Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 101/2023/06660/И |
Дугаар | 210/МА2024/01485 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2024/01485
2024 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 210/МА2024/01485 |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ,,,,,,,, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2024/03142 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
4 дэх заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,д холбогдох эрхийн улсын бүртгэлийн ,,,,,,,,,,,,,, дугаарт бүртгэгдсэн, ,,,,,,,, дүүргийн 26 дугаар хороо, ,,,,,,,,,,, хотхон, ,,,,,,,,,, дугаар байр, 201 тоотод байрлах 67.8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 49,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ,,,,,,,,,,,гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
7 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 405,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,
хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, улсын орлогоос илүү төлсөн тэмдэгтийн хураамжид 335,250 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 405,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ