Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 225/МА2013/00007

 

Д.Оын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

 

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ш.Х нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 26- ны өдрийн 1012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Хар дархад овогт Дийн О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О нь Хтай 1979 онд танилцаад 1989 оны 12 дугаар сарын 5-нд хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс эхлэн хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин Б 1988 оны 2 сарын 25-нд, хүү Б 1989 оны 12 сарын 10-нд, хүү Болдоо 1993 оны 8 сарын 15-нд төрсөн. Хамтран амьдарсан жилүүдэд бидний амьдрал сайхан байсан боловч 1993 оноос үзэл бодол зөрчилдөж, зан авирын хувьд таарахгүй, ар гэр үр хүүхдэдээ хайр халамж тавьдаггүй мөнгө төгрөг өгдөггүй зөвхөн амиа хичээсэн нэгэн байсан. Архи уугаад авгай хүүхдэдээ дарамт учруулаад зогсохгүй шалиг завхай золбин амьдралд дуртай байсан. 2011 оны 9 дүгээр сард амьдралын эрхээр асаргааныхаа хүүхдээ аваад зээ хүүгээ харахаар хот яваад 2012 оны 4 дүгээр сарын 23-нд ирэхэд авгай хүүхэд аваад авдар савтай нь оруулсан байсан. Энэ байдал нь амьд хүнд хүнд дарамт доромжлол болсон учраас цаашид хамтран амьдрах эвлэрэх ямар ч үндэслэл байхгүй болсон учраас бидний гэр бүлийг цуцалж өгнө үү. Би асаргааны хүүтэй учраас өмчинд байгаа үл хөдлөх хөрөнгө, байр, орон сууцаа өөрийн нэр дээр авах хүсэлтэй байгаа учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний хүү Б нь төрөлхийн хөлд ороогүй, байнгын асаргаанд байдаг. Одоо Б нь өргөөд дийлэхгүй, үүрээд даахгүй том болсон учраас гадагшаа гарахад заавал дахин нэг хүний туслалцаа авдаг юм. Тиймээс эцэг Ш.Хаас тэтгэмж гаргуулж өгнө үү. Надад шүүхээс эвлэрүүлэх 2 сарын хугацаа өгсөн 2 жил юм шиг санагдлаа. Хы хувьд аз жаргалтай байсан биз. 2007 онд гэрлэлт цуцлуулахаар шүүхээр орж эвлэрч байсан. Одоо үнэхээр болж бүтэхгүй болоод

 

шүүхэд хандсан. Хүн итгэж үнэмшмээргүй юм ярьж намайг гүтгэдэг. Хүний үгээр явж байдаг надад итгэдэггүй. Салах хүртэл багадаж байна. Би асаргааны хүүхдээ эмчилгээнд авч явахад нэг хүн хөлсөлж явдаг. Хувийн эд хөрөнгүүд миний хөлс хүчээр боссон болохыг хүмүүс мэдэж байгаа. Хамаг залуу насаа зориулчихаад байхад намайг дархад хар авгай, янхан, банзал гэж дууддаг. Тэгсэн мөртлөө өөрөө сонин сонин газраар орогнож явдаг. Миний хүүхдүүд гэрлэх насны залуус. Дунд хүүгийн маань тахир дутуу болсон нь Хтай ч холбоотой. Нуун далдалсан л болохоос хүүг маань бага байхад нь авч шидэж байсан. Энэ хүн одоо орон гэрээ бэлдээд тусдаа гарчихсан. Хуулинд нэг эхнэр, нэг нөхөртэй байна гэж заасан байгаа. Энэ хүний нөмөр нөөлөг гэж надад ердөө байгаагүй. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. 2 өрөө байр, шинэ барьж байгаа байшинг би өөрийн хөрөнгөөр бий болгосон. Иймд миний хуваарьт хөрөнгө гэж үзэж байна. Мөн дэлгүүрийн зориулалттай байшин, ундааны цех, талхны цех, сууцны зориулалттай байшин, соната-2 маркийн суудлын автомашин, зайрмагны машин, дэлгүүрийн босоо хөргөгч, дэлгүүрийн лангууны хөргөгч, хөлдөөгч зэрэг эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулна. Эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаангүй. 1999 онд Мөрөн сумын 000тоотод 9x7 хэмжээтэй байшинг барьж орсон. Энэ нь бидний дундын өмч учраас зарж борлуулаад одоо байгаа 000тоотод 18 кв.м дүнзэн байшин барьж орсон. Үлдэгдэл мөнгийг нь 1998 оны 2 дугаар сард холбогдсон хэрэгт нь өгсөн. Хүү Х.Бд тэтгэлэг гаргуулмаар байна гэжээ.

Хариуцагч Их Хотгойд овогт Шын Х шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Х би 1989 онд Д.Отай гэр бүл болж 3 хүүхдийн эцэг эх болсон. Том охин Б МУИСургуулийн магистрантур 24 настай, дунд хүү Б төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй 23 настай, бага хүү Болдоо ХААИСургуулийн оюутан 19 настай. Миний бие 23 жил амьдарсан өөрийн гэр орноо орхих, гэр бүл цуцлуулах бодолгүй байна. Иймд шүүх үүнийг харгалзан үзнэ үү. Над шиг муу хүн байхгүй гэж байна. Бид хоёр 1979 онд танилцаад 1989 онд гэр бүл болсон. 23 жил хамт амьдарч 3 хүүхдийн эцэг, эх болсон. Хүмүүс бид хоёрыг мэдэж байгаа байх. Бүгдийг өөрөө босгоод тавьчихлаа гэж байх шиг байна. Тийм юм байхгүй адилхан л зүтгэсэн. Бидний 20 гаруй жилийн хугацаанд бий болгосон эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байна. Би эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаангүй. Надад эвлэрэх ямар ч боломж олгоогүй. Гэрийн үүд түгжээд гэртээ ердөө оруулаагүй. 1989 онд Мөрөн сумын 000тоотод 9x7 хэмжээтэй байшин хашааны хамт барьж үнийг нь цалингаараа төлсөн. Тэгээд уг байшин хашааг 1999 онд зарж 1 сая төгрөгийг эхнэр От өгсөн. Гэтэл уг мөнгийг эхнэр О нь өөрийн төрсөн дүү Оюунбилэгтээ гурилын үйлдвэрийн байранд 1 өрөө байр авч өгсөн энэ хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгөнд оруулж хуваалгана. Одоо би 80 гаруй насны хөгшин эх, ах дүү нарынхаараа явж байна. 2 өрөө байраа авмаар байна. Хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэжээ.

Сум дундын шүүх 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1012 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Хар дархад овгийн

 

Дийн О, Их Хотгойд овгийн Шын Х нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Х.Бг эх Д.Оын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар насанд хүрсэн хөдөлмөрийн чадваргүй Х.Бд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Хаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 2 дугаар гудамж ны 16 тоотод байр лах Ү-1723000022 улсын б үртгэлийн дугаартай 32 кв.м талбайтай 2 өрөө орон сууц буюу 17.600.000 /арван долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч Ш.Хы өмчлөлд үлдээж, хариуцагчаас уг байрны үнийн зөрүү 5.164.000 /таван сая нэг зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.От олгож, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг 29 дүгээр гудамжны 01 тоотод байрлах Ү-1723001806 улсын бүртгэлийн дугаартай 48 кв.м талбайтай дэлгүүрийн зориулалттай байшин 1 буюу 14.400.000 төгрөг, 32 кв.м талбайтай ундааны цех 1 буюу 6.400.000 төгрөг, 48 кв.м талбайтай талхны цех 1 буюу 6.240.000 төгрөг, 18 кв.м талбайтай сууцны зориулалттай байшин 1 буюу 3.240.000 төгрөг, 48 кв.м талбайтай шинээр баригдаж байгаа сууцны зориулалттай байшин 1 буюу 4.800.000 төгрөг, соната-2 маркийн суудлын автомашин 1 буюу 5.000.000 төгрөг, зайрмагны машин 1 буюу 2.500.000 төгрөг, дэлгүүрийн босоо хөргөгч 1 буюу 1.000.000 төгрөг, дэлгүүрийн лангууны хөргөгч 1 буюу

  1. төгрөг, хөлдөөгч 1 буюу 400.000 төгрөг нийт 44.580.000 /дөчин дөрвөн сая таван зуун наян мянга/ төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.О, охин Х.Б, хүү Х.Б, Х.Болдоо нарын өмчлөлд үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны 172200941 тоот дансанд 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Хаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.От олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.Х давж заалдах гомдолдоо:...Уг шийдвэрт охин Х.Бг бидний дундын эзэмшлийн эд хөрөнгөнд оролцуулж хуваасанд санал нийлэхгүй байна. Охин Х.Б нь 2012 онд Эгэр бүл болж батлуулж хүү Э.Лмэндэлсэн. Одоо 2 настай цэцэрлэгт явж байгаа. Хүргэн Эохин Х.Б нар нь одоо Улаанбаатар хотод тусдаа ажил хийж амьдарч байна. Үүнийг би Монгол улсын нэг гэр бүл гэж үзэж байна. Бидний дундын эзэмшилд байдаг 1-29-1-д байрлах 612 м.кв газрын өөрт ноогдох хэсгийг үнэлүүлж авах, мөн бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон зарим

эд хөрөнгө, гэрийн тавилгыг үнэлж өөрт ноогдох хэсгийг авах, Тухайлбал хөлдөөгч 3 ширхэг, нэг бүрийн үнэ 400.000 төгрөг, бүгд 1.200.000 төгрөг, ор 4 ширхэг, нэг бүрийн үнэ 300.000 төгрөг, бүгд 1.200.000 төгрөг, шкаф 2 ширхэг, нэг бүрийн үнэ 300.000 төгрөг, бүгд 600.000 төгрөг, сервант 1 ширхэг 600.000 төгрөг, телевизор 2 ширхэг, нэг бүрийн үнэ 150.000 төгрөг, угаалгын машин 1 ширхэг 200.000 төгрөг, компьютер 1 ширхэг 800.000 төгрөг, гэрийн хөргөгч 1 ширхэг 300.000 төгрөг, хуурай банз 4 м.куб, нэг м.куб нь 150.000 төгрөг, бүгд 600.000 төгрөг, хивс 4 ширхэг, нэг бүрийн үнэ нь 150.000 төгрөг бүгд 600.000 төгрөг нийт 6.400.000 / зургаан сая дөрвөн зуун мянга / төгрөг болно. Иймд дээрх маргааныг шүүх шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ш.Хаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба шүүх Д.О, Ш.Х нарын гэрлэлтийг цуцалж, хүү Х.Бг эх Д.Оын асрамжид үлдээж, насанд хүрсэн хөдөлмөрийн чадваргүй Х.Бд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Хаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах 32 кв.м талбайтай 2 өрөө орон сууц буюу 17.600.000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч Ш.Хы өмчлөлд үлдээж, хариуцагчаас уг байрны үнийн зөрүү 5.164.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.От олгож, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг 29 дүгээр гудамжны 01 тоотод байрлах эд хөрөнгүүд болон соната маркын машиний үнэ нийт

  1. төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.О, охин Х.Б, хүү Х.Б, Х.Болдоо нарын өмчлөлд үлдээж шүүх шийдвэрлэжээ.

Хариуцагч нь охин Х.Бд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хуваарилсан нь үндэслэлгүй, 6.400.000 төгрөгийн эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах, газраас ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн гомдол гаргасныг хангах боломжгүй байна. Учир нь охин Х.Б нь гэр бүлийн гишүүдийн бүрэлдэхүүнээс гарсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнд гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хувиарласан нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь 6.400.000 төгрөгийн эд хөрөнгүүдээс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн байх боловч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдолд дурьдсан эд хөрөнгүүдийн талаар маргаагүй, ямар нэгэн хүсэлт гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бусад бичгийн нотлох баримт, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Мөрөн сумын 1 дүгээр багийн 29 дүгээр гудамжны 1 тоотод байрлах 612 м.кв газар нь нэхэмжлэгч Д.Оын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, уг газар дээр

 

айрших үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч Д.О, охин Х.Б, хүү Х.Б, Х.Болдоо нарт олгосон байх тул газраас хариуцагчид олгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Хариуцагч Ш.Хы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
  2.  Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СОСОБАРАМ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Т.ГАНБАТ