Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 214/МА2024/00014

 

 

Ж.Ү*******ын нэхэмжлэлтэй,

Б.Х*******, С.Б*******-*******, Б.Г******* нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах ш*******ны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ари******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан ш*******ны шүүхийн Ерөнхий шүүгч О.О*******ийн даргалж хийсэн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2024/00219 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ж.Ү*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Х*******, С.Б*******-*******, Б.Г******* нарт холбогдох,

28,700,000 /хорин найман сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 6,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Ч.О******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ари*******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ү*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Ж.Ү*******ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б овогтой Х*******тэй зээлийн гэрээ байгуулж 3 сарын хугаца*******ай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр 14,000,000 төгрөгийг зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээл болон зээлийн хүүг өгөөгүй.

Анх 2020 онд Б.Хунцэцгийн төрсөн дүү болох Б овогтой Г******* болон түүний нөхөр С******* овогтой Б*******-******* нар нь манай эхнэр Д.Оюунтуя*******ай Солонгос улсад ажиллах зорилготойгоор Солонгос улсын визний м*******ериал бүрдүүлж өгөх ажилд зөвлөн туслах, виз гаргах асуудлаар зуучлах ажлыг хийлгэхээр харилцан тохиролцсон байдаг.

Миний эхнэр Д.Оюунтуя*******ай харилцан тохиролцсоны дагуу Б.Г******* түүний нөхөр С.Б*******-******* нарт 2020 онд Солонгос улсад зорчих визийг холбогдох визний м*******ериал бүрдүүлдэг компаниар дамжуулан гаргуулж өгсөн боловч мөнгөний бололцоогүйгээс болж тэр хоёр Солонгос улсад зорчоогүй байдаг юм билээ.

Харин 2023 оны эхэнд Д.Огаас Б.Г*******, С.Б*******-******* нар нь дахин виз гаргаад өгөөч, туслаад өгөөч, Солонгос улсын виз гаргахад зуучилдаг компаниар дамжуулан бидний визний м*******ериальг бүрдүүлээд өгөөч гэж гуйж эхэлсэн. Ингээд миний эхнэр Д.О нь Б.Г*******, С.Б*******-******* нарт зөвшөөрч тэр хоёрын визний м*******ериальг бүрдүүлэх, холбогдох газарт м*******ериал хүргэж өгөх, зуучлалын компанитай харилцаж бүх ажлыг нь гүйцэтгэсэн. Ингээд Б.Г*******ийн виз 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, харин нөхөр С.Б*******-Эрдэнийх нь виз 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хугацаанд гарсан байдаг.

Б.Г*******, С.Б*******-******* нар нь харилцан тохиролцсон ёсоор Солонгос улсьн виз гарахад шаардагдах зардлыг төлөөгүйгээс болж визний зөвшөөрөл нь олгогдохгүй байсан гэж байсан. Гэтэл Б.Г*******, С.Б*******-******* нар нь эхнэр Д.Огаас гуйгаад та ямар нэгэн аргаар мөнгө олоод өгөөч, визний зөвшөөрлийг авахын тулд төлбөрийг нь төлөх ёстой, төлбөр төлөхгүй бол зөвшөөрөл гарахгүй байна та мөнгө олоод өгөөч, Солонгос улсад очоод маш хурдан мөнгийг нь өгье гээд өдөр шөнөгүй л утсаар болон ч*******аар гуйж эхэлсэн. Мэдээж бичиг баримтыг нь бүрдүүлж байгаа байгууллага мөнгийг нь өгөхгүй бол визний зөвшөөрөл олгохгүй шүү дээ.

Солонгос улсын визний м*******ериалыг дүрэм журмынх нь дагуу зөв бүрдүүлэхгүй бол виз гарахад хэцүү байдаг гэж би хүнээс сонсож байсан. Монголчууд ихэвчлэн аялалын визээр Солонгост очиж ажил хийж мөнгө олдог. Ингэхийн тулд тухайн хүн Солонгост очоод байрлах хаяг, ажиллах газар зэрэг бүх зүйлийг нь дүрэм журмын дагуу бүрдүүлж зөв мэдүүлэхгүй бол тухайн хүний визийг зөвшөөрөхгүйгээр буцаадаг гэж ойлгосон.

Харин тухайн үед Б.Г*******, С.Б*******-******* нарт Солонгосын виз гарах боломжтой болсон боловч төлбөр төлөөгүй тул зөвшөөрлийг нь олгохгүй байна бидэнд туслаач гэж надаас гуйгаад байсан. 16,000,000 төгрөгийн хэрэг болоод байна, бид хоёрт 2,000,000 төгрөг л байна, 14,000,000 төгрөгийг нь 3 хувийн хүүтэй зээлдэж тус болооч гэсэн. Солонгост хийх ажил нь олдчихсон. Гэтэл мөнгө байхгүйгээс болж явж чадахгүй болоод байна, Солонгост очингуутаа мөнгийг чинь буцаагаад өгье, энэ удаа л мөнгө зээлээд тус болчих гээд гуйгаад байсан.

Манай эхнэр Д.О ч энэ хоёрын үгэнд итгэж наад хүмүүс чинь залуу хүмүүс амьдралын төлөө тэмцэж яваа, 2020 онд гарсан визээрээ явж чадахгүй үхүүлчихсэн, энэ удаа виз нь гарах боломжтой болчихсон байна, чи тус болоод наад хүмүүстээ мөнгө зээлдэх боломжтой юу гэж хэлж байсан.

Тэгэхээр нь би залуу хүмүүс амьдрах гэж зүтгэж байгаа юм байна, хүний нутагт ажил хийх гэж байгаа байх, тэгээд ч эхнэртэй минь холбогдоод байгаа болохоор итгэлтэй хүн байх гэж бодож тэдний саналыг хүлээн зөвшөөрсөн.

Харин Б.Г*******, С.Б*******-******* нар нь төрсөн эгч Б.Х*******тэйгээ хамт ирж надтай уулзсан. Б.Х******* нь надаас мөнгө зээлэхээр болсон. Би тухайн үед энэ 2 дүү чинь Солонгос яваад мөнгөө өгөхгүй бол яах вэ гэж Б.Х*******ээс асуухад би бүх зүйлийг мэдэж байгаа, би Б.Г******* болон С.Б*******-******* нарын бүх зүйлийг хариуцаж дүү нартаа тусалж танаас мөнгө зээлж байгаа учир асуудалгүй, тэгээд ч мөнгийг нь би төлнө гэж байсан. Би мөнгийг виз гаргаж өгсөн хүнд бэлнээр өгсөн.

Б.Х******* нь надаас зээлсэн мөнгөө өөрөө хариуцаж зээлийн хүү болон алдангийн хамт төлнө гэж хэлсэн тул би Б.Х*******тэй 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3 сарын хугаца*******ай, сарын 5 хувийн хүүтэй, 14,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Үлдсэн 2,000,000 төгрөгийг нь миний Хаан банкны 5 дугаарын дансанд С.Б*******-Эрдэнийн 5 дугаарын данснаас шилжүүлж байсан.

Хэдийгээр үйл явдал Б.Г*******, С.Б*******-******* болон миний эхнэр Д.О нарын хооронд өрнөөд байгаа мэт боловч эцсийн эцэст Б.Х******* нь надаас 14,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлдэж авсан.

... Б.Х******* бид хоёрын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь алданги төлөхөөр тооцсон ба алданги 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 120 хоногт 8,400,000 төгрөг, зээлийн хүү нэг сарын 700,000 төгрөг ба нийт 11 сарын хүү нийт 7,700,000 төгрөг болж байгаа.

Иймд үндсэн зээл 14,000,000 төгрөг, зээлийн хүү 7,700,000 төгрөг, алдангид 7,000,000 төгрөг нийт 28,700,000 төгрөгийг Б.Х*******, Б.Г*******, С.Б*******-******* нараас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч С.Б*******-******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 01 дүгээр сард м*******ериалаа өгчихсөн байсан. 04 дүгээр сард виз нь гарсан. Нэг хүний 6,000,000 төгрөг авна гээд аман байдлаар О эгчтэй ярьсан. Эхнэрийн 6,000,000 төгрөгийг өгөхдөө Iphone 14 pro max гэдэг утсыг 4,000,000 төгрөгөөр тооцоод 2,000,000 төгрөгийг дансаар өгсөн. Виз гарчихсан байсан учраас дараагийн 6,000,000 төгрөг өгөх хэрэгтэй гэхэд нь Солонгос улсад очоод өгье гэж О эгчээс гуйсан. Тэгсэн манай нөхөртэй очоод гэрээ байгуулаад зохицуулчих гэхээр нь Х******* эгчийг дагуулж очиж гэрээ байгуулсан. Бид нар мөнгө авсан зүйл байхгүй. Солонгос улсад очоод 35 хоног ажиллаад Солонгос улсын цагдаад баригдаад түр са*******уулах байранд 2 сар байрлаж байгаад ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч Б.Г******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Б*******-*******тэй тайлбар нэг байна гэжээ.

 

4.Хариуцагч Б.Х******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би С.Ү******* гэдэг хүнээс мөнгө аваагүй. Б.Г******* дүү маань хүнээр биз гаргуулсан. Виз гаргуулсны хөлсөнд хүнд 12,000,000 төгрөг өгөх байснаас 6,000,000 төгрөгийг өгчихлөө. Солонгост очоод 6,000,000 төгрөгийг төлнө гээд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нисэх болсон. Паспортаа авч чадахгүй байна та ирээд гарын үсэг зураад өгөөч гээд би очиж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. 14,000,000 төгрөгийг Ж.Ү*******аас аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.Хариуцагч Б.Г*******, С.Б*******-******* нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Ж.Ү******* нь биднээс зээл, зээлийн хүү, алданги нийт 28,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд бидний зүгээс ямар нэгэн мөнгө зээлсэн асуудал байхгүй. Харин Ж.Ү*******ад 6,000,000 төгрөг өгсөн. Иймд уг мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ

6.Нэхэмжлэгч Ж.Ү******* шүүхэд гаргасан хариу тайлбараа: Манай эхнэр Д.О 2020 онд Б.Г*******, С.Б*******-******* нарт Солонгос улсын виз гаргаж өгсөн. Тэднээс хөлсөнд нь 8,000,000 төгрөг авах ёстой байсан юм шиг байгаа юм. Корона вирус цар тахал гарч энэ 2 явж чадаагүй тул мөнгөө өгч чадахгүй гэж хэлсэн. 2023 онд дахин виз гаргуулсан. Хоёр удаагийн виз гаргуулсны төлбөрт 14,000,000 төгрөг төлөхөөр байсан. Мөнгийг Солонгос улсад ажил хийж төлнө гэж тохирсон. Тэд паспортоо авахын тулд хүчээр гэрээ хийчихсэн юм шиг яриад байгаа. Виз гарахад тал мөнгөө өгөөд Солонгос улсад очоод үлдсэн 6,000,000 төгрөгөө өгнө гэж байсан. Би 6,000,000 төгрөг өгөх ямар ч үндэслэл байхгүй. Өнөөдөр 100 гаруй мянган төгрөгөөр визээ гаргуулаад явчихдаг бол Монголын бүх залуус явчихна. Виз гаргах нарийн шалгууртай. Би хүн гуйна, нөгөө хүн нь бас өөр хүн гуйна дам дамаа дамжаад явж байгаад гаргадаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

7.Анхан ш*******ны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар С.Б*******-*******, Б.Г*******, Б.Х******* нараас 28,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Ү*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Ү*******аас 2,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Б*******-*******, Б.Г******* нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,450 /гурван зуун нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг, хариуцагч С.Б*******-*******, Б.Г******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Ү*******аас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Б*******-*******, Б.Г******* нарт олгож шийдвэрлэжээ.

 

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 1 дүгээрт Анхан ш*******ны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу Д.О нь тухайн хэрэгт өөрийн эрх ашгийг хөндөгдөж буйг илэрхийлэн гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг илэрхийлж хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас т*******галзаж шийдвэрлэсэн.

Тухайн иргэний хэргийн хувьд маргаантай харилцаа үүсэх гол асуудал нь Д.О нь Б.Г*******, С.Б*******-******* нартай зуучлалын гэрээ байгуулж, түүнтэй холбоотой төлбөрийг нэхэмжлэхээс эх үүсвэртэй байдаг. Төлбөрийг шаардахдаа өөрийн нөхөр болох Ж.Ү*******ад шаардах эрхийг шилжүүлж, Ж.Ү******* нь Д.Од төлөх ёстой үндсэн төлбөр 14,000,000 төгрөг, зээлийн гэрээний үр дүнд үүссэн алданги зэргийг нэгтгэн хариуцагч нараас нэхэмжилсэн харилцаа байна.

Гэтэл шүүх Д.Огийн гуравдагч этгээдээр оролцохыг хүссэн хүсэлтийг хүлээн аваагүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Өөрөөр хэлбэл тухайн хэргийн шийдвэрлэх явцад өөрийн эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй гэж үзэж буй этгээд тус хэрэг маргаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргах эрхтэй. Тухайн хүсэлтийг шүүх хүлээн авахгүй байх боломжгүй. Аливаа этгээдийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, харин түүний гаргаж буй шаардлага хуульд нийцэж байгаа эсэх, үндэслэлтэй эсэх асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой байтал Д.Ог гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2 дугаарт Д.О нь Б.Г*******, С.Б*******-******* нараас авах ажлын хөлс шаардах эрхийг Ж.Ү*******ад шилжүүлсэн талаар дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй байна.

Шүүх шийдвэрийн үндэслэлдээ ...Тодруулбал хариуцагч Б.Г*******, С.Б*******-******* нар Солонгос улсын виз даруулах зуучлалын ажлын хөлс 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр Д.Од өгөхөөр тохирсон. Д.О нь 14,000,000 төгрөгийг авах эрхтэй болохоо б*******алгаажуулах зорилгоор нөхөр Ж.Ү*******, хариуцагч Б.Г*******ийн төрсөн эгч Б.Х******* нарын хооронд 2023.04.26-ны өдөр 14,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтэрсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр, 3 сарын хугаца*******ай зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна хэмээн тодруулга хийсэн байна.

Гэтэл хариуцагч Б.Г*******, С.Б*******-******* нар нь хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: ...Д.Огийн ажлын хөлсөнд 2020 онд хүн тус бүр 4,000,000 төгрөг буюу нийт 8,000,000 төгрөг, мөн 2023 оны ажлын хөлсөнд хүн тус бүр 6,000,000 төгрөг буюу нийт 12,000,000 төгрөгийг Д.Од өгөх ёстой байсан. Гэвч 2020 онд Коронавирус цар тахлын үе таарч бид Солонгос улс руу явж чадаагүй тул 8,000,000 төгрөгийг төлж чадаагүй. Харин 2023 онд бид хоёр Солонгос улсад очсон боловч баривчлагдаад ирсэн. 2023 оны Д.Од өгөх ёстой 12,000,000 төгрөгөөс iphone 14 рго маркийн гар утсыг 4,000,000 төгрөгт тооцуулж, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг Ж.Ү*******ын дансаар дамжуулж Д.Од өгсөн. Одоо Д.Од 2020 оны 8,000,000 төгрөг, 2023 оны үлдэгдэл 6,000,000 төгрөг буюу үлдэгдэл 14,000,000 төлбөрийг төлөх ёстой. Ингэхдээ төлбөрийн тодорхой хэсгийг төлж барагдуулъя, учир нь бид одоо мөнгөгүй байгаа... гэсэн агуулгаар тайлбар гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдалд ямар ч дүгнэлт хийгээгүй.

Түүнчлэн Д.О нь Ж.Ү*******ад Б.Г*******, С.Б*******-******* нараас төлбөр авах шаардах эрхийг шилжүүлсэн, Ж.Ү******* нь тэднээс мөнгө нэхэмжлэх эрхтэй байтал уг эрх зүйн харилцааг тогтоохгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Д.О нь шаардах эрхээ Ж.Ү*******ад шилжүүлсэн, энэ талаарх бие даасан шаардлагыг тухайн хэрэгт зөвхөн гуравдагч этгээдээр оролцож байж л хүсэл зоригоо илэрхийлэх боломжтой байсан.

Д.О болон Б.Г*******, С.Б*******-******* нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа хэргийг шийдвэрлэхэд шууд хамараалтай бөгөөд шүүх ч мөн уг харилцааг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэсэн байна.

3 дугаарт Иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Шүүх Ж.Ү******* болон Б.Х******* нарын хоорондын харилцааг Зээлийн гэрээ, Б.Г*******, С.Б*******-******* болон Д.О нарын хоорондын харилцааг зуучлалын гэрээ болон Ажил гүйцэтгэх гэрээ гэж тус тус тодорхойлсон байна.

Дээрх харилцаа тус бүр Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага хангаагүй гэж учирсан хохирлыг буцаан гаргуулахаар заасан *******лаа зөвхөн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 2,000,000 төгрөгийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх шийдвэрийн үндэслэлдээ ...Д.О нь 14,000,000 төгрөгийг баримтжуулах зорилгоор нөхөр Ж.Ү*******, хариуцагч Б.Г*******ийн төрсөн эгч Б.Х******* нарын хооронд 2023.04.26-ны өдөр зээлийн гэрээ байгуулжээ...зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээнд заасан мөнгийг шилжүүлээгүй байх тул тус гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна хэмээн тодорхойлсон.

Гэвч О.О нь Ж.Ү*******ад өөрийн шаардах эрхийг шилжүүлсэн, Ж.Ү******* нь М зуучлалын компанид 14,000,000 төгрөгийг бэлнээр хүргүүлэн өгсөн, энэ тухай гэрч Д.Огийн мэдүүлгээр нотлогддог. Мөн бүх хариуцагч нар Д.Од өгөх ёстой мөнгөний талаар маргадаггүй нь гэрч Д.Огийн мэдүүлгийг давхар нотлож байхад мөнгө шилжүүлж аваагүй гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх талуудын хийсэн хэлцлийг бүгдийг нь хүчин төгөлдөр биш гэж үзсэн *******лаа зөвхөн 2,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэх ёстой гэж үзсэн бол мөн л Д.О болон Б.Г*******, С.Б*******-******* нарын хооронд үүссэн ажил гүйцэтгэх харилцаанаас үүссэн үр дагавар болох Солонгос улсад визны м*******ериал бүрдүүлэлт хийх ажлын үр дүнг мөнгөн хэлбэрээр буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр тодорхойлогдоно. Гүйцэтгэсэн ажлын үр дүнд Б.Г*******, С.Б*******-******* нар нь Солонгос улсын визны м*******ериалыг 2020 болон 2023 онд 2 удаа амжилттай бүрдүүлэн авсан байна. Хариуцагчийн хувьд уг харилцааны талаар маргадаггүй бөгөөд харин төлөх ёстой үнийн дүнг багасгаж өгөөч ээ л гэсэн тайлбар гаргадаг. Хэрвээ тухайн харилцаа хүчин төгөлдөр бусад тооцохдоо Д.Од учирсан хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэн гүйцэтгэсэн ажлын үр дүнг үнэлэн түүнд олгох боломжтой ба шаардах эрхийг хүлээн авсан нэхэмжлэгч Ж.Ү*******ад олгохоор шийдвэрлэх нь зүйлд нийцнэ гэж үзэж байна.

Мөн шүүх шийдвэртээ ...Б.Г*******, С.Б*******-******* нар нь Д.Огаас Солонгос улсын виз даруулахаар зуучлалын үйлчилгээ авсан... Д.О нь виз гаргадаг эрх бүхий субъект биш гэж тодорхойлсон нь талуудын тайлбар мэдүүлгийг буруугаар тайлбарлан дүгнэлт хийсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Ог виз гаргадаг эрх бүхий этгээд учраас Б.Г******* болон С.Б*******-******* нарт үүрэг хүлээсэн талаар огт дурдаагүй, зөвхөн Солонгос улсад виз мэдүүлэх м*******ериалын бүрдлийг хангах ажлыг хөлсөөр хийж гүйцэтгэсэн тухай л ярьдаг. Гэтэл нэхэмжлэгч болон гэрчийн мэдүүлгийг агуулгын хувьд зөрүүтэй ойлгож, визны м*******ериалын бүрдэл хангах ажлыг виз гаргадаг байгууллага буюу эрх бүхий этгээд гэж тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Д.Огийн үйлдэлд нь Иргэний хуулийн 410.1-т заасан харилцаагаар тодорхойлогдож болох энэ нь хуулиар зөвшөөрөгдсөн иргэний эрх зүйн харилцаа юм.

Иймд анхан ш*******ны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж, эрх зүйн харилцааг зөв тодорхойлох үүднээс хэргийг анхан ш*******ны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэв.

 

9.Нэхэмжлэгч Ж.Ү******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус шийдвэрийг гардаж аваад анхан ш*******ны шүүхийн шийдвэр нотлох баримт болон бодит байдлыг дутуу, буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн дараах гомдпыг гаргаж байна. Үүнд:

А. Иргэн Ж.Ү******* миний бие болон иргэн Б.Х*******, С.Б*******-*******, Б.Г******* нарын хооронд болсон яриа хэлцэл, үйл явдал бодит зүйл бөгөөд харин ярьсан хэлсэн зүйлүүдээ хуулийн хүрээнд баримтжуулахдаа хуулийн эрх зүйн мэдлэггүй улмаас буруу ташаа гэрээ хэлцэл хийсэн байна.

Анхан ш*******ны шүүх бидний хооронд болсон зүйлийг бодит байдлын үүднээс бус зөвхөн гэрээний эрх зүйн харилцааны үүднээс шийдвэрлэж бодит хохирол учирсан эсэх талаар дүгнэлтийг хийлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Б. Бидний хооронд болсон зүйл нь нэг удаа биш, урьд нь ч болж байсан төдийгүй хариуцагч нар учир байдлаа хэлж улмаар тэдний үгэнд би орж өөрөө хохирч байгаа асуудлаа шүүхийн журмаар шийдвэрлүүлэхдээ виз гарган өгсөн иргэдийг гэрчээр оруулах хүсэлт гаргаж чадаагүй байна. Бидний тус дэм болсны хүчинд хариуцагч нар гадаад улс руу явж ажиллаж байсан. Мөн Д.Ог гуравдагч этгээдээр оролцуулах, гар утасны мессэжэнд хуулийн хүрээнд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг анхан ш*******ны шүүх хүлээн аваагүй нь нэхэмжпэгч миний нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж харилцан мэтгэлцэх эрхийг хаасан үйлдэл болсон нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж, хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан ш*******ны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

 

10.Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан ш*******ны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн байр суурьтай байна. Нэхэмжлэгчийн зүгээс анх нэхэмжлэлийн шаардлагаа хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлээр зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгө, уг мөнгийг Виз зуучлалын М гэдэг компанид өөрөөсөө шууд шилжүүлчихсэн юм гэдэг зүйл ярьдаг. Гэвч Иргэний хуулийн 281.1 болон 281.4-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид одоо мөнгийг шилжүүлэх үүрэгтэй. Мөнгийг шилжүүлснээр тухайн гэрээ хүчин төгөлдөр болсонд тооцогдоно гэж хуульчилсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар өнөөдөр зээлийн гэрээний дагуу мөнгө төгрөг шилжүүлсэн, хуульд заасан болзлыг хангачихсан нотлох баримтаар хангагдаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд заасан ийм хэлцэл мөн болох нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үндсэн дээр зээлсэн гэдэг байдлаар нэхэмжилсэн боловч сүүлдээ шүүх хуралдааны явцад зуучлалын хөлс, ажил гүйцэтгэх хөлс гэдэг байдлаар ярьдаг... Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч Ү******* нь тухайн мөнгийг би шууд М гэдэг компани руу шилжүүлсэн гэдэг зүйл ярьдаг боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар М гэдэг компани руу шилжүүлсэн гэдэг нотолгоо байхгүй. Мөн М гэдэг компани байдаг уу үгүй юу гэдэг нь хэрэгт авагдах нотлох баримтаар нотлогддоггүй. Мөн шүүх хуралдааны үед нэхэмжлэгч болон гэрч О нар М гэдэг компанид мөнгийг шууд өгдөг, энэ өгсөн мөнгөнөөсөө 1 сая төгрөгийг нь ажлын хөлс болгож авдаг... М гэдэг компанид хахууль гэж өгдөг өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон гэрч О нар гэмт хэрэг үйлдэхдээ хууль бус ч гэсэн бид нар хийж байсан гэдгээ өөрсдөө асуулт хариултын явцад хэлсэн. Энэ бол хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл буюу нотолгооны хэрэгсэл дээр тодорхой тусгагдсан байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэсэн гомдлыг гаргаж байгаа юм байна. Сүүлийн шүүх хуралдаан эхлэхийн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан. Гэхдээ энийг шүүх хүлээж аваагүй, шүүх хүлээж аваагүй нь миний хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэхээр энэ нэхэмжлэлийг анх гаргахдаа нэхэмжлэгч Ү******* болон О нар өмгөөлөгч авсан байсан. Өмгөөлөгч авчихаад энэ хүсэлтээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрт гаргах боломжтой хугацаа байсан. Гэтэл хэргийн хугацаа дуусаад дахиад шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор 30 хоног сунгаад шүүх хурал эцсийн байдлаар хэрэг улайчихсан шүүх хуралдааныг зарлаж байхад шүүх хуралдаан дээр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлдээ Од энэ Огаас зээлж байгаа боловч энэ О бол хамаагүй юм аа, Ү******* надаас зээлсэн юм аа гэдэг зүйлийг Ү******* өөрөө тодорхой дурдчихсан байгаа. Мөн одоо шүүх хуралдааны явцад О ч гэсэн өөрөө бичээд мэдүүлэг өгөхдөө энэ бол надаас зээлсэн биш ээ, энэ Ү*******тай холбоотой гэдгийг мэдүүлж байна. Тэгэхээр энэ хүний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсэж байна гэдгийг хэлмээр байна. Мөн гомдолдоо хариуцагч Г*******, Б*******-******* нар ажлын хөлсийг төлнө гэсэн ийм тайлбарыг хэлж байсан, гаргаж байсан гэж мэдүүлж байна. Гэтэл хавтаст хэрэгт хариуцагч Г******* болон Б*******-******* нарын хариу тайлбар байгаа. Хавтаст хэргийн 108 дугаар хуудсанд энэ дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, энэ бол үндэслэлгүй, бид 2 хууль бусаар зээлийн гэрээ байгуулчихсан байна. Ийм гэрээ байгуулах ёсгүй юм байна. Бид нар хууль мэдэхгүйгээс болоод ийм байдалд орчихлоо гэдэг байдлаар тайлбарлаад хариу тайлбараа хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн, түүнээс зөвшөөрөгдөж байна гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй, зөвшөөрсөн талаар хэлсэн зүйл байхгүй, энийг буруугаар тайлбарлаж яриад байна гэж үзэж байна. Мөн 2 сая төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдсэн. Энийг ямар нэгэн эрүүгийн эрх зүйн харилцаанд үүссэн үгүүдээр ямар ч үйлдэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гээд ийм бас гомдлыг гаргасан байна. Тухайн 2 сая төгрөгийг гаргуулж шийдсэн асуудал маань нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн нэр төрлөөр тодорхойлогдсон, гэрээ буюу хэлцлийн шинжтэй харилцаа үүсээгүй, харин нэхэмжлэгч нь энэ 6 сая төгрөг, одоо 2 саяыг нь бол хангаад шийдчихсэн. Энийг авснаараа иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгээр шүүх шийдсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ингээд анхан ш*******ны шүүх бол хуульд заасны дагуу шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна, анхан ш*******ны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах ш*******ны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

 

2. Нэхэмжлэгч Ж.Ү******* нь 2020 онд Б.Х*******ийн төрсөн дүү болох Б.Г******* болон түүний нөхөр С.Б*******-******* нар нь Солонгос улсад ажиллах зорилгоор манай эхнэр Д.Оюунтуя*******ай Солонгос улсын виз гаргуулах ажлыг хийлгэхээр харилцан тохиролцсон. Б.Г*******, С.Б*******-******* нар нь мөнгө зээлж бидэнд тус болооч, бид нар виз гаргуулахаар м*******ериал бүрдүүлсэн. Бид хоёрт 2,000,000 төгрөг л байна. 14,000,000 төгрөгийг нь 3 хувийн хүүтэй зээлдэж тус болооч гэж гуйсан тул уг мөнгийг зээлсэн. Гэтэл зээлээ төлөөгүй тул үндсэн зээл 14,000,000 төгрөг, зээлийн хүү 7,700,000 алданги 7,000,000 төгрөг нийт 28,700,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж,

3. Хариуцагч нар нь Ж.Ү*******аас ямар нэгэн мөнгө зээлсэн зүйл байхгүй, xарин Ж.Ү*******ад 6,000,000 төгрөг өгсөн. Иймд түүнд өгсөн 6,000,000 төгрөгөө гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргасан ба анхан ш*******ны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Ч.О******* нар ...Д.Ог гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж дүгнэлт хийгээгүй, нотлох баримт болон бодит байдлыг дутуу, буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

5. Нэхэмжлэгч Ж.Ү*******, хариуцагч Б.Х******* нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 14,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр, 3 сарын хугаца*******ай зээлийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурсан байна.

5.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээний харилцааг тодорхойлсон байх ба зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлсэн байхыг, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг байхаар хуульчилсан.

5.2 Хэрэгт авагдсан Ж.Ү*******, Б.Г*******, С.Б*******-*******, Б.Х******* нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Д.Огийн мэдүүлэг, талуудын тайлбар зэргээс зээлийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Ж.Ү*******аас хариуцагч Б.Г*******, С.Б*******-*******, Б.Х******* нарт 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 14,000,000 төгрөг шилжүүлээгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээнд заасан мөнгийг шилжүүлээгүй зөвхөн зээлийн гэрээ байгуулсан мэт гадаад илрэлийг бий болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28,700,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн анхан ш*******ны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

6. Хариуцагч Б.Г*******, С.Б*******-******* нар нь гэрч Д.Огаас Солонгос улсын виз гаргуулахаар зуучлалын үйлчилгээ авсан. Виз гарч, хөлсөнд нь Iphone 14 promax маркын гар утсыг 4,000,000 төгрөгт тооцож Д.Од өгсөн. 2,000,000 төгрөгийг Ж.Ү*******ын дансаар шилжүүлсэн тул 6,000,000 төгрөгөө буцаан гаргуулна гэж тайлбарласан. Энэхүү үйл баримт нь зохигчийн тайлбар, гэрч Д.Огийн мэдүүлэг, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч С.Б*******-Эрдэнийн 5 тоот данснаас нэхэмжлэгч Ж.Ү*******ын 5 тоот данс руу Оюунаа эгчид Ганаагаас гэх утгаар 2,000,000 төгрөг шилжүүлсэн С.Б*******-Эрдэнийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогддог.

6.1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

6.2. Хариуцагч Б.Г*******, С.Б*******-*******, гэрч Д.О нарын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээний харилцаа үүссэн байх ба Д.Од төлсөн 6,000,000 төгрөгийг хариуцагч нар нь нэхэмжлэгч Ж.Ү*******аас шаардах эрхгүй.

6.3. С.Б*******-Эрдэний данснаас Ж.Ү*******ын дансанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн байх боловч уг гүйлгээний агуулга нь Оюунаа эгчид Ганаагаас гэсэн нь ямар нэгэн андуурагдсан гүйлгээ гэж үзэхгүй бөгөөд гэрч Д.Огийн мэдүүлгээр 6,000,000 төгрөгийг Iphone 14 pro max гар утсыг 4,000,000 төгрөгт тооцож, 2,000,000 төгрөгийг Ж.Ү*******ын дансаар авсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа байдал бусад оролцогч нарын энэ талаархи тайлбараар давхар нотлогдож байх тул 6,000,000 төгрөгийг Ж.Ү*******аас гаргуулах тухай хариуцагч С.Б*******-*******, Б.Г******* нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

6.4. Хариуцагч нар Iphone 14 pro max маркын гар утсыг нэхэмжлэгчид бус түүний эхнэр Д.Од өгсөн талаар тайлбарлаж, Д.О нь хүлээн авсан болохоо гэрчийн мэдүүлэгтээ дурдсан тул Iphone 14 pro max маркын гар утсны үнэ 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй гэсэн анхан ш*******ны дүгнэлт үндэслэл бүхий гэж үзнэ. Тодруулбал: нэхэмжлэгч Ж.Ү*******, хариуцагч Б.Х*******, Б.Г*******, С.Б*******-******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүйтэй адил хариуцагч Б.Г*******, С.Б*******-*******, нэхэмжлэгч Ж.Ү******* нарын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй тул гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийх боломжгүй.

7. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу Д.Огийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байхад түүнийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь: Д.Огийн эрх, ашиг сонирхол зээлийн гэрээний харилцаанд хэрхэн хөндөгдөж байгаа нь нотлогдож тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хангахаас т*******галзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэлгүй.

7.1. Д.Огийн Б.Г*******, С.Б*******-******* нараас ажлын хөлсийг шаардах эрхийг Ж.Ү*******ад шилжүүлсэн талаар дүгнэлт хийгээгүй гэх гомдол мөн үндэслэлгүй байна. Учир нь: нэхэмжлэгч Ж.Ү******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу тодорхойлсон ба хэрэв Д.Огийн ажлын хөлсийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа бол түүнийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгааг нотолсон итгэмжлэлийг хавсарган ирүүлэх учиртай.

8. Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан ш*******ны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан ш*******ны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2024/00219 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б*******-*******, Б.Г*******, Б.Х******* нараас 28,700,000 /хорин найман сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Ү*******ын нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Ж.Ү*******аас 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Б*******-*******, Б.Г******* нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,450 /гурван зуун нэг мянга дөрвөн зуун тавь/ төгрөг, хариуцагч С.Б*******-*******, Б.Г******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээсүгэй. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ү*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 311,450 /гурван зуун арван нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар Давж заалдах ш*******ны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР

 

Л.АРИУНЦЭЦЭГ