Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 13

 

 

2024        07        31                                         206/МА2024/00013

 

Б.ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2024/00179 дугаар шийдвэртэй,

Ховд аймаг, Жаргалант сум, ******* *******,******* *******, ******* *******од , ******* ******* ******* ийн нэхэмжлэлтэй,

 Ховд аймаг, Жаргалант сум, ******* *******,******* *******, *******од , т холбогдох,

 “Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,340,917 төгрөг, үнэлгээний зардал 88,000 төгрөг, нийт 1,*******8,917 (нэг сая дөрвөн зуун хорин найман мянга есөн зуун арван долоо) төгрөг гаргуулах тухай ” иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Б./цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1  2023 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* *******ийн******* *******ын орон сууцны *******ын оршин суугч нь тус байрны ******* ******* миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнд ус алдсаны улмаас гэм хор учирсан.

Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4 дэхь хэсэгт зааснаар барилга, байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь буюу нь өөрийн байрны инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах үүрэгтэй. Барилга,байгууламжийн инженерийн хангамжийн систем гэдэг нь бүрэлдхүүн цогц ойлголт бөгөөд үүнд орон сууцны сантехникийн шугам сүлжээ мөн адил хамаарах учиртай.

Түүнчлэн Сууц Өмчлөгдийн Холбооны Эрх Зүйн Байдал, Нийтийн Зориулалттай Орон Сууцны Байшингийн Дундын Өмчлөлийн Эд Хөрөнгийн Тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т ....орон сууц өмчлөгч өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд нь өөрийнхөө орон сууцны засвар үйлчилгээг хариуцаж засуулаагүйн улмаас надад эдийн гэм хор учирсан.

******* *******ийн******* *******ын орон сууцны *******ын оршин суугч Б.Ган- Очир тухайн орон сууцны өмчлөгчийн хувьд дээрх хуулийн зохицуулалтаар инженерийн хангамжийн буюу сантехникийн системээ арчлан хамгаалах үүрэгтэй этгээд. Гэвч Б.Ган-очир нь энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө манай гэр лүү ус алдаж, жорлон, ванны өрөөний шал нилэнхүйдээ ус тогтсон, коридорын өрөөний хивс нилэнхүйдээ шалба норсон, ус тогтсон, паркатен шал хөөж ховхорсон, гал тогооны болон коридорын өрөөний таазаар ус алдсан, замаскунасан, гэр нэлэнхүйдээ чийгний үнэртэй болсон байсан.

2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №11-32-02/033/01 дугаар Улсын байцаагчийн дүгнэлтээр... 3-р давхрын ******* *******ын ариун цэврийн өрөөний хэрэглээний халуун усны шугам нь цоорч 2-р давхрын ******* ******* *******ын гэрт ус алдсан байна... гэж дүгнэсэн. Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК-ны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгийн актын дагуу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хөрөнгийн үнэлгээний т*******ан гаргасан. Уг т*******ангаар орон сууцанд ус алдсаны улмаас учирсан хохирол 1,340,917 төгрөг болсон бөгөөд үнэлгээний т*******ан гаргахад 88,000 төгрөгийн зардлыг төлсөн тул нийт 1,*******8,917 төгрөгийн хохирол учирсан.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар оос нийт 1,*******8,917 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн т*******бар, татгалзал:

2.1 2023 оны 01 дүгээр сарын 12-ны орой манай дундын босоо шугам задарч, ус алдсан. Миний бие 20 цаг 31 минутад Шим ус-нд дуудлага өгөхөд цаг алдалгүй хурдан шуурхай ирж, ус хааж, доод *******аас орж ирсэн босоо шугам дээр задарсан шугамыг тайрч, шугамыг сольж, арга хэмжээ аваад явсан.

Миний бие доод ******* эзэнгүй байсан тул санаа зовж, Б.ийн утсыг олж, болсон байдлыг хэлээд ирж, гэрээ онгойлгож үзүүлэх боломж байгаа эсэхийг асуусан.

Удалгүй хадам аав нь ирж, би гэрлүү нь хамт орсон. 00-ийн өрөөний нийтийн босоо шугам задарсан тул шууд 00-ийн өрөө рүү нь орж, задарсан босоо шугамыг зааж болсон үйл явдлыг хэлж т*******барласан. Тухайн үед 00-д асгарсан ус коридорлуу урсаж, дэвссэн хивсний тал норсон байсан. Таазны судлаар ус нэвчсэн байсан боловч том өрөө, гал тогооны өрөөнд тогтоолсон ус байхгүй, шохой нь ч доош унаагүй байсан.

Б.ийн хадам аав бид 2 болсон зүйлийн талаар ярьж ойлголцоод, харин ч гайгүй орсон байна, дүү нь хивсийг нь хими цэвэрлэгээнд өгөөд цэвэрлүүлээд хатаалгаад, таазыг нь янзалж өгье. гэж би хэлсэн. Ах надад за гээд би гарцгаасан.

Тэгээд би хажуу хөрш ахынх руу орж, та нар хурдан дуудлага өгч, арга хэмжээ ав хүчинд доод ******* руу ус гайгүй орсон байна. Баярлалаа гээд байгаа байдлын талаар яриад сууж байтал Б.ийн эхнэр залгаж, элдвээр доромжилсон. Би болсон байдлыг бүгдийг нь т*******барлаж хэлсэн боловч ойлгохгүй, шууд л усыг чинь хаагаад өгөхгүй, 500,000 төгрөг өгөөд усаа аваарай гээд утсаа тасалсан. Мөн удалгүй Б. өөрөө залгаж доромжилсон. Би нийтийн байр шүү дээ. Гэнэтийн зүйл гарна шүү дээ. Би хивсийг чинь цэвэрлэгээнд өгөөд, таазыг чинь янзлаад өгье гэсэн боловч манай усыг хаагаад 11 хоног өгөөгүй.

Б. 2017 онд босоо шугам дээр хаалт тавьж, манайх усгүй 5 хонож, бөөн асуудал болж байж усаа нээж байсан. Тухайн үед 200,000 төгрөг нэхэж авч байсан.

Б.ийн энэхүү үйлдэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.7 дахь Сууцныхаа зориулалт төлөвлөлт, үндсэн бүтэц, хийж, инженерийн шугам сүлжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх, 15.4 дахь Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө гэсэн зүйл заалтуудыг зөрчиж байна.

Тухайн үед би 11 өдрийн ажлаа хаяж, асуудлыг шийдэж өгөх бүх газар хандсан.

Зохих шатны хүмүүс Б.эд та нийтийн босоо шугам дээр хаалт тавиад оршин суугчдын эрх зөрчиж байна хэмээн шаардлага тавихад: Би өмгөөлөгч хүн, яахаа мэдэж байна. Та нар миний ажил заахгүй гээд 11 хоног ус хааж, 2 өрх *******ын нялх нярай 8 хүний эрх зөрчсөн.

Улмаар 99059016 дугаараас 500,000 төгрөг нэхэж, усыг чинь хаагаад өгөхгүй шүү, хатаж үхээрэй гэсэн мессеж хүртэл ирүүлсэн. Дараа нь бүр 1,000,000 төгрөг өгөөд усаа нээлгэвэл нээлгэ гэсэн мессеж бичсэн. Одоо 1,400,000 төгрөг нэхэж байна. Нийтийн эрхийг зөрчиж, босоо шугаман дээр хаалт тавьж, *******ын усыг дураараа хааж, хүссэн мөнгөө нэхэх хууль зөрчиж байна гэж үзэж байна.

Үнэн хэрэгтээ юунаас болж ус алдсан, хаанаас яаж алдсан тухай нэг ч удаа орж ирж үзээгүй байж, худал онош тавьж, хууль бусаар мөнгө нэхэж байна.

Би усаа нээлгэх гэж 11 хоног бүх шатны байгууллагад хандсан. Сүүлдээ аймгийн засаг дарга, сэтгүүлчид хүртэл хандаж байж энэ дархан эрхтэй өмгөөлөгч гуайгаас усаа нээлгэж авсан.

Гэтэл энэ хүн хуулийн байгууллагад гэрийнхээ шалны зургийг хуурамчаар үйлдэж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн мөнгө нэхэмжилж байна. Энэ нь өөрийн эрх мэдлийг дал*******ган, хууль шүүхийн нэрийг барьж, хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж байна. Үнэний төлөө явдаг өмгөөлөгч хүн ийм зүй бус үйлдэл гаргаж болно гэж үү. Ус алдсан эх үүсвэр нь миний буруугаас болоогүй, дундын босоо шугам задарсан. Үүнийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны орой 20 цаг 31 минутад өгсөн дуудлагын тэмдэглэл, хөршүүд нотолж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2024/00179 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч оос эд хөрөнгөд учирсан хохирол 1,340,917 төгрөг, хөрөнгийн хохирлын үнэлгээний зардал 88,000 төгрөг, нийт 1,*******8,917 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.эд олгож,

            3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,813 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 37,813төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

             3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний зардал 88,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Ашид билгүүн ХХК-д олгосугай.

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1, 4.1.5-д дангаар өмчлөх сууцны бус зориулалттай хэсэг гэж тухайн сууцны .... ариун цэврийн болон угаалгын өрөө...." гэж ойлгоно, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, 15.1.9, 15.1.12 дахь заалт, мөн Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4 дэх хэсэгт зааснаар өмчлөгч, эзэмшигч нь өөрийн байрны инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалан гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн,

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д "орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах эд хөрөнгийг заасан байх ба Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 26 дугаар Тогтоолоор дээрх хуулийн зарим зүй заалтыг т*******барласан байх бөгөөд т*******барын 4.1-д “орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасныг ойлгоно" гэж т*******барлажээ.

Орон сууцны давхар хоорондын босоо шугам нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар хуульчилсан байх атал Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1, 4.1.5-д зааснаар ариун цэврийн болон угаалгын өрөө нь дангаар өмчлөх эд хөрөнгөд хамаарна гэж дүгнэсэн нь хуулийг буруу т*******барлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

4.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Шим ус" ОНӨҮГ-ын мэргэжлийн инженер техникийн ажилтнууд оролцсон шинжээчийн дүгнэлт гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч “хэргийн зохигч өөрөө тус байгууллагад хандан дүгнэлт гаргуулах боломжтой" гэсэн үндэслэл хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

 

Хэн нэгэн иргэний хүсэлтээр тус байгууллага нь шинжээчийн дүгнэлт гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар Шинжээчийн дүгнэлт нь нотолгооны ач холбогдолтой, шүүхээс томилсон шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үүрэг хүлээж дүгнэлт гаргах эрх зүйн үр дагавартай байдаг.  Мэргэжлийн байгууллагын дүгнэлт нь "дундын босоо шугам гэж юу болох, эвдрэл гэмтэл ямар шалтгаан нөхцөлөөс үүдэн гарсан болох, хариуцвал зохих этгээдийг тодорхойлоход" ач холбогдолтой байсан.

4.3 Анхан шатны шүүх "хариуцагч ........засвар үйлчилгээг хариуцах үүргийн дагуу тухайн шугам хоолойг 2017 онд засаж сайжруулсан нь түүний шүүх хуралдаанд гаргасан т*******бараар нотлогдож байна" гэжээ. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь 2017 онд давхар хоорондын босоо шугамаа зардлаа хуваан хариуцаж засварлаж сайжруулсан талаараа хүлээн зөвшөөрч т*******барласан атал зөвхөн хариуцагчийг үүргийн дагуу засварласан мэтээр дүгнэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэх үндэслэлтэй байна.

Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 19-ний өдрийн 153/ШШ2024/00179 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч т холбогдуулан "Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,340,917 төгрөг, үнэлгээний зардал 88,000 төгрөг, нийт 1,*******8,917 гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь “...Ус алдсан эх үүсвэр нь миний буруугаас болоогүй, орон сууцны давхар хоорондын босоо шугам задарсан тиймээс дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар байгаа тул гэм хорын хохирлыг хариуцахгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч оос эд хөрөнгөд учирсан хохирол 1,340,917 төгрөг, хөрөнгийн хохирлын үнэлгээний зардал 88,000 төгрөг, нийт 1,*******8,917 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар үнэлгээний зардал 88,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Ашид билгүүн ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагч түүний өмгөөлөгч нар нь Орон сууцны давхар хоорондын босоо шугам нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар хуульчилсан байхад Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар ариун цэврийн болон угаалгын өрөө нь дангаар өмчлөх эд хөрөнгөд хамаарна гэж дүгнэсэн нь хуулийг буруу т*******барлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

7. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

7.1 Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* *******ийн нутаг дэвсгэрт байршилтай******* *******ын орон сууцны ******* үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө дээд ******* болох хариуцагч ын эзэмшлийн орон сууцны 00 өрөөний халуун усны босоо шугамнаас  ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн коридорын өрөөний хивс норсон,ус тогтсон, паркетан шал хөөж ховхорсон, гал тогооны болон коридорын өрөөний тааз норж, замаск унаж, эмульс шохой хууларч нэхэмжлэгчид хохирол учирсан, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагч тал дээрх үйл баримттай маргаагүй байна.

 

8. Хариуцагч ын эзэмшлийн орон сууцны ариун цэврийн өрөөний халуун усны босоо шугамнаас ус алдсан бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1,4.5-д дангаар өмчлөх орон сууцны сууцны бус зориулалттай хэсэг гэж тухайн сууцны  ариун цэврийн болон угаалгын өрөөг ойлгоно гэж зааснаар хариуцагчийн орон сууцны байшингийн сууцны бус зориулалттай хэсэгт байх дээрх шугам хоолой буюу инженерийн хангамжийн систем нь түүний дангаар өмчлөх эд хөрөнгөд хамаарна.

9.  Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д “...хэрэглэгч өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх...” 15.1.12-т “... өөрийн эзэмшлийн шугам сүлжээ,тоног төхөөрөмжид гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэд ээллэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, бүрэн бүтэн байдлыг хариуцах...”, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4 дэх хэсэгт  “...барилга, байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь өөрийн байрны инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах үүрэгтэй...” байх тул дангаар өмчлөх орон сууцны сууцны бус зориулалттай хэсэгт буюу ариун цэврийн өрөөний ус дамжуулах хоолойны бүрэн бүтэн байдлыг хариуцах үүргээ биелүүлээгүйн улмаас усны босоо шугам задарч ус алдаж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан нь хариуцагчийн гэм буруутай эс үйлдэхүй байх тул хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй.

10. Хариуцагч нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн дүгнэлт болон эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг хүлээн  зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчим буюу зохигч тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэн, нотлох баримтыг бүрдүүлэх, өөрсдөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөндлөнгийн байж, хуульд тодорхой заасан үндэслэл бүрдсэнээс бусад тохиолдолд аль нэг талаас өөрийн санаачилгаар баримт шаардан авах ажиллагаа хийхгүй бөгөөд нөгөө талаас гэм хорын эрх зүйн маргааны явцад хариуцагч гэм буруугүйгээ өөрөө нотлох үүрэгтэй, хэрэв нотолж чадаагүй бол гэм буруутайд тооцох зарчим үйлчилдэг. Хариуцагч нь гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх боловч энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.

11. Анхан шатны шүүх “зохигч талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу  гэм хор учруулсны улмаас хохирол учирсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл, шаардах эрх үүссэн гэж, мөн шинжээчийн дүгнэлтээр 1,471,000 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн хянан шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлэх үүргээ бүрэн биелүүлсэн, маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг зөв т*******барлан хэрэглэсэн, анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн байна.

12. Иймд анхан шатны шүүх “хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Иргэний хуулийг зөв т*******барлаж хэрэглэсэн байна“ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

13. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2024/00179 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,   60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлаН хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны т*******бараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг т*******барласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ш.БАТТОГТОХ

 

                    ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ