Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Ханхонгор сум, 2 дугаар баг, *******т оршин суух ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******/

Хариуцагч: Өмнөговь аймаг Ханхонгор сум, 2 дугаар баг, *******т оршин суух,

******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******/

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Өмнөговь аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны 07 дугаар сарын 20-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагч П.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлэлдээ: “П.*******тай 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү төрсөн, одоо 6 настай. Салах болсон гол шалтгаан нь П.*******тай хамт амьдарснаас хойш байнга хөөж, тууж, дарамталдаг, таарч тохирохгүйн улмаас салж, өөр орон нутагт амьдардаг болсноос П.*******гийн тайлбарлаж байгаагаар гэдэг хүнтэй гэр бүл болж салаагүй юм. Мөн дагавар хүүхдүүдийг маань элдвээр доромжилж, зодож, хөөж туудаг. Салснаас хойш хүү той уулзахаар ирэхэд уулзуулдаггүй. Сүүлийн 2 жилд хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй. Би хүүгээ өөр дээрээ авч өсгөх гэж олон удаа үзсэн боловч эцэг нь надтай уулзуулдаггүй, авч зугатаадаг. Би хүүгийнхээ эх нь болохоор ээж хүний хувьд хүүгээ өсгөж бойжуулах эрх, үүрэг надад байгаа гэж бодож байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжиндаа авч, хүүдээ тэтгэлэг тогтоолгохыг хүсч байна. Хэрэв П.******* нь хүү Ш.ыг миний асрамжинд өгвөл би хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзах болно.” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ц.******* би П.*******гаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Одоо хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү? Миний бие Улаанбаатар хотод оршин сууж ажил хөдөлмөр эрхэлдэг учир шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул миний эзгүйд шүүх хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаасаа хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. Гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч П.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.******* нь П.******* миний биетэй 2004 онд дотносон танилцсан гэж худал бичжээ. Миний бие 2008 оны 01 дүгээр сард танилцаж 2009 онд гэр бүл болон хүү ыг төрүүлсэн. ******* нь хүү ыг анхаарч ханддаггүй, 2 нас хүрээгүй шахам хүүхдийг намайг эзгүйд нүүрэнд нь галын дэгээгээр хайрч байсан. Гэр бүл болон хамт амьдрах хугацаандаа саахалтынхаа залуутай үймэж, цаашлаад сургуулийн хүүхэд харж байхдаа, хөдөө ирэхдээ согтуу ирж, агсарч дарамталдаг байснаас салах шалтгаан болсон. Салахдаа тай амьдрана гээд явснаас хойш тун удаагүй ******* нь тай нэг гэрт амьдарсан. Үүнээс хойш хүүгээ би өөрөө өсгөж байна. Салаад 4 жил болоход би хүүгээ байнга уулзуулж байсан. Хүүхэд авч явхаараа харж хандаж чаддаггүй. Сүүлийн 2 жил огт уулзуулаагүй гэж худал хэлжээ. 2015 оны 4 дүгээр сард ирэхдээ хүүтэйгээ уулзая гэхэд нь өгөөд явуулсан. Бэлтгэл бүлгийн хичээл эхэлж байсан тул бүтэн сайн өдөр хүүгээ авахаар очтол *******гийн байсан айлын хүн нь хүртэл хаашаа явсныг нь мэдээгүй байсан. Гэтэл хүү ыг аван хот явсан байсныг араас нь очиж уулзан хүүдээ 400,000 төгрөгөөр хувцас, ном, дэвтэр авч өгөөд бэлтгэл бүлэгт хамруулаарай гээд орхиход огт хамруулаагүй. Тэгээд би өөрийн биеэр хүүтэйгээ уулзхаар Улаанбаатарт очтол гэртээ байхгүй, хажуу айлын хүн нь Сэлэнгэ аймгийн 61-ийн гарам гэх газарт байгаа гэж хэлсэн. Тэгээд газарчлах хүн олж очтол уурлаж хөөж хүүгийн хувцасыг тайлж шидэлж байсан. Ингээд би хүүгээ Сэлэнгэ аймгаас авч Улаанбаатарт ирж хувцаслаад 2015 оны 07 дугаар сард Өмнөговь аймагт ирсэн. Хүү минь хүний царай харсан, үг дуу муутай, өрөвдмөөр болсон байсан. Ирснээс хойш мөнгө нэхэж сүрдүүлж, хүүг өг эсвэл 2,000,000 төгрөг өг гэж заналхийлж байсан. Иймээс эх ******* нь хүүгээ эрдэм номтой хүн болгон хүмүүжүүлэхийг зорих биш мөнгө төгрөг нэхэхэд ашигладаг бараа, материал, барьцаа хөрөнгө мэт үздэг хүн юм. Иймд миний хүү нь ээжээсээ айдаг, аавтайгаа байх илүү дуртай тул эхийн асрамжинд өгөхөөс татгалзаж байна. Харин хүү ыг өөрийн асрамжинд авч, гэрлэлтийн баталгаа салгуулах хүсэлтэй байна.” гэжээ.

 

Хариуцагч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдээ өөрийн асрамжид авахад татгалзах зүйлгүй гэв.  

 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Эвлэрүүлэн зуучлалаар орсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч сөрөг нэхэмжлэл гаргасан ч үүн дээр эвлэрэх боломжтой байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь П.*******д холбогдуулан гэрлэлт цуцалж, 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Ш. нэртэй нэг хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч П.******* нь Ц.*******д холбогдуулж 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Ш. нэртэй нэг хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Ц.*******, П.******* нар 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлж, батлуулсан нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар,  тэдний дундаас 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Ш. төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Гэрлэгчид нь 2012 оноос эхлэн тусдаа амьдарсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 19 дугаартай Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр гэрлэгчид эвлэрээгүй болох нь нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Ш. нэртэй хүүхдийн асрамжийн талаар маргаж байсан боловч нэхэмжлэгч Ц.******* нь хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “ гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх  ... тухайгаа харилцан тохиролцож болно“ гэж заасны дагуу хүү Ш.ыг эцэг П.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд авч үзвэл: Нэхэмжлэгч Ц.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн  “... хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...”  гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус тус урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, Ш.ын төрсний гэрчилгээний хуулбар, эмчийн тодорхойлолт, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 19 дугаартай Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх  эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг  хангасан байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

            Нэхэмжлэгч Ц.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдааныг эзгүйгээр явуулах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Ш.ыг эцэг П.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч Ц.******* нь хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

4. Гэр булийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.*******н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Ц.*******, П.******* нарын гэрлэлтийг цуцалж, нэг хүүхдийн асрамж тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Түвшинсайханд даалгасугай.

6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөг, хариуцагч П.*******н хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.*******гийн хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, Ц.*******гаас 70.200 төгрөгийг гаргуулан П.*******д, хариуцагч П.*******гаас 70.200 төгрөгийг гаргуулан Ц.*******д тус тус олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.УГТАХБАЯР