Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/156

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн               Б.Н холбогдох эрүүгийн 1838008430149 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаанаас хохирогч Г.Н“Сани” маркын улсын дугааргүй мотоцикль, мотоциклийн ачаан дээр даруулсан байсан дружба хөрөөг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 2018 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баттулга ахынд очих гэж яваад гудамжных нь айлын хашаанаас мотоцикль авч Дэлгэрдалай гэдэг хүнд 90.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Маргааш нь эзэн нь авсан байсан. Би Дэлгэрдалай гэдэг хүний 90.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 7-10 дугаар хуудас/,

      Хохирогч Г.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-02-24 тоотоос хятад улсад үйлдвэрлэгдсэн “Сани” маркын улсын дугааргүй, хөх өнгийн мотоцикль, модны дружба хөрөө алдсан. Хөрөө нь мотоциклийн ачаан дээр даруулсан байсан. Мотоцикль алга болсныг мэдээд мөрөөр нь хөөхөд хашаанаас түрж гаргаад гудамжаар ертөнцийн зүгээр зүүн тийшээ түрж явсаар нэг айлын хашааны гадаа очсон байсан. Тэр хашааны гадаа мотоциклийн ачаан дээр даруулсан байсан хөрөөний татлага уяаг тасдаж хаясан байсан...Би хөрөө, мотоциклио алдсаныхаа маргааш нь буцаагаад авчихсан болохоор надад ямар нэгэн хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-19 дүгээр хуудас/,

      Иргэний нэхэмжлэгч Ш.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Намайг хашаандаа түлээ буулгаж байхад шар куртиктэй 37-38 орчим насны эрэгтэй хүн ганцаараа ирээд, түлээгээ хөрөөдүүлэх юм уу гэж асуусан... Тэр хүн хөх өнгийн хужаа мотоцикль, цагаан шар алаг өнгийн түлээний хөрөө хоёртой ирсэн байсан. Тэгээд би тэр хоёрыг нь авч үлдээд 90.000 төгрөг өгч явуулсан. Тэгтэл мотоцикль, хөрөө хоёр нь хулгайн юм болж таарсан. Тэр хөрөө, мотоцикль хоёрыг буцааж эздэд нь өгсөн. Тухайн үедээ ганцаараа хашаа руу орж ирсэн. Энэ хүнийг сайн танихгүй нэрийг нь Баба гэж байсан санаад байна...Би энэ хүнээр түлээгээ хөрөөдүүлээгүй. Харин 90.000 төгрөгөө бэлнээр нь авсан...Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-28 дугаар хуудас/,

      Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр намайг гэртээ байж байхад 19 цагийн орчим Б.Н /Баба/ Ганжий гээд хоёр залуу ирсэн... Өглөө нохой хуцаад байхаар нь гартал манай хашааны үүдэнд хүмүүс ирчихсэн байсан. Гараад уулзахад мотоциклио алдчихлаа танай хашааны үүдэнд мөр нь ирсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,

      Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Шөнө унтаж байхад гэрийн хаалга цохиод Тулгаа ахаа гээд манай нөхрийг Баба дуудсан. Тэгэхээр нь би хаалгаа тайлж өгөөгүй. Бабагийн бүтэн нэрийг мэдэхгүй...Өглөө босоход манай хашааны үүдэнд гурван хүн ирчихсэн мотоциклио алдчихлаа. Танай хашааны үүдэнд мөр нь ирсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,

      Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Баба бид хоёр бүжгийн газраас гараад Баттулгын гадаа очсон тэгтэл гарч ирээгүй. Намайг гудамжинд байж байтал Баба ямар нэгэн юм ярилгүй өдрийн орж пиво уусан айлын хашаа руу ороод мотоцикль түрээд гараад ирсэн. Мотоциклио түрээд Баттулгын гадаа очсон. Тухайн үедээ надад хулгай хийсэн талаар хэлээгүй. Би согтуу байсан болохоор нэг их анзаараагүй Би цуг явсан болохоор энэ талаар мэдүүлсэн. Түүнээс биш би тэр мотоциклийг хулгайлаагүй юм аа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-36 дугаар хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 42 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ажлын албаны даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 73, 77-78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1838008430149 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаанаас хохирогч Г.Н“Сани” маркын улсын дугааргүй мотоцикль, мотоциклийн ачаан дээр даруулсан байсан дружба хөрөөг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Г.Нмөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-19-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Ш.Д-ийн /ХХ-ийн 25-28-р хуудас/, гэрч Г.Б-ын /ХХ-ийн 20-21-р хуудас/, гэрч Б.Хишигбатын /ХХ-ийн 22-23-р хуудас/, гэрч Б.Д-ийн /ХХ-ийн 29-36-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлгүүд,  хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 42-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 7-10 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Н- хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Г.Н, иргэний нэхэмжлэгч Ш.Д- нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Н нь урьд 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 73, 79-81 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Н нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Нцагдан хоригдсон 37 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 296 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс хасах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838008430149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1.  Шүүгдэгч Б.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай буюу 296 /хоёр зуун ерэн зургаа/ цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      5. Эрүүгийн 1938008430149 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

      6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР