Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/158

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 1938003130194 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 20-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот Ч.Бгийн хашаанд Г.Б-, Ж.Б- нар архидан согтуурч маргалдахад нь Ц.Т салгах гэж гэрээс гарахдаа гартаа барьж явсан Ч.Бгийн 360.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг j7 маркийн гар утсыг газарт унагаасан байхад нь авч яваад Т.О-т 50.000 төгрөгөөр зарж бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гар утсыг өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч, захиран зарцуулж, гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний мотоциклийг түлхээд унагаачихаар нь уурандаа тэр эгчийг татаж аваад 3-4 удаа алгадаж аваад татаж унагаасан. Унасан байхад нь хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн...Бид хоёр одоо эвлэрсэн байгаа...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 онд мобикомоос шинээр нь лизингээр худалдан авч байсан. Алтан шаргал өнгөтэй шар өнгийн гэртэй утас байсан. Би утсаа олж авсан болохоор надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Б-й мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.Б надад хэлэхдээ бид хоёр манай хүргэн Х.Төмөрхуягийнд очоод хүү нь болох саяхан цэргээс ирсэн Т.Шонхоо гэгчид 50.000 төгрөгт бодож зарсан юм. Тэр утас зарах үед А.Б бид хоёр явж байгаад зарсан гэсэн бусад нь байгаагүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би аваагүй харин цуг явдаг А.Б авсан юм шиг байна лээ. Энэ гар утсыг А.Б авч яваад Бат-Эрдэний хүргэний хүүд 50.000 мянгаар зарсан байсан. Бат-Эрдэнэ болиулах гэж үзсэн боловч А.Б зөрөөд утсыг нь зарж мөнгөөр нь архи авч уусан байсан. Би Батцэрэн ахын утсаар гэрт нь тоглоод сууж байсан нь үнэн. Гадаа хэрүүл, маргаан болоод байхаар нь би Батцэрэн ахыг гэрт оруулах гэж ноцолдож байгаад утсыг нь унагаачихсан үүнийг А.Б аваад утас нуучих гээд Бат-Эрдэний куртик руу хийчихсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-25 дугаар хуудас/,

Гэрч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Түвшинжаргал, Мөнгөө, Эрдэнээ, А.Б бас нэг танихгүй 5 нөхөр ирсэн. Тэд нар 1 шил архи авчирсан тэрийг нь хувааж уусан. “Далай ээж” авч уугаад сууж байхад ирсэн. Тэгээд тэрийг хувааж уугаад бид нар хоол хийж идэх гээд байж байтал би тасарсан байсан. Тэр үед миний утсаар Түвшинжаргал тоглож байсан гэсэн. Тэгээд Эрдэнээгийнд очиход баруун талынх нь газарт дэвссэн ширдэг дээр 2ш сим нь хэвтэж байхаар нь манай хүргэн Ч.Б аваад цагдаа дуудаж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэрт эхнэр Баярмагнайгийн дүү болох Бат-Эрдэнэ нь А.Б гэх залуутай хамт ирсэн. Тэр хоёр ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд А.Б гээд залуу нь нэг утас гаргаж ирээд зарна гэхээр нь манай хүү Отгонбаяр уг утсыг сонирхоод хэний утас юм бэ? гэхэд миний утас юм аа. Мөнгөний хэрэг болоод байна 50.000 мянгаар шууд ав гэсэн. Тэгээд манай хүү Отгонбаяр буюу Шонхоо уг гар утсыг 50.000 мянгаар худалдаж авсан. Тэгээд манай хүү хөдөөшөө явсны дараа цагдаа утсаар яриад наад утас чинь хулгайн утас байна гэсэн. Ингээд утсыг нь цагдаад буцааж өгсөн. Бат-Эрдэнэ юу ч яриагүй. А.Б гэж залуу нь л миний утас зарна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Гэрч Т.О-рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би А.Бг сайн танихгүй. Манай ээжийн дүү Бат-Эрдэнэ ахтай хамт ирж надад шар өнгийн саатай гэртэй J7 маркын гар утсыг өөрийнхөө утас гэж хэлээд 50.000 мянгаар зарсан хүн байгаа юм аа. Бат-Эрдэнэ ах ямар нэгэн зүйл яриагүй. А.Б гэж хүн 50.000 төгрөгийг маань буцааж өгсөн…Надад ямар нэгэн санал, хүсэлт, нэхэмжпэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 36 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 52-56, 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938003130194 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 20-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод Ч.Бгийн 360.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг j7 маркийн гар утсыг газарт унагаасан байхад нь авч Т.Отгонбаярт 50.000 төгрөгөөр зарж гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ч.Бгийн /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, гэрч Ж.Б-й /хх-ийн 15-19 дүгээр хуудас/, гэрч Ц.Т-ын /хх-ийн 21-25 дугаар хуудас/, гэрч Г.Б-ийн /хх-ийн 30-33 дүгээр хуудас/, гэрч Ц.Т-ийн /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, гэрч Т.О-н /хх-ийн 41-42 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Бг гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Б нь урьд 1998 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорьж 1 жил тэнссэн, 2012 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлагдаж хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-55 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Ч.Б гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1938003130194 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч А.Бгээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавийн мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  А.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1938003130194 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.ЭРДЭНЭ-ОЧИР