Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 434

 

                                                                                                                                                                                                                                    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн                                                                                               зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7 дугаар байр 1 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО74041567, Борлууд овогт Рэнчингийн Цэцэгмаа,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 5 дугаар байр 4 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ77111172, Бөөгөд овогт Лхамын Хүслээ нарт холбогдох,

     Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11.056.007,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Рэнчин овогтой Цэцэгмаа нь тус банкнаас 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1250018106 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 15000000 /арван таван сая/ төгрөгийг эргэлтийн хөрөнгө, бараа татах зориулалтаар 36 сарын хугацаатай, 2,2 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс аймаг, Улаангом сум 3-р баг, Яслийн 16 айлын 8 тоотод байрлалтай 20 м.кв нийтийн орон сууц болон Hino Ranger маркийн УВА 50-33 улсын дугаартай ачааны автомашин тус тус барьцаалуулж авсан болно. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн төлбөрөө төлөхдөө 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна. Зээл төлөхийг шаардаж уулзахад зээлийн төлөлт хийхгүй орлого багатай байна гэсэн тайлбар өгч байна. Бизнесийн орлогоор зээл төлөхөөс зайлсхийж өрхийн бусад төрлийн хэрэгцээнд зарцуулж байна. Зээлдэгч болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгчтэй өмнө нь зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзаж, зээл төлөх бүхий л нөхцөл бололцоогооор банкны зүгээс ханган ажилласан боловч зээл төлөх ямар ч сэтгэлгээгүй, банкны зээлийг төлөхөөс зайлсхийж байна. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний төлбөрөөс хойш дахин зээлийн төлбөр хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа болно. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д заасан Зээлийн гэрээнд заасан зориулалтаар ашиглах, зээл хүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэсэн заалтаар хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-дахь заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Р.Цэцэгмаа, Л.Хүслээ нарын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл нь 9.722.222,22 төгрөг, зээлийн хүү 1.300.140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.645 төгрөг, нийт 11.041.007,22 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, мөн түүнчлэн зээлийн гэрээ, хавсралтууд, нотариатаар баталгаажуулахад 15.000 төгрөг зарцуулсан тул нийт 11.056.007,22 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Р.Цэцэгмаа, Л.Хүслээ нар шүүхэд гаргасан тайлбартаа: Зээл авсан нь үнэн болно. Зээлийг төлж барагдуулна, уг зээлийн барьцаанд УВА 50-33 Hino Ranger маркийн машин байхгүй зарагдсан бөгөөд зараад 5 жил болж байна. Уг машин нь өмнөх зээлийн барьцаанд байсан ба уг зээлээ төлж дуусаад дахиж энэхүү зээлийг авахад 20 м.кв байрыг барьцаалсан болно. Би зээлээ төлөхгүй гэж огт хэлээгүй төлж барагдуулна. Энэхүү зээлийн хугацаа 36 сар бөгөөд үлдэгдэл хугацаандаа төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Р.Цэцэгмаа, Л.Хүслээ нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг11.056.007,22 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Цэцэгмаа, Л.Хүслээ нар нь нэхэмжлэгч Хас банкнынэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11.056.007,22 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Р.Цэцэгмаа, Л.Хүслээ нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч Р.Цэцэгмаа, Л.Хүслээ нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох 11.056.007,22 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

    Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 191.846 төгрөгийн тал хувь болох 95.923 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 95.923 төгрөг, хариуцагч Р.Цэцэгмаа, Л.Хүслээ нараас 95.923 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Нэхэмжлэгч Хас банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11.056.007,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Цэцэгмаа, Л.Хүслээ нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 95.923 /ерэн таван мянга есөн зуун хорин гурав/ төгрөг, хариуцагч Р.Цэцэгмаа, Л.Хүслээ нараас 95.923 /ерэн таван мянга есөн зуун хорин гурав/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, 95.923 /ерэн таван мянга есөн зуун хорин гурав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Р.Цэцэгмаа, Л.Хүслээ нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                       Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ