Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 207/МА2024/00051

 

 

2024    05          27                                         207/МА2024/00051

       

 

    Г.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

   О- газарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2023/00... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О- газарт холбогдох,

О- газрын даргын 2023 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 10.400.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2000 оноос 2023 оны номын санчийн ажлын цалин, гэм хорын хохиролд нийт 200.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Г.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тушаалын хавсралтад буй ажлын хэсгийн ахлагч, гишүүд Б.У, Г.Э, Г.Н, Г.И, О, А Н.М, Б, Х нярав А нар өрөөнд дайрч орж ирэн даргын халах тушаал гарсан гэж 3 цагдаагийн хамт хөөж гаргаж цагдаад намайг хүргүүлсэн. Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/... захирамжийн 3-р хавсралтыг үндэслэсэн боловч уг захирамж нь: ЭМГ-ын бүтэц үйл ажиллагааны чиглэлийг зааж, албан тушаалыг баталсан байдаг. Энэ захирамжийг үндэслэн Эрүүл мэндийн газрын дарга 2023 оны бүтэц орон тоог баталсан тушаал гаргаж уг албан тушаал дээр ажилтнуудынхаа мэргэжил, мэргэшлийн зэрэг дэв, туршлага, чадварыг харгалзан нэрсийг батлах үүрэг эрхтэй ч эрүүл мэндийн газрын бүтэц орон тооны тушаалыг надад үзүүлээгүй, сүүлийн 5 жилийн бүтэц орон тооны тушаал архивт нөхөн бүрдүүлэлт хийгээгүй. Тухайн тушаалыг гаргахаас өмнө Сонсгол хийгээгүй миний тайлбарыг сонсох, тайлан мэдээ болон хийж бүтээсэн бүхнээ танилцуулах, өөрийгөө хамгаалах боломж өгөөгүй. Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг зөвшөөрөхгүй. Төрийн ой санамж, улс орны Тархи болсон архив, номын сангийн үйл ажиллагаа Эрдэнэт хүний эрүүл мэндийн нотолгоог өөрөөсөө дээш түвшний өөрөөр хэлбэл анагаах ухааны ном зүйч, мэдээлэл зүйч, төрийн албан хэрэг хөтлөлт-архивын мэргэшлийн зөвлөх зэрэгтэй хүний нөөцөд актаар хүлээлгэж өгөх хүсэлтэй байна. Энэ тушаал гарснаар архив номын сангийн ажилтны халдашгүй эрх, эрүүл мэнд сэтгэл зүй, эдийн засаг, миний нэр төр, алдар хүнд, ажил мэргэжлийн нэр хүнд миний оюуны өмч, хувийн эд зүйлс хөрөнгөнд / ээжээс минь өвлөж ирсэн алтан кольца, нөхөр бид хоёрын хуримын бөгж, монетон болон мөнгөн хэрэгсэл, сваровски гоёлын чулуун эдлэл хувийн эд зүйлс сейфенд байгаа/ хууль бусаар санаатай халдсан үйлдэлд хуулийн хариуцлагыг хүлээлгэж нөхөн төлбөр болох 200.000.000 төгрөгийг Эрүүл мэндийн газраас нэхэмжилж байгааг хүлээн авахыг хүсье. Өөрийн эзэмшсэн мэргэжил, оюуны чадвар, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болгосон Анагаах ухааны номын санг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлэн, архив номын сангийн автоматжуулалт, цахимжуулалтыг хийж гүйцэтгэн үр дүнд хүрсэн боловч дарга удирдлага хамт олны дэмжлэг, урамшууллыг хүртэж байсангүй, эцэст нь хөөгдөж гарсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах, материаллаг бааз, хүний болон санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах гэж заасны дагуу аймгийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/... дүгээр захирамжаар О- газрын бүтэц, орон тоог баталсан. Уг захирамжийн гуравдугаар хавсралтаар батлагдсан тус газрын орон тоонд архив, номын сан хариуцсан ажилтан гэх албан тушаал батлагдаагүй, хасагдсан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ гэж заасан бөгөөд энэхүү захирамжийг биелүүлэх үүргийн дагуу Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоо батлагдсан талаар 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр газрын дарга, ахлах мэргэжилтэн, хүний нөөц, даргын туслах, архив номын сан хариуцсан ажилтан нарыг байлцуулсан хуралд танилцуулсан. Уг хуралдаанаар аймгийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/... дүгээр захирамжийг танилцуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу Г.А-д "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдлийг гардуулж өгсөн боловч Г.А- нь ...хүлээж авахгүй, тушаалаа гарга би тушаал авна гэх зэргээр тайлбар хэлэн мэдэгдэлд гарын үсэг зурж хүлээж авалгүй хурлаас гарч явсан. Ийнхүү мэдэгдэлд заасан хугацаа өнгөрсөн тул Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаар тушаалаар Г.А-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс цуцалсан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4-т заасны дагуу 4 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг мөн адил олгосон болно. 1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн. 154.2-т ...хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй" гээд мөн хуулийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасан. Үүний дагуу Г.А- нь Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаар тушаалыг хүчингүй болгох асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй бөгөөд тухайн тушаалтай хамааралгүй асуудлаар Б сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Г.А- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасны дагуу Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна. Хоёр. ...нөхөн төлбөр болох 200,000,000 төгрөгийг Эрүүл мэндийн газраас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй холбоотой асуудлаар маргаан үүсгэж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг ... хоногийн дотор гэж заасныг тус тус зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хугацааг хэтрүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Г.А- нь Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаар тушаалыг хүчингүй болгох, цалин хөлс олгоогүй гэх асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй байна. Нэхэмжлэгч цалингийн зээл авах эсэх асуудал нь өөрийнх нь эрхийн асуудал бөгөөд хэрэв авсан бол эгүүлэн төлөх асуудал нь өөрийнх нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болно. Иймд хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Архив, номын сан хариуцсан ажилтнаар ажиллаж байсан бөгөөд Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүртэл хугацаанд хууль тогтоомжид заасан цалин хөлс, нэмэгдлээ бүрэн авч байсан. Иймд нэхэмжлэгчийн 23 жил номын санчийн ажлыг цалингүй гүйцэтгэсэн гэж байгаа нь үндэслэлгүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2023/00... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр сарын 499.1-д заасныг баримтлан хариуцагч О- газраас 9.2....223 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1....781.787 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О- газраас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А-д, 53.758 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.А- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 142/ШШ2024/00... дугаар бүхий нэхэмжлэгч Х овгийн Г-ийн А.хариуцагч О- газарт холбогдох хэргийн үндэслэх хэсгийн Номын санчийн албан тушаалыг 2000-2023 онд ямар ч цалин мөнгө, хавсран ажилласан хувь, дэмжлэг, шагнал урамшуулалгүйгээр насан туршдаа хийж гүйцэтгэсэнг үгүйсгэж хэрэгсэхгүй болгосон. Миний хэрэгт нотлох баримтаар өгсөн номын сан-Архивын эрхлэгчийн ажлын товч бичмэл тайлан болон Номын сангийн үйл ажиллагааны баримтжуулалт зурган хэлбэр РРТ тайланг хариуцагч талын нотолгоонд хавсаргасанд гомдолтой. Г.А- миний бие Анагаах ухааны төв номын санг үүсгэн байгуулж, аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан албан хаагчдын шинжлэх ухааны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажлын байрандаа сурч, багц цагаа бүрдүүлэн чадваржих, улмаар аймгийн ард иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт дамаар нөлөөлөх орчин нөхцөл боломжийг ханган ажиллаж байлаа. Эрүүл мэндийн газар байгууллага,орон нутгийн засаг захиргааны байгууллагын төсвөөс нэг ч төгрөг гаргуулаагүй эзэмшсэн мэргэжил, насан туршийн уйгагуй хөдөлмөр бүтээл тухайн үеийн удирдлагын дэмжлэг, хамтын ажиллагаагаар 2500 гаруй мэргэжлийн Англи-Монгол хэл бүхий сурах бичиг, сэтгүүлээр фондоо баяжуулан 20... онд Монгол улсын багшийн их сургуулийн насан туршийн боловсрол олгох төвтэй гэрээлэн номын сангийн Монкоха программыг нэвтрүүлж цахимжуулан УБ хотын бүх их дээд сургуулийн номын сантай болон Конгрессын номын сантай цахим ном солилцох боломжийг бүрдүүлсэн. 1992-2000 онд Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт номын санчаар ажиллаж байхдаа “дээд” боловсролтой ТҮ-6 цалингийн сүлжээгээр цалинждаг байсан 2000 оноос эхлэн Эрүүл мэндийн газарт Сургалтын арга зүйч, Номын санч, Төрийн албан хэрэг хөтлөлт-Архив, Даргын туслах зэрэг албан тушаалуудыг цалин мөнгөгүйгээр Архивын ажилтаны ТҮ-5 цалингийн зэрэглэлээр 23 жил хавсран ажилласны хувь авалгүйгээр ажиллаж байгаад 2023.05....-ны өдөр ЭМГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.С-ийн Б/... ”Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай“ тушаалаар халагдсан. 2023.05.22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл /2024.04.25/ ажилгүй, тэтгэвэргүй ЭМД, нийгмийн даатгал тасарч тэтгэвэрт гарах болон эрүүл мэндийн ямар нэгэн асуудал үүсэхэд эмнэлгийн тусламж авах эрхгүй болгож байхад шүүхээс 1....000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд туйлын гомдолтой байна. (Би нэгдсэн эмнэлэгт номын санч байхдаа TY-6-aap цалинжиж байсан ЭМГ-т ТҮ-5 цалингийн сүлжээгээр 23 жил ажилласан. Номын санч, сургалтын арга зүйч, архив, албан хэрэг хөтлөлт, даргын туслах зэрэг албан тушаалууд нь тус бүрдээ мэргэжил, бүрэн орон тоогоор ажиллах ёстой. 1....000.000 төгрөгийг анхан шатны шүүхэд нотолсон /Эрүүл мэндийн газрын архиваас миний цалингийн картаар, НДХэлтсээс 23 жилийн цалингийн лавлагаа авахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүгч өөрөө сүүлийн 5 жилээр лавлагаа авсан байсан/. Хэргийн материалыг надад танилцуулаагүй, судлах боломж олгоогүй. 04 дүгээр сарын 02-ны өглөө тайлбарыг харуулсан боловч 03 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн ирсэн бичигт бүртгэсэн байсан. Баримтжуулах хугацаа өгөлгүй шүүх хуралд орсон.Шүүх хурал дээр номын сангийн цалингийн тухай огт дурдаагүй (1....000.000 төгрөгийн задаргааны нотолгоо: 1. Номын санчийн болон сургалтын арга зүйчийн хавсран хийсэн цалин 23 жил, 2. Тушаал гарсанаас хойш ажилгүй байсан хугацааны цалин / 2023.05....-ны өдрөөс 2024.04.25 буюу шийдвэр гарах хүртэл хугацаа З.ТҮ-ний албан хаагчийн үр дүнгийн урамшуулал тэтгэмж, дэмжлэг /Эрүүл мэндийн ажилтны болон архивын ажилтаны нийгмийн асуудал / ЭМГ-ын албан хаагчид надаас бусад нь “Эмч” дэд хөтөлбөрт хамрагдаж тусламж, дэмжлэг авсан байдаг баримт нотолгоо нь архивт байдаг. Шүүгчийн “хэрэгт нотлох баримтаар авагдсан О аймгийн Засаг даргын 2023 оны сарын 10-ны өдрийн А/... дугаартай “аймгийн эрүүл мэндийн газрын бүтэц орон тоо батлах тухай захирамжаар нэхэмжлэгч Г.А-ын архив номын сан хариуцсан ажилтны орон тоог цөөлж бичиг хэрэг архивын ажилтан болгож шийдвэрлэсэн байна” гэсэн нь гүтгэлэг байна. Ажлаас халсан нь нотлогдож байхад “Архив бичиг хэрэг” болгож шийдвэрлэсэн байна гэснийг ойлгохгүй байна. Иймд 1....000.000 төгрөгийг буруутай албан тушаалтнуудаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. Төрийн ой санамж, эрүүл мэндийн байгууллагын түүх, соёлын өв сан устгаж, Эрдэнэт хүний эрүүл мэндийн нотолгоог үгүй хийж, төрийн залгамж халааг алдагдуулж байгаа төрийн захиргааны албан хаагчдад туйлийн их гомдолтой, харамсаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие Г.Н нь иргэн Г.А-ын нэхэмжлэлтэй О- газарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэсэн О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 00... дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тухайн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн, мөн хуульд заасан хугацаанд Б сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо болон шүүхэд хандаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж мэтгэлцсэн. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг хянан үзээд үндэслэх хэсгийн №5-д “...нэхэмжлэгч нь ажил олгогчийн тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах үндэслэлээ ажилд эгүүлэн тогтоолгох бус зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулах, хууль бус тушаал гарсны улмаас өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирол гаргуулах шаардлага гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан нарийвчилсан журмуудыг болон хугацааг баримтлах шаардлагагүй байна гэж дүгнэлээ” гэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хуулиас гадуур шийдвэр гаргах дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргалаа. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалттай. 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5.1-д “доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.А- нь өндөр настны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ ажил олгогчид өгөөгүй, түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах талаар ажил олгогчоос тавьсан саналыг хүлээн зөвшөөрөхгүй, тушаалаа гарга хэмээн зөвлөлийн хуралдаанд хэлж, ярьсан зүйл нь хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч шүүх хэрэгт ач холбогдолтой чухал баримтыг үгүйсгэж, ажил олгогч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг нь хаасан мэтээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 00... дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.А- давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгч Г.А- нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу 2023 оны 05 сарын 19-ний өдрөөс эхлэн Б сумын Хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороонд бичгээр гомдолоо гаргасан хариу албан бичгийг хэргийн материалд хавсаргасан энэ хороо нь хөдөлмөрийн улсын байцаагчид ханд гэсний дагуу (Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2023.06.21-ний өдрийн 01/... албан бичиг-0,5 хуудастай) хавсаргасан байгаа. 2. Шүүхэд хандаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж мэтгэлцсэн гэсний тухайд:" Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмын дагуу холбогдох анхан шатны бүх байгууллагуудад хандсан. /Хариу албан тоотуудыг хэргийн материалд хавсаргасан/ ЭМГДАҮТОГүйцэтгэгч Д.С-ийн 2023.05....-ны өдрийн Б/... тушаалыг цуцлуулахаар Захиргааны хэргийн шүүхэд мөн хандсан болно. ...2. Г.Н нь “Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хуулиас гадуур шийдвэр гаргах дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргалаа“ гэсэн нь Төрийн жинхэнэ албан хаагчид байж боломгүй үг яриа, үйлдэл болж байна. Шүүх нотлох баримтын шаардлага хангасан талд шийдвэрээ гаргах ёстой байх. Гэвч Эрүүл мэндийн газар нь: а/.Засаг даргын 2023.02.10-ны өдрийн А/... захирамжийн “ ЭМГ-ын бүтэц орон тоог батлах тухай“ захирамжийг үндэслэн бүтэц орон тоо батлах тухай” ЭМГ-ын даргын тушаалыг гаргаагүй байж намайг халсан би тэр тушаалыг л нэхсэн. Шүүхээр гаргуулах хүсэлт өгч хэргийн материалд хавсаргасан тушаал нь намайг халагдсанаас хойш 6 сард гарсан байсан. б/.Намайг номын санчийн орон тоо хасагдаж,архив бичиг хэрэг болгосон гэж шүүхэд худал мэдээлэл өгсөн. в/.Би номын санчийн 23 жилийн цалингаа нэхэмжилсэн. ЭМГ-ын Архиваас болон НДХэлтсээс 23 жилийн цалингийн лавлагааг хүссэн шүүх сүүлийн 5 жил болгосон./23 жил ТҮ-5 зэрэглэлээр ганцхан Архиваар цалинжиж байсан/. г/ Би зөвхөн өөрийн цалингийн картаар лавлагаа гаргуулах хүсэлт шүүхэд гаргасан байхад нотлох баримт нь бүх ажилчдын цалинг хувилж.наториотороор баталгаажуулсан нь төрийн нууц.байгууллагын нууц,хувь хүний нууцын тухай хуулийг зөрчсөн баримт шүүхэд өгсөн нягтланд хэлсэн нягтлан мэдээгүй цаадуул чинь надад хэлэхгүй ш дээ гэж байсан нягтлан, дарга 2 мэдээгүй байхад цалингийн баримтыг М, Н, У нар дур мэдэн албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэж хуулбарлан гаргасан. д/. Цалингийн баримт.тушаал дээр ЗДТГ-ын дэргэдэх ЭМГ” гэсэн тэмдэгийг хуурамчаар хийлгэсэн байсан.манай байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг нь ” ЭМГ-ын Архив”хуулбар үнэн “тэмдэг байдаг. ЗДТГ-ын төрийн архивын сан хөмрөгийн №50 дансанд бүртгэлтэй. 4..Нийгмийн даатгалын сангаас олгох тэгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5.1-д дор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.А- нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ ажил олгогчид өгөөгүй. ...Ажил олгогч эздийн холбооны 2022 оны 12 сарын 05-ны өдрийн ....захирамж тогтоол “О аймгийн хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт гэрээний 2023-2025 оны хамтын хэлэлцээрийн 3.1 дэх заалт “Өндөр насныхаа тэтгэвэрт гарах дөхсөн хүмүүсийн нийгмийн баталгааг хангах үүднээс ажил хөдөлмөр эрхэлж байгаа 47 ба түүнээс дээш насны ажилтнуудыг сахилгын ноцтой зөрчил гаргаснаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин “намайг өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ өгөөгүй байхад халсан нь тэтгэвэр тогтоолгох эрхийг хаасан гэсэн шүүхийн шийдвэр үнэн зөв болохыг нотолж байна.) Ач холбогдолтой чухал баримт гэдэгт юуг хэлж байгааг мэдэхгүй ч зөвлөлийн хурлын тэмдэглэл байх магадлалтхй боловч тэр нь баримт бичгийн стандарт MNS 5041:2021-ын “Хурлын тэмдэглэл” бүрдлийг хангаагүй ноорог болно. Тушаалын талаар сонсгол хийж намайг ажлын тайлангаа тавих боломжоор хангаагүй, гарын үсгээр баталгаажуулаагүй, мөн Архив номын сангийн үйл ажиллагааны товч бичмэл тайланг РРТ хэлбэрээр гаргаж шүүхэд өгөхөд хариуцагчийн материалд үдсэн байсан. (Мд бол би ажлаа өгөхгүй манай байгууллагын албан хэрэг хөтлөлтийг дампууруулсан, бичиг баримтыг нуун дарагдуулсан, Архив албан хэрэг хөтлөлтийн болон хууль эрх зүйн анхны мэдэгдэхүүнгүй, мэргэшээгүй, чадваргүй, ядаж сэтгэл ч үгүй, бүртгэлийн дэвтэр хөтлөх, индексжүүлэлт, ХХНЖ боловсруулах, албан хэрэг хөтлөлтийн тайлан мэдээ гаргах, журам боловсруулах тамга тэмдэг, хэвлэмэл хуудас тооцох аргачлал гээд өөрийн мэдлэгийн бүхий л чадварыг хуваалцаж, зөвлөгөө өгч, зааж сургасан ч тоохгүй бүр эсрэгээр нь хийх, хүн дарамталлаа гээд уурлаад байхаар нь харьцахаа больсон. Бичиг хэрэг даргын туслах М нь Албан хэрэг хөтлөлтөнд хориглох бүх заалтыг хэрэгжүүлсэн байдаг.) Миний бие Г.А- нь насаараа ажилласан /ЭМГ/ байгууллагын түүх, соёлын өв сан, хүний эрүүл мэндийн бүртгэл, судалгаа тандалт, хяналт, тайлан мэдээ, эмчилгээ оношилгоо, эмийн стандартуудын хэрэгжилт биелэлтийн нотолгоогоор Албан хэрэг хөтлөлт Архивын тухай хуулийн 36 дугаар заалт, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны А/... “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам батлах тухай “тушаал,ЭМГ-ын даргын 2021 оны А/... “Архивт нөхөн бүрдүүлэлт хийх тухай “тушаалуудын холбогдох заалтын хэрэгжилтийг хангуулж авах ёстой ч манай ЭМГ-ын мэргэжилтнүүд хөтлөгдөж байгаа хэргээ мэддэггүй, үйл ажиллагаагаа албажуулж баримтжуулж нотлох баримтыг бүрдүүлж чаддаггүй. ХХНЖагсаалтыг батлуулж Архивт өгдөггүй /жилийн эхэнд 1 сард багтаан батлуулах/ ёстой үүний дагуу жилийн эцэст Архив баримтыг актаар хүлээн авах ёстой ч манайхан сүүлийн 5-6 жил нөхөн бүрдүүлэлт хийгээгүй баримтын үнэ цэнэ ач холбогдлоо нягтлан шалгаж, хадгалах хугацаагаа шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож чаддаггүй, ЭМГ-ын даргын А/... дугаар “ЭМГ-ын Архивт нөхөн бүрдүүлэлт хийх тухай “тушаалын хавсралтаар Архивын мэргэжил арга зүйн зөвлөгөөг журамлан батлуулсан боловч хэрэгжүүлдэггүй баримтаа үдэхээсээ өмнө Архивтай нийлж зөв болгож дараа нь үдээрэй гэхэд чимээгүй явж явж архивын нөхөн бүрдүүлэлтийн хуулийн хугацаа дуусангуут дайрч орж ирэн орхиод гардаг заншил тогтсон, ямар ч боловсруулсан хянасан гарын үсэггүй тамга тэмдэггүй ноорог цаасыг намайг дарамталж байгаад хаяад гардаг.( ЭМГ-ын дарга Д.С, ЗДТГ-ын ХШҮХДарга Ж, О, Б, ХЭЗХ-ийн дарга М, Архивын дарга архив албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч Т нарт удаа дараа хэлсэн бичгээр өгсөн шүүхээс гадуур шийдвэрлүүлэх журмын дагуу) өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэр гараагүй. Архивын бодлогын баримт бичиг 1 дүрэм, 9 журам боловсруулж, үе үеийн ЭМГ-ын дарга нарын тушаалаар баталгаажуулсан ч манайхан өөрсдөө энэ журмыг хэрэгжүүлдэггүй. Эцэст нь шүүхэд хандсан. Архив-Номын сангийн обьектын зөрчил, архивт хэд хэдэн удаа халдлага үйлдсэн, Архивын байнгын хадгалалтанд байсан хүний эрүүл мэндийн нотолгоо эмч, өвчтөн 2-ын хувь заяаны баримтжуулалт ХХЭМБ-ын ортой эмнэлгүүдийн өвчний түүхийг хулгайлж авч тараасан, 2017.01.01-ний өдрөөс ямар ч сайд даргын тушаал шийдвэр, эрх зүйгүйгээр Архивт нөхөн бүрдүүлэлт хийхээ больсон, Архив албан хэрэг хөтлөлтийн мэргэжил арга зүйн зөвлөгөөг и-оффист нэгтгэн мэдээлсэн /2019-2023/. Архивын ажилтны үйл ажиллагааны товч бичмэл тайлан болон РРТ зурган хэлбэрээр гаргасан байгаа. 1. Жижүүр Г дарга таныг дуудаж байна гэхээр нь яасан юм болоо гээд Отол даргын өрөөнд У, Н, М, дарга 4 сууж байсан. ЭМГ-ын удирдлагын зөвлөлийн хурал гэж мэдээгүй. 2. Удирдлагын зөвлөлийн хурлаар миний тэтгэвэрт гарах асуудлыг хэлэлцэж байгаа юм бол хүний нөөц Н хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг боловсруулж, даргаар батлуулж, надад дор хаяж 7 хоногийн өмнө батлуулсан төлөвлөгөөг өөрийн биеэр гардуулах учиртай ч тийм зүйл огтхон ч болоогүй. 4 хүн хов яриад л сууж байсан, удирдлагын зөвлөлийн хурал гэж төсөөлөө ч үгүй. Дарга та тэтгэвэртээ гар гэж надад НЭМДТ дээр тааралдаад хэлэхэд нь би даргаа та хүмүүсээрээ ядаж сүүлийн 5 жилээр Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 36 дугаар зүйл заалтын дагуу ЭМГ-ын даргын 2021 оны А/... “Архивт нөхөн бүрдүүлэлт хийх тухай “тушаалыг хэрэгжүүлэн өгүүлээдэх ээ, хүмүүс баримтаа өгвөл юу байдаг юм, 2 сарын дотор цахимжуулчихаад би тэтгэвэртээ нэртэй төртэй гарна аа, та харин архивын зориулалтын сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй скайнераар хангаад өгөөрэй гэсэн, дарга дуугүй яваад өгсөн. /2014 оны А/... ЭМГ-ын Архивт хадгалагдаж буй цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх буюу Цахим Архив”-ын журмыг боловсруулж батлуулж үйл ажиллагааг эхлүүлсэн ч хамт олны 100%-ын саналаар түр тушаалтай бичиг хэрэг Ү-д өгүүлж устгуулсан боловч би энэ тухай Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Б-, С.М, мэдээллийн технологийн мэргэжилтэн О, Оэ, бичиг хэрэг Ү-, Э, М нарт энэ программыг сэргээж хүлээлцэхийг шаардсан боловч өөрийгөө адлуулахаас хэтрээгүй. ЭМГ-ын даргын 2021 оны А/... “Архивт нөхөн бүрдүүлэлт хийх тухай тушаалын хавсралтаар Архивын мэргэжил арга зүйн зөвлөгөөг журамлан батлуулсан байгаа. 2 зарчим, З шалгуур үзүүлэлтийг тайлбарлан мөн сэдэвчилсэн жагсаалтыг хүн бүрээр хуваарийн дагуу боловсруулан батлуулсан байгаа. Г.Нт орж ирсэн даруйд нь ахмад ажилтны журмаар хэлсэн, гуйсан. Миний дүү хүмүүсийнхээ нөхөн бүрдүүлэлтийг хийлгэж байж амралтыг нь өгөөрэй, НЭМТ-ийн ажилчдын цагийн бүртгэлээр болон хүний нөөцийн мэдээллийн бааз,төрийн сангаар суралцагчдын гэрээ, ажилд орсон гарсан тушаал, бүтэц орон тооны тушаал, хариутай бичгийн шийдвэрлэлт түүний баримтжуулалтаар гэх мэт ядаж та нар Ковид -19 цар тахлын үеийн бүртгэл, судалгаа, тайлан, аудит, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт биелэлтийн нотолгоог бүрдүүлээд өгчих, би гялс цахимжуулчихаад үсрээд 2 cap л болно биз тэгээд нэртэй төртэй даргын тушаалаар өндөр насны тэтгэвэртээ сууна л гэсэн. /ядаргаатай авгай энээ тэрээ гэж намайг доромжилсон. Би ч хэдэн үг хэлсэн. И-оффис дотоод мэйлд байгаа. Г.Н гэгч эмэгтэй манайд орсоныхоо даруйд цайндаа яваад ирсэн миний компьютерыг салгаад ширээ шүүгээг скОдоод алимны хайрцганд бичиг баримтыг хийгээд скОдсон байсан. Бичиг хэрэг Мгаас энэ яаж байгаа юм бэ гэсэн, таныг НЭМДТөв рүү явуулж байгаа гэсэн. Иймэрхүү ажил үйл ажиллагаа хийдэг л хүн юм байна лээ. Г.Н гэгч эмэгтэйн нөхөр Б ЗДТГ-ын ХЭЗХэлтэст мэргэжилтэн гэсэн ерөнхий сайд Оэ О аймагт ирж, Горняк соёлын ордонд иргэдтэй уулзах үеэр би гомдлоо өгсөн. ...Хуулийн хариуцлагын хүлээлгэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Г.А- нь хариуцагч О- газарт холбогдуулан Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 5 дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 10.400.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, тушаал гарсаны улмаас өөрт учирсан хохирол гаргуулах, /2023 оны 5 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сар хүртэл авах ёстой байсан цалин хөлс, цалингийн зээл, түүний хүү, 23 жил номын санчийн ажлын цалин, сэтгэл санааны хохирол/ нийт 200.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч О- газар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Г.А- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ О- газрын даргын 2023 оны 5 дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаартай тушаалд үндэслэн тодорхойлсон.

Хариуцагч О- газар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзсан татгалзлын үндэслэлээ О аймгийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/... дугаар захирамжаар О- газрын бүтэц орон тоог баталсан, уг захирамжийн 3 дугаар хавсралтанд Эрүүл мэндийн газрын архив, номын сангийн орон тоо батлагдаагүй хасагдсан гэсэн тайлбарт болон О аймгийн Засаг даргын тухайн захирамжинд үндэслэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд О аймгийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/... захирамж, О- газрын даргын 2023 оны 5 дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаар тушаалаар Эрүүл мэндийн газрын бүтэц орон тоог баталсан ба нэхэмжлэгч Г.А-ын ажиллаж байсан архив, номын сан хариуцсан ажилтны орон тоо хасагдсан, түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1.-д заасан “аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” үндэслэлээр 2023 оны 2023 оны 5 дугаар сарын ...-ны өдрийн Б/... тушаалаар дуусгавар болгосон зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Нэхэмжлэгч Г.А- нь шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй бөгөөд Эрүүл мэндийн газрын даргын тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах, хууль бус тушаал гаргасны улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулах тухай шаардлага гаргасан тул хариуцагч байгууллагын төлөөлөгчийн урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Г.А-ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн хугацаанд ажлаас халснаар түүнийг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авах эрхийг хассан хууль бус шийдвэр болсон гэсэн дүгнэлт хийж, Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 5 дугаар сарын ...-ны өдрийн Б/... тушаалыг хүчингүй болгож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг ажилгүй байсан 7 сараар тооцож 9.2....223 төгрөг гаргуулахаар, мөн түүний хохирол гэж үзэж нэхэмжилсэн /авах ёстой байсан цалин, цалингийн зээл, түүний хүү, сэтгэл санааны хохирол/ 1....781.787 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.А- нь зарим нэхэмжлэлийн шаардлагын /номын санчийн ажлыг 23 жил цалингүй хийсэн, сэтгэл санааны хохирол учирсан/ үндэслэлийг нотолсон нотлох баримт гаргаагүй, ажиллаж байх хугацаанд авсан цалингийн зээл, түүний хүүг төлөх үүрэг нь өөрт нь байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2023/00... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нар давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.Б

 

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.А

 

                                                                       ШҮҮГЧ                                    С.У