| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0113/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 116
2019 05 02 2019/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч Д.Г, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Г, Хангай овогт Л.Б нарт холбогдох эрүүгийн 1821006670086 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Дарви суманд 1970 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, инженер мэргэжилтэй, Улаанбаатар хотод “Баянсоёмбо” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 2, охины хамт амьдрах, ......................................орших суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4-д зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сараас 6 сарыг нэмж нэгтгэн нийт 7 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 02 хоногийн хорих ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарыг хасч, үлдэх 1 жил 8 сар 02 хоногоос хоёр жилийг өршөөлийн хуулиар өршөөн хасаж суллагдсан, бие эрүүл гэх, ..................... регистрийн дугаартай, Боржигон овогт Д.Г.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1972 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, Улаанбаатар хотод “Баянсоёмбо“ ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт амьдрах амьдрах, ............................... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ................... регистрийн дугаартай, Хангай овогт Л.Б.
Шүүгдэгч Д.Г нь Л.Л.Бын хамт 2018 оны 04 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын 4 дүгээр багт байрлах “Номинт”-ийн уурхайн ажилчдын байрны өрөөнөөс бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 42 инчийн “Шарп” маркийн 2 ширхэг зурагтыг завшиж бусдад 840000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Б нь Д.Гын хамт 2018 оны 04 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын 4 дүгээр багт байрлах “Номинт”-ийн уурхайн ажилчдын байрны өрөөнөөс бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 42 инчийн “Шарп” маркийн 2 ширхэг зурагтыг завшиж бусдад 840000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний буруу. Дахин ийм асуудал гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний буруу. Дахин ийм асуудал гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Ц.Сансар-Оч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг захирал Ганболд компаний зүгээс хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцох үүрэг өгсөн. ...2018 оны 01 дүгээр сард ажилчид ээлж хүлээлцэх үед Д.Г, Л.Б хоёр ирж компаний ажилчдын байрыг хариуцан ажиллахаар болоод ажилласан юм. Тэр хоёр ажилчдын байранд дотроо амьдарч харуул манаагаа хийдэг байсан. Д.Г, Л.Б хоёр 5 дугаар сард буусан бөгөөд дараагийн ээлж тэр хоёроос ээлж хүлээн аваад удаагүй байхад байгууллагын удирдлагад өрөөнд байсан хоёр зурагт алга болсон байна гэж хэлсэн. Түүний дараа компаний удирдлага цагдаад мэдэгдсэн. ...Манай байгууллага хохиролгүй болсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
Гэрч С.Түвдэндорж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би харуулын байр болох гэрт яваад ороход Д.Г, Л.Б хоёр байсан бөгөөд надад хандаж энэ миний зурагт байгаа юм худалдаж авах уу? гэж Д.Г надад хэлэхээр нь би тэр хоёрт надад 100000 төгрөг л байна гэж хэлсэн. Тэгэхэд Д.Г, Л.Б хоёр болноо хулгайн эд зүйл биш яаралтай мөнгөний хэрэг гарсан юм, 100000 төгрөгөндөө худалдаж ав гэж хэлэхээр нь би 100000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24/
-Шүүгдэгч Л.Л.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61/
-Шүүгдэгч Д.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Д.Г, Л.Б нар нь хамтран 2018 оны 04 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын 4 дүгээр багт байрлах “Номинт”-ийн уурхайн ажилчдын байрны өрөөнд байсан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 42 инчийн “Шарп” маркийн 2 ширхэг зурагтыг бусдад зарж завшиж 840000 /найман зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Л.Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн “...2018 оны 04 дүгээр сард үүргээ гүйцэтгэж байхдаа бид хоёр архи уух зорилготой өөрсдийнхөө амьдардаг өрөөнд байсан 2 ширхэг 42 инчийн зурагтыг аваад тус сумын иргэн Түвдэндоржид миний зурагт юм худалдаад авчих гэж худал хэлээд 100000 төгрөгөөр худалдаад нөгөө зурагтыг нь танихгүй явуулын мотоциклтой сумын залууд зарсан...“ гэж /хх-ийн 60-61/, шүүгдэгч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн “...2018 оны 04 дүгээр сард үүргээ гүйцэтгэж байхдаа бид хоёр архи уух зорилготой өөрсдийнхөө амьдардаг өрөөнд байсан 2 ширхэг 42 инчийн зурагтыг аваад тус сумын иргэн Түвдэндоржид миний зурагт юм худалдаад авчих гэж худал хэлээд 100000 төгрөгөөр худалдаад нөгөө зурагтыг нь танихгүй явуулын мотоциклтой сумын залууд зарсан. Бид хоёр өөрсдийнхөө эзэмшлийн зурагт гэж худал хэлсэн...” гэж /хх-ийн 62-63/ түүнийг давхар нотолсон хохирогч Ц.Сансар-Очийн өгсөн: “ ... Д.Г, Л.Б хоёр 5 дугаар сард буусан бөгөөд дараагийн ээлж тэр хоёроос ээлж хүлээн аваад удалгүй байгууллагын удирдлагад өрөөнд байсан хоёр зурагт алга болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, гэрч С.Түвдэндоржийн өгсөн: “...Би харуулын байр болох гэрт яваад ороход Д.Г, Л.Б хоёр байсан бөгөөд надад хандаж энэ миний зурагт байгаа юм худалдаж авах уу гэж Д.Г надад хэлэхээр нь би тэр хоёрт надад 100000 төгрөг л байна гэж хэлсэн. Тэгэхэд Д.Г, Л.Б хоёр болноо хулгайн эд зүйл биш яаралтай мөнгөний хэрэг гарсан юм, 100000 төгрөгөндөө худалдаж ав гэж хэлэхээр нь би 100000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Б, Д.Г нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргаж байгаа, мөн шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдэнд ял оногдуулбал зохино.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Гын ................ регистрийн дугаартай, шүүгдэгч Л.Л.Бын .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Д.Г, Хангай овогт Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Л.Б нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Г, Л.Б нарыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Г, Л.Б нарт мэдэгдэж, шүүгдэгч нарт авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Гын ............... регистрийн дугаартай, шүүгдэгч Л.Л.Бын .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Г, Л.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР