| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01155/И |
| Дугаар | 01046 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 01046
2016 оны 08 сарын 19 өдөр Дугаар 142/ШШ2016/01046 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: 1950 онд төрсөн, 66 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 05 дугаар гудамжны 10 тоотод оршин суух Илжигэн халх овгийн Самбуугийн Лхамжавын /регистрийн дугаар ФМ50111761/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1971 онд төрсөн, 45 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 12 дугаар гудамжны 01б тоотод оршин суух Чонос овгийн Далантайн Нэргүйхүүд /регистрийн дугаар УЕ71091365/ холбогдох 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Лхамжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие С.Лхамжав нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Д.Нэргүйхүүд 1 000.000 төгрөгийг Хаан банкны 5096163648 дугаарын өөрийн эзэмших данснаас Д.Нэргүйхүүгийн эзэмшлийн 5094292190 гэсэн данс руу шилжүүлсэн нь Д.Нэргүйхүү нь 1 сарын хугацаатайгаар хүү 12 хувиар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0.5 хувийн алдангитайгаар зээлдүүлсэн юм. Дансаар шилжүүлээд дараа нь гэрээний хуудсанд гарын үсэг зурна гээд зураагүй хуудас нь байгаа. Нэргүйхүү нь надад мөнгө хэрэгтэй оюутны төлбөр хийх гээд байна гэж гуйсаар байгаад авсан хэрнээ бараг жил болох гэж байхад нэг ч хүү төлөөгүй. 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрт нь очиход шүүхдээд ав гээд намайг гэрээсээ гаргасан тул би аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд Нэргүйхүүгээс 1 000 000 төгрөгийг хүүтэй нь гаргаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Нэргүйхүү шүүхэд гаргасан тайлбартаа “... Бид хоорондоо бичгээр гэрээ хийгээгүй ба би өөрийнхөө дансаар нэг сая төгрөгийг хүлээж авсан нь үнэн. Энэ мөнгийг би аваад шууд нөхрийнхөө дүүд шууд өгсөн бөгөөд нөхрийн маань дүү өнөөдрийг хүртэл авсан мөнгөө өгөхгүй байна. Гэхдээ би өөрийнхөө дансаар энэ мөнгийг авсан болохоор үндсэн мөнгө гэх 1 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Одоогоор надад энэ мөнгийг шууд төлөх боломжгүй байгаа тул надад хугацаа шаардлагатай байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Лхамжав нь хариуцагч Д.Нэргүйхүүгээс 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1 000 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28000 төгрөг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 14000 төгрөг, хариуцагчаас 140005 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн74.1, 74.2 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч С.Лхамжавын нэхэмжлэлийн шаардлага 1 000 000 төгрөгийг хариуцагч Д.Нэргүйхүү төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Нэргүйхүүгээс 14 000 төгрөг, төрийн сангаас 14000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Лхамжавд олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА