Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 392

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат би, иргэн Э.Б*******ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэж баталгаажуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ өөрийн сайн дураар бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч Э.Б******* нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлээсээ өөрийн сайн дураар, бүхэлд нь татгалзсанаа илэрхийлсэн хүсэлт гаргасныг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байгаа болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе  шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь Хан-Уул дүүргийн Засаг даргад  холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Э.Б******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу дахин уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг нэхэмжлэгчид тайлбарласан бөгөөд түүний өмгөөлөгч шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримттай танилцаж гарын үсэг зурсан болно.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.1-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэж баталгаажуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Э.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдасугай.

 

 

ШҮҮГЧ                 С.ТӨМӨРБАТ