Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 15

 

 

 

 

2024       07       31                                         20/МА2024/00015

 

 

ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, ******* шүүгч Н.Туяа, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ******* шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй т******* шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 08-ны өдрийн 153/ШШ2024/00199 шийдвэртэй,

 

Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* 18 од оршин суух, Хулгай цувдаг овогт Дарийн Батцэцэгийн нэхэмжлэлтэй,

 Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* /РД:907418/-д холбогдох

“Ховд аймгийн ******* ******* ******* ******* сургуулийн захирлын 2023 оны 0 сарын 09-ний өдрийн Б/23 тай ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 08 сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор ,043,83 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч, ******* шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 Миний бие 2009 оны 10 сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* ******* ******* ******* *******д эмчээр ажилд орсон. Миний ажлын байр ******* ******* ******* ******* сургуулийн байнгын ажлын байр. Тухайн сургуулийн батлагдсан бүтэц орон тоонд байдаг ажил юм. Эмчийн төсөв, цалин сургуулийн төсөвт су*******ан байдаг. Миний хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сард ду*******аж байгаа. 2023 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би ажилдаа ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Манай захирал надад хэлэхдээ төсвийн мөнгө нь хүүхдийн тоогоор батлагдаж орж ирдэг болсон, цалингийн сан нь хүрэхгүй байгаа учраас чамайг ажлаас чөлөөлж байна гэж хэлсэн. Үүнийг би хууль б******* гэж үзэж байна. Учир нь 2023 оны ******* ******* ******* ******* сургуулийн төсөв төсөвт суугдаж, батлагдан орж ирсэн байгаа.Би энэ ажлын байран дээр үргэлжлүүлэн ажилмаар байна. Ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.Иймд Ховд аймгийн ******* ******* ******* ******* сургуулийн захирлын 2023 оны 0 сарын 09-ний өдрийн Б/23 тай ийг ажлаас чөлөөлөх тухай гэх тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* ******* ******* ******* сургуулийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин ,043,83 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. *******иуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Ховд аймгийн ******* ******* ЕБС-д нь эмчээр ажиллаж байсан. 2023 оны 0 сарын 09-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь манай ******* орон тоогоор цалинждаг байсан бол 2023 оны төсөвт 1 суралцагчид ногдох хувьсах зардлаар буюу хүүхдийн тоогоор санхүүждэг болсон нь төсөвт хүндрэл учирсан бөгөөд БШУС-ын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 орон тооны жишиг нормативт 481-ээс доош хүүхэдтэй ******* ******* *******д эмч ажиллуулахгүй харин хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сум, өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтарч ажиллана гэж заасан. Багшаас б*******ад ажилтны орон тооны жишиг нормативт заасны дагуу эмчид 2023 оны 03 сарын 22-ны өдөр мэдэгдэх хуудас өгөөд 0 сарын 09-ны өдөр чөлөөлсөн. ******* ******* ******* ******* ******* нь ******* мэдээллийн системд 290 хүүхэд 2023 оны хичээлийн жилд суралцаж байна. Иймээс хүүхдийн тооноос хамаарч энэхүү чөлөөлөх шийдвэрийг гаргасан болно. Боловсролын ******* газар болон БШУГ-аас албан бичгээр мэдэгдэл ирж байсныг хавсаргасан болно.

2.2 Манай ******* сангийн цалингийн өртэй байгаа. Өмнөх саруудын цалинг оруулж байж одоо ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалинг тавьсан учраас ийн цалинг нөхөн төлөх боломжгүй. Манай сургуулийн хувьд 2023 оны 0 сарын цалин болон амралтын мөнгийг нь давхар бодож мөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлж хөдөлмөрийн харилцааг ду*******гавар болгосон. Одоо буцааж 2023 оны 8,9, 10 сарын цалинг олгоно гэхэд боломжгүй. Манай сургуулийн хувьд төсөв нь хойд сараасаа урд сарлуугаа татагдаж олгогддог учраас нөхөн өгөх боломжгүй. ...Миний бие 2019 онд т******* сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон. Намайг томилогдохоос өмнө эмчээр томилогдсон байсан. 2019 онд захирлын ажлыг аваад 2018 оны Засгийн газрын норм, нормативыг танилцуулсан. Тухайн үед манай цалингийн сан хүрч байсан бөгөөд орон тоогоороо цалинждаг байсан. Тийм учраас ямар нэгэн асуудал гарч байгаагүй. *******ин энэ жилээс орон тоогоороо б******* хүүдийн тоогоороо цалинждаг болсонтой холбоотойгоор цалингийн санд өөрчлөлт орж цалин хүрэхээ больсон. Мөн дээрээс норм, нормативаа барьж ажил гэсэн чиглэл ирсэн. Миний ойлгосноор нь ажлаагүй хоногийн цалингаа нэхэмжилж байна. Манай сургуулийн цалин хүрэхгүй байгаа учраас үүнийг олгох боломжгүй. Яагаад гэвэл 2023 оны 03 сар гэхэд энэ хүмүүсийг чөлөөлөх байсан боловч миний хувьд урин дулааны улиралд ажлаа хайг гэж бодоод 2023 оны 0 сарын 09-ний өдрийг хүртэлх цалин амралтын мөнгийг нь өгөөд явуулсан.Ажилтныг ажлаас чөлөөлөхөөс өмнө мэдэгдэл өгсөн. Он гараад хамт олны хурал хийж хэд хэдэн удаа танилцуулаад эхэлсэн. Өмнө жилүүдэд яагаад энэ Боловсролын сайд болон сангийн сайдын тушаалыг баримтлаагүй вэ гэхээр манай сургуулийн цалингийн сан хүрч байсан. 2023 онд хүүхдийн тоогоороо цалинжаад ирэхээр хойд сарынхаа цалинг урд сар луугаа татаж байж ажилчдынхаа цалинг өгч байсан. т 07 сарын цалинг өгөөгүй бөгөөд тухайн сард ийн бүтэн жилийн амралтыг бодож олгосон.

2023 оны 08 сарын 23-ны өдрөөс 2024 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин ,043,83 төгрөгийг гаргах ямар ч санхүүгийн эх үүсвэр байхгүй гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 08-ны өдрийн 153/ШШ2024/00199 шийдвэрээр:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 зүйлийн 158.2.2, 43 зүйлийн 43.2.7, 127 зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ийн Ховд аймгийн ******* ******* ******* ******* сургуулийн захирлын 2023 оны 0 сарын 09-ний өдрийн Б/23 тай ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 08 сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны олговор ,043,83 (Зургаан сая дөчин гурван мянга найман зуун жаран гурав) төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Сургуулийн эмч , ажил олгогч Ховд аймгийн ******* ******* ерөнхий ******* ******* хоёрын хооронд хөдөлмөрийн харилцаа байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Төрийн үйлчилгээний албан тушаалтан. Уг харилцааг зөвхөн хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. ******* ******* ерөнхий ******* захирал нь ийг ажлаас чөлөөлсөн Б/23 тай тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 80 зүйлийг огт баримтлаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 зүйлийн 80.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж т*******гайлан заасан.

Мөн хуулийн 80 зүйлийн 80.2-д Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас б*******ад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас б*******ад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.

80.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй гэж т******* т******* хуульчилж өгчээ. Гэтэл Ховд аймгийн ерөнхий ******* сургуулийн захирал нь хөдөлмөрийн тухай хуулиа баримтлалгүй, өөр хуулийн заалтыг тушаалдаа дурдсан нь хууль зөрчиж ийг ажлаас чөлөөлсөн байна. тушаалыг хүчингүй болгуулахаар маргалдсан.

Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.08-ны өдрийн 153/ШШ2023/00199 тай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

2.Нэхэмжлэгч нь Ховд аймгийн ******* ******* ******* ******* сургуулийн захирлын 2023 оны 0 сарын 09-ний өдрийн Б/23 тай “ийг ажлаас чөлөөлөх тухай “тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* ******* ******* ******* сургуулийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 08 сарын 01-ний өдрөөс 2024 оны 02   сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор ,043,83 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх  тухай шаардлагыг  ******* ******* ******* ******* сургуулийн захиралд холбогдуулан гаргажээ.

3.Нэхэмжлэгч нь “2009 оны 10 сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* ******* ******* ******* *******д эмчийн ажилд орсон. Эмчийн цалин 2023 оны сургуулийн төсөвт су*******ан байдаг. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу баримталж, хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан.”гэж тайлбарлажээ.

4.*******иуцагч тал нэхэмжлэгчийн шаардлагын эс зөвшөөрч “манай ******* өмнө орон тоогоор цалинждаг байсан. 2023 оноос эхлэн төсөвт 1 суралцагчид ногдох хувьсах зардлаар буюу хүүхдийн тоогоор санхүүждэг болсон. Т******* *******д 290 сурагч суралцаж байгаа тул ийг эмчийн ажлаас чөлөөлсөн. Багшаас б*******ад ажилтныг орон тооны жишиг нормативт заасны дагуу ажиллахаар болсныг т мэдэгдэж, 2023 оны 03 сарын 22-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн, түүнд ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулан олгох, ажилд эгүүлэн томилох боломжгүй.” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрч “ сургуулийн захирал нь хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, өөр хуулийн заалтыг тушаалдаа дурдсан нь хууль зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэх гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

5.Ажил олгогч нь 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс 1 суралцагчид ногдох хувьсах зардлаар буюу хүүхдийн тоогоор санхүүждэг болсноор БСШУС-ын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 орон тооны жишиг нормативт 481-ээс доош хүүхэдтэй *******д эмч ажиллуулахгүй байхаар заасныг үндэслэн цалингийн сан хүрэлцэхгүй үндэслэлээр Ховд аймгийн ******* ******* ЕБС-ийн захирлын 2023 оны 0 сарын 09-ний өдрийн Б/23 тай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ийг эмчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ду*******гавар болгосон байна.

.Хэрэгт авагдсан баримтаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газраас 2023 оны 03 сарын 21-ний өдрийн 1/79 тай албан бичгээр бүх аймаг, нийслэл, дүүргийн ******* газар, хэлтсүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 тай “Орон тооны жишиг норматив батлах тухай’ хамтарсан тушаалын хэрэгжилтийг мөрдөж ажиллахыг мэдэгдэж, биелэлтийг 2023 оны 0 сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгасан байна.

Дээрх хамтарсан тушаал нь 2018 онд батлагдсан боловч Боловсролын ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу сургуулиуд 2023 оны 03 сараас эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 75 тай албан бичгээр Боловсролын ерөнхий газраас ирүүлсэн дээрх чиглэлийг сургуулийн захирал нарт хүргүүлж, орон тооны норматив батлах тухай тушаалыг мөрдөж ажиллахыг мэдэгдсэн бөгөөд Ховд аймгийн ******* ******* ЕБС нь 2023 оны 03 сараас эхлэн хамтарсан тушаалыг мөрдөж ажиллаж эхэлжээ.

7.“Орон тооны жишиг норматив батлах тухай” тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий ******* сургуулийн багшаас б*******ад, захиргааны удирдлага, ******* б*******ад ажилтны орон тооны жишиг нормативыг 1-12 ангитай *******д 481-40 сурагч суралцаж байгаа тохиолдолд *******д 1 эмч ажиллуулахаар баталсан.

Мөн т******* журмын 7-д 481-ээс доош хүүхэдтэй *******д эмч ажиллуулахгүй бөгөөд сум, дүүргийн эрүүл мэндийн төв, ******* эмнэлэг, өрхийн эмнэлгээс шаардлагатай урьдчилан сэргийлэх болон б*******ад т*******ламж үйлчилгээг авч, хэрэгжилтийг хамтран зохион байгуулж ажиллахыг зохицуулжээ.

8. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 сарын 02-ны өдрийн “Хувьсах зардлын дундаж норматив, аргачлал батлах тухай” 91 дүгээр тогтоолын дагуу ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг баталж, 2023 оноос эхлэн сургуулиудад төсөв батлахдаа сурагчдын тоог харгалзан баталсан байна. Энэ тогтоолд  ЕБС-д суралцах хүүхдийн тоо нэмэгдвэл багшаас б*******ад   ажилтны тоо нэмэгдэх, харин хүүхдийн тоо багассан тохиолдолд ажилтны ажлын байр хасагдаж, орон тоо цөөрөх үндэслэлийг т*******гажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар Ховд аймгийн ******* *******  ЕБС-д 2022-2023 оны хичээлийн жилд 290 хүүхэд суралцаж байсан болох нь тогтоогдсон бөгөөд т******* *******д дээрх журамд зааснаар эмч ажиллуулахгүй байх үндэслэл бий болсон байна.

9.Ажил олгогч нь Бага дунд ******* тухай хуулийн 20 зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай  хуулийн 58 зүйл, Боловсролын тухай хуулийн 43 зүйлийн  43.1.4 дэх хэсэг, “орон тооны жишиг норматив батлах” тухай  БСШУС-сайдын сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 тушаалыг үндэслэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, Б.Батцэцэгийг т******* сургуулийн эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалын үндэслэлээс үзвэл ажилтныг өөр ажилд шилжүүлээгүй, БСШУС-сайдын сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 тушаалыг мөрдөж ажиллах талаар эрх бүхий байгууллага шаардсанаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, хөдөлмөрийн эрх зүйн харилцааг ду*******гавар болгосон үйл баримт тогтоогдож байна.

10.Хэрэгт авагдсан Боловсрол,шинжлэх ухааны газрын Монгол улсын Засгийн газрын 2022 оны 91 дүгээр  тогтоолоор нэг сурагчид оногдох хувьсах зардлаар сургуулиуд санхүүжиж эхэлсэн бөгөөд сурагчийн тооноос хамаарч төсөв харилцан адилгүй батлагдсан хуваарилагдсан, тиймээс батлагдсан төсөвт багтаан дээрх хамтарсан тушаалыг мөрдөж ажиллахыг, жишиг нормативаас илүү байгаа ажилтнуудын цалинг 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн санхүүжүүлэх боломжгүйг сургуулийн захирал нарт мэдэгдэж,  уг тушаалын хэрэгжилтийг бүрэн хангаж, биелэлтийг нь 2023 оны 0 сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг ******* ерөнхий газраас шаардсан байна.

11. Ажил олгогчоос нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ду*******гавар болгохдоо БСШУС-сайдын сангийн сайдын хамтарсан дээрх тушаалыг үндэслэн   ажлаас чөлөөлсөн, энэ нь агуулгын хувьд тухайн ажилтны  ажлын байр  хасагдсан, гэх Хөдөлмөрийн тухай  хуулийн 80 зүйлийн 80.1.1-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болсон байна.

Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ду*******гавар болгохыг хөдөлмөрийн гэрээний талууд санаачлаагүй боловч хөндлөнгийн этгээд уг санаачилгыг гаргаж болох тохиолдол Хөдөлмөрийн тухай хуулийн 78 зүйлийн 78.1.4-т заасан үндэслэлд хамаардаг.

Маргааны үйл баримтаас үзэхэд Ховд аймгийн ******* *******  ЕБС-д  2022-2023 оны хичээлийн жилд 290 хүүхэд суралцаж байсан тул дээрх хамтарсан тушаалд зааснаар эмчийн орон тоо хасагдсан  үндэслэл  тогтоогдсон ба энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

Хэдийгээр ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 зүйлийн 80.1.1-д заасныг баримтлаагүй боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 78 зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн  үндэслэлийг   агуулгын хувьд  тодорхойлон зааж хэрэглэсэн  байна.

Өөрөөр хэлбэл  ажил олгогч нь  БСШУС-сайдын сангийн сайдын хамтарсан  тушаалыг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлсөн нь  эрх бүхий байгууллагын шаардлага гэж үзнэ.

Ажил олгогч нь дээрх тушаалыг  мөрдөж ажиллах болсноо   ажилтанд  2023 оны 03 сарын 22-ны өдөр   мэдэгдэх хуудсаар  мэдэгдсэн бөгөөд ажилтан уг мэдэгдлийг хүлээн авсан талаар маргаагүй байна. *******ин ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа  техникийн алдаа гаргасан болохоо тайлбарласан байна.

Иймээс ажил олгогч нь БСШУС-сайдын сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 тушаалыг эрх бүхий байгууллагын шаардлага гэж үзэж ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ду*******гавар болгосныг буруутгах  үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгч тал  давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 зүйлийн 17.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 08-ны өдрийн 153/ШШ2023/00199 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 зүйлийн 17.5, 172 зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                    Ж.ОТГОНХИШИГ

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Ш.БАТТОГТОХ

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Н.ТУЯА