Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 01143

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 21 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01143                                    Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: 1972 онд төрсөн, 44 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-22-07 тоотод оршин суух Даш овгийн Пүрэвсүрэнгийн Долгорсүрэнгийн /регистрийн дугаар ГЭ72040504/,

Нэхэмжлэгч:  1961 онд төрсөн, 55 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-19-35 тоотод оршин суух Боржигон овгийн Дамдинжавын Цэцгээ /регистрийн дугаар ЛЮ61090109/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1971 онд төрсөн, 45 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 50 дугаар гудамжны 01 тоотод оршин суух Боржигон овгийн Даарийгийн Одгэрэлд /регистрийн дугаар ФБ/ холбогдох 165 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Долгорсүрэн, Д.Цэцгээ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймгийн Хот тохижуулах газрын ажилчин Б.Одгэрэл нь Долгорсүрэн надаас 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 40 литр айргийг 80 000 төгрөгөөр тохирон хүүхдийн үс авахад хэрэглье, одоо гэртээ аваачаад савыг нь суллаад ирэхдээ мөнгөө авад ирье гэж хэлээд аваад явсан. Түүнээс хойш 2 жил 10 сар болж удаа дараа нэхээд очихоор юун сүртэй юм бэ удахгүй өгнө гэж байхад гээд уцаарлангуй байсаар өнөөг хүрлээ. Миний хохирол болох 80 000 төгрөгийг гаргуулж өгч туслана уу.

Д.Одгэрэл нь Д.Цэцгээ надаас 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 110 000 төгрөгний үнэ бүхий мөнгөн хослолыг удахгүй мөнгийн нь өгнө гэж хэлээд авсан. Үүнээс олон удаа нэхэж хөөцөлдсөний дүнд 25 000 төгрөг авсан. Үлдсэн 85 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийт бид хоёрын 165 000 төгрөгийг Б.Одгэрэлээс гаргуулж өгч, хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Одгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Долгорсүрэнгийн нэхэмжилсэн айрагны үнэ болох 80 000 төгрөгийг 2016 оны 11 сард өгнө, Д.Цэцгээгийн нэхэмжилсэн 85 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 25-27ны өдрийн хооронд төлөх болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Долгорсүрэн нь Д.Одгэрэлээс 80 000 төгрөг, нэхэмжлэгч Д.Цэцгээ нь хариуцагч Д.Одгэрэлээс 85 000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Одгэрэл нь нэхэмжлэгч П.Долгорсүрэнгийн нэхэмжилсэн 80 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сард багтаан, Д.Цэцгээнийн нэхэмжилсэн 85 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрийн хооронд төлөхөөр зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5500 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Д.Одгэрэлээс 2750 төгрөг, төрийн сангаас 2750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч П.Долгорсүрэн, Д.Цэцгээ нарын нэхэмжлэлтэй Б.Одгэрэлд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Одгэрэл нь нэхэмжлэгч П.Долгорсүрэнгийн нэхэмжилсэн 80 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сард, нэхэмжлэгч Д.Цэцгээгийн нэхэмжилсэн 85 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрийн хооронд тус тус төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2750 төгрөг, төрийн сангаас 2750 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА