Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 11

 

 

 2024        05        30                                         206/МА2024/00011

 

С.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2024/00118 дугаар шийдвэртэй,

 

Ховд аймаг, Зэрэг сум, ******* ******* *******, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,

 

Ховд аймаг, Зэрэг сум, ******* ******* *******, ******* ******* *******д холбогдох

“ гэм хорын хохиролд 5,532,006 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

 

1.1 Миний бие нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын ******* ******* өөрийн гэртээ байж байхад Ш.******* нь согтуу ирээд намайг ална гээд дайраад миний хамар луу цохиод хэл амаар доромжилсон. Ингээд шүүх шинжилгээний дүгнэлтээр хамар ясны дотогш цөмөрсөн далд хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдсон.

            Үүнээс хойш миний хамар өвдөөд аймгийн эмнэлэгт ирээд үзүүлэхэд Улаанбаатар хотоос Мэндсайхан гэдэг эмч ирсэн байсан тул тэр эмч хамрын чихээсийг гаргаж өгсөн.      Үүнээс хойш 10 гаруй хоног эмчилгээ хийлгэсэн. Тухайн өдөр Ховд аймгийн Зэрэг сумын цагдаа дуудаж дуудлага өгсөн.

Эмчилгээ хийлгэснээс хойш дахиж өвдөөд болохгүй болохоор нь Улаанбаатарт очиж ЭМЖЖ эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгэхэд тухайн эмнэлэг засвартай байна 10 сард ирж хагалгаанд ороорой гэсэн. Тэгээд Ховд аймагт буцаж ирсэн.

Ингээд 10 сард буцаж Улаанбаатарт очиж 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ЭМЖЖ эмнэлэгт хамрын яс нөхөн хагалгаанд орсон энэ хагалгаа нь маш хэцүү хүнд хагалгаа бөгөөд зүүн чихний мөгөөрс, зүүн гуяны хальс, шөрмөсийг нь авч нөхсөн.

 

Энэ хагалгаа нь нийт 3,899,900 төгрөгийн төлбөртэй бөгөөд ЭМД-аас хөнгөлөөд 1,535,400 төгрөг төлж хагалгаанд орсон. Энэ хагалгааны дараа хүндрэл үүсэж 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр босож чадахгүй болж цусны бөглөрөл үүссэн байна гээд гэмтэл согог судлалын эмч үзүүлээд хөлний оёдол задалж цэвэрлээд дахиад 8 хоног эмнэлэгт хэвтсэн.

Үүнээс гадна 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр орой хамраас цус алдаж дахиад гар мэс ажилбарт орсон. Ингээд 2023 оны 10 дугаар сарны 18-ны өдөр Улаанбаатар яваад 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирсэн. Ховд аймагт ирээд одоо хүртэл боолт хийлгэж эмчийн хяналтанд байна. Уг нь манай гэр Зэрэг суманд хөдөө байдаг боловч малаа маллаж чадахгүй ажлаа алдаж байна.

            Ш.*******ы энэ үйлдлээс болоод миний бие эрүүл мэнд санхүү ажил гэх мэт олон зүйлээр хохирч байна. Ховд аймгаас Улаанбаатар хот явахад өөрийн охиныг дагуулж явсан бөгөөд эмнэлэгт хоол цай зөөлгөх, сахиур хийлгэхээр аваад явсан.

 Очоод 2 сарын хугацаанд /1 сарын 750.000 төгрөг\ байр түрээсэлж байсан. Уг байр нь түрээснээс гадна тог, ус, СӨХ- ийн мөнгө нэмж төлсөн байдаг. Энэ явдал гарснаас хойш Ш.******* нь нэг ч удаа надтай холбогдоогүй эмчилгээний зардалд ямар ч мөнгө төгрөг өгөөгүй болно.

Одоо миний бие дахиад он гараад дахиад Улаанбаатар явж дахин үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Энэхүү хэрэгтэй холбоотой эрүүгийн хэргийн маргааныг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023\ШЦТ\211 дугаартай шийтгэх тогтоол гарсан бөгөөд уг тогтоолд хохирогч нь цаашид Улаанбаатар хотод очиж хамар ясны дотогш цөмөрсөн далд хугарлыг эмчлүүлэхээр хагалгаа хийлгэх шаардлагатай байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилаагүй гэж үзнэ.

Иймд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв гэсэн байна.

            Иймд нэхэмжлэгч С.******* миний биеийн 2023 оны 10 сарын 18-ны өдрөөс эхлэн өдий хүртэлх хугацааны буюу Улаанбаатар хот явж хагалгаанд орсон холбогдох эм тариа авсан, ирж очих унааны зардал, Улаанбаатарт эмчилгээ хийлгэх үеийн байрны түрээсийн төлбөр 4.308006, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн хөлс 1.000.000 төгрөг нийт 5.308,006 төгрөгийн хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нэхэмжилж байна гэжээ.

1.2 Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот явж 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ирсэн. Миний бие Улаанбаатар хотод очин дахин эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Иймд тухайн унааны зардалд нийт 224.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Иймд Ш.*******аас нийт 5,532,006 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

 

2.1 Нэхэмжлэлийн шаардлагын баримтаар нотлогдож байгаа хэсгийг төлнө. Нотлогдохгүй байгаа хэсгийг төлөхгүй гэжээ.

 

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2024/00118 дугаар шийдвэрээр:

 

3.1  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Ш.*******аас гэм хорын хохирол 4,728,611 (Дөрвөн сая долоон зуун хорин найман мянга зургаан зуун арван нэг) төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, 803,395 (Найман зуун гурван мянга гурван зуун ерэн тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

3.2  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,878 (ерэн есөн мянга найман зуун далан найм) төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, хариуцагч Ш.*******аас 90,608(ерэн мянга зургаан зуун найм) төгрөг гаргуулан (100160000941 тоот) улсын орлогод оруулж,

 

3.3  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

 

4.1  Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Хариуцагч Ш.******* нь хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч байр түрээслэн 2 сар амьдарч байрны түрээсийн төлбөр, СӨХ- ийн мөнгө төлсөн гэж байрны 2 сарын түрээсийн төлбөр 1,420,000 төгрөг, СӨХ-ийн 2 сарын төлбөр 242,333 төгрөг нэхэмжилсэн ба байр түрээслэн амьдарч байрны түрээс болон СӨХ-ийн төлбөр төлсөн гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй.

Нэхэмжлэгч байр түрээслэн амьдарч байрны түрээс, СӨХ-ийн мөнгө төлсөн нэхэмжлэлийн шаардлагаа ингээд 10 сард буцаж Улаанбаатарт очиж 2023 оны 10 сарын 26-ны өдөр "ЭМЖЖ" эмнэлэгт хамрын яс нөхөн хагалгаанд орсон энэ хагалгаа нь маш хэцүү хүнд хагалгаа нь нийт 3,899,900 төгрөгийн төлбөртэй бөгөөд ЭМД-аас хөнгөлөөд 1,535,400 төгрөг төлж хагалгаанд орсон. Энэ хагалгааны дараа хүндрэл үүсэж 2023 оны 11 сарын 06-ны өдөр босож чадахгүй болж цусны бөглөрөл үүссэн байна гээд гэмтэл согог судлалын эмч үзүүлээд хөлийн оёдол задалж цэвэрлээд дахиад 8 хоног эмнэлэгт хэвтсэн.

Үүнээс гадна 2023 оны 12 сарын 04-ний өдөр орой хамраас цус алдаж дахиад гар ажилбарт орсон. Ингээд 2023 оны 10 сарын 18-ны өдөр Улаанбаатар яваад 2023 12 дугаар сарын 17-ны өдөр ирсэн. Ховд аймагт ирээд одоог хүртэл боолт хийлгэж эмчийн хяналтанд байна." гэж тодорхойлсон.

 Байр түрээслэн амьдарч байрны түрээс, СӨХ-ийн мөнгө төлсөн гэх Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ үндэслэлээ шүүх:

            -Байрны хөлсөнд 2023 оны 11 сарын хөлс 670,000 төгрөг, 2023 оны 12 сарын хөлс 750,000 төгрөг, нийт 1,420,000 төгрөг төлсөн нь ХААН банкны дипозит дансны хуулгаар -2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 88, 129 төгрөг,

2023 оны 12 дугаар сарын 04 өдөр 154,204 төгрөг, нийт 242.333 төгрөгийг байрны СӨХ-ийн төлбөрт төл 204 өдөр 154,204 төгрөг, нийт нотлогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2024/00118 дугаартай шийдвэрийг хянан үзэж, өөрчлөлт оруулан шийдвэрлэнэ үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч С.******* түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нар давж заалдах гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа: С.******* миний бие нь Ш.*******д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүх хүлээж аваад 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 153 Ш2024\00118 дугаартай шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэрийг хариуцагч болон түүний өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Энэхүү гомдолдоо шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэсэн байна.

Нэхэмжлэгч байр түрээслэн 2 сар амьдарч байсан байрны түрээсийн төлбөр, СӨХ- ийн төлбөр төлсөн гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй гэсэн байна.

Тухайн 2 сарын хугацаанд байр түрээслэн амьдарч байсан талаар хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт буюу 2023 оны 11 дүгээр сарын байрны түрээс 670.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын байрны түрээс 750.000 төгрөг байрны түрээс гэж төлсөн хаан банкны дипозит дансны хуулгаар нотлогдож байна.

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 88.129 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 04-нй өдөр 154.204 төгрөг нийт 242.333 төгрөг СӨХ-ийн төлбөр төлсөн НӨТ-ийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүх хүлээж аваад 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 153\ШШ2024\00118 дугаартай шүүхийн шийдвэр нь хууль нийцсэн шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 1.Давж заалдах шатны шүүх хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь  эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5.308.006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ш.*******д холбогдуулан гаргасан  бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5.532.006 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

3. Нэхэмжлэгч  нь шаардлагаа нотлохоор эм тариа худалдаж авсан 20 ширхэг и баримтууд, Хаан банкны депозит дэлгэрэнгүй хуулга, ”ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлгийн хяналтын картны хуулбар, ”ЭМЖЖ” ХХК-ний тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

 

4.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ш.******* нь нэхэмжлэгчид учирсан хохирлоос нотлох баримтаар нотлогдсон хэмжээнд хохирлыг төлөхийг зөвшөөрсөн байна.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Ш.******* болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар  эс зөвшөөрч  “...Нэхэмжлэгч байр түрээслэн 2 сар амьдарч байрны түрээсийн төлбөр, СӨХ- ийн мөнгө төлсөн гэж байрны 2 сарын түрээсийн төлбөр 1,420,000 төгрөг, СӨХ-ийн 2 сарын төлбөр 242,333 төгрөг нэхэмжилсэн ба байр түрээслэн амьдарч байрны түрээс болон СӨХ-ийн төлбөр төлсөн гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй байхад уг шаардлагыг ХААН банкны депозит дансны  хуулга, НӨТ-ийн баримтаар

нотлогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байна.” гэх гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

 

6.Хариуцагч Ш.*******ыг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч С.*******г цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэсэн байна.

 

6.1 Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар Ш.*******ы санаатай үйлдлийн улмаас хохирогч С.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд энэ талаар маргаагүй байна.

 

6.2 Нэхэмжлэгч С.******* нь Ш.*******ы санаатай үйлдлийн улмаас хамарандаа гэмтэл авч  2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд мэс засал хийлгэж, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл эмчийн хяналтад байсан нь чих, хамар, хоолойн эмнэлэг “ЭМЖЖ” ХХК- ийн тодорхойлолт, хяналтын картаар нотлогдсон байна.

 

6.3 Хариуцагч Ш.*******ы гэм хор учруулсан үйлдэл болон нэхэмжлэгч С.*******д учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул С.******* нь өөрт учирсан гэм хорын хохирлыг гэм хор учруулсан этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа нь “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээдэг.

 

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” Заалтад нийцэж байна.

 

6.4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж  зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэх хугацаандаа байр түрээсэлж түрээсийн төлбөр, СӨХ-ийн төлбөр зэргийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

6.5.Нэхэмжлэгч С.******* нь  эмчилгээ хийлгэж байх хугацаандаа байр түрээсэлж байсан гэх бөгөөд уг байрны 2023 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөрт 670.00 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрт 750.000 төгрөг, нийт 1,420,000 төгрөг төлсөн  ХААН банкны депозит дансны хуулга, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 88,129 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 154,204 төгрөг, нийт 242,333 төгрөгийг байрны СӨХ-ийн төлбөрт төлсөн  баримт хэрэгт авагдсан байх боловч нэхэмжлэгч нь Баянзүрх  дүүргийн хэддүгээр хорооны 83 дугаар байрны 1-43 тоотыг түрээсэлж байсан талаар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хэрэгт авагдаагүй байна.

 

Тодруулбал нэхэмжлэгч нь  Баянзүрх  дүүргийн  83 дугаар байрны 1-43 тоотыг хэн гэх эзэмшигч өмчлөгчөөс хэдий хугацаанд түрээсэлж байсан, түрээсийн төлбөрөө хэдэн төгрөгөөр хэрхэн төлөхөөр тохиролцсон талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч С.*******гийн дээрх хугацаанд 11, 12 сарын байрны түрээсийн төлбөр, сөөхийн төлбөр нь эрс зөрүүтэй байна.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар  нэхэмжлэгч С.******* нь эмчилгээ хийлгэж байх хугацаандаа байр түрээсэлж  амьдарч түрээсийн төлбөр болон СӨХ-ийн төлбөрийг төлж байсан гэх үйл  нотлогдохгүй байх тул түүний нэхэмжилсэн байрны түрээсийн төлбөр 1.420.000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 242.333 төгрөгийг  тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

8.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

9.Хуульд зааснаар хариуцагч талын давж  заалдах  журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92433 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож 

 

                                              ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2024/00118 дугаартай шийдвэрийн ТОГТООХ  хэсгийн  1 дэх заалтын “4.728.611 (Дөрвөн сая долоон зуун хорин найман мянга зургаан зуун арван нэг) төгрөг” гэснийг  “3.066.278 (гурван сая жаран зургаан мянга хоёр зуун далан найман) төгрөг” гэж, “803,395 (Найман зуун гурван мянга гурван зуун ерэн тав) төгрөг” гэснийг 2.465.728 (хоёр сая дөрвөн зуун жаран таван мянга долоон зуун хорин найман) төгрөг гэж,

2 дахь заалтын  “99,878 (ерэн есөн мянга найман зуун далан найм) төгрөгийг улсын орлогоос гаргуулан” гэснийг  “99,878 (ерэн есөн мянга найман зуун далан найм) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж“ гэж, “хариуцагч Ш.*******аас 90,608 (ерөн мянга зургаан зуун найм) төгрөг гаргуулан (100160000941 тоот) улсын орлогод оруулсугай.” гэснийг  ”хариуцагч Ш.*******аас  64010 (жаран дөрвөн мянга арван) төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.” гэж  өөрчлөлт оруулж  шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ш.******* болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Ш.*******ы өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж  заалдах  журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92433 төгрөгийн шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж,  өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгт  буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                   М.НЯМБАЯР

 

                                                ШҮҮГЧ                                                    Ж.ОТГОНХИШИГ

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Н.ТУЯА