Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 01047

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 19 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01047                                    Орхон аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: 1964 онд төрсөн, 52 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-20-25 тоотод оршин суух Боржигон овгийн Бааварын Наранцэцэгийн /регистрийн дугаар ФД64100407/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 14 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух Дашдондогийн Ишдаваад холбогдох 489 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Ишдаваа нь 2016.04.01-ний өдөр сарын хугацаатай өдрийн 0.4% хүүтэйгээр 300.000 төгрөгийг зээлж авсан боловч хүүг болон үндсэн мөнгөө өгөхгүй өдий хүрч байна. Тухайн үед бичгийн гэрээ хийж талууд гарын үсэг зурж алданги тооцохоор тохирсон тул үндсэн мөнгө 300.000 төгрөг 4 сар 9 хоногийн хүү 157.200 төгрөг алданги 32.000 төгрөг нийт 489.200 төгрөгийг Д.Ишдаваагаас нэхэмжил байгааг хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Наранцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: хариуцагч Д.Ишдаваа нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Б.Наранцэцэг миний нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулсан учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Наранцэцэг нь хариуцагч Д.Ишдаваад холбогдуулан 489 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан талаар тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Б.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 15 326 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Наранцэцэг нь Д.Ишдаваад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15 3260 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА