Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 406

 


    2016-07-08        № 406    Хэрлэн сум


Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                     Хэргийн индекс: 156/2016/00398/И 

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
      Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 3 дугаар баг, Аваргын 1-13 тоотод оршин суух, иргэн Баастын Наранбаатарын нэхэмжлэлтэй,
     Хариуцагч: Хэнтий аймаг, Дэлгэрхаан суманд байрлах Зэвсэгт хүчний 232 дугаар анги     /захирагч хурандаа Н. Мягмарцоож/-д холбогдох
     Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Б.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаагаар байгуулж галчын ажилд орсон.
      2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шинэчлэн хөдөлмөрийн гэрээг байгуулж 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл гэрээг сунгасан. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/65 захирагчийн тушаалаар цугларах дохио өгөхөд хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан, ажлын цаг хангалтгүй, ахлах даргын өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэж ажлаас халсан. Тус ангид ажиллаж байх хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Үндэслэлгүйгээр ажлаас халсан тул гэнэт халагдсаны зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

       Нэхэмжлэгч Б.Наранбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:
       Миний бие Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын зэвсэгт хүчний 232 дугаар ангид холбогдуулан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонсүрэнтэй дараах байдлаар харилцан тохиролцлоо. Үүнд: 
       Миний бие ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах буюу 2016 оны 04 дүгээр сарын 12-ноос 2016 оны 07 дугаар сарын 07-ныг хүртэлх 925 070 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцлээ. Миний бие нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж болох 349 758 төгрөгийг гаргуулж авсан.Одоо үлдэгдэл 277 708 төгрөгийг нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж авах бөгөөд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын зэвсэгт хүчний 232 дугаар ангиас 2 сар 18 хоногийн цалин болох 925 070 төгрөгийг авах ёстой бөгөөд үүнээс нийгмийн даатгал хэлтсээс авсан ажилгүйдлийн тэтгэмжийн        627 466 төгрөгийг хасаад 297 604 төгрөгийн хэмжээнд тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. 
       Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

      Хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:
      Миний бие Б.Наранбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан ярилцаж Б.Наранбаатар нь ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор буюу 2016 оны 04 дүгээр сарын 12-ноос 2016 оны 07 дугаар сарын 07-ныг хүртэлх 925 070 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцлээ. Б.Наранбаатар нь нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж болох 349 758 төгрөгийг гаргуулж авсан байна. одоо үлдэгдэл 277 708 төгрөгийг нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж авах бөгөөд манай байгууллагаас 2 сар 18 хоногийн цалин болох 925 070 төгрөгийг авах ёстой бөгөөд үүнээс нийгмийн даатгал хэлтсээс авсан ажилгүйдлийн тэтгэмжийн 627 466 төгрөгийг хасаад 297 604 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгууллаа. 
       Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

         Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч Б.Наранбаатар нь хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах  Зэвсэгт хүчний 232 дугаар анги / захирагч хурандаа Н. Мягмарцоож/-д холбогдуулан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
      Нэхэмжлэгч нь Б.Наранбаатар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонсүрэн нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар эвлэрэн хэлэлцлээ. Үүнд:
       Нэхэмжлэгч Б.Наранбаатар нь ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор буюу 2016 оны 04 дүгээр сарын 12-ноос 2016 оны 07 дугаар сарын 07-ныг хүртэлх 925 070 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж Б.Наранбаатар нь нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж болох 349 758 төгрөгийг гаргуулж авсан бөгөөд одоо үлдэгдэл 277 708 төгрөгийг нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан авч  Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын зэвсэгт хүчний 232 дугаар ангиас 2 сар 18 хоногийн цалин болох 925 070 төгрөгийг авах ёстой бөгөөд үүнээс нийгмийн даатгал хэлтсээс авсан ажилгүйдлийн тэтгэмжийн 627 466 төгрөгийг хасаад 297 604 төгрөгийн хэмжээнд эвлэрч байх тул  зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:

1. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэн Б.Наранбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах Зэвсэгт хүчний 232 дугаар анги /захирагч, хурандаа Н. Мягмарцоож/-д холбогдох ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчид нь харилцан тохиролцож эвлэрсэн тул  зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгч Б. Наранбаатар нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч байгууллага нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн  нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                             


ШҮҮГЧ                                            Ж. БОЛДБААТАР