| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0079/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/83 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож
Улсын яллагч Т.Өсөхболд
Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Б.т холбогдох эрүүгийн 193*******000*******20081 дугаартай, 1*******8/2019/00*******9/Э/ индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй,******* ******* ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн *******-Өндөр сумын *******-р багийн ******* ******* *******-р гудамжны ******* тоотод оршин суух, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын *******-ний өдрийн *******1 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ялаас зайлсхийж ялыг сольж 38 хоног баривчлах ялаар,Орхон аймгийн сумын дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.3-т зааснаар 03 жил 0******* сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан гэх, АС 8910191******* регистрийн дугаартай, овогт -ийн
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б. нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багийн нутаг дэвсгэрт иргэн Т.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,
Хохирогч овогт ийн ын / ПН*******105181******* регистрийн дугаартай,49 настай,эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Мөнхсайханы хамт эмнэлгийн барилга барьж байгаа газар очоод ажилчдын гэрт ороод “ танай эндээс цонх дулаалах 2,3 ширхэг дранк мод авах гэсэн юм, болох уу” гэхэд болно болно, гэхээр нь гараад хашааны гаднаас мод аваад зогсож байтал барилгын хоёр давхар дээрээс нэг залуу “ та нар зайл, юу хийгээд байгаа юм бэ “ гэхээр нь “чамд хамаагүй, даргаас чинь зөвшөөрөл авчихсан юм” гэхэд нөгөө залуу “чи ямар том дуутай юм бэ” гээд барьж байсан сүхээ шидсэн боловч оноогүй, би чулуу авах гэтэл над руу хөрөө шидээд бас оноогүй.Би нэг чулуу аваад шидсэн чинь оноогүй.Тэгтэл нөгөө залуу над руу 3 метртэй мод аваад шидсэн.Тэр мод нь газар унаад саваад миний мөр хэсэгт цохисон.Тэгэхээр нь би “ чи буугаад ир” гэж хэлсэн.Тэр залуу буугаад хашаа давж гарч ирээд намайг заамдаж аваад шууд миний шанаа хэсэгт цохисон. Би зөрүүлээд бариад авахад миний шанаа руу дахиад цохисон.Тэгснээ намайг татаж газарт унагаагаад миний дээрээс өшиглөөд байсан.Би босох гэтэл миний зүүн шанаа хэсэгт өшиглөсөн. Намайг босоод ирэхэд миний хамар, нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 11-12-р хуудас/
Гэрч Б.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Т. мод авч байтал нөгөө залуу “яахаараа зөвшөөрөлгүй мод авдаг юм бэ, яасан даварсан бааснууд бэ” гээд бид хоёр луу гар хөрөө шидсэн, дахиад алх, прүүс мод шидсэн, тэр нь оноогүй.Тэгтэл тэр залуу барилгаас буугаад хашаанаас гарч ирээд Т.ыг заамдаж аваад нүүр лүү нь 2-3 удаа цохиход Т. газарт унасан. Тэгтэл хашаанаас 5 залуу гарч ирээд тэр хоёрыг салгах гэтэл тэр залуу Т.ыг дахиад цохиод байхаар нь би нэг залуугийн араас нь өшиглөсөн чинь тэр залуу эргэж хараад намайг цохиход тэнд байсан залуучууд бид хоёрыг салгаад буцаад хашаа руугаа орчихсон..... гэх мэдүүлэг / хэргийн 13-15-р хуудас/
Гэрч Н.эцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би хүүхдээ цэцэрлэгээс аваад гэр лүүгээ явж байтал эмнэлгийн барилгын гадна хүмүүс зодолдож байхаар нь дөхөөд харсан чинь манай нөхөр нэг залуутай зодолдож байсан.Тэгэхээр нь би очоод “та нар болиоч хүн аллаа ш дээ” гэхэд хажууд нь зогсож байсан нэг настай ах манай нөхрийг салгаад машин руу оруулсан.Тухайн барилга дээр ажиллаж байсан нэг өндөр нуруутай залуу Т.ын гар хөл, нүүр хэсэгт цохиод байсан. Тэнд байсан залуучууд согтуу байсан ...гэх мэдүүлэг / хэргийн 1*******-18-р хуудас/
Гэрч Д.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Тухайн өдөр дуудлагаар ирж Т.,Б.Мөнхсайхан нарын биеийг үзэхэд бусдад зодуулсан байдалтай байсан.Б.Мөнхсайханы биед ил харагдах шарх сорви байгаагүй, Т.ын хамарнаас цус гарсан, нүүр хэсэг нь хавдсан байсан... гэх мэдүүлэг /хэргийн 21-22-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11******* дугаартай...Т.ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.Т.ын биед учирсан дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 33-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн... Б.Мөнхсайханы биед толгойн архаг өвчин сэдрэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Б.Мөнхсайханы биед учирсан дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт / хэргийн 3*******-р хуудас/
Шүүгдэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн өдөр 4-үүлээ 2 шил 0.5-тай архи хувааж уусан.Ажил дээрээ ирээд байж байтал уг эмнэлгийн барилгын хашааны гадна 2 танихгүй хүн дракийг нь хуулж байсан.Та нар болиоч гэхэд болихгүй болохоор нь би мод аваад шидсэн.Уг мод оноогүй. Т. ах бид хоёрын дунд маргаан болоод би эмнэлгийн хашаанаас гараад Т. ахыг барьж аваад шанаа хэсэгт нь 2-3 удаа цохиход барилга дээр хамт ажиллаж байсан хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан... гэх мэдүүлэг /хэргийн 41-42-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 1,4, 1*******.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Б. нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Т.ын мэдүүлэг, гэрч Б.Мөнхсайхан, Н.эцэцэг, Д.Чулуунцэцэг нарын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн ... Т.ын биед хөнгөн гэмтэл учирсан байна... гэх дүгнэлт, шүүгдэгч Б.ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Ховд аймгийн Чандмань сумын эмнэлгийн барилга дээр ажиллаж байсан ажилчид болон Т. түүний найз Б.Мөнхсайхан нарын хооронд үл ойлголцсон, зүй бус харьцаанаас үүдэлтэй зодоон болж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ зөв авч явах чадваргүй, харьцааны үл ойлголцлолоос шалтгаалсан гэж үзлээ.
Шүүгдэгч Б. нь биеэ хянаж чадахгүй, уур бухимдлаасаа болж хүний эрүүл мэндэд хүнд хохирол ч учруулах боломжтой байсан нь хохирогч болон гэрчүүдийн “... сүх, гар хөрөө, мод зэргийг шидсэн боловч оноогүй...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.ыг хохирогч Т.ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б. нь урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын *******-ний өдрийн *******1 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ялаас зайлсхийж ялыг сольж 38 хоног баривчлах ялаар,Орхон аймгийн сумын дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.3-т зааснаар 03 жил 0******* сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-4*******/, шийтгэх тогтоолуудын хуулбараар тогтоогдож байх боловч 2015 оны Эрүүгийн хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор байна. Хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Т.ын “ надад 180.000 төгрөгийг төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.ын хувийн байдлын талаар гэрч Б.Мөнхбатын өгсөн...Б. нь эцэг эхээс 3-уулаа дээрээ нэг ах, нэг эгчтэй.Даруу төлөв үг дуу цөөтэй, хүнд их тусархуу, тогтуун зантай нийтэч хүн.Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг... гэх мэдүүлэг / хэргийн 25-2*******-р хуудас/
Гэрч Б.Булганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...даруухан, үг дуу цөөтэй хүн.Орхон аймагт ************** ХХК-д мужаан хийдэг, Орхон аймгийн ******* өндөр суманд эхнэр 2 охины хамт амьдардаг.... гэх мэдүүлэг /хэргийн 2*******-28-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн *******.******* дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгч Б. өөрийгөө өмгөөлж “хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, ойлгож, гэмшиж байгаа. Хохирогчид хохирол төлсөн, гомдол саналгүй,миний бие нь Орхон аймагт ажиллаж амьдардаг, улсын яллагчаас санал болгосон торгох ялын саналыг зөвшөөрч байна. Торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Б.ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн эзэмшлийн Голомт банкны 40251018*******5 дансанд байгаа 450.000 төгрөг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/53 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4, 1*******.5, 34.1, 3*******.2, 3*******.*******-3*******.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт -ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт -ийн ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.аар торгох ялын 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.т тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Голомт банкны 40251018*******5 дансанд байгаа 450.000 төгрөг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/53 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
*******. Шүүгдэгч Б.ын торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-45******* дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
*******.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС