Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 312

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ийн А, Ж овогт З-ын Э нарт холбогдох эрүүгийн 19100 0000 0247 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Д.Мөнхцэцэг, өсвөр насны шүүгдэгч Ч.А, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М, өсвөр насны шүүгдэгч З.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Т.М, өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 нас 11 сар 22 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 59 дүгээр дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 6-5-598 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Ч-ийн А /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 нас 11 сар 07 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Аварга” биеийн тамирын ахлах сургуулийн 10 дугаар ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсгийн задгай тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ж овогт З-ын Э /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Өсвөр насны шүүгдэгч З.Э нь Ч.А-тай бүлэглэн 2019 оны 03 сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 65-715 тоотод түр оршин суух хохирогч Э.Б-гийн гэрийн хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл хэрэглэж буюу алхаар цохиж нэвтрэн, Пила, помпсайт маркийг 2 ширхэг хос пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 380.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Өсвөр насны шүүгдэгч Ч.А нь З.Э-тай бүлэглэн 2019 оны 03 сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 65-715 тоотод түр оршин суух хохирогч Э.Б-гийн гэрийн хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл хэрэглэж буюу алхаар цохиж нэвтрэн Пила, помпсайт маркийг 2 ширхэг хос пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 380.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Ч.А-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Хохирогчид хос пүүзийг нь биет байдлаар буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид хичээлдээ шамдан суралцана. Түвдэндорж нь манай найз байгаа юм. Пүүз хулгайлах санааг З.Э гаргасан. Тухайн айлын цоожийг эвдсэн алхыг Түвдэндоржид буцааж өгсөн.” гэсэн мэдүүлэг,

 

2. Өсвөр насны шүүгдэгч З.Э-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин  ийм муухай хэрэг хийхгүй, хичээлдээ шамдан суралцана.” гэсэн мэдүүлэг,

 

3. Өсвөр насны шүүгдэгч Ч.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.М-ас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...Дүүгээ дахин буруу зүйл хийлгэхгүй, сайн асарч хамгаална. Ээжийнхээ үгэнд маш сайн ордог. Ээж нь ажил явдал гараад Өмнөговь аймаг явсан байгаа. Суурь хүмүүжил сайн, хүмүүжилтэй хүүхэд байгаа юм. Өөрт нь сайн хэлж, ойлгуулж цаашид хэрэг зөрчилд орохгүй байх амлалт авсан. Хичээлдээ маш сайн. Цаашид би өөрийн хараа хяналтандаа байлгана.” гэсэн мэдүүлэг,

 

4. Өсвөр насны шүүгдэгч З.Э-ын хууль ёсны төлөөлөгч Т.М-эс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...Би цаашид хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулна. Миний хүү даруу төлөв, сайн хүүхэд байгаа. Гадуур тэнээд байдаггүй. Аав ээжийнхээ үгнээс гардаггүй. Айлын том хүүхэд юм. Доороо нэг эрэгтэй дүүтэй. Дүү нь 13 настай. Хичээлдээ сайн, мөн спортоор хичээллэж амжилт гаргаж байсан. Чөлөөт бөх болон үндэсний бөхөөр хичээллэж, тэмцээн уралдаанд оролцдог юм.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0000 0247 дугаартай хэргээс:

 

1. “Хулгай орсон гэх ХУД-ийн 14-р хороо, Бурхантын 6-5-715 тоотод үзлэг хийсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн  газрын схем зураг, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 05-11х/,

 

2. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгөтэй, резин хийцтэй, 1 хос бээлийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол баримт /хэргийн 12х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Б-гийн хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 14 хороо, Бурхантын 5-7-715 тоотод амьдардаг. Өнөөдөр би аав, дүү хоёрыгоо дагуулаад 11:00 цагийн үед хотын төв ороод ажилтай явж байхад 13:00 цагийн үед манай өвөө Өлзий аав руу утасдаж “гэрт чинь хулгай орчихлоо, би хүнийг нь барьчихсан байна” гэхээр нь буцаад иртэл цагдаа нар ирчихсэн, хулгай хийсэн хүнийг машиндаа суулгасан байсан.

Хулгай хийсэн хүн нь 14  настай хүүхэд байсан бөгөөд миний пила загварын 37 размерийн пүүз 1 хос, манай дүүгийн помпсайт загварын 40 размерийн өмсгөлтэй пүүз 1 хосыг тус тус авсан байсан. Гэрт ороход үүдний цэнхэр өнгийн зүүдэг цоожийг алхаар цохиод эвдэлчихсэн, алхыг дэргэд нь тавьсан байсан. Мөн гэрийн хойморын шүүгээ болон үүдний шүүгээг онгичиж уудалсан байсан. Хулгайлсан цагаан, улаан хосолсон өнгөтэй пила загварын пүүз үүдний шүүгээний доор, харин саарал өнгөтэй помпсайт загварын пүүз гэрийн зүүн талын орны доор хайрцаганд хийсэн байсан юм. Гэрээс өөр алдагдсан эд зүйл байхгүй. Би пила загварын пүүзийг 2018 онд Солонгос Улсаас монгол төгрөгөөр бодвол 300.000 төгрөг, харин дүү Б-ийн помпсайт загварын пүүзийг 2018 онд мөн Солонгос Улсаас авсан бөгөөд монгол төгрөгөөр бодвол 400.000 төгрөгөөр авч байсан. Энэ үнийн дүнгээр нь үнэлнэ. Би шинжээчийн үнэлгээний тайлантай уншиж танилцлаа, надад хэлэх зүйл байхгүй. Манай цоожийг буцааж хийхэд бага зэрэг гацаатай боловч ажиллаж байгаа, одоо ашиглаж байгаа. Иймд манай гэрт учирсан хохирол төлбөр байхгүй учир надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Г.Т-ийн гэрчээр өгсөн:

“...Өнөөдөр өдөр цагийг нь сайн санахгүй байна, А бид хоёр босоод байж байтал гаднаас Эрдэнэбат орж ирсэн. Тэгээд “гурвуулаа нэг тийшээ явъя” гэхээр нь “хаашаа вэ” гэхэд “энд нэг айлд гоё пүүз байгаа, гэрт нь хүнгүй үед очоод авъя” гэхээр нь “би лав явж чадахгүй шүү” гэж хэлсэн. Тэгэхэд А тэр хоёр алх, хар өнгийн бээлий аваад гарсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй, би хамт яваагүй. Тэр айл нь хаана байдаг тухайд мөн мэдэхгүй байна, алх бээлий хоёроо өгөхгүй гэхэд Эрдэнэбат “зүгээр байгаарай банди минь” гэж айлгаад авч явсан. Би алх, бээлий хоёрыг нэхэмжлэхгүй, тэр хоёр хаячихсан юм шиг байна лээ. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Өлзийгийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 03 сарын 16-ны өдөр үдээс хойш манай хүүхдүүд “хотын төв орно” гэж явсан. Яваад цаг гарангийн дараа хүүхдийн гэрт нэг жоохон хүүхэд яваад орчихоор нь би гайхаад ямар учиртай юм бол гэж бодоод араас нь яваад очтол гэрт орсон байсан. Тэгээд араас нь дагаад гэрт ортол нөгөө хүүхэд хоймор байдаг шүүгээг ухчихсан сууж байхаар нь “чи хулгай хийж байгаа хүүхэд байна” гэж хэлээд бариад авсан ба тэр хүүхэд 15 орчим настай хүүхэд байсан. Би барьж байгаад шууд цагдаад хүлээлгэж өгсөн юм. Гэрийг цоожийг алхаар цохиод орсон юм шиг байна лээ, цоож, алх хоёрыг ширээн дээр тавьсан байсан. Мөн гэрт байсан пүүзийг барьчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Чимгээгийн гэрчээр өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 14 хороо, Бурхантын 6-5-598 тоотод хүү Ч.А-ын хамт амьдардаг. Би 6 хүүхэдтэй, А нь миний хамгийн бага хүү байгаа юм. Миний нөхөр 2015 онд гэнэт зүрх нь зогсоод нас барсан. Аын ах, эгч нар нь бүгдээрээ тус тусдаа амьдралтай, гэр бүлтэй болсон.

А 2004 оны 5 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, одоо 14 настай. Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуулийн 9в ангид сурдаг, бүх хичээлдээ жигд сайн сурлагатай. Ер нь даруухан зантай, надад түшиг тулгуур болж байгаа ганц хүү маань байгаа юм. Түлээ нүүрс авах, усаа зөөх, гэр орноо цэвэрлэх гээд хичээлийнхээ хажуугаар бүхий л ажлыг амжуулдаг юм. Одоо хулгайн хэрэгт холбогдсон шалтгаан гэвэл миний хүргэн нас бараад, би Аыг хичээлээс нь тасалдуулаад яах вэ гэж бодоод хөршүүддээ “танайд хэд хоног байж байг” гэж захиад өөрөө хөдөө явсан юм.

Хараа хяналтгүй болсон хүүхэд гэнэн томоогүй зангаасаа болж ийм хэрэгт орлоо гэж бодож байна. Уг нь хүүхдүүдтэй хэрүүл маргаан хийдэггүй, эвсэг зантай, даруухан хүүхэд байгаа юм. Одоо бид хоёр миний сард авдаг группын халамжийн мөнгө болох 270.000 төгрөгөөр амьдралаа залгуулж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.М-ийн гэрчээр өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 13 хороо, 7 дугаар хэсгийн 31б тоотод нөхөр Б.Золжаргал, 2 хүүгийн хамт амьдардаг. Манайх Баянзүрх дүүрэгт амьдардаг байсан боловч би хааяа унаж татдаг учир шувуун фабрик руу нүүж ирсэн. Эрдэнэбат бол айлын том хүү, доороо нэг дүүтэй. Дүү нь одоо 13 настай.

2003 оны 05 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, одоо 15 настай. 2018 онд Баянзүрх дүүргийн 69 дүгээр сургуулийг 9 дүгээр анги хүртэл суралцаж байгаад өөрөө бөхийн спортод маш их сонирхолтой учир сургуулиа солиод “Аварга” биеийн тамирын дунд сургуулийн үндэсний болон чөлөөт бөхийн ангид элсэн орсон. Биеийн хөгжил сайн, чийрэг хүүхэд байгаа юм. Нөхөр бид хоёр хүүхдээ чадлаараа дэмжиж тусалдаг. Энэ жил Оросын Холбооны Улс руу, өнгөрсөн жил Казахстан Улс руу тус тус тэмцээнд яваад хүрэл медаль хүртсэн. Гадагш явах болгонд бүх зардлыг нь хувиас даадаг. Юу дутлаа гэж хулгай хийж байгааг нь ойлгохгүй байна. Хувийн зан чАын хувьд дуу цөөтэй, төлөв даруу зантай, хүний үгэнд оромтгой хүүхэд байгаа юм. Том болоод бөх болно гэж ярьдаг юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,

 

8. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн гаргасан 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ХУ2-19-166 дугаартай үнэлгээний тайланд:

“...37 размерийн Fila загварын, 40 размерийн foamposite загварын хос пүүз ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 03 сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 380.100 /гурван зуун наян мянга нэг зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт / хэргийн 26-27/,

 

9. Пила загварын пүүз 1 хос, Помпсайт загварын пүүз 1 хос зэргийг тус тус түр хураан авч, хохирогч Э.Б-д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 28-31х/

 

10. Өсвөр насны шүүгдэгч З.Э, Ч-ийн А нарын нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 43-44х, 45-46/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны Ч.А-ын яллагдагчаар өгсөн:

“...Би 2004 оны 05 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эхээс зургуулаа, би айлын бага нь байгаа юм. Манай ах, эгч нар бүгдээрээ өөрийн гэсэн гэр бүлтэй хүмүүс байдаг. Би одоо Өлзийт хороололд ээж Ч-ийн хамт хоёулаа амьдардаг. Аав 2015 онд харуулын ажил хийж байгаад ажил дээрээ зүрх нь зогсож, гэнэт нас барсан. Ээж Чимгээ сонсголын хөгжлийн бэрхшээлтэй гээд группт байдаг. Би Хан-Уул дүүргийн 59 дүгээр дунд сургуулийн 9-р ангид сурдаг.

2019 оны 3 сарын 16-ны өдөр би найз Т-ийн гэрт хоноод өглөө нь унтаж байхад Өлзийт хороололд гэр нь байдаг Эрдэнэбат ирсэн. Тэгээд хэсэг байж байгаад Түвдэндорж гэр орноо цэвэрлэх үед нь тусалж байхад Эрдэнэбат “хэдүүлээ ерөөсөө хойшоо Бямбаа ахын гэрт нь очих уу, Бямбаа ах өөрөө Солонгос улс руу ажил хийхээр явсан. Гэрт нь одоогоор хүн байхгүй байгаа, гоё оригинал пүүз байдаг юм. Авах уу” гэхээр нь Түвдэндорж “би хамт явахгүй, гэрээ цэвэрлэнэ” гэж хэлээд үлдсэн. Намайг “хоёулаа явъя, дагаад яваарай, за юу” гэхээр нь би “за” гээд хамт явсан. Бямбаа ахын гэрийн гадаа очтол гэрт нь хүн байгаагүй, Түвдэндоржийн гэрээс өөрт нь хэлэлгүй аваад гарсан алхаар хоёулаа цоожийг нь цохиж онгойлгоод, пила нэртэй пүүз 1 хос, помпсайт нэртэй пүүз 1 хос авсан. Эрдэнэбат “гарлаа” гээд гараад явсан ба удалгүй араас нь нэг өвөө орж ирээд би баригдсан. Бид хоёрыг тухайн айл руу орж эд зүйл хулгайлан авах талаар зааж зөвлөсөн, чиглүүлсэн, эд зүйл бэлтгэж өгсөн хүн байхгүй. Манай ээж сонсгол муутай болохоор би нагац ахыгаа дагуулж ирсэн, цаашид ах надтай хамт энэ хэрэг дээр явна. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 58-59х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны З.Э-ын яллагдагчаар өгсөн:

“...Би 2003 оны 05 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрснө. Айлын том хүү, эхээс хоёулаа. Манай аавыг Золжаргал гэдэг, хувиараа мал малладаг. Ээжийг Мөнх-Эрдэнэ гэдэг, хөдөлмөрийн чадварын алдагдалттай гээд группт байдаг. Сард 174.000 төгрөг авдаг. Би өмнө нь Баянзүрх дүүргийн 69 дүгээр дунд сургуульд суралцаж байгаад өөрийн сонирхлоороо энэ жилээс Аварга биеийн тамирын дунд сургуульд элсэн орсон.

2019 оны 03 сарын 16-ны өдөр би гэрийнхэндээ тэмцээнтэй гэж худал хэлж гараад Т-ийн гэрт ирсэн. Тэдний гэрт ирэх болсон шалтгаан гэвэл Түвдэндоржийн дүү болох Галсаннамжид нь урьд өдөр манай гэрт хоноод бид хоёр хамт гэрт нь очсон юм. Надтай хамт ирээд ахындаа явж морь уналаа гээд гараад явсан. Гэрт нь А гээд бас манай таньдаг найз унтаж байсан бөгөөд Түвдэндорж тэр хоёрт “Бямбаа ах одоо Солонгос Улсад байгаа, гэрт нь одоогоор хүнгүй байгаа гэсэн, Бямбаа ах зөндөө олон гоё брэндийн оригинал пүүзтэй, очоод хулгайлах уу” гэхэд Түвдэндорж “би явахгүй” гэсэн. А “би хамт явъя” гэхээр нь бид хоёр Түвдэндоржийн гэрээс шар өнгийн алх, хар өнгийн бээлий авсан. Тэгээд Бямбаа ахын гэрт нь очиход хүнгүй, гэр нь цоожтой байсан бөгөөд гэрийн хаалганы цоожийг А бид хоёр алхаар цохиж онгойлгоод гэрт нь ороод Пила нэртэй пүүз 1 хос, Помпсайт нэртэй пүүз 1 хос хулгайлж аваад би түрүүлээд гарчихсан. А дотор “дахиад юм үзнэ” гээд үлдсэн. Би гараад хүн харж байтал хойд талын хашаанаас нэг өвөө гарч ирээд гэр рүү ороод Аыг бариад авсан.

Би айгаад зугтаачихсан юм. Бямбаа гэдэг тэр айлын хүн надаас 4 ах бөгөөд би гэрт нь хааяа орж гардаг байсан. Тухайн үед надад Солонгос улсаас авсан пүүзнүүдээ харуулж байсан. Үнэхээр гоё пүүз байсан, надад тийм пүүз байхгүй болохоор авмаар санагдсан юм. Пүүзийг би өөрөө өмсөх гэж байсан. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 66х/ болон өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49х, 50х/, З.Э-ын гаргасан амжилт, бүтээлийг тодорхойлох баримтууд /хэргийн 36-38х/, Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуулийн тодорхойлолт /хэргийн 41-42х/, өсвөр насны шүүгдэгч Ч.А, З.Э нарын зан байдлын талаархи тэдний анги удирдсан багш Б.Төмөрчөдөр, Д.Бадамцэцэг нарын тодорхойлолт баримтууд зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн шүүгдэгч нар нь 18 насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдүүд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалт болон мөн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн үеэс хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулсан нь Эрүүгийн хуулийн Арваннаймдугаар бүлгээр зохицуулсан “Өсвөр насны сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журмыг зөрчөөгүй байх тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгч Ч.А, З.Э нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Өсвөр насны яллагдагч З.Э, Ч.А нар нь бүлэглэн 2019 оны 03 сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 65-715 тоотод оршин суух Э.Б-гийн гэрийн хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл хэрэглэж буюу алхаар цохиж эвдлэн, гэрт нь нэвтрэн орж Пила, помпсайт маркийг 2 ширхэг хос пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүний эд хөрөнгөд 380.100 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Э.Б-гийн: “...Би Хан-Уул дүүргийн 14 хороо, Бурхантын 5-7-715 тоотод ..амьдардаг. ...Өнөөдөр би аав, дүү хоёрыгоо дагуулаад 11 цагийн үед хотын төв ороод ажилтай явж байхад 13 цагийн үед манай өвөө Өлзий аав руу утасдаж “гэрт чинь хулгай орчихлоо, би хүнийг нь барьчихсан байна” гэхээр нь буцаад иртэл цагдаа нар ирчихсэн, хулгай хийсэн хүнийг машиндаа суулгасан байсан. Хулгай хийсэн хүн нь 14  настай хүүхэд байсан бөгөөд миний пила загварын 37 размерийн пүүз 1 хос, манай дүүгийн помпсайт загварын 40 размерийн өмсгөлтэй пүүз 1 хос тус тус авсан байсан. Гэрт ороход үүдний цэнхэр өнгийн зүүдэг цоожийг алхаар цохиод эвдэлчихсэн, алхыг дэргэд нь тавьсан байсан. Мөн гэрийн хойморын шүүгээ болон үүдний шүүгээг уудалсан байсан. Хулгайлсан цагаан, улаан хосолсон өнгөтэй пила загварын пүүз үүдний шүүгээний доор, харин саарал өнгөтэй помпсайт загварын пүүз гэрийн зүүн талын орны доор хайрцаганд хийсэн байсан юм. Гэрээс өөр алдагдсан эд зүйл байхгүй. Би пила загварын пүүзийг 2018 онд Солонгос Улсаас монгол төгрөгөөр бодвол 300.000 төгрөг, харин дүү Б-ийн помпсайт загварын пүүзийг 2018 онд мөн Солонгос Улсад авсан бөгөөд монгол төгрөгөөр бодвол 400.000 төгрөгөөр авч байсан. Би шинжээчийн үнэлгээний тайлантай уншиж танилцсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,

- “хулгай орсон гэх ХУД-ийн 14-р хороо, Бурхантын 6-5-715 тоотод үзлэг хийсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хрэгийн  газрын схем зураг, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 05-11х/,

- хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгөтэй, резин хийцтэй, 1 хос бээлийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол баримт /хэргийн 12х/,

- гэрч Г.Т-ийн: “...Өнөөдөр өдөр цагийг нь сайн санахгүй байна, А бид хоёр босоод байж байтал гаднаас Эрдэнэбат орж ирсэн. Тэгээд “гурвуулаа нэг тийшээ явъя” гэхээр нь “хаашаа вэ” гэхэд “энд нэг айлд гоё пүүз байгаа, гэрт нь хүнгүй үед очоод авъя” гэхээр нь би “лав явж чадахгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд А тэр хоёр алх, хар өнгийн бээлий аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20х/,

- гэрч Ц.Өлзийгийн: “...2019 оны 03 сарын 16-ны өдөр үдээс хойш манай хүүхдүүд хотын төв орно гэж явсан. Яваад цаг гарангийн дараа хүүхдийн гэрт нэг жоохон хүүхэд яваад орчихоор нь би гайхаад, ямар учиртай юм бол гэж бодоод араас нь яваад очтол гэрт орсон байсан. Тэгээд араас нь дагаад гэрт ортол нөгөө хүүхэд хоймот байдаг шүүгээг ухчихсан сууж байхаар нь “чи хулгай хийж байгаа хүүхэд байна” гээд бариад авсан ба тэр хүүхэд 15 настай байсан. Би барьж байгаад шууд цагдаад хүлээлгэж өгсөн юм. Гэрийн цоожийг алхаар цохиод орсон юм шиг байна лээ, цоож, алх хоёрыг ширээн дээр тавьсан байсан. Мөн гэрт байсан пүүзийг барьсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн гаргасан 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ХУ2-19-166 дугаартай үнэлгээний тайланд:

“...37 размерийн Fila загварын, 40 размерийн foamposite загварын хос пүүз ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 03 сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 380.100 /гурван зуун наян мянга нэг зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт / хэргийн 26-27/,

- Пила загварын пүүз 1 хос, Помпсайт загварын пүүз 1 хос зэргийг тус тус түр хураан авч, хохирогч Э.Б-д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 28-31х/, өсвөр насны шүүгдэгч Ч.А, З.Э нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримдуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд тодорхойлсон ба уг гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх, мөн  учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чАтай зүйл хэрэглэж үйлдсэн нь тухай гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 заалтад тус тус заасан байна.

 

Түүнчлэн  “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чАыг үлэмж ихэсгэсэн, материаллаг бус, гэмт хэргийн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан байна.  

 

Өсвөр насны шүүгдэгч Ч.А, З.Э нар нь 2019 оны 03 сарын 16-ны өдөр “Бямбаа ах одоо Солонгос Улсад байгаа, гэрт нь одоогоор хүнгүй байгаа гэсэн, Бямбаа ах зөндөө олон гоё брэндийн оригинал пүүзтэй, очоод хулгайлах уу” гэж гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэх талаар урьдаас хэлэлцэн тохирч, улмаар найз гэх Түвдэндоржийн гэрээс тухайн /хохирогчийн/ айлын гэрийн хаалганы цоожийг эвдэн орох зорилгоор алх, бээлий зэрэг эд зүйлсийг тусгайлан бэлдэн авч, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 65-715 тоот дахь хохирогч Э.Б-гийн гэрийн хаалганы цоожийг алхаар цохиж эвдлэн, гэрт нь нэвтрэн орж, 2019 оны 03 сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 380.100 /гурван зуун наян мянга нэг зуу/ төгрөгөөр үнэлэгдсэн /хөрөнгийн үнэлгээчийн дүгнэлт/ үнэ бүхий “...37 размерийн Fila загварын, 40 размерийн foamposite загварын хос пүүз” зэрэг эд зүйлсийг авсан үйлдэл нь бүлэглэн, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах”  гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн ..., зэвсгийн чАтай зүйл хэрэглэж үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэх бөгөөд гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх ба бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилэхээр хуульд тодорхой зааж зохицуулсан. /ЭХЕА-ийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйл/  

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь “Бямбаа ах зөндөө олон гоё брендийн оригиналь пүүзтэй, очоод  хулгайлах уу” гэх зэргээр хэлэлцэн тохирч, нэгдмэл нэг санаа зорилготойгоор, эзэнгүй байгаа айлын хашааг нь давж, гэрийнх нь хаалганы цоожийг учрах саадыг арилгах зорилгоор  тусгайлан айлаас авч бэлтгэсэн алхаар цохиж, эвдлэн гэрт нь нэвтрэн орж, 2 ширхэг хос пүүзийг нь хулгайлан авч, хохирогч Э.Б-гагийн эд хөрөнгөд 380.100  төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулан, дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн “бүлэглэн гүйцэтгэгч” нар байна.

 

Хан-Уул дүүргийн Прокуророос өсвөр насны шүүгдэгч Ч.А, З.Э нарын дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.  

 

Иймд өсвөр насны Ч.А, З.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч,  бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж,

мөн зүйлийн 4 дэх хэсэгт хохирлын хэмжээг тодорхойлохдоо “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцох, “нэгж” нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тус тус хуульчилсан. 

 

Дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-гийн эд хөрөнгөд учирсан хохирлыг “...Пила, Помпсайт брендийн 2 ширхэг, хос пүүз”-ийн эд зүйлийн үнэлгээг 380.100 төгрөг гэж үнэлсэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 26-27х/ баримт хэрэгт авагдсан ба энэ нь хуулиар тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш байна.   

 

  Өсвөр насны шүүгдэгч нар Пила, Помпсайт брендийн 2 хос пүүзийг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь:

- Пила загварын пүүз 1 хос, Помпсайт загварын пүүз 1 хос зэргийг тус тус түр хураан авч, хохирогч Э.Б-д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 28-31х/,

- хохирогч Э.Б- нь “санал гомдол байхгүй, хохирлоо бүрэн авсан” гэсэн хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэгээ баримт /хэргийн 75х/ зэргээр нотлогдсон тул гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон өсвөр насны шүүгдэгчид, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулах төлбөр хохиролгүй гэж үзнэ.   

 

Өсвөр насны З.Э нь 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, Ч.А нь 2004 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болох нь хэрэгт авагдсан тэдний төрсний гэрчилгээний хуулбар баримтаар /хэргийн 44х, 46х/,  гэмт хэрэг үйлдсэн 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Ч.А  14 нас 11 сар 15 хоногтой, З.Э 15 нас 10 сартай байсан нь нас тоолсон баримтаар /хэргийн 43х, 45х/ тус тус нотлогдсон ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх энэ өдрийн байдлаар З.Э нь 15 нас 11 сар 07 хоногтой,  Ч.А нь 14 нас 11 сар 22 хоногтой буюу хэн аль нь арван найман насанд хүрээгүй болох нь тогтоогдсон хэдий ч өсвөр насны шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байна.  

 

Өсвөр насны шүүгдэгч З.Э, Ч.А нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь “цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай” хэргийн 49-50 дугаар талд авагдсан эрүүгийн хариулага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба энэ нь тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.

 

Нэр бүхий өсвөр насны шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг хохирогч Э.Б-д биет байдлаар нь нөхөн төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба тэдгээр нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох юм.

 

Өсвөр насны шүүгдэгч З.Э, Ч.А нар нь “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах орон байранд  нэвтэрч, бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь нэгэнт тогтоогдсон, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй хэдий ч, өсвөр насны шүүгдэгч нар нь 18 насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй байдал, З.Э нь Ерөнхий боловсролын “Аварга” ахлах сургуулийн 10Б ангид, Ч.А нь ерөнхий боловсролын 59 дүгээр дунд сургуулийн 9 дүгээр ангид тус тус суралцдаг зэрэг тэдний хувийн байдлыг харгалзан,

“өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариулага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх хор уршийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байх” зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ч.А, З.Э нарт хүмүүжлийн чАтай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

Иймээс өсвөр насны шүүгдэгч Ч.А, З.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 заалтад заасан хорих ял оногдуулахыг тус тус тэнсэж, тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чАтай албадлагын арга хэмжээ авч, хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чАтай албадлагын арга хэмжээ авсан нэг жилийн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүргийг   өсвөр насны шүүгдэгч Ч.А, З.Э нарт тус тус хүлээлгэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харъяалах Хан-Уул дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэст даалган, өсвөр насны Ч.А, З.Э нарыг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тэдний эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч нарт хариуцуулан шийдвэрлэсэн болно.     

 

Энэ хэрэгт өсвөр насны Ч.А, З.Э нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Б- нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон         

                                    

                                                                      ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ч-ийн А, Ж овогт З-ын Э нарыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, өсвөр насны Ч.А, З.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чАтай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чАтай албадлагын арга хэмжээ авсан 01 /нэг/ жилийн хугацаанд өсвөр насны Ч.А, З.Э нарт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг тус тус хүлээлгэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийг харъяалах Хан-Уул дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс төрийн захиргааны байгууллагад даалгаж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Б.М, Т.М нарт хариуцуулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгөтэй, резин хийцтэй 1 хос бээлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй. 

 

5. Энэ хэрэгт өсвөр насны Ч.А, З.Э нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Б- нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны Ч.А, З.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД