Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 01049

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 29 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01049                                    Орхон аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: 1968 онд төрсөн, 48 настай эрэгтэй,  Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн Баян-Өндөрийн 03 дугаар гудамжны 128 тоотод оршин суух Цагаан гэрт овгийн Жамсранжавын Эрдэнэболдын /регистрийн дугаар ИЦ68123113/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1974 онд төрсөн, 42 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-1а-14 тоотод оршин суух Дураал овгийн Буян-Оршихын Эрдэнэчимэгт /регистрийн дугаар БЗ74082229/ холбогдох 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Эрдэнэболд би 2014.08.10-нд иргэн Эрдэнэчимэгийн хүсэлтийн дагуу “Бат Андууд” ХК-н барилгын ажил эхлэх гээд захирал нь байхгүй хотоос ирсэн ажилчид нь тарж явчих гээд байна. Иргэн Түвшинтөрийн Corolla маркын автомашиныг ломбарданд тавиад (2.500.000) мөнгө олж өгөөч гэж гуйгаад байхаар нь “Голомт” банкнаас өөрийн нэр дээр мөнгө зээлж өгсөн. 14 хоноод өгнө гэсэн боловч сар болоод хүүг нь өгсөн. 10 сар гараад мөнгөө нэхсэн чинь Эрдэнэчимэг 2.1-н II подвальд гутал хийдэг цех ажиллуулаад 1.500.000 төгрөгийр нь материал авсан удахгүй өгнө гэсэн. 11 сард мөнгөө өгөхгүй болохоор нь ломбарднаас мөнгө зээлж банкны зээлээ төлсөн. Дараа нь мөнгө байхгүй хурган дээлийг лобардандаа өгчих гэхээр нь хүний юмыг авалгүй гарсан. Он гараад зээл авна гээд худал яриад 2 жил хот, орон нутгийн янз бүрийн юм яриад одоо 5 сараас хойш утсаа ч авахаа больсон. Иймд Эрдэнэчимэгээс зээлийн төлбөр 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие иргэн Эрдэнэболдоос 1 500 000 төгрөг авсан нь үнэн, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажил эхлэх тул төлж барагдуулахыг зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэболд нь хариуцагч Б.Эрдэнэчимэгт холбогдуулан 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 19475 төгрөг, төрийн сангаас 19475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Эрдэнэболдын нэхэмжлэлтэй Б.Эрдэнэчимэгт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгчийн шаардлага 1 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 19475 төгрөг, төрийн сангаас 19475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА