Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч П.Батгэрэлийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Хохирогч Б.Идэрзориг

Шүүгдэгч П.Б, М.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ овогт М.Х нарт холбогдох эрүүгийн 1821003140329 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын .....-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг ............. гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 хоногийн хорих ял шийтгүүлсэн, мөн Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, П.Б /РД: ........../

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр баг, ........ гэх газарт оршин суух үндсэн хаягтай, одоогоор Хэрлэн сумын 1 дүгээр баг, ........ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, М.Х. /РД: .........../

 

1. Шүүгдэгч П.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Зангиатын 18-04 тоот хашаанд байрлах чингэлэгийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, нууцаар иргэн Т.Дашдаваагийн өмчлөлийн мөнгөн тоноглолтой эмэгтэй хүний модон эмээлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 3000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Зангиатын 18-04 тоот хашаанд байрлах байшингийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, нууцаар иргэн Т.Дашдаваагийн өмчлөлийн самсунг маркийн 32 болон 22 инчийн 2 ширхэг зурагтыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Х-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Восток” рестораны гадаа иргэн Б.Идэрзоригийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан.

2. Шүүгдэгч М.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Б-тэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Восток” рестораны гадаа иргэн Б.Идэрзоригийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч П.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Зангиатад айлын хашаанаас эмээл, 22 инчийн зурагт хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Х-тай зах дээр таарч “Түшиг” зочид буудалд орж архи уусан. Х виза карт нь алга болсон гээд Идэрзоригийг хайхаар явсан. Намайг “Восток” рестораны гадаа ирэхэд Идэрзориг, Х хоёр зодолдож байсан. Тэгээд би Идэрзоригийн элэг рүү 1-2 удаа цохисон. Буудал руу дагуулж яваад хэдэн удаа цохисон...гэв.

            Шүүгдэгч М.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Би виза картаа алдчихаад зах дээр явж байгаад Б-тэй таарсан. Тэгээд миний буусан буудал руу очоод хамт архи уусан. Б ажилтай гээд яваад өгсөн. Тэгээд би гараад Парис баар руу ороход Идэрзориг сууж байсан. Би “миний картыг авсан уу” гэсэн чинь “аваагүй” гэсэн. Тэгээд бид хоёр муудалцаад зодолдсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

       Хохирогч Базармаагийн Идэрзориг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Намайг найзуудын хамт буудалд унтаж байхад Х сэрээгээд аваад гарсан. Бид хоёр тэндээс гараад өөр буудалд өрөө авч уусан. Тэгээд би Х-ын виза картыг авсан. Тухайн үед согтсон байсан болохоор Х-ын картнаас мөнгө авсан. Надад гомдол санал байхгүй...гэв.

           Хохирогч Т.Дашдаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос дүү Гантуяатай хамт гэртээ буюу Зангиатын 18-04 тоотод буухад манай гэрийн гадна болон дотор талын гэрийн цоожуудыг бүгдийг нь эвдсэн гэрийн зүүн талын мухлагны цоожийг эвдээд 8 хэрэглэлтэй эмэгтэй хүний Монгол эмээ, суран 3 ширхэг 5 чөдөр мөн хуучин 22 инчийн хар өнгийн зурагт алдагдсан байсан. Мөн гэрийн дотор байрлах хул өнгийн авдар дотроос самсунг маркийн 32 инчийн зурагт алдагдсан. ...Б нь манай төрсөн ахын хүүхэд бөгөөд миний хохирлыг барагдуулаагүй хэдий ч түүнд гомдол, санал байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 42-43 тал/

            Гэрч Г.Халтарчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр П.Б гэх хүнээс 8 ширхэгтэй эмэгтэй хүний эмээлийн мөнгөн хэрэглэл 15 лантай 450.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед надад “ахаа дүү нь мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлээд надад зарсан юм...худалдан авсан эртний эдлэлээ үнийг нь нэмээд зарчихдаг юм...” гэжээ. /1-р хх-ийн 52-53 тал/

            Гэрч С.Энхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр над руу залгаад “та хүрээд ирээч ааваас минь үлдсэн аавын минь хэрэглэж байсан эмээлийн мод байна та ирээд үзээд ав л даа” гээд 2 хоног утсаар ярьсан юм. Тэгэхээр нь би очоод үзэхэд эмээлийн хуучин мод байхаар нь би сонирхоод 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо надад тухайн эмээлийн мод нь байгаа бөгөөд хул будгаар будсан эмээлийн мод байсан будаг нь жаахан гандчихсан байхаар нь би сэргээж будсан юм...надад П.Б гэх хүнээс гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. / 1-р хх-ийн 54-55 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 735 тоот дүгнэлтэд

1. Б.Идэрзоригийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, язрал, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /1-р хх-ийн 138 тал/

 

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-12 тал/

            - Эд зүйлийг хураан авах тухай мөрдөгчийн санал /1-р хх-ийн 34 тал/

            - Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 35 тал/

            - Хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 36-37 тал/

            - Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 44 тал/

            - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 117 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 58-60 тал/

            - П.Б-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48, 66-68, 181-184, 198-202 тал/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 167-169 тал/

- М.Х-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 176-179, 194-197 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Эд мөрийн баримтаар: Шар өнгийн эмээлийн мод 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг Зангиатын 18-04 тоот хашаанд байрлах чингэлэгийн цоожийг эвдэж, хохирогч Т.Дашдаваагийн өмчлөлийн мөнгөн тоноглолтой эмэгтэй хүний модон эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг Зангиатын 18-04 тоот хашаанд байрлах байшингийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Т.Дашдаваагийн өмчлөлийн “Samsung” маркийн 32 болон 22 инчийн 2 ширхэг зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

- мөн согтуурсан үедээ М.Х-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Восток” рестораны гадаа хохирогч Б.Идэрзоригийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Х нь согтуурсан үедээ П.Б-тэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Восток” рестораны гадаа хохирогч Б.Идэрзоригийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч Т.Дашдаваа, Б.Идэрзориг, гэрч Г.Халтарчулуун, С.Энхтөр, П.Батсүх нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 117 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 735 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч П.Б, М.Х нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч П.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч хулгайлсан, мөн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Х-г бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч П.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч хулгайлсан, мөн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Х-г бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Б, М.Х нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

Шүүгдэгч П.Б, М.Х нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2  /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч М.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч П.Б нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 170 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй үлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 170 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Б-н үйлдлийн улмаас хохирогч Т.Дашдаваад 3230.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул шүүгдэгч П.Б-г хохирогч Т.Дашдаваад төлөх төлбөргүй гэж үзэх,

Шүүгдэгч П.Б, М.Х нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Идэрзоригийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч нарт “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг хохирогч Б.Идэрзоригт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч П.Б-н цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн эмээлийн мод 1 /нэг/ ширхэгийг хохирогч Т.Дашдаваад буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.Б-н ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч М.Х-н .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

- Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч М.Х-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Б-г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан, шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, нийт 2 жил 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч П.Б-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 170 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 2 жил 7 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-н цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч М.Х нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь хохирогч Т.Дашдаваа, Б.Идэрзориг нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.Б-н .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч М.Х-н ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.  

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн эмээлийн мод 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.Дашдаваад буцаан олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч М.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ