| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2015/00391/И |
| Дугаар | 398 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 398
2016 оны 06 сарын 27 өдөр Дугаар 156/ШШ2016/00398
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2015/00391/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "Б" танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, С-78-45 тоотод оршин суух Боржигин овогт Баваасангийн Мөнхзулд (СЮ 85061318) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын, 4 дүгээр баг, Хэрлэнгийн 6Б-2 тоотод оршин суух Халзан овогт Ганбатын Мөнх-Ариуны нэхэмжлэлтэй,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Мөнх-Ариун шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Г.Мөнх-Ариун миний бие хариуцагч Б.Мөнхзултай танилцан улмаар 2006 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтийн 364 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон.
Бидний дундаас 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдөр охин М.Есүй мэндэлсэн юм.
Бид зан харилцааны таарамжгүй байдал болон үл ойлголцлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2010 оны 10 сараас салж тусдаа амьдарч эхэлсэн.
Тэр үеэс хойш охин М.Есүй, эх Г.Мөнх-Ариун миний асрамжинд өсч торниж байна. Бид тус тусдаа 5 жил амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд охин М.Есүйг ээж Г.Мөнх-Ариуны асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан журмаар гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Б.Мөнхзул нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Мөнхзул миний бие Г.Мөнх-Ариунтай 2006 онд гэр бүл болсон юм. 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдөр охин М.Есүй төрсөн юм.
Г.Мөнх-Ариуны гаргасан нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйл байхгүй.
Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд охин М.Есүйг ээж Г.Мөнх-Ариуны асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан журмаар гаргахад татгалзах зүйлгүй гэжээ. (хх-ийн 17 тал)
D:\Шүүгчийн туслах-Отгонбаяр\Иргэний хэрэг\Оюунчимэг шүүгч\Шүүхийн шийдвэр-2016\398-Ш-И.docx
Нэхэмжлэгч Г.Мөнх-Ариун нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Мөнх-Ариун миний бие Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан юм.
Би Улаанбаатар хотод ажиллаж,амьдардаг тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна.
Иймд намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 25 тал)
Хариуцагч Б.Мөнхзул шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Мөнх-Ариун нь Б.Мөнхзул надад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйл байхгүй.
Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.
Иймд намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 18 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Мөнх-Ариун нь хариуцагч Б.Мөнхзулаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлгийг хуулинд заасан журмаар төлөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид нь 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж Хэнтий аймгийн Хэрлэн суманд гэрлэлтээ бүртгүүлж 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдөр охин М.Есүйг төрүүлсэн болох нь № 0055547 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, (хх-ийн 8 тал) № 0242601 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 7 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь 2010 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 18,25 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан байх боловч гэрлэгчид нь эвлэрээгүй байна.
Иймд зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна. (хх-ийн 9 тал)
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч Г.Мөнх-Ариун нь 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.Есүйг өөрийн асрамжинд авч эцэг Б.Мөнхзулаас тэтгэлэг тогтоолгохыг хүссэн бөгөөд зохигч нь хүлээн зөвшөөрсөн байна. (хх-ийн 18 тал)
Иймд гэрлэгчдийн хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж охин М.Есүйг эх Г.Мөнх-Ариуны асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдлаа.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.Есүйг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-ээс 16 нас хүртэл (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Мөнхзулын сар бүрийн цалин орлогоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Халзан овогт Ганбатын Мөнх-Ариун, хариуцагч Боржигин овогт Баваасангийн Мөнхзул нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.Есүйг эх Г.Мөнх-Ариуны асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.Есүйг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 100 хувиар, эцэг Б.Мөнхзулын сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн мөнгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Мөнх-Ариунд даалгасугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мөнх-Ариуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхзулаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнх-Ариунд олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах З.Отгонбаярт даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ