Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2013/00003

 

Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Т.Г, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжлэгч Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга Л.Д, хариуцагч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Г.Э нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1080 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Т.Гын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын Ад 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгууллагын даргын баталсан №6 тоот удирдамжийн дагуу дарга Л.Д, мэргэжилтэн Г.Ц, байгаль хамгаалагч Д.Б, Б.А нар хамтран шалгалаа. Иргэн С.Ч нь газрын зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр аялал жуулчлалын бааз байгуулах зорилгоор 8x10 хэмжээтэй 1 ширхэг байшин, 5x5 хэмжээтэй торх 2 ширхэг, гэр дөрөвийг суурь цутган барьж, хөрс болон орчны доройтлыг үүсгэж байна. Дээрх объёктууд нь хятад улсын гурван иргэний хөрөнгө оруулалттай болохыг нутгийн иргэд гэрчилж байна. Энэ нь Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1,37 дугаар зүйл, газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөн. Иймд Хатгал тосгоны иргэн С.Чыг Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10 дахь заалтаар торгуулийн арга хэмжээ авагдаж, Байгаль орчны улсын байцаагч Г.Цын газар чөлөөлж, байгаль хамгаалагчид хүлээлгэн өгөх акт тавигдсаныг эс зөвшөөрч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа тул шүүхийн шийдвэр гаргаж албадан нүүлгүүлэх арга хэмжээг авч өгнө үү. Бид байгаль орчинд учирсан хор хохирлыг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт хийлгүүлж нөхөн сэргээлтийн арга хэмжээ авах болно гэжээ.

Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга Л.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэдийн санал гомдол ирсэний дагуу холбогдох шалгалт хийсэн юм. С.Чын байшин барилга барьсан газар нь яах

 

араггүй тусгай хамгаалалтай газрын хязгаарлалтын бүсэд хамаардаг. Газрын зөвшөөрөл, эрхийн бичигггүй баригдсан С.Чын байшин барилга, объектийг тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газраас чөлөөлж, албадан нүүлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Тугал дээлт овогт Сэнгэдоогийн Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэрт хамаарах Аын гол, Хөндийн даваа зураа мод гэх газар миний болон ээжийн аавын минь ажиллаж амьдарч ирсэн газар юм. Уг газрыг эзэмших хүсэлтээ миний бие одоогоос 3 жилийн өмнө тавьсан болно. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас уг газрыг аялал жуулчлалын бүс нутаг болгосонтой холбогдуулан амрагч жуулчид ихээр ирж, ил задгай буудаллаж, ил гал түлэх, дурын газартаа бие засах, хог хаягдлаа хаяж нуур орчмыг бохирдуулах мөн орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг алдагдуулах гэх мэт асуудлууд жилээс жилд нэмэгдсээр байна. Иймд тус бүс нутагт аялал жуулчлалын цогцолбор, отог байгуулснаар нуурыг эрэг орчмын цэвэр байдал болон орон нутгийн иргэдийн ажлын байр нэмэх түүнчлэн татвар төлөгч хуулийн этгээд үүсгэн байгуулах, Хөвсгөл нуурыг танин мэдүүлэх, сурталчилах цаашлаад гадаад болон дотоодын экотуристын чиглэлийн хувь хүн болон албан багууллагуудтай хамтран ажиллаж эдийн засгийн болоод байгаль орчинд зөв зохистой амрах, зугаалах орчин бий болно гэж үзэж байна. 1. Хөрсний ямар нэгэн доройтолд ороогүй, цөлжилт явагдаагүй эрүүл байдал хэвийн байгаа. Мөн тус газрын орчин тойронд амралт, аялал жуулчлалын баазууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Иймд мөн адил хөрсний доройтол болсон гэж үзэхгүй байгааг харгалзан ижил тэгш эрхээ эдлэх боломжтой гэж үзэж байна. 2. Хөрөнгө оруулалтын талаар дурьдахдаа ямар нэгэн нотлох баримт байхгүйгээр гүтгэж байна. Хувийн сэдэл байгааг харуулж байна. 3. Тусгай хамгалалттай газрын нутгийн тухайхуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг хэрэгжүүлсэн. 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хандан аялал жуулчлал, отго байгуулах зорилгоор газар ашиглах хүсэлтээ төсөл хэлбэрээр боловсруулан өгсөн боловч татгалзсан хариуг ирүүлээгүй болно. Мөн нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт 2011 оны 11 дүгээр сард тус газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах хүсэлтээ гаргасны дагуу 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус сумын Засаг дарга газар ашиглах хүсэлтийг Байгаль орчны яаманд уламжилан 1/49 тоот захирамжаар хүсэлтээ гаргасан болно. 4. Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10 дахь заалтыг зөрчөөгүй. Миний бие уг газар дээр үйл ажиллагаа явуулаагүй болно. Иймд дээр дурьдсан зүйлийг үндэслэн хүсэлтийг зөвшөөрөхгүй байна. 2009 онд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах талаар хэлэлцүүлэн зөвшөрлийг нь авсан юм. Байгаль орчины яамнаас зөвшөөрөхгүй гэсэн хариу ирээгүй, тусгай хамгаалалтай газраас зөвшөөрөхгүй гэсэн хариу ирээгүй. Би шат шатны үйл ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэж байна. Зөвшөөрөл аваагүй гэж үзэхгүй байна гэжээ.

Сум дундын шүүх 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1080 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч С.Чын 8x10

хэмжээтэй 1 ширхэг байшин, 5x5 хэмжээтэй торх 2 ширхэг, гэр 4 ширхэгийг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Апагцар газраас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч С.Чаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200/далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Ч давж заалдах гомдолдоо:...Нэхэмжлэгч Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа нь “улсын тусгай хамгаалалттай газруудын байгалийн цогцолборт газарт баригдсан байшин объектуудыг албадан нүүлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байхад шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, томъёолон “Хөвсгөл аймгийн Апаг-Эрдэнэ сумын А гэх газарт 8x10 хэмжээтэй 1 ширхэг байшин, 5x5 хэмжээтэй торх 2 ширхэг, гэрч 4-ийг барьсныг албадан нүүлгэж” шийдвэрлэсэн нь хууль бус байна. Мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх арга хэмжээ” авах эрхтэй бөгөөд чөлөөлүүлэх, албадан нүүлгэх асуудлаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа нэхэмжлэл гаргах эрхгүй байхад шүүх үүнийг харгалзан үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн бүхэлд нь хангажээ. Иргэний хуулийн уг заалт нь өмчлөгчийн “шаардах эрх”-ийг зохицуулсан заалт бөгөөд энэ тохиолдолд Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа нь өмчлөгч бус байна. Учир нь хэрэв уг газар нь бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд олгогдоогүй гэж үзэж байгаа бол уг газар нь төрийн өмч хэвээр байгаа гэсэн үг юм. Иймээс төрийн эрх мэдпийг хэрэгжүүлэгч тухайн сум, аймгийн Засаг дарга нь нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрйин 1080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга Л.Д шүүхэд газрын зөвшөөрөл, эрхийн бичиггүй баригдсан С.Чын байшин барилга, объектийг тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт

газраас албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байна.

Хариуцагч С.Ч нь Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт буюу Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын А гэх газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасан зөвшөөрлийг авалгүйгээр 8x10 хэмжээтэй 1 ширхэг модон байшин, 5x5 хэмжээтэй модон байшингийн торх 2 ширхэг, 4 ширхэг гэр барьсан болох нь 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, шалгалтын тэмдэглэл, Улсын тусгай хамгааллалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Цын 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1-75/139 дугаартай улсын байцаагчийн акт, гэрэл зураг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй ба нэхэмжлэгч Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасныг үндэслэн БОХ-ын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/75/139 дугаартай Үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөх тухай актыг биелүү лэхийн тулд хуульд заасан эрх хэмжээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй тул хариуцагч С.Чын “... Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх арга хэмжээ” авах эрхтэй бөгөөд чөлөөлүүлэх, албадан нүүлгэх асуудлаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа нэхэмжлэл гаргах эрхгүй байхад шүүх үүнийг харгалзан үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн хүлээн авч хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлаж, зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй, тухайн газрын байршилийг буруу зааж бичсэн байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1080 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч С.Чын 8x10 хэмжээтэй 1 ширхэг байшин, 5x5 хэмжээтэй торх 2 ширхэг, гэр дөрөвийг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар болох Хөвсгөл аймгийн Алаг- Эрдэнэ сумын А газраас чөлөөлсүгэй” гэснийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухайхуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д

 

зааснаар хариуцагч С.Чын 8x10 хэмжээтэй модон байшин 1 ширхэг, 5x5 хэмжээтэй модон бай шингийн торх 2 ширхэг, гэр 4 ширхэгийг ту с тус Хөвсгөл аймгий н Чандмань-Өндөр сумын А гэх газраас чөлөөлсүгэй” гэж өөрчилсүгэй.

  1.  Шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүэй.
  2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч С.Чын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧ Т.ГАНБАТ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ