Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 01133

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 19 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01133                                    Орхон аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: 1968 онд төрсөн, 48 настай эрэгтэй,  Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн Баян-Өндөрийн 03 дугаар гудамжны 128 тоотод оршин суух Цагаан гэрт овгийн Жамсранжавын Эрдэнэболдын /регистрийн дугаар ИЦ68123113/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1992 онд төрсөн, 24 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 22 дугаар гудамжны 28 тоотод оршин суух Давст арслангууд овгийн Нямхүүгийн Халиунаад /регистрийн дугаар ФЖ92020601/ холбогдох 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Эрдэнэболд би 2016.04.20-нд иргэн Халиунаагийн хүсэлтээр банкны зээл авах хүртэл 14 хоногийн хугацаатай 200.000 төгрөг зээлсэн. Дараа нь 5 сарын 4 нд ээжийн бие муудаад нүдний хагалгаанд орох гээд мөнгө хэрэг боллоо гээд мөн банкнаас 500.000 төгрөг зээлж өгсөн. Сар болоод Амралтын мөнгөө аваад өгнө гээд одоог хүртэл худал мессеж бичээд өгөхгүй байгаа бөгөөд 8 сарын сүүлээр Америк явах виз нь гарсан гэсэн. Сүүлийн 3 хоног утсаа ч авахаа байсан. Иймд Халиунаагаас зээлийн төлбөр 700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Халиунаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Ж.Эрдэнэболдоос 700 000 төгрөг авсан нь үнэн, энэ мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 15-эны өдрийн дотор төлөх болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэболд нь хариуцагч Н.Халиунаад холбогдуулан 700000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 700 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө гэсэн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21350 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 10675 төгрөг, төрийн сангаас 10675 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Эрдэнэболдын нэхэмжлэлтэй Н.Халиунаад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгчийн шаардлага 700 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 10375 төгрөг, төрийн сангаас 10675 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА