| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00401/И |
| Дугаар | 400 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00401/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Цантын хоолой” гэх газарт нутаглах, Гонгор овогт Түвшинжаргалын Мөнхжинд (СЭ 91092635) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Цантын хоолой” гэх газарт нутаглах,, Бага хардэл овогт Гантуяагийн Тэгшжаргалын (СИ 93042702) нэхэмжлэлтэй,
"гэрлэлт цуцлуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Тэгшжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Г.Тэгшжаргал би, Т.Мөнхжинтэй 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах болсон юм. Хамт амьдрах хугацаандаа 2012 оны 8 сарын 23-ны өдөр хүү Бодьбаатар төрсөн. Хамт амьдрах хугацаандаа зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид амьдрах боломжгүй болсон. Бид хоёр 2015 оноос тусдаа амьдрах болсон. Манай хүү Бодьбаатар нь одоо аав Мөнхжинтэйгээ хамт амьдарч байгаа бөгөөд цаашид эцэг Т.Мөнхжин нь хүүгээ өөрөө тэжээн тэтгэнэ гэж байгаа. Одоо бид тус тусын амьдралтай, цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Г.Тэгшжаргал шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Г.Тэгшжаргал би, Т.Мөнхжингөөс гэрлэлтээ цуцлуулна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Бодьбаатарыг өөрийнхөө асрамжид үлдээх хүсэлтэй байна. Хүү Бодьбаатарт хүүхдийн тэтгэлгийг эцэг Т.Мөнхжингөөс нэхэмжлэхгүй болно.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно.
Бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 14 тал)
Хариуцагч Т.Мөнхжин нь шүүхэд гаргасан эвлэрэлийн гэрээндээ: Хариуцагч Т.Мөнхжин би, нэхэмжлэгч Г.Тэгшжаргалын тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Хүү Бодьбаатарыг ээж Г.Тэгшжаргалын асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно.
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\гэр бүл\Тэгшжаргал, Мөнхжин.docx
Бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 14 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Тэгшжаргал нь хариуцагч Т.Мөнхжингөөс гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид нь 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүү М.Бодьбаатарыг төрүүлсэн болох нь № 384/609 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 5 тал) иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 4 тал) № 385/610 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 5 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. Иймд зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Зохигчид нь 2015 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 14 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зохигчид нь 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүү М.Бодьбаатарыг эх Г.Тэгшжаргалын асрамжинд үлдээхээр харилцан тохиролцож, эцэг Т.Мөнхжингөөс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн байна. (хх-ийн 14 тал)
Иймд гэрлэгчдийн хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж хүү М.Бодьбаатарыг эх Г.Тэгшжаргалын асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Бага хардэл овогт Гантуяагийн Тэгшжаргал, Гонгор овогт Түвшинжаргалын Мөнхжин нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүү М.Бодьбаатарыг эх Г.Тэгшжаргалын асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч Г.Тэгшжаргал нь хариуцагч Т.Мөнхжингөөс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Тэгшжаргал нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төргөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Мөнхжингөөс 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тэгшжаргалд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ