Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Туяа |
Хэргийн индекс | 153/2024/00004/и |
Дугаар | 16 |
Огноо | 2024-08-01 |
Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 16
2024 08 01 206/МА2024/000
******* улсын төрийн ******* ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0 сарын 03-ны өдрийн 13/ШШ2024/00193 шийдвэртэй,
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* -ийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Жаргалант сумын , , т холбогдох
“ Төрд учирсан хохирол нийт 28,173,60 (хорин найман сая нэг зуун далан гурван мянга зургаан зуун таван) төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам /цахимаар/, хариуцагч Б. түүний өмгөөлөгч С.Нургайып /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 Б. нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ******* даргаар ажиллаж байхдаа 2020 оны 10 сарын 27-ны өдрийн Б/18 тушаалаар тус ******* нягтлан бодогч г төрийн албанаас чөлөөлөх тушаал гаргасан. Иргэн нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын -ны өдрийн 13/ШШ2022/0062 шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 206/МА2023/00002 магадлал, ******* Дээд шүүхийн 2023 оны 0 сарын 2-ны өдрийн 001/ШХТ2023/0090 дүгээр тогтоолоор Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ******* даргын 2020 оны Б/18 тушаалыг хүчингүй болгож, г тус ******* нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөхөөр шийдвэрлэсэн байна.Шүүхийн шийдвэрийн дагуу Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1,822,806 төгрөг, 11 дүгээр сарын -ны өдөр 18,718,899 төгрөг, нийт 20,41,70 төгрөгийг д ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд тооцож олгосон байна.
1.2 Иргэн шүүхийн шийдвэрийн дагуу ажил албан тушаалд эгүүлэн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/29 тай тушаалаар томилогдсон бөгөөд 2022 оны 12 сарын -ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/ШШ2023/00613 шийдвэрүүдээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн байна.Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2024 оны 02 сарын 26-ны өдөр нийт 7,631,900 төгрөгийг д ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгосон байна. Иймд Б.ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 28,173,60 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ******* дарга Б. нь 2020 оны 10 сарын 27-ны өдрийн Б/18 тай тушаалаар г төрийн албанаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Тухайн тушаалдаа Ховд аймгийн дотоод аудитын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03 тай тогтоолыг үндэслэсэн байдаг. Тогтоолын 3 заалтад зөрчил гаргасан нягтлан бодогч г хурлын шийдвэрт үндэслээд үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариу мэдэгдэхийг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ******* дарга Б.т даалгасан. Тухайн даалгасан тогтоолоо хүргүүлээд, 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 196 тай Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын ******* албан бичгээр Б.т манай байгууллагын 183 тай албан бичгээр 03 тай тогтоолыг хүргүүлсэн бөгөөд авсан арга хэмжээний талаар хариуг хуулийн хугацаанд арга хэмжээ тооцож ирүүлэхийг, хариу ирүүлээгүй тохиолдолд өөрт нь хариуцлага хүлээлгэх агуулгаар хүргүүлсэн. Гэтэл тухайн албан бичгийг үндэслээд г 2020 оны 10 сарын 27-ны өдрийн Б/18 тай тушаалаар төрийн албанаас чөлөөлсөн. гийн зүгээс тухайн тушаалыг эс зөвшөөрөөд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу 2021 оны 08 сарын 09-ний өдрийн 12/ШШ2021/001 тай шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 4 тай магадлал гарсан. Тус шийдвэр болон магадлалаа Санхүүгийн аудитын ******* 03 тай тогтоолыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 3 сарын хугацаанд дахин акт гаргахыг даалгасан. Хэрвээ шинээр акт гаргахгүй бол шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болгох талаар шүүхийн шийдвэр гарсан. Эдгээр шүүхийн шийдвэр болон магадлалуудыг үндэслээд 03 тай аудитын тогтоолд өөрчлөлт ороогүй учраас нь дахин Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2020 оны 10 сарын 27-ны өдрийн Б/18 тай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 12 сарын -ны өдрийн 62 тай шийдвэрээр г төрийн албанаас чөлөөлсөн 2020 оны 10 сарын 27-ны өдрийн Б/18 тай тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Тус анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч Хүнс, хөдөө аж ахуйн газар эс зөвшөөрөөд давж заалдах журмаар гомдол гаргаад, давж заалдах шатны шүүхээс 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 02 тай магадал болон ******* дээд хяналтын шатны шүүхийн 2023 оны 0 сарын 2-ны өдрийн 02 тай тогтоолоор тус тус албадсан. Ингээд албадсан тогтоолыг үндэслээд Б. дарга өөрөө Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ******* даргын ажлаас 2023 оны 03 сарын 20-ны өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Түүнчлэн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр г Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ******* даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх хүн шүүхийн шийдвэрийг үндэслэн эгүүлэн ажил, албан тушаалд нь томилсон. г ажилд нь томилсны дараа шийдвэрийг бүрэн гүйцэд биелүүлж 2023 оны 11 дүгээр сарын -ны өдөр гийн ажилгүй байсан хугацааны 20,41,70 төгрөгийн цалин хөлс болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн. Улмаар г 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/29 тай тушаалаар ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдсоны дараа 2022 оны 12 сарын -ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг дахин нэхэмжилсэн. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 613 тай шүүхийн шийдвэр гарсан бөгөөд уг шийдвэрийг үндэслээд 2024 оны 02 сарын 06-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нийт 7,631,900 төгрөгийг олгосон. Ийм учраас ******* албан анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нийт 28,173,60 төгрөг болгож нэмэгдүүлсэн. ******* ******* өөс хариуцагч Б.ын хариу тайлбартай танилцахад би тушаал шийдвэр гаргахад оролцсон 03 тай тогтоолын дагуу арга хэмжээ авсан гэж тайлбарласан байсан. ******* албан хаагч буюу удирдах албан тушаалтны гаргаж байгаа эрх зүйн баримт бичгийн үр дагаврыг хариуцах үүрэгтэй. Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ******* 2020 оны 10 сарын 27-ны өдрийн Б/18 тай г анх төрийн албанаас чөлөөлсөн тушаалыг Б. дарга өөрөө гаргасан учраас гаргасан шийдвэрийнхээ эрх зүйн үр дагаврыг хариуцаж төрд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 3 сарын хугацаатай 03 тай тогтоолыг түдгэлзүүлсэн байхад түдгэлзүүлсэн хугацаанд дахин акт гаргаагүй тохиолдолд автоматаар шүүхийн шийдвэрийн хүчингүй болж байгаа. Хүчингүй болж байгаа Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ******* 2020 оны 10 сарын 27-ны өдрийн Б/18 тай г ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгоод түүнийг эгүүлэн ажил, албан тушаалд нь томилох боломж байсан боловч томилоогүй. Түүнчлэн Ховд аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын -ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр гарахад давж заалдах гомдол гаргаж хугацаа алдаж 2023 оны 0 сар хүртэл явахгүйгээр гийн ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэрээр олгосон бол төрд 27,000,000 төгрөгийн хохирол учрахгүй байх байсан. Иймд хариуцагч Б. гаргасан шийдвэрийнхээ эрх зүйн үр дагаврыг хариуцах ёстой учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэжээ.
3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0 сарын 03-ны өдрийн 13/ШШ2024/00193 шийдвэрээр:
3.1 ******* ******* тухай хуулийн 0 зүйлийн 0.1, 0.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.аас 12,878, төгрөгийг гаргуулан ******* ******* ийн 10090002101 төрийн сангийн дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,29,089 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
3.2 ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 зүйлийн 6.2-т зааснаар хариуцагч Б.аас 221,006 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож,
3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,
3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Б.ын давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, ******* ******* тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлүүдээр гомдлыг гаргаж байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3-т "Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно" гэж заасны дагуу хамтран хариуцагчаар "Ховд аймгийн санхүүгийн хяналт, аудитын ******* дарга Г.Өөдэй, Ховд аймгийн Дотоод аудитын хорооны дарга, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Дүгэржав нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар энэхүү хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүхээс хүлээж авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй. Учир нь Ховд аймгийн Дотоод аудитын хорооны дарга, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Дүгэржавын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн "Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн ******* шалгалтын дүнг батлах тухай" 03 тогтоолын 3-рт нягтлан бодогч г үүрэгт ажлаас нь чөлөөлж хариу мэдэгдэхийг Б. надад даалгасан юм. Би эрх бүхий дээд байгууллагын шаардлагыг биелүүлснийхээ төлөө ганцаараа хариуцлага хүлээх ёсгүй. Мөн Ховд аймгийн санхүүгийн хяналт, аудитын ******* дарга Г.Өөдэйгийн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 196 албан шаардлагаар нягтлан бодогч г ажлаас чөлөөлөхийг даалгасан тогтоолыг биелүүлэхийг шаардсан байсан тул хуулиа биелүүлж, эрх бүхий байгууллагын шаардлагыг биелүүлсэнд буруутгагдаж байна.
гийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Дотоод аудитын хороонд холбогдох хэргийг шийдвэрлэсэн Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 09-ний өдрийн 1 шийдвэр гарсан. Уг шийдвэрээр Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн ******* шалгалтын дүнг батлах тухай” 03 тогтоолыг 3 сарын хугацаагаар шинэ акт гаргах хүртэл түдгэлүүлсэн байсан бөгөөд энэ 3 сарын хугацаанд Ховд аймгийн Дотоод аудитын хорооноос өөрсдийнхөө шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргах үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас хүчингүй болсон. Нэгэнт г ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэл болгосон Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн ******* шалгалтын дүнг батлах тухай” 03 тогтоол хүчингүй болсон тул шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Уг ёсондоо г ажлаас чөлөөлөх шийдвэрийг би гаргаагүй бөгөөд Ховд аймгийн Дотоод аудитын хорооноос гаргасан байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 103 зүйлийн 103.1.-т "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ.", 103.2.-т "Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна."-гэж заасан. Нэгдүгээрт: г ажлаас чөлөөлөх шийдвэрийг Дотоод аудитын тогтоолоор гаргасан байхад "гэм буруутай этгээд" гэдгийг шууд Б. намайг гэж тодорхойлж байгаа нь буруу болсон. Хоёрт: нь Захиргааны ерөнхий хуульд хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж заасан байхад ******* ******* нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болсон. Гуравт: Хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага нэхэмжилж, өөрийн төсөвтөө төвлөрүүлэх, төсвөө нөхөх эрхийг хуулиар заасан байхад ******* ******* ийн дансанд уг мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс үүнийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.
Иймд дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны сарын 03-ны өдрийн 13/ШШ2024/00193 тай шийдвэрийг бүхэлдээ хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм хорын хохирлыг илтэд санаатай болон болгоомжгүй хэлбэрээр учруулсан байх ёстой хуулийн шаардлага байдаг. Энэ гэм хорын хохирлыг хариуцагч илтэд санаатай хэлбэрээр учруулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны тул Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж төрд учирсан хохирлыг буруу шийдвэр гаргасан хариуцагчаар төлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэв.
6.Хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* тухай хуулийн 37 зүйлд төрийн албан хаагчдын нийтлэг үүргийг зааж өгсөн байдаг. Хуулийн 37 зүйлийн 37.1.6 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч нь дээд шатны байгууллагын шийдвэрийг сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлсэн, дээд шатны байгууллагын тушаалыг биелүүлэхгүй байх ямар ч боломж байхгүй. Тиймээс Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* нь төрд учирсан хохиролд 20.41.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Б.д холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 28.173.60 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.
3. Нэхэмжлэгч нь шаардлагаа нотлохоор ******* ******* ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ******* даргын 2020 оны 10 сарын 27-ны өдрийн Б/18 тушаал, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын -ны өдрийн 13/ШШ2022/0062 шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 сарын 24-ний өдрийн 206/МА2023/00002 магадлал, ******* Дээд шүүхийн 2023 оны сарын 2-ны өдрийн 001/ШХТ2023/0090 дүгээр тогтоол;
Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1.822.806 төгрөг, 11 дүгээр сарын -ны өдөр 18.718.899 төгрөг, нийт 20.41.70 төгрөгийг д ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд тооцож олгосон талаарх санхүүгийн баримт, ******* ******* өөс иргэн Б.д хүргүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай” 02/2498 албан бичиг, ******* ******* ийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ******* ийн 2022 оны 71 дүгээр тогтоолыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
4.Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлохоор Ховд аймгийн санхүүгийн хяналт аудитын ******* 2020 оны 09 дүгээр сарын 08-ны 183 , 2020 оны 10 сарын 09-ний 196 албан бичгүүд, “Ховд аймгийн хүнс хөдөө аж ахуйн ******* шалгалтын дүнг батлах тухай” Ховд аймгийн дотоод аудитын ******* 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03 тогтоол, гэрээнд тусгаагүй зардал төлүүлэх тухай Ховд аймгийн санхүүгийн хяналт аудитын ******* 2020 оны сарын 01-ний өдрийн 3-02-14 тай улсын байцаагчийн акт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ “...******* ******* тухай хуулийн холбогдох заалтаар буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлнэ гэж заасан байхад иргэний хувьд намайг хариуцагчаар татсан нь буруу юм. Тухайн үед Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын ******* дүгнэлт, Дотоод аудитын хорооны даргын тогтоолыг үндэслэн г үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын ******* шалгалтаар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогдсон. ажлаас чөлөөлөгдсөний дараа шуудан холбоонд ажилд орж давхар цалин хөлс авч байсан нь төрийг жинхэнэ утгаараа хохироосон. Иймд г ажлаас чөлөөлөх шийдвэр санаачилгыг аймгийн ХХААГ-ын даргын хувьд би гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарлажээ.
6.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч нь эс зөвшөөрч “...г ажлаас чөлөөлөх шийдвэрийг дотоод аудитын тогтоол гаргасан байхад “гэм буруутай этгээд” гэдгийг шууд Б. намайг тодорхойлж байгаа нь буруу, өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага нэхэмжилж, өөрийн төсөвтөө төвлөрүүлэх төсвөө нөхөх эрхийг хуулиар заасан байхад төрийн ******* нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.” гэх гомдлыг гаргажээ.
7.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б. нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ******* даргаар ажиллаж байхдаа нягтлан бодогч г 2020 оны 10 сарын 27-ны өдрийн Б/18 тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
7.1.Ажилтан ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын -ны өдрийн 13/ШШ2022/0062 шийдвэрээр Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ******* даргын 2020 оны 10 сарын 27-ны өдрийн Б/18 тушаал хуульд нийцээгүй талаар дүгнэж, г урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 18,718,899 төгрөгийг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ******* санхүүгээс гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дээрх олговроос нөхөн тооцож, дэвтэрт нь бичилт хийлгэхийг хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэжээ.
7.2.Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 02 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ******* ******* дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 0 сарын 2- ны өдрийн 001 /ШХТ2023/0090 тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
7.3.Хариуцагч нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ******* даргаар ажиллаж байхдаа нягтлан бодогч г ажлаас буруу халсан болохыг тогтоосон дээрх шийдвэрийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын -ны өдөр ажилгүй байсан хугацааны олговорт төрөөс 18,718,899 төгрөг, 2024 оны 02 сарын 26-ны өдөр 6,846,904 төгрөгийг тус тус Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-47 нээлттэй, хаалттай хорих ангид, мөн ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл 1,822,806.71 төгрөг, 2024 оны 02 сарын 26-ны өдөр 6,26 төгрөгийг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн төвлөрсөн санд тус тус шилжүүлэн улмаар д олгогдсон байна.
7.4.******* ******* тухай хуулийн 0 зүйлийн 0.1 дэх хэсэгт “Иргэнийг эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн ******* төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн зөрчил буюу иргэний эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдвал зохих эрх, хууль ёсны ашиг сонирхлын төрлийг тодорхойлсноороо нийтлэг зохицуулалт болох хэдий ч зөрчил гаргасан этгээд зайлшгүй гэм буруутай байхыг шаарддагаараа энэ шаардлага хамаарахгүй тусгай зөрчлүүдээс ялгаатай.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 зүйлийн 497.2-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж зааснаас үзвэл энэ зүйлд хамаарах зөрчлийн бүрэлдэхүүнд гэм буруугийн аль нэг хэлбэрийг заавал шаардаж байгаагаараа нийтлэг бус, нарийвчилсан зохицуулалт болдог онцлогтой.
Иргэний хуулийн 498 зүйлийн 498. дахь хэсэгт ийнхүү ажилтнаас шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг бус, тодорхой хэлбэрийг дурдан “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан байна.
Иймд ******* ******* тухай хуулийн 0 зүйлийн 0.1 дэх хэсэгт зөрчил гаргасан этгээд уг зөрчилд гэм буруутай байхыг шаардсаныг Иргэний хуулийн 498 зүйлийн 498. дахь хэсэгтэй уялдуулан тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч гаргасан зөрчилдөө шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай бол тус хуульд заасан хариуцлага хүлээнэ.
Хариуцагч Б. нь г ажлаас чөлөөлөх шийдвэрийг би гаргаагүй, Ховд аймгийн дотоод аудитын тогтоолоор түүнийг ажлаас чөлөөлсөн, би гэм буруугүй гэж маргаж давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Ховд аймгийн хүнс хөдөө аж ахуйн нягтлан бодогч г 2020 оны 10 сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь буруу болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Иймээс хариуцагч Б. нь тухайн шийдвэрийг гаргасан гэм буруутай бөгөөд төрд учирсан хохирлыг арилгах хариуцлагыг хүлээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас үнэлж дүгнэж,төрд учирсан гэм хорын хохирлын хэмжээ нь бүхэлдээ хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 1.29.089 төгрөгийг хасаж тооцож,хариуцагчаас 12.878. төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.
Өөрөөр хэлбэл шүүх хариуцагчийн буруутай үйлдэлд хамаарах шалтгаант холбоо,гэм буруугийн хэлбэр,хэр хэмжээг зөв тогтоож, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 1.2 дахь хэсэгт нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9. ******* албан тухай хуулийн 0 зүйлийн 0.2.-т “******* ******* төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана.”хуульчилжээ.
Хуульд зааснаар төрийн албан нь төрд учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, хохирлыг ямар дансанд хэрхэн төвлөрүүлэх, төсвөө хэрхэн зарцуулахыг шийдвэрлэх эрхтэйг болохыг зохицуулсан байна.
Иймээс хариуцагч Б.ын “хариуцагчийг буруу тодорхойлсон,төрийн ******* нэхэмжлэл гаргах үндэслэлгүй, өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага төсөвтөө төвлөрүүлж төсвөө нөхнө” гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
10.Иргэдийн төлөөлөгч Ө.Ганчимэг шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Дотоод аудитын байгууллагын тогтоол ирээгүй байсан бол тухайн албан тушаалтныг ажлаас нь халах нөхцөл байдал үүсэхгүй байх боломж байсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт гаргасан нь тухайн хэргийн үйл баримтад нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
11.Хуульд зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.206 төгрөгийг улсын орлогын дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0 сарын 03-ны өдрийн 13/ШШ2024/00193 тай шийдвэрийн хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 зүйлийн 6.1, 60 зүйлийн 60.1 дэх хэсэг, 2 зүйлийн 2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 7., 172 зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг ******* дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар ******* Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА