Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 225/МА2013/00002

 

У.А нарт холбогдох иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, зөрчил гаргагч гэх Л.Н нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 458 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч гаргасан У.Аын давж заалдах гомдлоор шийтгэврийг хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас: Хөвсгөл аймгийн Тариалан сумын сонгуулийн хорооноос Тариалан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нам эвслээс болон бие даан нэр дэвшиж байгаа 24 хүн сонгуулийн хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын данс нээгээгүй гэх гомдол мэдээлэлд нэмэлт ажиллагаа хийж Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу дээрх нэр дэвшигч нарт захиргааны арга хэмжээ авах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр материалыг ирүүлжээ.

Сум дундын шүүх 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 458 дугаар шийтгэврээр Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д зааснаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд бие даан нэр дэвшигч У.Аыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг /421.200 төгрөг/-өөр торгох шийтгэл ногдуулж, Тариалан сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Б, Ч.О, Г.Г, П.А, Ч.Б, С.Э, Ж.Д, Л.Н, Д.А, Д.М, Ц.Ч, Б.Б, Ж.Д, З.З, Ш.Э, Б.Э, Х.Б, Д.Н, Т.Э, Ш.Г, Б.А, Х.Э, Ш.Г нарт захиргааны арга хэмжээ авахуулах тухай аймгийн Цагдаагийн газрын хүсэлтийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэвэрийг зөрчил гаргагч У.А 15 хоногийн дотор сайн дураараа төлөөгүй бол шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахыг мэдэгдэж, Шийтгэвэрийн хувийг У.А, Ч.Б, Ч.О, Г.Г, П.А, Ч.Б, С.Э,

 

Ж.Д, Л.Н, Д.А, Д.М, Ц.Ч, Б.Б, Ж.Д, З.З, Ш.Э, Б.Э, Х.Б, Д.Н, Т .Э, Ш.Г, Б.А, Х.Э, Ш.Г нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.МөнхЗ даалгаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар шийтгэвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногт дээд шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Зөрчил гаргагч У.А давж заалдах гомдолдоо:...Сумын сонгуулийн хорооны нэр дэвшигчийг бүртгэсэн 08 тоот албан тогтоол 2012 оны 10 дугаар сарын 15-нд гарсан. Сонгуулийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “...Сонгуулийн зардлыг дансыг, сонгуулийн хороонд бүртгүүлснээс хойш 3 хоног дотор банкинд нээлгэн....” гэсэн заалтыг үндэслэн 2012 оны 10 дугаар сарын 18-нд данс нээлгэхээр очиход сонгуулийн зардлын данс хаагдсан гээд Хадгаламж банкны ажилтан данс нээж өгөөгүй энэ нь хуулинд заасан хугацаанаас өмнө сонгуулийн зардлын дансыг хаасан. Сумын сонгуулийн хорооны дарга Г.Төрбатад 2012 оны 10 дугаар сарын 18-нд дансаа нээлгээгүй учраас нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад миний нэр ороогүй биз дээ гэж асуухад хүлээж бай, би аймгийн сонгуулийн хорооноос асууж хариу өгье гэсэн. Энэ үед би сонгуулийн хууль зөрчиж нэр дэвшиж болохгүй болчихлоо гэж бодож байсан. Гэтэл 2012 оны 10 дугаар сарын 30-нд Г.Төрбат нь данс нээлгэж болно гэсэн учраас тэр өдөр нь очиж дансаа нээлгэсэн. Ингэхдээ сонгуулийн хууль дүрмийн дагуу удирдан зохион байгу ульж буй удирдах ажилтны з өвшөөрөл ийм байдал д х үргэнэ гэж бо доогүй. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн олон нэр дэвшигчид /24 хүн/ дансаа нээлгээгүй байсан сумын сонгуулийн хорооны дарга аймгийн сонгуулийн хорооноос асууж зөвшөөрөл авснаар шийдэгдэж байгаа асуудал юм байна гэж ойлгосон. Зөвшөөрөл ирээгүй бол би нэрээ татаж байсан. Мөн миний бие дансаа нээлгээгүй байх хугацаандаа ямар нэг өөр дансаар дэмжигч байгууллага, иргэдээс авсан хандив байхгүй. 2012 оны 12 дугаар сарын 25- ны өдөр үйлдвэрлэлийн ослоор 3 дугаар зэргийн түлэгдэж /сумын их эмч Л.Гэрэлхүү үзэж зэрэг тогтоосон/ хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдан хэвтэрт эмчлүүлж байна. ХААН банкинд их хэмжээний зээлтэй, сар бүр төлөлтөө хийдэг байсан ч хөдөлмөрийн чадвараа алдсанаас хойш зээлийн төлөлтөө хийж чадахгүй болсон. Дээрх шалтгаануудыг харгалзан шийтгэврийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас Тариалан сумын Иргэдийн төлөөлөпчдийн хурлын сонгуульд нам эвслээс болон бие даан нэр дэвшиж байгаа У.А, Ч.Б, Л.Н нарын нэр бүхий 24 хүн хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын данс нээгээгүй тул Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу дээрх нэр дэвшигч нарт захиргааны арга хэмжээ авах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр материалыг ирүүлсэн ба шүүх Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6

д зааснаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд бие даан нэр дэвшигч У.Аыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 421.200 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Тариалан сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Б, Ч.О, Г.Г, П.А, Ч.Б, С.Э, Ж.Д, Л.Н, Д.Аптанхуяг, Д.М, Ц.Ч, Б.Б, Ж.Д, З.З, Ш.Э, Б.Э, Х.Б, Д.Н, Т.Э, Ш.Г, Б.А, Х.Э, Ш.Г нарт захиргааны арга хэмжээ авахуулах тухай аймгийн Цагдаагийн газрын хүсэлтийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Зөрчил гаргагч Ц.А нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд бие даан нэр дэвшигчээр сон гуулийн хороон д 2012 оны 10 дугаар сары н 15 - ны өдөр бүртгүүлсэн б а түүнээс хойш 3 хоногийн дотор өөрийн сонгуулийн зардлын дансыг банкинд нээлгэн сумын сонгуулийн хороо болон орон нутгийн төрийн аудитын байгууллагад бичгээр мэдэгдэж, нийтэд зарлах ёстой атал 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сонгуулийн зардлын дансаа нээлгэсэн нь захиргааны зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар батлагдаж байх ба зөрчил гаргагчийн "... 10 дугаар сарын 18 нд дансаа нээлгэхээр очиход банк дансаа хаасан байсан, сонгуулийн хорооноос дансаа нээлгэж болно гэж хэлсэн өдөр нь дансаа нээлгэсэн...” гэх тайлбар нь зөрчил гаргагчийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул У.Аын гаргасан давж заалдах гомдлын хүлээн авч хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Зөрчил гаргач У.Аын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 458 дугаар шийтгэвэрийг хэвээр үлдээсүгэй.

Магадлал эцсийн шийдвэр болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Т.ГАНБАТ

Б.ОЮУНЦЭЦЭГ

Б.СОСОРБАРАМ