Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 402

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2016/00436/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 8Б-08 тоотод оршин суух, Боржигин овогт Мандалжавын Дагвасүрэнд (РД:СД 68092406) холбогдох,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 21 хороо, Горькийн 15-358 тоотод оршин суух, Тайж нар овогт Нямжавын Сэржхандын (РД: УК631102000)  нэхэмжлэлтэй,  
"зээл, зээлийн хүүгийн төлбөр 14 000 000 төгрөгийг гаргуулах"  тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  Н.Сэржханд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр М.Дагвасүрэнд 6 950 000 төгрөгийг 1-3 сарын хугацаатайгаар 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. М.Дагвасүрэн нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зээлсэн мөнгөө хүү мөнгөний хамт өгөх байсан боловч одоог хүртэл төлөөлөөгүй байна. 
Иймд М.Дагвасүрэнгээс анх зээлдүүлсэн 6 950 000 төгрөг, хүү 7 050 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн  1 тал)

Хариуцагч М.Дагвасүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.Сэржхандаас 6 950 000 төгрөгийг 1-3 сарын хугацаатайгаар 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан минь үнэн. Охин маань зүрхний өвчтэй юм. Охиныхоо хагалгаанд өдийг хүртэл маш их хэмжээний мөнгө зарцуулж байгаа учраас Н.Сэржхандын мөнгийг өгч чадахгүй өдийг хүрсэн. Би банкинд 15 000 000 төгрөгийн зээлтэй  бөгөөд сард 659 000 төгрөгийг төлж байна. Би Н.Сэржхандад 2015 оны 07 сард 730 000 төгрөг, 08 сард 750 000 төгрөг , 09 сард 320 000 төгрөг, 11 сард 100 000 төгрөг, 12 сард идэшний үхэр 600 000 төгрөгт тооцож тус тус өгсөн. Би үлдсэн мөнгийг 10 сараас эхлэн сард бүр 200 000 төгрөгийг өгч уг зээлийг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ (хх-ийн  12 тал)

Н.Сэржханд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 14 000 000  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 6 810 000 төгрөгөөс татгалзаж, анх зээлсэн 6 950 000 төгрөг, банкнаас зээл авахад гарсан 162 000 төгрөг, ирж очих унааны зардал, буудлын мөнгө болох 53 000 төгрөг, нийт 7 190 000 төгрөгийг М.Дагвасүрэнгээс гаргуулахаар харилцан тохиролцлоо.
Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 31 тал)

Хариуцагч М.Дагвасүрэн шүүхэд тайлбартаа: М.Дагвасүрэн би, Н.Сэржхандын нэхэмжилсэн 7 190 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Миний бие уг мөнгийг 3 хувааж сарын 2 397 000 төгрөгийг 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна. 
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 24 тал)


ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Сэржханд нь "зээл, зээлийн хүүгийн 7 190 000 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Н.Сэржханд нь шүүхэд гаргасан зээл, зээлийн хүүгийн төлбөр 14 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 6 810 000 төгрөгөөс татгалзаж хариуцагч М.Дагвасүрэнгээс 7 190 000 төгрөгийг нэхэмжилж,  нь, хариуцагч М.Дагвасүрэн нь 7 190 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон


ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. М.Дагвасүрэнд холбогдох, Н.Сэржхандын нэхэмжлэлтэй “зээл, зээлийн хүүгийн 7 190 000 төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Н.Сэржхандын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  227 950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 113 975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 113 975 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Н.Сэржхандад, хариуцагч М.Дагвасүрэнгээс 113 975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Сэржхандад тус тус  олгосугай.

3. Хариуцагч М.Дагвасүрэн нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.  

4.Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    

 

ШҮҮГЧ                                   Л.ЦЭРЭНДУЛАМ