Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 225/МА2013/00006

 

Ч.Цад холбогдох иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Б.Сосорбарам, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Бямбасүрэн, гомдол гаргагч Г.Ц, Д.Б, гомдол гаргагч нарын өмгөөлөгч Н.Ариунболд, зөрчил гаргагч гэх Ч.Цын өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч гаргасан Г.Цийн давж заалдах гомдлоор шийтгэврийг хүлээн авч шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.14-д заасны дагуу Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж олонхийн санал авсан Ч.Цад арга хэмжээ авах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр материалыг ирүүлжээ.

Сум дундын шүүх 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.14-т зааснаар Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол ардын намаас нэр дэвшигч Ч.Цад захиргааны арга хэмжээ авахуулах тухай аймгийн Цагдаагийн газрын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шийтгэврийн хувийг Ч.Ц, гомдол гаргагч Г.Ц нарт гардуулахыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгаж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Г.Ц давж заалдах гомдолдоо: :...Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.6.1, 34.6.5, 34.8.5, 34.8.14 дэх заалтуудыг зөрчсөн үйлдэл нь Цагдаагийн ахмад Б.Ганчимэгийн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэлээр нотлогдсон болно. Гэтэл уг зөрчлийг нэр дэвшигч Ч.Цтай холбогдуулж авч үзэхгүй, зөвхөн түүний “ Би И ХХК-ний захирлын ажлыг 2012 оны 9 сард С.Эд өгсөн..., би оролцоогүй...” гэсэн тайлбарыг гол үндэслэл болгосон. Энэ тайлбар нь ямар нэгэн нотлох баримтгүй юм. Нэр дэвшигч Ч.Ц нь “И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, эзэн мөн бөгөөд одоог хүртэл тус

компанийн захирлаар ажиллаж байгаа талаар Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахуулах хүсэлтийг миний бие гаргаж, 2013 оны 1 дүгээр сарын 17-ны үдээс өмнө Сум дундын шүүхийн шүүгч Ч.Даваасүрэнд хандахад хүлээж аваагүй. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж, миний гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.14-д заасны дагуу Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж олонхийн санал авсан Ч.Цад арга хэмжээ авах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх ба шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул гомдол гаргагч Г.Ц давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

“И” ХХК-ний гүйцэтгэх захирлаар С.Э ажилладаг болох нь С.Э, Ч.Ц нарын мэдүүлгээр нотлогдсон байх ба үүнийг үгүйсгэсэн баримт хэрэгг авагдаагүй байх тул “Гэр” хөтөлбөрт хамрагдсан иргэдэд гэр олгох ажлыг “И” ХХК гүйцэтгэснийг нэр дэвшигч Ч.Ц Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийг удирдпага болгон ТОГТООХ нь:

  1.  Гомдол гаргагч Г.Цийн давж заалдах гомдлыг хангахп/й орхиж, Сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар шийтгэврийг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Б.СОСОБАРАМ

ШҮҮГЧ Т.ГАНБАТ