Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 207/ма2024/00052

 

 

2024   0....         27                                                                  207/МА2024/000....2
    

   С.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч 
 Ц.Б-д холбогдох иргэний 
хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2023/00....30 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.Д-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Б-д холбогдох, 
Б аймгийн Х сумын 4-р баг, Х Н 1 гудамж 10.... байр, 2 дугаар орц, ... .....тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг, 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 0.... дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Миний бие нь 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаагаар Б аймаг Х 4-р баг Х тосгоны 10....-р байрны 2-р орцны 4 айлын орон сууцыг /хуучин хаяг нь давхар байрны 3....-2 орц нэртэй/ өмч хувьчлалын 2.... ширхэг ягаан тасалбараар хувьчилж авсан. Одоо уг байрны 1 давхрын ... .....тоот орон сууцанд хуучин эзэмшиж байгаа айл болох Ц.Б-ых байгаа бөгөөд гарахгүй байгаа тул байрыг чөлөөлж авах хүсэлтэй байна. Иймд Ц.Б-ыхыг Б аймаг Х 4-р баг Х тосгоны 10....-р байрны 2-р орцны ... .....тоот 2 байрнаас албадан гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 
Ц.Б-, С.Д- хоёр Хын мод боловсруулах аж ахуйд ажиллаж байсан, хоёулаа сургуулиа төгсөж ирээд, өмч хөрөнгө гэж байгаагүй социалист нийгмийн үе байсан учир байгууллагын байранд амьдарч байсан. 1991 онд Өмч хувьчлалын тухай хууль батлагдсанаар 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Мод бэлтгэлийн аж ахуй байгууллага дотроо дуудлага худалдаа зохион байгуулж ажилчиддаа байгууллагын хөрөнгийг хувьчилж өгсөн байдаг. Б, Д нар тус дуудлага хуралдаагаар авсан байраа өмчилж авсан. Ингээд өмч хувьчлал болоод ягаан тасалбаруудаа өгөөд өнгөрсөн. Үүний дараагаар Д яриад байна, Б өөрийнхөө амьдарч байсан байрыг авах сонирхолтой байсан гээд хамаа алга миний яагаан тасалбарыг өгчихөөрэй гээд ярихаар өгөхгүй, очиж уулзана зохицуулна гээд яваад байсан байгаа. Энэ байранд 2004 онд Х сумын Засаг дарга байсан энэ үеэс хойш 20 жил хүн амьдраагүй. Б энэ хоёр хоёулаа 1991 онд явагдсан дуудлага худалдаагаар өөрсдийнхөө амьдарч байсан байрыг өмчилж авсан байгаа. Д нь 2019 оны 12 сарын 20-ны өдөр Б аймгийн Улсын бүртгэлийн газраас дээрх 10.... дугаар байрны ... .....тоот байрнууд дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авч, өмчилж авсан. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө Бтай уулзахад муудалцаад шүүх цагдаагаар яв, чамтай ярих юм байхгүй гэж хэлсэн байгаа. Үүний үндсэн дээр 2022 оны 01 сарын 12-ний өдөр шүүхэд хандсан байна. Энэ хугацаанд байрнаас албадан гаргуулах маргаанаар нилээн явж байгаа. Дын хэрэг түдгэлзсэн байж байгаад саяхан сэргэсэн. Өнөөдрийн байдлаар Быг албадан гаргах 10.... дугаар байрны 2 дугаар орцны ... .....дугаар тоот бол Дын өмч мөн. Энэ нь Улсын бүртгэлийн хэлтсээс татаж авсан гэрчилгээгээр нотлогдож байна. Дын өмч биш гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй, өмч хувьчлал бол хууль ёсны дагуу явагдсан байна. Тиймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: 
Ц.Б- миний бие Эхотын Х хорооны ойн техникумыг 1987 оны 3 дугаар сарын 1-нд төгсөөд тус хорооны Мод бэлтгэлийн аж ахуйн авто баазад ажилд орсон билээ. 1987 оны 8 дугаар сарын 1....-ны өдөр МБАА-ын захиргаанаас 3.... байрны 2-р орцны .... тоотын байрыг надад өгснөөс хойш өдийг хүртэл гэр бүлээрээ тасралтгүй 3.... жил амьдарч байна. 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Х хорооны өмч хувьчлалын комиссоос зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож миний бие 34 ширхэг ягаан тасалбараар уг амьдарч буй байраа худалдан авсан. Ер нь энэ өмч хувьчлал их замбараагүй хууль дүрэмд нийцээгүй хувьчлал болсон. Миний бие төр засгийн ажил алба буюу Х тосгоны захирагчийн орлогчоор 10 гаруй жил мөн Х сумын Засаг даргаар 8 жил ажиллах хугацаандаа 3....-р байрны .... тоотод амьдарч байсныг Х тосгоны ард иргэд бүгд мэднэ. Өөрийн 34 ширхэг ягаан тасалбараар амьдарч буй байраа авлаа гэж бодтол өөр байрны 1 орцны байрыг өгсөн байсан. Энэ нь ....-р байрны 2-р орц бөгөөд 6 айл өрх амьдардаг. Манай 3.... дугаар байрны 2-р орцны дээд давхрын 3 өрөө байр мөн тухайн айлын хажуу талын 2 өрөөг өөр айлууд худалдаж аваад амьдарч байгаа. Миний бие амьдарч буй байрныхаа хажуу хөрш айл болох 3....-4 тоотын 2 өрөө байр (Х хорооноос дуудлага худалдаанд орсон байрнуудын судалгааны 31 дэх мөрөнд бичигдсэн айлуудын нэрсэд Г.П)-ыг 2010 оны 9-р сард иргэн Г.Паас худалдаж авсан болно. Уг талаар иргэн Г.Пийн төрсөн охид болох П.Б, П.Ж нар гэрчилнэ. 2019 оноос 2020 оны хооронд Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох ажил зохион байгуулснаас үүдэн уг үл ойлголцсон асуудал гарах болсон. Иймд миний бие болон миний гэр бүлийн 3.... жилийн амьдралын түүх болон дурсамж бий болсон гал голомт минь болох орон байрыг цаашид ч гэсэн бидний мэдэлд хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Б- 1987 онд Эхотын Х хорооны техниккумыг төгсөөд мод бэлтгэлийн авто баазад хувиарлагдаж ирээд байгууллага нь 1987 оны 8 дугаар сарын 1....-ны өдөр мод бэлтгэлийн захиргаанаас 3.... дугаар байрны 2-р орцны .... тоот байрыг шинэ ажилтандаа өгсөн, энэ байранд өнөөдрийг хүртэл амьдардаг. Дараа нь 2010 оны 9 дүгээр сард 6 тоот байрыг Пунцаг гэдэг хүнээс худалдаж авсан. 1991 оны өмч хувьчлалаар 34 ягаан тасалбараар уг байрнуудыг худалдаж авсан, уг байранд би өнөөдрийг хүртэл амьдарч байна, энэ байрны өмчлөгч эзэмшигч нь би өөрөө, өнөөдөр өөрөө надаас нэг зүйлийг дамжуулж хэлээрэй гэсэн нь Д тухайн өмч хувьчлалтай холбоотой энэ байрыг надаас чөлөөлүүлж авна гэж байгаа бол тухайн үед би өмч хувьчлалд ороод 6 айлын орон сууцыг авсан, гэхдээ энэ 6 айлын орон сууцанд одоог хүртэл хүмүүс амьдардаг, эдгээр хүмүүс нь хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуу, ямар нэгэн тэтгэврийн насны хүмүүс байгаа учраас би Д шиг гар гээд гаргаж чадахгүй. Энэ хүмүүсийн төлөө ямар ч гэсэн өмч хувьчлалын асуудлыг нэг талд гаргая гэж шийдлээ, энэ асуудал шийдэгдсэнгүй, захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг шийдэхдээ улсын бүртгэл зөв байна гэсэн үндэслэлээр асуудалд хандсан. Тийм учраас энэ хүмүүсийн асуудал хөндөгддөг учраас шүүхэд үнэн зөвөөр хэлж өгөөрэй гэсний дагуу би тайлбар хийж байна. Д энэ байрыг авсан гэж байгаа боловч энэ байранд нэг өдөр, нэг цаг ч байгаагүй хүн шүү, 6 байр авсны 4 байрыг нь зараад 2 байр үлдсэнийг өдөр шөнөгүй чи гараарай, яваарай гэсэн дарамт шахалт хэвээрээ байгаа. Үүнийг сонсоод миний даралт ихэсдэг, сая шүүх хурал болох гэж байна гэхэд эмнэлэгт хэвтсэн сураг байна. Ямартай ч амьдарч байгаа байрныхаа өмчлөгч нь би өөрөө учраас байрыг минь хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2024/00....30 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б-ы эзэмшлээс Б аймгийн Х сумын 4-р баг, Х Н 1 гудамж 10.... байр, 2 дугаар орц, ... .....тоот орон сууцнуудыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч С.Д-ын эзэмшилд хүлээлгэн өгөхийг Ц.Б-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ....7 дугаар зүйлийн ....7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Д-д олгож шийдвэрлэжээ. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүх " ... нэхэмжлэгч С.Д- нь Х хорооны 3.... дугаар байрны 2 дугаар орцонд байрлалтай Г.П, Б, Н, Ц.Г гэсэн 4 айлын орон сууцыг... 2.... ширхэг ягаан тасалбараар үнэлэгдсэнийг 10 хувийн хөнгөлөлтэй үнэ болох 22 ширхэг ягаан тасалбараар, хариуцагч Ц.Б- нь 4 орон сууцны тоо 6, нийт 34 ширхэг ягаан тасалбараар үнэлэгдсэнийг 10 хувийн хөнгөлттэй үнэ болох 31 ширхэг ягаан тасалбараар тус тус худалдаж авсан болох нь тогтоогдож байна. Хариуцагч Ц.Б- уг орон сууцнуудын өмчлөгч болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна..." гэж хийсвэр дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг ач холбогдолтой эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ. ҮНДЭСЛЭЛ НЬ: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Ц.Б-ы эзэмшлээс... ... .....тоот орон сууцнуудыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч С.Д-ын эзэмшилд хүлээлгэн өгөхийг Ц.Б-д даалгасугай..." гэсэн нь хэрэгт авагдсан бүхий баримтуудыг үнэлээгүй, хэтэрхий нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт болжээ. ИХШХШТХ-ийн 40 дүгээр 40.1-д заасан "... нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ..." гэсний дагуу нэхэмжлэгч М.Д маргаан бүхий байрыг ягаан тасалбараар хувьчлан авсан гэж үнэлээд хариуцагч Ц.Б- мөн байр хувьчлан авсан талаар дүгнэлт хийгээд байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гэж үзнэ. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, давж заалдах гомдлыг хүлээн авч, 00....30 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. Гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д би биечлэн оролцоно гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.
Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан Б аймгийн Х сумын 4-р баг Х тосгоны 10.... дугаар байр 2-р орц 1 дүгээр давхрын ....,6 тоот байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ц.Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Х хорооны өмч хувьчлалын комиссоос зохион байгуулсан дуудлага худалдаагаар 34 ширхэг ягаан тасалбараар одоо амьдарч буй энэ байраа худалдан авсан, 3.... жил тасралтгүй амьдарч байна гэсэн татгалзсан тайлбар гарган маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б аймгийн Х сумын Х тосгоны ой модны үйлдвэрийн танхимд явагдсан дуудлага худалдаагаар давхар байрны 3....-2-р орц /амбааргүй/ Ц.Б- 34 ширхэг ягаан тасалбараар, мөн давхар байрны 3....-2-р орц /амбааргүй/ байрыг нэхэмжлэгч С.Д- 2.... ширхэг ягаан тасалбараар тус тус худалдан авсан болох нь 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан Х хорооны өмч хувьчлалын комиссоос зохион байгуулсан дуудлага худалдааны протокол, зохигчдын дуудлага худалдаагаар худалдан авсан байрны хаягжилт Б аймгийн С сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 201.... оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ....9 дүгээр тогтоолоор Н 1-р гудамж 10.... дугаар байр гэж өөрчлөгдсөн, С.Д-ын ягаан тасалбараар худалдан авсан 3.... дугаар байрны 2-р орц 6 тоот 3 өрөө байранд Ц.Б- 3.... дугаар байрны 2-р орц .... тоот 2 өрөө байранд Г.П нар дуудлага худалдаа явагдах үед амьдарч байсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
Мөн нэхэмжлэгч С.Д- нь Б аймгийн Х сумын 4 дүгээр баг Х Н 1 дүгээр гудамж 10.... дугаар байр 2 дугаар орц .... тоот 38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, тухайн байрны 6 тоот 46.48 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан байна. Хариуцагч Ц.Б- нь Б аймгийн С сумын 3-р баг Н 1 дүгээр гудамж ...... дүгээр байрны ...................... тоот 248..... м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан байх ба хариуцагч Ц.Б- нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан С.Д-ын өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Б аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэр дээд шатны шүүхэд хянагдаж хүчин төгөлдөр болжээ.
Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч С.Д- нь Х сумын Х Н 1 дүгээр гудамж 10.... дугаар байрны 2 дугаар орц .... тоот 38 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн байрны 6 тоот 46.48 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар “Эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуульд нийцсэн байна.
Хариуцагч Ц.Б- нь маргааны зүйл болж буй тухайн байруудыг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэж маргаж буй боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар өөрийн татгалзсан тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй, татгалзал, үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна. 
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2023/016....1 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167......, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Б.Б

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Д.А

                                       ШҮҮГЧ                   С.У