Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | test |
Хэргийн индекс | 155/2013/00004/И |
Дугаар | 225/МА2013/00004 |
Огноо | 2013-02-06 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2013 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 225/МА2013/00004
Ш.Бийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1094 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Бээс овогт Шийн Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Энь 2012 оны 5 дугаар сарын 09-нд ноолуур авахаар 30.000.000 төгрөг зээлж ноолуурын ханш унасан хэдий ч ноолуураа зарсан мөртлөө миний мөнгийг өгөхгүй удаа дараа нэхүүлж цувуулж өгсөөр 15.000.000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй. Иймд миний энэ мөнгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Энь Ш.Бээс надтай ноолууранд яваад хурдан хугацаанд ашиг олох боломжтой байна гэж хэлээд шатахууны мөнгө шилжүүлэх гэж байхад уг мөнгийг аваад ноолууранд явсан байдаг. Тухай үед Ш.Багсүх нь би ноолуурын наймаа хийж үзээгүй гэж хэлсэн. Гэтэл Ж.Энь та санаа зоволтгүй одоо гар утас хөгжсөн мэдээлэл маш сайн болсон учир ямар ч эрсдэлгүй. Хэрэв эрсдэл гарвал би хариуцна гэж хэлсэн байдаг.
Хариуцагч Тогруутан овогт Жын Эшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б нь 5 дугаар сарын 09-нд ноолуур авахаар 30.000.000 төгрөгийг зээлж авсан, одоо үлдэгдэл 15.000.000 төгрөгийг өгөхгүй өгөхгүй удаж байна. Иймд мөнгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. Ш.Б бид хамтарч Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас ноолуур бэлдсэн нь үнэн. Бизнесийн хамтын үйл ажиллагаа явуулж байсан гэж би ойлгодог. Мэдээж бизнес хийхэд хүндрэл бэрхшээл олон гарна шүү дээ. Бид ийм бэрхшээлтэй тулгарсан нь ойлгомжтой асуудал юм. Би 30.000.000 төгрөгийг зээлж аваагүй болно. Бид хамтарч бизнес хийсэн . Ноолуур авах явцад үнэ ханш унаж
алдагдалд орсон юм. Миний бие Ш.Бэд 17.000.000 төгрөгийг өгсөн. Ш.Бтэй өөртэй нь тохиролцож 5.000.000 төгрөгийг алдагдал болгон тооцож /тээврийн хөлс.бусад холбогдох зардал/ 8.000.000 төгрөгийг өгч авалцахаар болсон юм. Ш.Б үүнийг сайн ойлгож байгаа болно. 15.000.000 төгрөгийг төлж дуусгана гэх баримтын тухайд бол Ш.Б нь үүн дээр гарын үсэг зур гэж шаардсан тул би гарын үсэг зурсан болно гэжээ.
Сум дундын шүүх 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1094 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Жын Эаас 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулж, Шийн Бэд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 233.950 төгрөгийг Хөвсгөл аймгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эаас 233.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ж.Эдавж заалдах гомдолдоо:...Иргэн Ш.Б нь шүүхээс өмнө 15 сая төгрөг нэхэмжилсэн тул 2 сая төгрөгийг шүүхээс өмнө өгсөн болно. Иймд Ш.Б 13 сая төгрөгийг нэхэмжилсэн болно. Миний бие Бээс мөнгө зээлээгүй, бид хоёр хамтран ноолуурын бизнес хийж байгаад ноолуурын зах зээлийн үнэ ханш унаж эрсдэлд орсон тул үүнтэй холбогдолтой үнийн зөрүү, тээврийн хөлс бусад зардлаас хамаарах мөнгөний алдагдал үүссэн юм. Иймд дээрх эрсдэлтэй холбоотой материалууд иргэн Б бид хоёт дэлгэрэнгүй тоо баримтаар байгаа тул дээрх шийдвэрийг үгүйсгэж байгаа юм. Бидний хамтран ажиллаж байхад үүссэн бизнесийн хохирлыг хуулийн хүрээнд ижил тэгш шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Ш.Б нь 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ж.Эт
Хариуцагч Ж.Энь нэхэмжлэгч Ш.Бтэй хамтран ноолуурын бизнес хийж байсан гэж маргаж байгаа боловч үүнийгээ нотлоогүй, энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх зохигчдын маргааныг зээлийн гэрээ гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн Ж.Энь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжилсэн 15000000 төгрөгнөөс 2000000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Бэд өгсөн гэж давж заалдах гомдолдоо бичсэн байх боловч
төлбөр хийсэн байдлын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх мөнгийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх боломжгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч Ж.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1094 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй
2. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ Т.ГАНБАТ