Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 225/МА2013/00008

 

Б.Сын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжлэгч Б.С, хариуцагч А.Жнарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Бэсүд овогт Бын С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:         Миний бие нь 2012 оны 11 сарын 10-ны орчим иргэн

А.Жаас адууны өрөөл мах 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг махнаас дээж авч аймгийн мал эмнэлэгийн ариун цэвэрийн лаборторт шинжилгээнд өгөхөд хүнсэнд хэрэглэж болохгүй болохыг тогтоож өгсөн юмаа. Тиймээс 250.000 төгрөгийг А.Жаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Зүүн хариад овогт Аын Жшүүхэд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 11 сарын 10-нд өөрийн унаган адуунаас нэг морийг мөнгө болохоор талыг нь М идэш болгож худалдаж авсан уг адууны махаа хэрэглэж байгаа.Б.С уг махаа авахдаа манайд чанаж идээд зөөлөн сайхан боломжийн юм ах нь авна гээд тэр өдөртөө өөрийн биеэр авч явсан. Б.С нь манайхаас авсан махаа шинжлүүлсэн гэдэгт итгэхгүй байна. Учир нь Б.С 3 хоногийн дараа надтай таарахдаа ах нь чамаас авсан махаа зарсан гэж хэлсэн дараа нь ямар ч мах авч шинжлүүлсэнийг бид мэдэхгүй. Иймд Б.Сын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Тиймээс Мгийн худалдаж авсан адууны тал махнаас дээж авч шинжилгээнд өгөх хүсэлтэй гэжээ.

Сум дундын шүүх 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Аын Жаас 250.000 /хоёр зуун тавин мянган / төгрөг гаргуулж Бын Ст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдв эрлэх туха й х уулийн 57 дугаар зүйлийн 5 7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар

 

 

нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8150 /найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Жаас 8150 /найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ст олгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Жын давж заалдах гомдолдоо:...Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар ... хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цуглараагүй байхад хариуцагч миний биеийг эзгүйд хэргийг нэхэмжлэгчийн талд нэг талыг хэт барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

  1. рт. 2012 оны 11 дүгээр сарын 10-нд адууны өрөөл махыг нэхэмжлэгч Б.Ст 250.000 төгрөгөөр зарсан гэдэг нь үнэн боловч 3 хоногийн дараа Б.Стай таарахад өрөөл махаа зарчихсан гэж ярьж байсныг хариу тайлбартаа дурьдсан байгаа. Мөн энэ махныхаа өрөөлийг нь М гэж айлд зарсныг одоог хүртэл ямар ч маргаангүйгээр идэж уугаад зүгээр л явж байгаа. Мөн мах авах үед М, С хоёр манайд /идэш хийгээд ирсэн байхад/ ирсэн байж таараад чанасан адууны махнаас идэж үзээд л худалдаж авсан. Гэтэл зөвхөн нэхэмжлэгчийн үгээр л хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
  2. рт. Мөн би эхнэртэйгээ С гуайнд ... 2012 оны 12 дугаар сарын 2-ны өглөө очоод толгойн хэсгээс бага зэрэг мах ... аваад хамт Мал эмнэлгийн лабораторид очсон. Тэгтэл лаборант нь шинжилгээ хийхээс татгалзаад “нэгэнт хийсэн мах гээд загнаад” шинжилгээ хийлгэж чадаагүй....Маргааш нь мөн дахин Мгийнд зарсан мах, толгойн махаа аваад очиход бас л шинжилгээ хийж өгөөгүй.
  3. рт. 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдсэн боловч ... аргагүй байдалд орж шүүх хуралдаанд биеэр ирж чадаагүй, мөн урьдчилан мэдэгдэж чадсангүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь бидний хуралд оролцохгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаан, мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар үнэлсэн шинжилгээ нь манай зарсан адууны мах мөн эсэх, мал эмнэлгийн шинжилгээний хариу үнэн бодитой эсэх, дахин шинжилгээ хийх боломж олгохгүй байсан зэргийг харгалзан үзэж шийдвэр гаргах ёстой байсан болов уу гэж бодож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч А.Жаас худалдан авсан адууны махны үнэ 250000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж А.Жаас 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Б.Ст олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

 

Хариуцагч А.Жнь нэхэмжлэгч Б.Ст адууны өрөөл махыг 250000 төгрөгөөр худалдсан ба энэ талаар талууд маргаагүй байна. Харин хариуцагч нь Б.Сын шинжилгээнд өгсөн адууны мах нь тухайн үед худалдан авсан адууны мах мөн эсэх талаар маргаж байгаа боловч энэ талаар шүүхэд ямар нэг хүсэлт гаргаагүй ба нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө гаргаж өгөөгүй, хэрэгт ямар нэг баримт авагдаагүй байна.

Хариуцагч А.Жд шүүх хуралдааны зарыг мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тухайгаа шүүхэд мэдэгдээгүй ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн гаргасан “...шүүх нэхэмжлэгчийн үгээр хэргийг шийдвэрлэсэн, шинжилгээ дахин хийлгэх гэтэл нэгэнт хийлгэсэн мах гээд загнаад хийлгээгүй, шүүх хуралдааны тов мэдсэн боловч отрын мал руугаа явж байгаад машин эвдэрсэн тул шүүх хуралдаанд ирж чадаагүй тул хэргийг хянаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Хариуцагч А.Жын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийн хэвээр үлдээсүгэй.
  2.  Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8150 /найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Т.ГАНБАТ