Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2015 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 435

 

                                     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн                                              зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 16-6 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ68052401, Хошууд овогт Батчулууны Байгалмаа,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 16-6 тоотод оршин суух, 1991 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОА91072111, Хошууд овогт Төмөрхүүгийн Ууганбаяр нарт холбогдох,

             Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 13.417.759,44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаарр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Батчулуун овогтой Байгалмаа нь нь тус банкнаас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1250020533 тоот зээлийн гэрээг байгуулан 12.000.000 төгрөгийг 365 хоногт 20,5 хувийн хүүтэйгээр хашаа, байшин барьж дуусгах зориулалтаар 120 сарын хугацаатай буюу 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрээ дуусгавар болгох нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс аймаг, Улаангом сум 7 дугаар баг 16-6 тоотод байрлалтай, 96 м.кв 4 өрөө хувийн орон сууц /ГД-000347602, Ү-1520001654/, 798 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрын хамт /ГД-000317530, Г-1520003347/ барьцаалуулсан. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваариа 2015 оны 10 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүдтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзаж байсан боловч өөрөө Солонгос улсад ажиллаж байгаа хүү Ууганбаяр нь давхар зээлтэй тул зээл төлөх боломжгүй байна гэх зэргээр зээл төлөх ямар нэгэн үйлдэл санаачилга гаргахгүй цалин болон бизнесийн орлогоор зээл төлөхөөс зайлсхийж өрхийн бусад төрлийн хэрэгцээнд зарцуулж байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж байх тул банкны зүгээс гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан үүргийг тус тус зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Б.Байгалмаа болон түүний хамтран зээлдэгч Т.Ууганбаяр нарын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 11.936.025,44 төгрөг, зээлийн хүү 1.462.077 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.657 төгрөг, нийт 13.400.759,44 төгрөг, мөн холбогдох материалыг нотариатаар баталгаажуулсны зардал 17.000 төгрөг, нийт 13.417.759,44 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Б.Байгалмаа, Т.Ууганбаяр нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкнаас 12.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Хас банкны нэхэмжлэлийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Б.Байгалмаа, Т.Ууганбаяр нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг13.417.759,44 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Байгалмаа, Т.Ууганбаяр нар нь нэхэмжлэгч Хас банкнынэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 13.417.759,44 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Б.Байгалмаа, Т.Ууганбаярнар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Хариуцагч Б.Байгалмаа, Т.Ууганбаяр нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох 13.417.759,44 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

   Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 225.039 төгрөгийн тал хувь болох 112.520 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 112.520 төгрөг, хариуцагч Б.Байгалмаа, Т.Ууганбаяр нараас 112.520 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Нэхэмжлэгч Хас банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 13.417.759,44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Байгалмаа, Т.Ууганбаяр нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 112.520 /нэг зуун арван хоёр мянга таван зуун хорь/ төгрөг, хариуцагч Б.Байгалмаа, Т.Ууганбаяр нараас 112.520 /нэг зуун арван хоёр мянга таван зуун хорь/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкиндолгож, 112.520 /нэг зуун арван хоёр мянга таван зуун хорь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Байгалмаа, Т.Ууганбаяр нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 ШҮҮГЧ                                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ