Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | test |
Хэргийн индекс | 155/2013/00001/И |
Дугаар | 225/МА2013/00001 |
Огноо | 2013-01-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2013 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 225/МА2013/00001
М.О, Н.Б нарт холбогдох иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Б.Сосорбарам, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, гомдол гаргагч Б.Б, өмгөөлөгч Н.А, зөрчил гаргагч М.О, Н.Б, өмгөөлөгч Б.Онарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 461 дүгээр шийтгэврийг эс зөвшөөрч гаргасан М.Оийн давж заалдах гомдлоор шийтгэврийг хүлээн авч шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт Монгол Ардын намаас Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч М.О, Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Н.Б нарт Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн
Сум дундын шүүх 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 461 дүгээр шийтгэврээр Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.14-д зааснаар Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Мөрөн сумын 8 дугаар багт Монгол ардын намаас нэр дэвшсэн М.О, Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Мөрөн сумын 8 дугаар багт нэр дэвшсэн Н.Б нарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг 421.200 /дөрвөн зуун хорин нэгэн мянга хоёр зуу/-өөр тус тус торгох шийтгэл ногдуулж, захиргааны арга хэмжээ авахуулах тухай аймгийн Цагдаагийн газрын хүсэлтийн лам нартай авахуулсан зураг, "хаан төрийн долоон эрдэнэ"-ийн талаар танилцуулга хийсэн гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэвэрийг зөрчил гаргагч М.О, Н.Бт нар нь 15 хоногийн дотор сайн дураараа төлөөгүй бол шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахыг мэдэгдэж, шийтгэврийн хувийг М.О,
Н.Б нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Амартүвшинд даалгаж шийдвэрлэжээ.
Зөрчил гаргагч М.О, Н.Б нар давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хариуцлага хүлээх этгээдийн тухайд авч үзвэл Захиргааны хариуцлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “зөрчил үйлдэх үед 16 насанд хүрсэн...хүнд хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байна. Харин хуульд зөрчил “үйлдэх” гэж идэвхитэй хэв шинжийг шалгуур болгон заасан байна. Өөрөөр хэлбэл үйлдэх гэдгийг “бүтээх, хийх, гүйцэтгэх, үйлдэн гүйцэтгэх” гэж идэвхтэй хэв шинжид нь тулгу урлан тайлб арласан байна . Гэтэлминий бие Зах иргааны хариуцлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан зөрчлийг гаргаагүй юм. Сум дундын шүүх захиргааны зөрчлийн материалыг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шийтгэврийн үндэслэх хэсэгт: “...Дээрхийн гэгээн 14 дүгээр далай ламын зураг, дүрс бүхий гэрэл зургийг байрлуулсан нь сонгогчдын саналыг татах зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлтэй байх тул Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8.8-д заасан заалтад дурьдагдсан “...сонгуулийн сурталчил гааны материалд шашны холбо гдолтой аливаа дуу дүрсийг хэвлэх, нийтлэх, нэвтрүүлэх...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзлээ...” гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Дээрхийн гэгээн далай ламын зураг нь шашны дүрс мөн сонгогчдын саналыг татах зорилгоор ашигласан гэж хуулийн заалтыг өрөөсгөлөөр тайлбарлан дүгнэлт хийжээ. Сонгуулийн сурталчилгааны материалын 7 дугаар хуудсанд “...Шинэ мянганыг авч явах шинэ залуус ирж байна, тэдэнд боломж олгох нь бидний хувьд үүрэг байх ёстой" гэсэн үг нь Дээрхийн гэгээн Далай ламын шинэ мянганы босгон дээр дэлхийн хүн төрөлхтөнд хандаж хэлсэн үг бөгөөд өөрөө зохиож бичсэн зүйл биш бөгөөд Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8.8 дахь заалтыг тайлбарлахдаа “Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан шүтэх, эс шүтэх эрх чөлөө, сүм хийдийн харилцаа, үзэл баримтлалыг сонгогчдод таниулах үйл ажиллагааг шашны зан үйл ашиглах гэж үзэхгүй” гэж тайлбарласан байна. Иймд дээрх үндэслэлээр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 461 дүгээр шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас Мөрөн сумын 8 дугаар багт Монгол ардын намаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч М.О, Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч Н.Б нарт Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн
Нэр дэвшигч нар нь “Дээрхийн гэгээн далай ламын зураг нь шашны дүрс мөн сонгогчдын саналыг татах зорилгоор ашигласан гэж хуулийн заалтыг өрөөсгөлөөр тайлбарлан дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг гаргасан байх
боловч Буддын шашны тэргүүн далай ламын зураг, түүний хэлсэн “...Шинэ мянганыг авч явах шинэ залуус ирж байна, тэдэнд боломж олгох нь бидний хувьд үүрэг байх ёстой” гэсэн үг, лам нарын зургийг сонгуулийн сурталчилгааны материалдаа байршуулсан нь сонгуулийн сурталчилгааны материал, гомдол гаргагч нарын тайлбараар нотлогдож байх ба энэ нь Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8.8-д заасан “..сурталчилгааны нэвтрүүлэг, материалд шашны холбогдолтой аливаа дуу, дүрсийг хэвлэх”-ийг хориглоно гэсэн заалтад хамаарах тул зөрчил гаргагч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧ Т.ГАНБАТ