Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 01114

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 14 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01114                                    Орхон аймаг

 

Зохигчид эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгохтухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: “Хоршихуй” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1990 онд төрсөн, 25 настай эрэгтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 08 дугаар гудамжны 01 тоотод оршин суух Тайз нар овгийн Түгжээгийн Түвшинжаргалд /регистрийн дугаар ФА90071413/ холбогдох 4 118 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хоршихуй” хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус хоршооны гишүүн Түгжээ овогтой Түвшинжаргал нь хоршооны зээлиин журмын дагуу 12 сарын хугацаатай сарын 4.5%-н хүүтэйгээр 3 960 000 төгрөгийг 2014 оны 12-р сарын 09-нд зээлсэн. Зээлийн төлөлтөө 2015-10-01 хүртлэх хугацаанд 728 840 төгрөгийг төлсөн болно. Одоогийн байдлаар үндсэн зээл 3 600 000 төгрөг, хүү 486 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32 400 төгрөг буюу нийт 4 118 400 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хоршооны дүрмийн дагуу удаа дараа төлөлт хийхийг шаардсан боловч төлөлт хийхгүй удаж байгаа тул иргэн Т.Түвшинжаргалаас зээлийн төлбөрт 4 118 400 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.Түвшинжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Хаан банкинд 25 сая төгрөгний зээлтэй тул Хоршихуй хоршооны үндсэн зээл 3 600 000 төгрөгийг төлөх саналтай байна”гэжээ.

Нэхэмжлэгч “Хоршихуй” хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай хоршоо Т.Түвшинжаргалаас нэхэмжилсэн 4 118 400 төгрөгний 518 400 төгрөгнөөс татглзаж 3 600 000 төгрөг гаргуулж авахыг зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хоршихуй” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Т.Түвшинжаргалаас 4 118 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 518 400 төгрөгнөөс татгалзаж 3 600 000 төгрөг болгосныг хариуцагч Т.Түвшинжаргал төлөхийг зөвшөөрч зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч “Хоршихуй” хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 80850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,  төрийн сангаас 36275 төгрөг, хариуцагчаас 36275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Хоршихуй” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Түвшинжаргалд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 518 400 төгрөгнөөс татгалзаж, 3 600 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 80850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,  хариуцагчаас 36275 төгрөг, төрийн сангаас 36275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Р.ҮҮРИЙНТУЯА