Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 0747

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Ц.Отгонням

улсын яллагч: Б.Алтанцэцэг

шүүгдэгч нарын  өмгөөлөгч: У.Сайнбилэг

Өсвөр насны шүүгдэгч Э.Б хууль ёсны төлөөлөгч: Б.Б

Өсвөр насны шүүгдэгч Б.М хууль ёсны төлөөлөгч: А.Б

шүүгдэгч: Э.Б, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт Б М, Б овогт Э Б нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806058390390 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр  сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч  нарын   биеийн байцаалт:

1.Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Б М, 20 оны 11 дүгээр  сарын 26-ны  өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, , эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ,  ам  бүл 4, эх, 2 дүүгийн  хамт Баянгол дүүргийн  дугаар  хороо тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,

2.Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Э Б, 20 оны 6 дугаар  сарын 05-ны  өдөр Улаанбаатар хотод  суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажил, сургуульгүй,  ам  бүл 3, эцэг, эх нарын хамт   тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

Б.М, Э.Б нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны орчимд насанд хүрээгүй З.Э ямар нэгэн шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Өсвөр насны шүүгдэгч Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би дугуй унаж явтал манай найзууд намайг дуудсан. Би зодуулчихлаа хүрээд ир гэсэн. Тэгээд очтол хүмүүс нь байхгүй байсан. Тэгээд машины цаанаас бид нарын зургийг дараад байсан нэг залууг хараад араас нь хөөтөл цааш орилсон. Тэгээд бид нар мөн байна гэж бодоод зодсон нэг өшиглөж, хоёр зодсон гэв.

          Өсвөр насны шүүгдэгч Э.Б   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   Би асуух зүйлээ асууж байтал М цохиод авсан. Тэгээд ах нь надаас манай дүүг зодсон хүүхэд мөн үү гэхэд үгүй гэсэн. Тэгээд цагдаагийн газар аваачсан. Тэнд М олж өг гэсэн. Тэгээд би олж өгсөн. Зодож байхад нь би малгайнаас нь барьж байсан гэв.

          Өсвөр насны хохирогч З.Э мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 21.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны арын явган хүний зам дээр үл таних 3 хүүхдэд зодуулсан. Намайг замаар явж байхад хөөе гэхээр нь би эргэж харахад чи хэн юм бэ гэхээр нь би дээрэмдэх гэж байна гэж бодоод шууд гүйгээд явахад араас 3-уулаа хөөж ирээд намайг барьж аваад нүүр хэвлий хэсэг рүү цохиод Баянмонгол хороололд байдаг уу гэхээр нь би үгүй гэж хэлэхэд намайг үргэлжлүүлэн зодоод байсан. Намайг зодож байхдаа юу ярьсаныг би сайн сонсоогүй. Би зам гараад 2 эгч явж байхаар нь туслаарай гэж орилход тэр хоёр эмэгтэй ирж надаас салгасан. Тэр гурав гүйгээд явчихсан. Би тэндээ ахыгаа дуудаж ах над дээр ирээд бид хоёр цагдаа дээр очсон. Дээрх 3 хүүхэд эхлээд нилээн олуулаа явж байсан тэгснээ 3 нь л намайг зодсон гэжээ. /хх-н 17-23/

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 10/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11/

          Шүүгдэгч  Б.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би тухайн өдөр найз охин А хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж дугуй унахаар гарсан. Хүрээлэн дээр очиход У гэх найз маань Баянмонгол дээр хүрээд ир би гэртээ зодуулчихлаа гэж ярихаар нь ойрхон байсан учраас Баянмонголын 414 дүгээр байр луу явж очсон. Тэнд таньдаг хэдэн найзуудтайгаа уулзчихаад Сүмбэр ордын байранд очтол Х, У, Б, Ч, Т, С, О нар бөөнөөрөө сууж байсан. Тэгэхэд өөдөөс нэг банди бид нар луу хараад нэг зүйл хийгээд байхаар нь Хосоо бидний зургийг дараад байх шиг байна гэж хэлсэн. Тэр банди тамхи татаад цаашаа явчихаар нь Хосоо араас нь дагасан. Удалгүй Хосоо ирээд тэр банди машины цаана нуугдчихаад утсаар яриад гарч ирэхгүй байна гэсэн. Тэгээд Хосоо, Батмандах, бид гурав тэр банди дээр очоод хөөе яагад зураг дараад байгаа юм бэ гэхэд тэр банди надаар яах гээд байгаа юм бэ зайлаачээ гээд зугтчихсан. Батмандах араас нь хөөе байж бай гэж хэлээд орилтол тэр замын цаашаа гараад гүйчихсэн. Түүний араас Б, Х бид гурав гүйж очоод Б хувцаснаас нь бариад авсан. Тэгээд би ийшээ явий гэхэд нөгөө банди үгүй чадахгүй хөөе ирээчээ гээд 3-4 удаа орилсон. Тэр үед нь би нэг цохиж нэг өшиглөсөн. Тэгээд цаана нь байсан хүмүүс бид нарыг салгасан. Би нүүр хэсэгт нь зүүн гараараа нэг удаа цохисон. Баруун хөлөөрөө нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн гэжээ. /хх-ийн 25/

       Шүүгдэгч  Э.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр би Гандан руу аавтайгаа уулзах гээд явж байх замдаа найз С гэрт очтол 2-уулаа Баянмонгол орчихоод ирий гэсэн. Тэгээд бид хоёр Гандангаас Дүнжингарав худалдааны төв дээр яваад очтол М, Б болон үл таних 4 эрэгтэй, 2 эмэгтэй байсан. Бид нар Баянмонгол хорооллын орчим байх гадна талбайд очоод сууцгаасан. Гэтэл нэг үл таних 16 орчим насны эрэгтэй бид нар луу машины ард тамхи татаад нуугдаж хараад байсан. Гэтэл нэг нь тэр залуу дээр очдоо нуугдаж хараад байна гэхээр нь би М болон нэг үл таних хүүхдийн хамт сууж байсан эрэгтэйн зүгт очсон. Тэгээд чи Баянмонголд байдаг уу гэж асуутал үг дуугаралгүй арагшаа алхаад байхаар нь М хөөе чи хүрээд ир гээд чанга дуугаар хэлтэл зам гараад зугтаачихсан. Тэгэхээр нь бид 3 араас нь хөөгөөд М түрүүлээд бариад авсан. Би араас нь очоод цамцнаас нь бариад автал яагаад байгаа юм бэ гэхээр нь би юм асууя гэтэл М хажуунаас орж ирээд хоёр удаа өшиглөөд нэг удаа цохисон. Гэтэл цаанаас нь үл таних хоёр эмэгтэй ирэхээр нь бид 3 явчихсан. М нүүрэн тус газарт нь маш чанга хоёр удаа өшиглөсөн. Дараа нь нэг удаа гараараа цохисон гэжээ. /хх-ийн 28/ 

       Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 29/

       Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн  8570 тоот шинжилгээний дүгнэлт:

1.З.Э биед хамрын ясны баруун хажуу ханын зөрөөтэй, зүүн хажуу хана болон хянга яс дотогш цөмөрсөн хугарал, таславчны мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ.  /хх-н 30/

     Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 31-33/

     Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би М ээж нь байгаа юм. Миний том хүү 20 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн. Одоо  байгаа. Даруу төлөв зантай. Сүүлийн үед ангийхаа болох болохгүй хүүхдүүүдтэй нийлээд зан ааш нь эвдэрч эхэлсэн. Уг нь бага насаа эмээ дээрээ өсөж өнгөрөөсөн болохоор суурь хүмүүжил их сайтай гэжээ. /хх-н 61-62

   Б.М, Э.Б нарт хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 56-59/

   Б.М  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 36/,  оршин суух хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 67/ сургуулийн тодорхойлолт /хх-н 68/

   Э.Б   иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 61/,

                Б.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн   санал /хх-н 46,/ прокурорын тогтоол /хх-н 51-52/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 53-55/,

   Э.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 46/, прокурорын тогтоол /хх-н 47-48/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 58-59/ зэрэг болно.

                Б.М, Э.Б нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны орчимд насанд хүрээгүй З.Э ямар нэгэн шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд :  

          Өсвөр насны хохирогч З.Э мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Намайг замаар явж байхад хөөе гэхээр нь би эргэж харахад чи хэн юм бэ гэхээр нь би дээрэмдэх гэж байна гэж бодоод шууд гүйгээд явахад араас 3-уулаа хөөж ирээд намайг барьж аваад нүүр хэвлий хэсэг рүү цохиод Баянмонгол хороололд байдаг уу гэхээр нь би үгүй гэж хэлэхэд намайг үргэлжлүүлэн зодоод байсан. Намайг зодож байхдаа юу ярьсаныг би сайн сонсоогүй. Би зам гараад 2 эгч явж байхаар нь туслаарай гэж орилход тэр хоёр эмэгтэй ирж надаас салгасангэсэн мэдүүлэг. /хх-н 17-23/

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн  8570 тоот шинжилгээний дүгнэлтээр З.Э биед хамрын ясны баруун хажуу ханын зөрөөтэй, зүүн хажуу хана болон хянга яс дотогш цөмөрсөн хугарал, таславчны мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэж тогтоогдсон байна.  /хх-н 30/

           Шүүгдэгч  Б.М  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Х, Б, бид гурав тэр банди дээр очоод хөөе яагаад зураг дараад байгаа юм бэ гэхэд тэр банди надаар яах гээд байгаа юм бэ зайлаачээ гээд зугтчихсан. Б араас нь хөөе байж бай гэж хэлээд орилтол тэр замын цаашаа гараад гүйчихсэн. Түүний араас Б, Х бид гурав гүйж очоод Б хувцаснаас нь бариад авсан. Тэгээд би ийшээ явий гэхэд нөгөө банди үгүй чадахгүй хөөе ирээчээ гээд 3-4 удаа орилсон. Тэр үед нь би нэг цохиж нэг өшиглөсөн. Тэгээд цаана нь байсан хүмүүс бид нарыг салгасан. Би нүүр хэсэгт нь зүүн гараараа нэг удаа цохисон. Баруун хөлөөрөө нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг  /хх-ийн 25/

         Шүүгдэгч  Э.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... би М болон нэг үл таних хүүхдийн хамт сууж байсан эрэгтэйн зүгт очсон. Тэгээд чи Баянмонголд байдаг уу гэж асуутал үг дуугаралгүй арагшаа алхаад байхаар нь М хөөе чи хүрээд ир гээд чанга дуугаар хэлтэл зам гараад зугтаачихсан. Тэгэхээр нь бид 3 араас нь хөөгөөд М түрүүлээд бариад авсан. Би араас нь очоод цамцнаас нь бариад автал яагаад байгаа юм бэ гэхээр нь би юм асууя гэтэл М хажуунаас орж ирээд хоёр удаа өшиглөөд нэг удаа цохисон. М нүүрэн тус газарт нь маш чанга хоёр удаа өшиглөсөн. Дараа нь нэг удаа гараараа цохисон гэсэн мэдүүлэг  /хх-ийн 28/  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

  Э.Б, Б.М нар нь бид нарын зургийг дарлаа гэсэн шалтгаанаар З.Э Э.Б  нь барьж өгч Б.М нь цохисоноос эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна. Тэдний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд эмчилгээний зардлын талаарх баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Энэ хэргийн улмаас Э.Б, Б.М нар нь цагдан хоригдоогүй болно.

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

          Шүүх өсвөр насны шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлд заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. А овогт Б М, Б овогт Э Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар         Б.М, Э.Б нарыг тус бүр 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М Э.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Б.М, Э.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нараас нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг дурьдсугай.

 6. Хохирогч З.Э эмчилгээний зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхэйг дурьдсугай.

 7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М, Э.Б нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН