Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 182/2022/03761/И |
Дугаар | 210/МА2024/01544 |
Огноо | 2024-07-29 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/01544
2024 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 210/МА2024/01544 |
,,,,,,,,, нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2024/02429 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,, нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,, ХХК, ,,,,,,,,, нарт холбогдох,
гэрээний үүрэгт 1,030,506,503 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,, ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Ч,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,, ХХК-иас ирүүлсэн 1,496,705,140 төгрөгөөр тухайн ажлыг хийх саналыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ЧДХААА А/17/058 дугаартай Түлхүүр гардуулах нөхцөлтэй Чингэлтэй дүүргийн 12, 13, 14, 15 дугаар хороодын дунд иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заал барих ажлын гэрээ байгуулсан.
Гэрээний хэрэгжилтийн явцад ,,,,,,,,,, ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг 2019 оны 04 дүгээр сарын 23, 06 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгүүдээр шаардсан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр барилгын гүйцэтгэл болон чанар маш хангалтгүй, гэрээнд заасан хугацаа дууссан үндэслэлээр гэрээг цуцалсан.
Иймд гэрээний санхүүжилтэд шилжүүлсэн 564,307,866 төгрөг, алданги 466,198,637 төгрөг, нийт 1,030,506,503 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ,,,,,,,,,, ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Барилга баригдах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн гэдэг үндэслэлээр гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй, уг барилга цаашид баригдах боломжтой.
Хэрэгт авагдсан гэрээнд ажлын гүйцэтгэл, чанарын талаар тодорхой заалт байхгүй. Чанарын талаар заагаагүй тохиолдолд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар тухайн барилгыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, доголдолгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардсан нь үндэслэлгүй. Мөн гэрээ цуцалсан учраас алдангийг зөвшөөрөхгүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ,,,,,,,,,ын татгалзал, тайлбарын агуулга:
,,,,,,,,, нь тухайн үед ,,,,,,,,,, ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан учраас эрх хэмжээнийхээ хүрээнд Ч,,,,,,,,,,,,,,тай гэрээ байгуулсан тул нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үүрэг хүлээхгүй.
Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355.1-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,, ХХК-иас 554,247,109 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч,,,,,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ,,,,,,,,,од болон 476,259,394 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,, ХХК-иас 2,929,186 гаргуулан Улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
5. Хариуцагч ,,,,,,,,,, ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүх нэхэмжлэгчийн талыг илтэд баримтлан явуулснаас шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх зөрчигдсөн.
Мөн манай компани санхүүжилтээр орж ирсэн мөнгийг Чингэлтэй дүүргийн 12, 13, 14, 15 дугаар хороодын дунд иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заалны барилгын ажлын 50 хувийн гүйцэтгэлийг барьсан байтал шүүхээс энэ асуудлыг анхаараагүй. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс санхүүжилтэд олгосон мөнгийг нэхэмжилсэн атал шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч байгууллагад хохирол учруулсан мэт тайлбарлаж бичсэн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч Ч,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,, ХХК, ,,,,,,,,, нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээ цуцлагдсан үндэслэлээр 564,307,866 төгрөг, алданги 466,198,637 төгрөг, нийт 1,030,506,503 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.
2. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч Ч,,,,,,,,,,,,,, нь 970,506,503 төгрөг гаргуулах болон хариуцагч ,,,,,,,,,од холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж,
хариуцагч ",,,,,,,,,," ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг төлж барагдуулах,
мөн Чингэлтэй дүүргийн 12, 13, 14, 15 дугаар хороодын дунд иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан Хөгжлийн төв, спорт заалны барилгын төмөр бетон каркас болон сендвичин барилгын төмөр хийцлэл, барилгын ил далд ажлын акт, холбогдох бичиг баримтыг Ч,,,,,,,,,,,,,,т хүлээлгэн өгөх нөхцөлөөр зохигч эвлэрч, холбогдох гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн байна.
3. Зохигчийн байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2024/02429 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,
нэхэмжлэгч Ч,,,,,,,,,,,,,, нь 970,506,503 төгрөг гаргуулах болон хариуцагч ,,,,,,,,,од холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж,
хариуцагч ",,,,,,,,,," ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг төлж барагдуулах,
мөн Чингэлтэй дүүргийн 12, 13, 14, 15 дугаар хороодын дунд иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан Хөгжлийн төв, спорт заалны барилгын төмөр бетон каркас болон сендвичин барилгын төмөр хийцлэл, барилгын ил далд ажлын акт, холбогдох бичиг баримтыг Ч,,,,,,,,,,,,,,т хүлээлгэн өгөх нөхцөлөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 2,929,186 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ