| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00403/И |
| Дугаар | 403 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00403/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "Б" танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Улаангбаатар хот, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Хангамжийн 309Б тоотод оршин суух, Малчин овогт Пүрэвсэнгийн Энхтайванд (СВ 81012711) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 07-23 тоотод оршин суух, Ган овогт Гансүхийн Нандинцэцэгийн (СЭ 81022708) нэхэмжлэлтэй,
"эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Нандинцэцэг, хариуцагч П.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Нандинцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Г.Нандинцэцэг миний бие 1997 онд П.Энхтайвантай танилцан 2003 оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдөр охин Э.Содмаралыг төрүүлсэн юм. 2006 оны 08 сард охиноо эмчид үзүүлэхэд саажилттай, тархины хоёр талд уйланхайтай гэсэн хариуг өгсөн. П.Энхтайван бид хоёр тухайн үед гэрлэлтээ батлуулж чадаагүй байсан бөгөөд бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдрах болоход П.Энхтайван нь охиноо аван хэсэг хугацаанд эмээгээр нь харуулсан. Миний бие 2010 оноос охин Э.Содмаралыг өөр дээрээ авч одоог хүртэл асран халамжилж байна. Одоо П.Энхтайван бид хоёр тус тусын амьдралтай болсон тул П.Энхтайваныг охин Э.Содмаралын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү. Мөн 2005 оноос 2016 он хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлэгийн 6 157 200 төгрөгийг нөхөн гаргуургуулж өгнө үү.
Мөн бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч П.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Энхтайван би, Г.Нандинцэцэгийн тус шүүхэд гаргасан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 2005-2016 он хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлэгийн мөнгө 6 175 200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Охин Э.Содмарал нь миний охин мөн тул эцэг тогтоолгох шаардлагагүй юм. Би охиндоо өдийг хүртэл байнга анхаарал халамж үзүүлж ирсэн. 2006 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмчийн хяналтанд оруулж, эмчилгээ сувилгааг тогтмол хийлгэж ирсэн. 2010 онд эхийнх нь асрамжинд өгсөнөөс хойш ХААН банкны 50261628651 тоот дансаар нийт 930 000 төгрөгийг мөн бэлэн мөнгө болон бусад туслалцаа үзүүлж ирсэн. Бид охин Содмаралыг төрсөн цагаас нь хойш
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\гэр бүл\Нандинцэцэг, Энхтайван.docx
харилцан асарч байсан тул 2005-2016 он хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлэгийн мөнгө 6 175 200 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Цаашид хүүхдийнхээ ирээдүйд зориулан хүүхдийн тэтгэлэгийн мөнгийг хуульд заасны дагуу төлөхөд татгалзах зүйлгүй.
Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно гэжээ. (хх-ийн 12 тал)
Нэхэмжлэгч Г.Нандинцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1997 онд П.Энхтайван сургуульд байхдаа манай гэрт суудаг байсан. Бид 2 тэр үеэс эхлэн танилцсан. 2005 оноос эхлэн хамт амьдарч хүүхэдтэй болсон. Би тухайн үед Улаанбаатар хотод ажил хийж байсан. Тиймээс охин Э.Содмаралыг ээжээрээ харуулдаг байсан. Охин маань 1 ой гарантай болчхоод хөлд орохгүй байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд тархины цус харвалттай, саажилттай гэсэн онош гарсан. Бид 2 эмнэлэгт үзүүлэх төлбөр дээрээс болж маргасан. Тэгээд П.Энхтайван хүүхдээ аваад явсан. Охин маань 3 жил орчим аав дээрээ байсан. Энэ хугацаанд П.Энхтайван өөрөө ажил хийдэг байсан учир ээжээрээ харуулдаг байсан. Хүүхдийг маань гадуурхдаг гэсэн яриа сонсогддог байсан. Мөн би охиноо санаж байсан учир охиноо авсан. Би охиноо одоог хүртэл асран халамжилж байна. Охин маань тархины саажилттай болохоор явдаггүй, хэл ярианы хөгжил муутай. Хүүхэд маань байнгын асаргаанд байдаг, цаашид том болох тусам улам их асаргаа шаардлагатай болно.
Иймд П.Энхтайваныг охин Содмаралын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү. Мөн 2005 оноос 2016 он хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлэгийн 6 157 200 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно гэв. (хх-ийн 23 тал)
Хариуцач П.Энхтайван нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны 08 дугаар сард би охиноо өөрийн асрамжид авсан. Тэр үед би ганц бие байсан учир охиноо ээжээрээ асаруулж байсан. Тэгээд 2 дахь жилээс нь охиноо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар төвд сувиллын цэцэрлэгт явуулж эхэлсэн. Би охиноо 10 дугаар сараас эхлэн 01 дүгээр сар хүртэл эрүүл агаарт ээж дээрээ байлгадаг байсан. Тэгээд 02 дугаар сараас 05 дугаар сар хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар төвд сувиллын цэцэрлэгт явуулдаг байсан. Энэ цэцэрлэгт 2 жил дараалан явуулсан. Би туршлага багатайгаасаа болж охиноо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл ажиллагаанд хожуу оруулсан. 2009 онд охиноо нийгмийн халамжид хамруулсан. 2007 оноос эхлэн Баянхонгор аймгийн “Шаргалжуутын” халуун рашаанд эмээтэй нь хамт явуулсан. Уг рашаанд 3 жил дараалан явуулсан. Сүүлийн нэг жилд нь Г.Нандинцэцэг охиноо өөрөө авч явсан. Би зардал, төлбөр тооцоон дээр нь дэмжлэг үзүүлсэн. Охин маань Баянхонгороос 7 сард ирдэг байсан. Тэгээд 7 дугаар сараас 8 дугаар сарын 10-д хүртэл Г.Нандинцэцэг дээр байдаг байсан. Миний нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж байгаа шалтгаан нь би охиноо тодорхой хугацаанд өөр дээрээ авч байсан. Мөн асаргааны зүйл дээр нь тусламж үзүүлдэг байсан. Цаашид охиндоо тэтгэлэг өгөхөөс татгалзахгүй. Харин нэхэмжилж байгаа мөнгөний хувьд охин Содмарал нь миний асрамжинд байсан хугацаа болон мөнгө нэхэмжилж байгаа хугацаа хоорондоо зөрж байна. Миний асрамжид байсан хугацааг оруулан мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Охиноо харилцан асарч байсан учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Г.Нандинцэцэгт тухайн үед мөнгөний асуудал гарсан байж болох юм гэв. (хх-ийн 12 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Нандинцэцэг нь хариуцагч П.Энхтайваныг охин Содмаралын эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2005 оноос 2016 он хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлэгийн 6 157 200 төгрөгийг нөхөн гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Нандинцэцэг, хариуцагч П.Энхтайван нар нь 1997 онд танилцаж, улмаар хамтран амьдарч эр, эмийн харьцаатай байж 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдөр охин Содмаралыг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 12, 23 тал) хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 4 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь 2006 оны 08 дугаар сараас тус тусдаа амьдарч байгаа бөгөөд охин Э.Содмарал нь 2010 оноос хойш эхийнхээ асрамжинд байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Нандинцэцэг нь 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Э.Содмарал өөрийн асрамжинд авч эцэг П.Энхтайванаас тэтгэлэг тогтоолгохыг хүссэн бөгөөд хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байна. (хх-ийн 12 тал)
Иймд гэрлэгчдийн хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж охин Э.Содмаралыг эх Г.Нандинцэцэгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдлаа.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.Нандинцэцэг нь хариуцагч П.Энхтайванаас тусдаа амьдарснаас хойших буюу 2005 оноос 2016 он хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах шаардлага гаргасныг хангахгүй гэж дүгнэв.
Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар “тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр нэхэмжлэл гаргах эрхтэй” гэснээр нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хамтран амьдрахаа больсон үеэс буюу 2006 оны 08 сараас хойш гаргах эрх нь нээлттэй байжээ. Гэвч энэ эрхээ эдлээгүй нь тэтгэлгийг нөхөн гаргуулах үндэслэл болохгүй юм .
Мөн гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан: “тэтгэлэг нөхөн гаргуулах” гэсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг нөхөн төлүүлэхтэй холбогдсон зохицуулалт гэдгийг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2005 оноос 2016 он хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Э.Содмаралыг эх Г.Нандинцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Содмаралыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Энхтайваны сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж охин Э.Содмаралд олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Нандинцэцэгт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ