Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 225/МА2013/00005

 

Д.Пид холбогдох иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Бямбасүрэн, гомдол гаргагч П.Э, түүний өмгөөлөгч Н.Ариунболд, зөрчил гаргагч гэх Д.П, түүний өмгөөлөгч Б.Отгонцэцэг нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30- ны өдрийн 25 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч гаргасан П.Эын давж заалдах гомдлоор шийтгэврийг хүлээн авч Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.14-т заасны дагуу Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж олонхийн санал авсан Д.Пид арга хэмжээ авах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр материалыг ирүүлжээ.

Сум дундын шүүх 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар шийтгэврээр Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.14-т зааснаар Д.Пид захиргааны арга хэмжээ авахуулах тухай Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газраас ирүүлсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шийтгэврийн хувийг хүсэлт гаргагч болон Д.Пид хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар шийтгэвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногт дээд шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч П.Э давж заалдах гомдолдоо:”... МАНамаас нэр дэвшиж өрсөлдсөн Д.П нь 2012.11.11-ний өдөр “Хөгжил айсуй” хэмээх сэтгүүлийг ивээн тэтгэж, өөрийн мэндчилгээ зэргийг дэвшүүлж, сонгогчдын саналыг шашны болон хуульд зөвшөөрснөөс бусад ил ба далд аргаар татсан нь дараах байдлаар нотлогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэвэрт үндэслэснээр бол тус сэтгүүл нь сонгуулийн сурталчилгаатай холбоогүй гэснийг дараах байдлаар үгүйсгэх нь. Үүнд:

 

Сэтгүүлийн 20 дахь талд Хөвсгөл аймгийн МАНамын дарга Л.Эгийн мэндчилгээний хэсэгт орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжихийг уриалсан, улмаар тус сэтгүүл нь сонгуулийн сурталчилгааны сэтгүүл болох нь нотлогдож байна.

2.Хөвсгөл аймгийн Галт сумын нутгийн зөвлөлийн дарга Ж.Цийн мэндчилгээний хэсэгт тус сэтгүүлийн зорилгыг олж харж болох ба тус сэтгүүлийг нэр дэвшигч Д.П нь ивээн тэтгэж өөрийн зургийг тавьж мэндчилгээ дэвшүүлж, сонгуулийн сурталчилгааны явцад Галт сумын бүх өрхөд тараасан болно. Мөн сонгогчдын саналыг шашны зан үйл, зураг болон хуульд зөвшөөрснөөс бусад ил ба далд аргаар татсан нь дараах байдлаар нотлогдож байгаа юм. Үүнд:

Юэтгүүлийн 11 дэх талд нийтэлсэн “Чагжид Жанрайсаг” бурхны зураг ба хөшөөний зураг, сэтгүүлийн 22 дахь талд тус сумын Зүрх багт бүтээсэн “Бурхан багшийн хөшөөний зураг” зэргийг нийтэлсэн нь АСДИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8.8 дахь хэсгийн хориглосон заалтыг зөрчсөн.

Сэтгүүлийн 24 дэх талд нэр дэвшигчийн мэндчилгээнд дурьдсанаар сонгуулийн жилд буюу 2012 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж өрсөлдсөн Д.П нь “Их Жаргалант хурд” наадамд 1.3 сая төгрөгийн хандив өргөсөн, мөн Зүрх багт “Адуучин” тэмцээн зохион байгуулсан, Галт сумаас төрсөн гавьяатуудад хүндэтгэл үзүүлэх наадам зохион байгуулж 5 сая төгрөгийн хандив өргөсөн зэрэг нь АСДИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.2 дахь заалтыг зөрчсөн.

  1. Уг сэтгүүлийг П.П ивээн тэтгэж хэвлүүлэхдээ Галт сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг даргын Тамгын газраас бэлтгэн гаргав гэсэн нь нэр дэвшигчийг хуулийн хариуцлагаас хайцаалах гэсэн далд аргаар сонгуулийн сурталчилгаа явуулсан буюу тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаас өөр аргаар сурталчилгаа явуулж хууль зөрчсөн байна. Гэтэл Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхээс гаргасан шийтгэвэр нь илтэд сонгуулийн сурталчилгааны материал байсан, сурталчилгааны материалд шашны болон бусад хууль зөрчсөн арга хэрэгслийг ашигласан болох нь илт байхад хэргийн оролцогчдын нэг талыг илүү баримталж хэргийг шийдвэрлэсэн, сонгуулийн сурталчилгааны явцад үүссэн фактууд нь хуульд заасан зөрчлийн шинжийг агуулж байхад үгүйсгэсэн гэж үзэж байгаа тул хэргийг хуульд зааснаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

зүйл заалтуудыг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг сэтгүүлийг хэвлүүлэх зардлыг Д.П бус Галт сумын Морин спорт уяачдын холбоо санхүүжүүлж орон нутгийн Засаг даргын Тамгын газрын болон сумын Морин спорт уяачдын холбооноос хийж гүйцэтгэсэн ажлын тайланг тусгаж орон нутгийн иргэдэд хүргүүлснийг “Х” сэтгүүлийг Д.П сонгуулийн сурталчилгаандаа зориулж хэвлүүлэн ашиглаж Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх гомдлыг шийдвэрлэхдээ цугларсан баримтын хэмжээнд шийдсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчөөөгүй байна.

Иймд ... МАНамаас нэр дэвшиж өрсөлдсөн Д.П нь 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Хөгжил айсуй” хэмээх сэтгүүлийг ивээн тэтгэж, өөрийн мэндчилгээ зэргийг дэвшүүлж, сонгогчдын саналыг шашны болон хуульд зөвшөөрснөөс бусад ил ба далд аргаар татсан ... Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхээс гаргасан шийтгэвэр нь илтэд сонгуулийн сурталчилгааны материал байсан, сурталчилгааны материалд шашны болон бусад хууль зөрчсөн арга хэрэгслийг ашигласан болох нь илт байхад хэргийн оролцогчдын нэг талыг илүү баримталж хэргийг шийдвэрлэсэн ... гэсэн гомдлыг хангахаас татгалзах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Гомдол гаргагч П.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар шийтгэврийг хэвээр үлдээсүгэй.
  2.  Магадлал эцсийн шийдвэр болохыг дурьдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР,

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ