Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
Хэргийн индекс | 153/2019/00442/И |
Дугаар | 12 |
Огноо | 2024-06-25 |
Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 12
2024 06 25 206/МА2024/000012
С.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийдвэртэй,
хот, дүүрэг, *******, *******лол, ******* *******од оршин суух,******* ******* ******* *******ын нэхэмжлэлтэй,
аймаг, сум, ******* , ХХК-д холбогдох
Хамтран хариуцагч: аймаг, сум, ******* , -т холбогдох,
“ аймгийн сумын, ******* багийн -р гудамжны тоот, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур зөвшөөрөлгүй барьсан бохирын шугам хоолойг чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа, хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 нь 2015 онд аймгийн ******* багийн -р гудамжны тоот нэгж талбарын дугаартай С.******* миний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар доогуур миний зөвшөөрөлгүй бохирын шугам хоолой татсан. Тухайн үед миний бие т чи миний өмчлөлийн газар доогуур бохирын хоолойг яагаад татаж байгаа юм бэ? боль гэж хэлсэн боловч тоогоогүй. Би тухайн үед чөлөө болоогүй, мөн хот руу явах ажил ихтэй байдгаас болоод шүүхэд өгч чадаагүй. нь миний өмчлөлийн газар доогуур бохирын хоолой явуулалгүй өөр газраар явуулах бүрэн боломжтой байсан. Миний төрсөн дүү ийг шаардлага тавихад нь хашаагаа буулгахгүй бол хашааг чинь шатаана, том машинаар түрнэ гэж хэлж хэлсэн байсан. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заажээ. Иймд нэхэмжлэгч С.*******ын өмчлөлийн аймгийн сумын ******* багийн -р гудамжны тоотод нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур зөвшөөрөлгүй барьсан бохирын шугам хоолойг чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэгч С.******* нь 2014-2015 онд барьж байгуулсан ажлыг 5 жил юу ч хэлээгүй байж гэнэт хуурамч газрын гэрчилгээ кадастрын зураг гаргаж ирсэн. Бибарилга барихдаа тухайн үед аймгийн Газрын албанд шүүлгээд нийтийн эзэмшил газар болохыг тодорхойлж техникийн нөхцөлийг нь авч зургийн дагуу хотын Хүчин чулуут ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн болно. Энэ үед хотоос С.******* гэгч хүн утсаар ярьж манай хашаанаас 2 метрийн зайтай барилгынхаа суурийг хийгээч гэж надтай яриад би үгэнд нь орж сууриа хийсэн. Эдгээр ажлыг хийхэд газрын албанд хандаж нийтийн эзэмшлийн газар болохыг газар дээр нь хүмүүс нь ирж үзүүлж тодорхойлж байсан.
С.*******ын 2009 онд авсан гэх газар нь тухайн үед гэр орчмын газар дээр эзэмшлийн гэрчилгээтэй байсан ба одоогийн гэрчилгээг нэг ч удаа гаргаж байгаагүй. Кадастрын зургийг нэгдсэн журмаар 2011-2012 онд хотоос эрх бүхий компани ирж хийсэн бөгөөд яг тэр үеийн барилга байгууламж хашааны бодит цэг дээр хийхэд би өөрөө хамт машинаар тэр хүмүүсийг авч явж үйлчлүүлж ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 09 сард гэнэт нэг өдөр хашаа барьчхаад түүндээ таарсан хуурамч кадастрын зургийг 2009 оны байдлаар авч хийсэн нь тодорхой байна.
Иймд тухайн үеийн Засаг даргын захирамж, аймгийн Иргэдийн хурлын тогтоол, 2008-2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зураг зэргийг эх хувиар нь шалгаж тодруулж, бодит байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед миний өөрийн эзэмшлийн хашаа С.*******ын хашаатай хамт байсан учраас би бүх нөхцөл байдлыг нарийн мэдэж байна. Тэр орчмын бүх айл энэ нөхцөл байдлыг гэрчлэх болно. Одоо тэр хашаа баригдсанаар дулааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх аргагүй болж, бохир бөглөрч тэнд үйлчилгээ авах ямар ч боломжгүй болсон байна гэжээ.
3. Хамтран хариуцагч Шим-ус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
3.1 Нэхэмжлэгч С.*******т анх Засаг даргын 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/204 дугаар захирамжаар сумын ******* гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг. Харин ХХК-д Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/533 дугаар захирамжаар сумын ******* баг 5-02 тоот орон сууцны зориулалттай 816 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг. Ингээд уг газар дээр ХХК нь 2015 онд 48 айлын орон сууц барьсан. Тухайн орон сууц барихад Шим Ус -аас техникийн нөхцөл олгож, 2015 оны 11 сарын 03-ны өдрийн 42/2015 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-аар хүлээн авсан комиссын бүрэлдэхүүнд Шим Ус -ийн дэд дарга Х.Харахат оролцож, хүлээж авсан.Үүнээс хойш нэхэмжлэгч С.******* нь аймгийн засаг даргын 2021 оны 07 сарын 27-ны өдрийн А\366 дугаар захирамжаар дээрх сумын ******* баг 5- тоот 1100 м.кв газрыг өмчлүүлсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч С.******* анх Шим Ус -аас ХХК-д техникийн нөхцөл олгосноос хойш буюу 2021 онд 6 жилийн дараа дахин газраа сунган газар өмчлөх гэрчилгээ авсан. Шим Ус -аас техникийн нөхцөлийг олгохдоо Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд олгодог. Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д Тухайн барилга байгууламжийг холбох цэгийн шугам сүлжээний голчийн хэмжээ, хоолойн суултын гүн, усны даралтын хэмжээ, 11 дүгээр зүйлийн 11.1.2-д Цэвэр, бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээ, тэдгээрийг шугам сүлжээнд нийлүүлэх нөхцөл, 11 дүгээр зүйлийн 11.1.4-д Шинээр баригдах барилга байгууламжийн зураг төсөлд саарал усыг цуглуулах, хуримтлуулах, цэвэрлэх, дахин ашиглах боломж зэргийг харгалзан батлуулсан стандартын дагуу техникийн нөхцөлийг хангагч олгоно гэж заасан. Техникийн нөхцөл гэдэг нь шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан техникийн баримт бичгийг хэлдэг. Тэгэхээр Шим Ус -аас олгож буй техникийн нөхцөл нь тухайн шугамын транс буюу чиглэлийг шууд зааж өгдөггүй харин холбогдох боломжтой худгийг зааж өгдөг бөгөөд тухайн компани нь өөрөө шугам татах байрлалуудаа өөрөө тогтоодог. Ингэхдээ тухайн барилга барих зураг төсөлд яаж тусгасан байна түүний дагуу татдаг байна. аймгийн ГХБХБГ-ын 2022 оны 06 сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр газрын кадастрын системд иргэн С.*******т өмчлүүлсэн сумын ******* баг 5- тоот газрын кадастрын зураг 1134 м.кв буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс 34 м.кв илүү байна, маргаан бүхий газар дээр хэмжилт хийхэд иргэн С.*******ын хашаа 1108 м.кв буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс 8 м.кв илүү, хашааны нэг захаас хашаан дотор байх бохирын шугам хүртэл 1073.8 м.кв байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Гэтэл эдгээр нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байхад Шим Ус -ийг хамтран хариуцагчаар татаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Шим Ус нь иргэн С.*******ын гаргасан нэхэмжлэлийн хамтран хариуцагч биш юм гэжээ.
4. аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийдвэрээр:
4.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******ын ХХК-нд холбогдуулан гаргасан аймгийн сумын, ******* багийн -р гудамжны тоот, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур зөвшөөрөлгүй барьсан бохирын шугам хоолойг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
4.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар -т холбогдуулан гаргасан ХХК-ийн 48 айлын орон сууцны барилгыг 2015 оны 11 сарын 03-ны өдрийн 42/2015 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан комисс акт-аар хүлээн авсан комиссын бүрэлдэхүүний -т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,
4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгөөс 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгж,
4.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Нэхэмжлэгч С.******* нь 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1100 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болсон. аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай "газар өмчлүүлэх тухай" захирамжид "...******* баг 5 дугаар гудамжны тоотыг С.*******т эзэмшиж байгаа газраа өмчлөх хүсэлт ирүүлсэн 1 иргэнд дор дурдсан газрын үнэ төлбөргүй өмчлүүлсүгэй..." гэх захирамж хавтаст хэрэгт авагджээ.
Монгол улсын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000078599 дугаартай гэрчилгээнд “...******* багийн -р гудамж тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай нэг хүний өмч..." гэх гэрчилгээ хавтаст хэрэгт авагджээ. Гэтэл гэр бүлийн хэрэгцээний газар доогуур " " ХХК нь 48 айлын орон сууцны барилга барихдаа бохирын шугам хоолойг зөвшөөрөлгүй барьсан.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.
5.2 Гэрч С.Өнөржаргал 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр гэрчээр асууж авсан мэдүүлэгт гэрч ".... Би энэ албан тушаалд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. " " ХХК-ийн барилгыг баригдаж эхэлж байхад би өөр албан тушаал дээр байсан. Гэхдээ ариутгах татуургын шугам сүлжээг (татуулахдаа Газрын алба ямар нэг зөвшөөрөл техникийн нөхцөл олгодоггүй. Хангагч байгууллага буюу нь техникийн нөхцөл олгодог... Авсан техникийн дагуу ажлын зураг хийгддэг. Тэр ажлын зураг нь ямар нэгэн айл, хэн нэгний өмчлөлийн хашаа, газрыг дайруулахгүйгээр хийгддэг. Уг ажлын зургийг барилга барьж байгаа иргэд, аж ахуйн нэгж өөрсдөө мэргэжлийн байгууллагаар баталгаажуулдаг. Газрын харилцаа, барилга, хот байгууллагын газар тэрхүү
баталгаажуулдаг. Газрын харилцаа, барилга, хот байгууллагын газар тэрхүү батлагдсан зургийн дагуу ажил эхлэх зөвшөөрлийг олгодог. Мөн мэргэжлийн байгууллага өөрсдийн олгосон техникийн нөхцөлийг зөвхөн техникийн нөхцөл олгосон байгууллага өөрчлөх эрхтэй гэх мэдүүлэг эх сурвалж болон нотлох баримт хавтаст хэрэгт авагджээ.
5.3 Төрийн эрх бүхий байгууллагаас техникийн нөхцөлийг олгохдоо бусдын эзэмшил, өмчлөлийн газрыг дайруулахгүйгээр хэрвээ дайруулан татагдахаар байвал өмчийн эзний зөвшөөрлөөр олгох ёстой. Хот суурины ус хангамж, ариутгах татуурын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 7.14. Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэсэн заалтыг мөрдөж ажиллаагүй байна..." гэх дүгнэлтээр нэхэмжлэгч С.*******ын 1100 м.кв өмчлөлийн газарт дайруулан бохирын болон дулааны хоолой татсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5.4 аймгийн Газрын харилцаа, Барилга хот Байгуулалтын газрын болон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй С. *******ын газрын хувийн хэрэгт 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн №000078599 дугаартай гэрчилгээгээр нэхэмжлэгч С.******* нь аймгийн сумын ******* багийн -р гудамжны тоотод нэгж тайлбарын дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1100 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болсныг нотолсон.
5.5 Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заажээ. Нэхэмжлэгч С.******* нь " Морьт" ХХК-ийн орон сууц баригдаж дууссаны дараа газрын хэмжээг өөрчилсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул улсын бүртгэлт бичигдсэн тэмдэглэлээр С.*******ыг 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1100 м.кв газрын хууль ёсны өмчлөгч мөн юм.
5.6 аймгийн Газрын харилцаа, Барилга хот Байгуулалтын газрын 2022 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн шинжээчийн дүгнэлт "... Дээрх үзлэг шинжилгээнээс дүгнэхэд нэг талаас иргэн С.*******т аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн дугаартай захирамжаар өмчлүүлсэн сумын ******* багийн 5- тоот 1100м.кв газарт бохирын шугам татсан гэж нөгөө талаас хариуцагч " ” ХХК-ийн 6 давхар 48 айлын орон сууц нь 2015 онд баригдсан бөгөөд тухайн үед нэхэмжлэгч С.*******ын эзэмшил газрын зөвшөөрөгдсөн хэмжээ 700 м.кв байсан тул бохирын шугам татаагүй гэж дүгнэсэн. Шүүгчийн захирамжаар аймгийн ******* багийн -р гудамжны тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1100м.кв газарт бохирын шугам хоолой татсан эсэх гэсэн асуулт тавьсан тул аймгийн ******* багийн -р гудамжны тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1100м.кв газарт бохирын шугам хоолой татсан байна ..." гэх дүгнэлт тус тус хавтаст хэрэгт авагдсан байна дээрх шинжээчийн дүгнэлт, үзлэг болон гэрч нарын мэдүүлгээс харахад бохирын шугам хоолой нь дайрсан болох нь тогт татсан нь нэхэмжлэгч С.*******ын өмчлөлийн газарт 1.5м, зүүн доод хэсгээр 1.8м дайрсан болох нь тогт дайруулан татсан нь тогтоогдов.
5.7 Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2. Барилга байгууламжийн тэг тэнхлэгийг зураг төсөлд заасны дагуу геодезийн тэмдэглэгээ /улаан шугам/-тэй уялдуулан тухайн барилгын ажлын талбайд барилгын геодези, зураг зүйн ажил эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тогтооно. Хариуцагч " " ХХК нь барилгын ажлыг эхлэхээс өмнө зураг төслийг боловсруулахдаа техникийн нөхцөл олгох хүсэлтийг гаргаж байсан. Тус газраас 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №41 дугаартай зөвшөөрлөөр цэвэр усны шугам, бохир усны шугамыг татах техникийн нөхцөлийг олгосон байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2. Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Мөн хуулийн .3.Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, Сулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх бөгөөд хариуцагчаа зөв татсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу "....газраа өөрөө ашиглах, захиран зарцуулах ..." эрх нь ноцтой зөрчигдсөн байна. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Иймд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
6. Хамтран хариуцагч -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1 Нэхэмжлэгч С.******* нь аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 336 дугаартай захирамжаар 1100 м кв болгож уг газрыг өмчлүүлсэн байдаг.
Шим ус -аас ХХК-д техникийн нөхцөл олгосноос хойш буюу 6 жилийн дараа нэхэмжлэгч газраа сунгаж гэрчилгээ авсан үйл баримт хэрэгт байгаа.
Шим ус -аас техникийн нөхцөлийг олгохдоо хот суурин хангамж, ариутгал татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу уг техникийн нөхцөлийг олгодог.
ХХК нь өөрөө барилга байгууламж барихдаа барилгын зураг төслийг гаргадаг. Уг зураг төслийг гаргахдаа тухайн зураг төсөл нь аль худагт холбох боломжтойгоор барилгынхаа зураг төслийнхөө дагуу Шим ус -аас олгосон техникийн нөхцөлийн дагуу холбогдох боломжтой худгуудад холбох ёстой. Тийм учир энэ хэрэгт Шим ус нь хамтран хариуцагч биш юм гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч “ ” ХХК-нд холбогдуулан аймгийн сумын ******* баг 5 дугаар гудамж тоотод нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур “ ” ХХК нь 48 айлын барилга барихад бохирын шугам хоолойг зөвшөөрөлгүй барьсан тул чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “” -ыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, “” -т холбогдуулан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 42/2015 дугаартай актын “” -т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.
3. Хариуцагч “ ” ХХК-ийн захирал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “Эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцөлийн дагуу бохирын шугамыг татсан. Барилгыг барьж дуусаад улсын комиссод хүлээлгэн өгсөн тул энэ хэргийн хариуцагч нь “ ” ХХК биш юм” гэж тайлбарласан бол хамтран хариуцагч “” нь тус газраас олгосон техникийн нөхцөл нь тухайн шугамын транс чиглэлийг зааж өгдөг, гүйцэтгэгч компани өөрөө шугам татах байрлалуудаа тогтоодог. Зураг төслийн дагуу татагдсан шугам хоолойг хүлээн авсан. Энэ хэргийн хариуцагчаар манай байгууллагыг тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй” гэж тайлбарласан байна.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагч “ ” ХХК-нд холбогдуулан “ аймгийн сумын ******* баг 5 дугаар гудамж тоот, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур зөвшөөрөлгүй барьсан бохирын шугам хоолойг чөлөөлүүлэх тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
хариуцагч -т холбогдуулан гаргасан “ ХХК-ийн 48 айлын орон сууцны барилгыг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 42/2015 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс актаар хүлээн авсан комиссын бүрэлдэхүүний -т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
5.1 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудаар “нэхэмжлэгч С.******* нь 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1100м2 газрын өмчлөгч болсон байна.
Хариуцагч ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ашиглалтад оруулсан 48 айлын орон сууцны бохирын шугам хоолойг татахдаа нэхэмжлэгч С.*******ын өмчлөлийн газрыг дайрсан байна.” гэж дүгнэсэн атлаа хариуцагч ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүх “нэхэмжлэгчийн хариуцагч ХХК нь бохирын шугам хоолойг миний өмчлөлийн газраар дайруулан татсан” гэх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч нь ...өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, энэхүү шаардлагатай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байх тул нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ, хариуцагчийн төлөөлөгч нь “2015 онд С.*******ын эзэмшил өмчлөлийн газар 770м2 байсан, 1100м2 байгаагүй” гэх татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй болно” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцээгүй байна.
5.2 Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэж, мөн зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.” гэж, Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж тус тус заасан байна.
Иймд хариуцагч “ ” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцөлийн дагуу шугам хоолойг татсан эсэх нь “өмчлөгчийн хуульд заасан эрхийг хязгаарлах, бусдын өмчлөх эрхийг зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “ ” ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5.3 Харин анхан шатны шүүх хариуцагч -т холбогдуулан гаргасан “ ХХК-ийн 48 айлын орон сууцны барилгыг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 42/2015 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс актаар хүлээн авсан комиссын бүрэлдэхүүний -т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...хангасугай.” гэж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХК-иас 70,200 төгрөг, улсын орлогоос 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР