Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 01109

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 14 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01109                                    Орхон аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн Баян-Өндөрийн 03 дугаар гудамжны 60 тоотод оршин суух Батаагийн Мөнх-Эрдэнэд холбогдох 85 507 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хэрэглэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай компанитай “Хувь хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан 98113525 гэсэн дугаарын хэрэглэгч болон.

Б.Мөнх-Эрдэнэ нь одоогийн байдлаар манай компанид 2014 оны 02 дугаар сарын ярианы төлбөр 44 878 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын ярианы төлбөр 42 127 төгрөг, нийт 87 005 төгрөгний хэрэглээний өртэй байна. Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно.

Иймд Б.Мөнх-Эрдэнийг ярианы төлбөр 87 005 төгрөгнөөс барьцааны 30 000 төгрөгийг хасч тооцон 57 005 төгрөг, алданги 28 502 төгрөг, нийт 87 507 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Б.Мөнх-Эрдэнэд холбогдуулан 87 507 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан талаар тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК, хариуцагч Б.Мөнх-Эрдэнэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагааасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА