| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01129/И |
| Дугаар | 01051 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 01051
2016 оны 08 сарын 30 өдөр Дугаар 142/ШШ2016/01051 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 55 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 14 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух Цатан овгийн Шаравдоржийн Цэнгэлийн /регистрийн дугаар ДЮ61092401/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1986 онд төрсөн, 30 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 19 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух Шарнууд овгийн Жаргалсайханы Батчимэгт /регистрийн дугаар ИГ86102305/ холбогдох 1 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Цэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би Батчимэгтэй БОЭТ-д хамт ажилладаг. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй өгөөч гэсэн. Найдвартай гэсэн би өгсөн. 2 сарын 5-ны өдөр бас яаралтай хэрэг боллоо гээд, хадам дүү сургуулиасаа хөөгдөх гээд байна гээд 700 000 төгрөг өгөөч гэсэн. Ингээд надаас 1 200 000 төгрөг аваад нэг сарын хүү 120 000 төгрөг өгөхөөр болсон. 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрийг нь хүнээр заалгаад очтол гэрээ буруу зааж өгөөд зугтсан. Хөөцөлдөж байгаад өөртэй нь уулзаад 5 сарын 10-нд бэлэн төлнө гэсэн гарын үсэг хийж өгсөн. Би ээж чинь муу байгаа юм чинь хүү авахгүй үндсэн мөнгө болох 1 200 000 төгрөгөө авъя гэсэн. Би энэ хүнээс мөнгөө авч чадахгүй болсон тул танай байгууллагад хандаж байна. 1 200 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ж.Батчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Цэнгэлээс 500 000 төгрөгийг 1 сарын 06-ны өдөр, 700 000 төгрөгигй 2 сарын 05-ны өдөр тус тус бэлнээр авсан. Миний бие 4 сарын 5-с ажлаас чөлөөлөгдөж ээжийнхээ биеийг эмчлүүлэхээр Улаанбаатар хотод Хавдар судлалын үндэсний төвд өөрийн ээжийг сахиж эмчлүүүлж байгаад ирсэн, одоо эргээд ажилдаа орох хүсэлт тавьсан. Ажилдаа ороод нэхэмжилсэн мөнгийг төлнө” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Цэнгэл нь хариуцагч Ж.Батчимэгээс 1 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1 200 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашиг тнийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33 350 төгрөг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 16 675 төгрөг, хариуцагчаас 16 675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.Цэнгэлийн нэхэмжлэлийн шаардлага 1 200 000 төгрөгийг хариуцагч Ж.Батчимэг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Батчимэгээс 16 675 төгрөг, төрийн сангаас 16 675 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Цэнгэлд олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА