Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 01044

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 16 өдөр                           Дугаар 142/ШШ2016/01044                                  Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Хуучин хорооны 02 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, Харчу овгийн Раднаасамбуугийн Буяннэмэхийн /регистрийн дугаар ИЦ61080608 / хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Буяннэмэх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1979 онд Завхан аймгийн Тосонцэнгэлд Барилга угсралтын конторт нормчоор ажилд орж тасралтгүй 4 жил ажилласан. Мөн 1983 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатын гэрийн модны цехэд нормчоор ажилд орж, 1993 он хүртэл тасралтгүй 10 жил ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл Барилга угсралтын конторт 1979-1983 он хүртэл ажиллаж байсан үеийн архивын баримт бусад материал тус тус олдохгүй тэтгэвэрт орох боломжгүй болсон тул намайг 1979 оны 06 дугаар сараас 1983 оны 03 дугаар сар хүртэл Барилга угсралтын конторт нормчоор, мөн 1983 оны 03 дугаар сараас 1993 оны 04 дүгээр сар хүртэл Мод боловсруулах комбинатад нормчоор ажиллаж байсныг минь сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Буяннэмэх нь 1979 оны 06 дугаар сараын 27-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт нормчоор, мөн 1983 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатад нормчоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Нэхэмжлэгчид 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “1979 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн барилгын техникумын сургуульд суралцан төгсөж ирсэн тул Завхан аймаг дахь Тосонцэнгэл хотын Барилга угсралтын конторт шилжүүлэв, 1979-06-30 Тосонцэнгэл хотын Барилга угсралтын конторт нормчиноор авч ажиллуулав, 1983-03-25 Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатад нормчиноор авч ажиллуулав, 1993-04-20 өөр ажиол шилжих болсон тул нормчиний ажлаас чөлөөлөв” гэжээ.

2.Р.Буяннэмэхийн 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 005571 дугаартай Мэргэжлийн үнэмлэх,

3.1979 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн үнэмлэх,

3.Барилга, Барилгын материал үйлдвэрийн яамны харъяа Тосонцэнгэл хотын Барилга угсралтын конторын даргын 1979 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 167 дугаартай ТМС тгсөж исрэн хүмүүсийг ажилд томилох тухай тушаалд “...ТМС төгсөж ирсэн нэр бүхий 34 хүнийг хавсралтаар 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нормчноор томилсугай” гэжээ.

4.Гэрч Г.Сувд-Эрдэнэ шүүхэд мэдүүлэхдээ: “Намайг анх 1988 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатад гэрийн модны цехэд хана үдэгчээр ажилд ороход Р.Буяннэмэх Мод боловсруулах комбинатад ажилладаг байсан. 1993 онд Мод болвсруулах цех тараад бид бүгд ажлаасаа гарцгаасан” гэжээ.

5.Гэрч Г.Сувд-Эрдэнийн хөдөлмөрийн дэвтэрт “1988 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Гэрийн модны цехэд ажиллуулав” гэжээ.

Нэхэмжлэгч Р.Буяннэмэх нь 1979 оны 06 дугаар сард Завхан аймгийн Улиастай дахь барилгын техник мэргэжлийн сургууль төгсөөд 1979 оны 06 дугаар сараын 27-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт нормчиноор, 1983 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатад нормчиноор тус тус ажиллаж байсан болох нь 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтэр, Р.Буяннэмэхийн 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 005571 дугаартай Мэргэжлийн үнэмлэх, нэхэмжлэгчид 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн үнэмлэх, Барилга, барилгын материал үйлдвэрийн яамны харъяа Тосонцэнгэл хотын Барилга угсралтын конторын даргын 1979 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 167 дугаартай ТМС төгсөж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, гэрч Г.Сувд-Эрдэнийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Сувд-Эрдэнийг гэрчээр асуусан ба гэрч Г.Сувд-Эрдэнийг нь 1988-1993 он хүртэл Р.Буяннэмэхтэй хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатад нормчоор тус тус ажиллаж байсан нь түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Буяннэмэхээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаарзүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаарзүйлүүдэдзаасныгудирдлагаболгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Харчу овгийн Раднаасамбуугийн Буяннэмэхийг 1979 оны 06 дугаар сараын 27-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт нормчиноор, мөн 1983 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатад нормчиноор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Р.Буяннэмэхээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА