины махыг хулгай орсон өдрийн өглөө 92,500 төгрөгөөр бодож худалдаж авсан, 28.7 кг болж байсан. Би хувиараа хоол хийж гадуур зардаг юм...Хулгайд алдсан хонины махныхаа мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 17-20 дугаар хуудас/,

        Гэрч Ж.З-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 10-ны орчим байсан байх Урнаа эгч зүс таних эмэгтэйтэй хонины мах барьж орж ирээд манай жин дээр тавьж үзсэн. Тухайн үед 30-аад кг нилээн том мах байсан. Тэгээд хэдэн цагийн дараа манай дэлгүүрт орж ирээд эгч нь нөгөө махаа алдчихлаа. Танай дэлгүүрт хүн мах зарна гэж орж ирээгүй биз гэж асуугаад гарсан...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 25-26 дугаар хуудас/,

       Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Урнаа эгчийг хонины мах авахуу гэсэн чинь авий гэхээр нь урд талынх нь үзүүрийн дэлгүүр орж жин дээр тавьж  үзсэн. Тухайн үед 27-28 кг мах байсан. Урнаа эгч 4-5 цагийн дараа манай гэрт хулгай ороод эгч нь нөгөө махаа алдчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 27-28 дугаар хуудас/,

        Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай:

        1. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

        2. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх гарын мөрний 1-р хэсэгт байх 2 ширхэг гарын мөр нь 2015 оны 08-р сарын 15-нд эрүүлжүүлэгдэж санд М1М004610007343 дугаартай бүртгэгдсэн Ц.Эийн зүүн гарын долоовор болон дунд хурууны өндгөн хэсгийн мөр мөн байна гэх дүгнэлт /8-р хх-ийн 32-33 дугаар хуудас/,

      Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ц.Амарсайханы 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай:

       1. Хэргийн газраас хурааж авсан гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

       2. Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь 41 размерын гутал байна.

       З. Цэдэнжав овогтой Ц.Эөөс хурааж авсан гутлын мөртэй тохирч байна.

       4. Дээрх гутлын мөр нь өмнө үйлдэгдсэн хоёр хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гутлын мөртэй тохирч байна.

       5. 2018-03-22 өдөр Мөрөн сумын ... тоотод, 2018-03-10 өдөр Мөрөн сумын ...тоотод үйлдэгдсэн хэргийн мөрүүдтэй тохирч байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 36-40-р хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн тайлан /8-р хх-ийн 43 дугаар хуудас/

      Шүүгдэгч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн барагцаанд би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд гахай тахианы хонхорын тийшээ хашааны хаалгагүй дотроо монгол гэртэй, дутуу байшинтай айл цоожтой байхаар нь хашаа руу нь ороод гэрийн хажууд байсан лоомыг аваад гэрийнх нь цоожны тавыг хөшөөд хаалгыг нь онгойлгоод дотор нь ороод гэрийн баруун хойд талд ширээн дээр зурагт байхаар нь аваад, мөн хажууд нь байсан цагаан өнгийн станцыг аваад гэрээс гарч яваад “Соёолж” төвийн хажуу талын хашаан дотор ороод унтаж байгаад цагдаа нарыг ирж байгааг хараад зугтаасан боловч баригдчихсан...2018 оны 2 дугаар сарын хэдний өдөр байсныг мэдэхгүй байна. Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд согтуу явж байгаад тус сумын төвд байрлах Эрдэнэбаясгалан гэх хүний эзэмшлийн “Тээл” нэртэй хүнсний дэлгүүрийн баруун талын цонхыг хагалаад дотор нь явж ороод арав гаруй шил архи авсан. Мөн хүүхдийн тоглоом, хутга, сав зэрэг зүйлүүд авсан...Баттунгалаг гэх баар ажиллуулдаг хүний гэрийн цонхыг түлхэж онгойлгоод байшингийнхаа нэг өрөөнд хураасан архи, пивонууд дотроос нь том пиво 6 ширхэгийг, Соёрхол нэртэй 4 ширхэг архи зэргийг авсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.Эмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...МСҮТ-ийн баруун талд байдаг эзэнгүй айлын хашаанд 4 үхрийг тууж оруулаад дараа нь 2 үхрийг гаргаж явуулаад 2 үхрийг нь авч үлдээд эзэнгүй хашаа руу ороод би хар алаг жижигхэн биетэй шүдлэн гунж барьж аваад Отгонбаяраар бариулж байгаад нугаслаж алсан...Байшингийн таамбар дотор 2 гулууз мах байгааг цонхоор нь олж хараад байшингийн цонхны порчикыг хүчтэй түлхэж онгойлгоод байшин дотор авдар шиг юман дээр тавьсан байсан 2 гулууз махыг аваад такси барьсан. 13 дугаар хороо орж Нараа гээд дэлгүүрийн эгчид уг хоёр махыг нөгөө таксины ахыг зараад өгөөч гэж хэлээд заруулсан...эмэгтэйчүүдийн баяраар хүн баярлуулах гээд мөнгө олдохгүй болохоор айлын хашааны ард шууд очоод хашааг нь араас нь даваад өвөлжөөн дээр нь шууд гарсан. Дээврийн 2-3 банзыг хуулж сөхөөд өвөлжөөн дотор орсон ба хонин дотроос эхлээд нэг ямааг нөгөө нүхээрээ өргөж гаргаж ирээд өрөлж алсан. Дахин нэг ямаа гаргаж ирээд өрөлж алаад хоёулангийнх нь арьсыг хуулж авсан. Хоёр ямааны махыг толгой шийрийг нь салгалгүй тэнд нь орхисон...Маргааш өглөө нь нэг ямааны арьсаа 20.000 төгрөгөөр зарсан…Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч                                         О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн, шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн 1838000000088 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч О.Э нь урьд 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Э нь 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 77-85, 86 дугаар хуудас, 2-р хх-ийн 42-49 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч О.Э, Ц.Э нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Ц.Э, О.Э нар нь хохирогч А.Дд 550.000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй,

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Д.Э233.000 төгрөгийн хохирол учруулснаас 100.000 төгрөгийг төлсөн, 133.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй, хохирогч Д.Ц-д 40.000 төгрөгийн хохирол учруулснаа төлөөгүй, хохирогч Т.Б-т 160.000 төгрөгийн хохирол учруулснаа төлөөгүй, иргэний нэхэмжпэгч З.Эт 296.250 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, хохирогч Ц.О-д 48.400 төгрөгийн хохирол учруулснаа төлөөгүй, хохирогч Т.Я-д 150.000 төгрөгийн хохирол учруулснаа төлөөгүй, хохирогч П.Б-т 68.000 төгрөгийн хохирол учруулснаа төлөөгүй, хохирогч С.Ут 92.500 төгрөгийн хохирол учруулснаа төлөөгүй байна. Харин хохирогч П.Г-, Ц.Б нарт төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч О.Э нь хохирогч Б.От 3.200.000 төгрөгийн хохирол учруулснаас 3 тооны үхрийг буцаан өгсөн, 600.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, хохирогч Ч.М-150.000 төгрөгийн хохирол учруулснаас 2 ямааны арьсыг буцаан өгсөн, 100.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, иргэний нэхэмжлэгч М.Пт 10.000 төгрөгний, иргэний нэхэмжлэгч З.Г- 50.000 төгрөгний хохирол тус тус нөхөн төлөгдөөгүй байна. Харин хохирогч Б.Я, А.Б нарт төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Ц.Н нь 100.000 төгрөгийн хохирлоо нэхэмжлээгүй болно.

        Иймд шүүгдэгч Ц.Эөөс 275.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Дд, 133.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э, 40.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц, 160.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Баттунгалагт, 48.400 төгрөг гаргуулж хохирогч Ц.О, 150.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Я, 68.000 төгрөг гаргуулж хохирогч П.Б, 92.500 төгрөг гаргуулж хохирогч С.Ут, 296.250 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Эт /“Сайн” ломбардны 19 дүгээр салбарын нэгдүгээр ахлах ажилтай/ тус тус олгох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч О.Эаас 275.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Дд, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.От, 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.М, 10.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Пт, 50.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Гантулга нарт тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь хохирогч Б.Я, А.Б, П.Г, Ц.Бнарт хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Ц.Н 100.000 төгрөгийн хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдлаа.

Шүүгдэгч Ц.Э, О.Э нарт холбогдох эрүүгийн 1838000000088 дугаартай эрүүгийн хэрэгт эрүүгийн 1838001700102, 1838001960103, 1838000000105, 1838002340108, 1738004120155, 1838001840118, 1838002110127, 1838002150125, 1809001620371, 1838002260105 дугаартай хэргүүдийг тус тус нэгтгэсэн болохыг дурдлаа.

Шүүгдэгч Ц.Э нь ам бүл 11, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, шүүгдэгч О.Э нь ам бүл 4, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч нарт хуулинд заасан хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Э нь хуулинд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838000000088 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ц.Эийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гэх саарал түрийтэй хар өнгийн гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Эд буцаан олгохыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Эийн цагдан хоригдсон 406 хоногийг, шүүгдэгч О.Эцагдан хоригдсон 344 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд, шүүгдэгч Хонин онход Одончимэгийн О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Шүүгдэгч Ц.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав / жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Одончимэгийн О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 /гуч/ хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч                                     О.Эт  оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийн цагдан хоригдсон 406 /дөрвөн зуун зургаа/ хоногийг, шүүгдэгч О.Эцагдан хоригдсон 344 /гурван зуун дөчин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцсугай. 

      6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Эөөс 275.000 /хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Дд, 133.000 /нэг зуун гучин гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э, 40.000 /дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц, 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б-т, 48.400 /дөчин найман мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Ц.О, 150.00 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Т.Я, 68.000 /жаран найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч П.Б, 92.500 /ерэн хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Ут, 296.250 /хоёр зуун ерэн зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Эт /... шүүгдэгч О.Эаас 275.000 /хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Дд, 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.От, 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.М, 10.000 /арван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Пт, 50.000 /тавин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Гантулга нарт тус тус олгосугай.

      7.Эрүүгийн 1838000000088 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ц.Эийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гэх саарал түрийтэй хар өнгийн гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Эд буцаан олгохыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

       8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Эт урьд авсан хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР