Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 390

 

 

 


Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00342/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Уламжлалт анагаах ухааны төвийн дарга М.Ариунаад холбогдох, 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, 3 дугаар баг, Баянмөнхийн 5-3 тоотод оршин суух Ц.Уянгын нэхэмжлэлтэй,
"уламжлалт анагаах ухааны төвийн их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 270 906 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Уянга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: уламжлалт ангаах ухааны төвийн их эмчээр ажиллаж байсан Ц.Уянга миний биеийг уламжлалт ангаах ухааны төвийн даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 дугаар тушаалаар ажлын байр хэвээр хадаглагдаж , өвчний учир чөлөөтэй байх хугацаанд их эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймд "уламжлалт анагаах ухааны төвийн их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 270 906 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч Ц.Уянга шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ц.Уянга миний бие тус шүүхэд М Ариунаад "уламжлалт анагаах ухааны төвийн их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 270 906 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч М.Ариунаа нь 2016 оны 06 дугаар сарын 30-ний өдөр Ц.Уянга намайг уламжлалт анагаах ухааны их эмчийн ажилд эгүүлэн томилохоор харилцан тохиролцсон юм. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 58 тал)

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Уянга  нь хариуцагч Уламжлалт анагаах ухааны төвийн дарга М.Ариунаад " уламжлалт анагаах ухааны төвийн их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 270 906 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч Ц.Уянга нь хариуцагч Уламжлалт анагаах ухааны төвийн дарга М.Ариунаагаас "уламжлалт анагаах ухааны төвийн их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 270 906 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ц.Уянга нь хариуцагч Уламжлалт анагаах ухааны төвийн дарга М.Ариунаагаас “уламжлалт анагаах ухааны төвийн их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 270 906 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.Уянгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 055 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 17 5275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ариунаагаас 17 5275  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уянгад буцаан олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ