Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 225/МА2013/00010

 

Б.Д, Б.Л нарын нэхэмжпэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Б.Сосорбарам, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжлэгч Б.Д, Б.Л, хариуцагч Г.О нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 154 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжпэгч Донир овогт Бын Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн эцэг Б нь 1984 оны 2 сард миний төрсөн эх Б.Лтай гэр бүл болж 1985 оны 3 сард охин Б.Д намайг төрүүлсэн. Миний эцэг, эх хоёр 16 жил хамт амьдарсан. Миний эцэг Г.О гэгчтэй 2001 оноос гэр бүлийн харьцаатай болж хамтран амьдарч байгаад 2012 оны 3 сарын 29-нд тархины хавдар өвчний улмаас нас барсан. Миний эцэг Б нь ээж бид хоёртой сүүлийн жилүүдэд хамт амьдарч байгаагүй ч байнга эргэж тойрч мөнгө төгрөг болон бусад ахуйн хэрэгцээний зүйлээр тусалж ирсэн. Аав маань Улаанбаатар хотод эмчилгээнд ирээд эмчлүүлж байхдаа ч, мөн нас бартлаа миний хажууд байсаар өнгөрсөн. Би төрсөн охиных нь хувьд мөн эцгийнхээ хууль ёсны өв залгамжпагчийн хувьд Оээс аавынхаа надад өвлөгдөж ирэх ёстой байсан эд хөрөнгөөс спорт буу 1 ширхэг буюу 450000 төгрөг, гар утасны 91910411 дугаар буюу 2000000 төгрөг, спорт уртавтар буу буюу 500000 төгрөг, ТОҮОТА Н1ШХ 311НР маркийн авто машин буюу 15000000 төгрөг, [Ч155АМ УАЫЕТТА маркийн авто машин буюу 6500000 төгрөг, 1 ширхэг мөнгөн аяга буюу 200000 төгрөг, эцэг Бын тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэх нийт 24450000

 

төгрөгийн эд зүйлсийг нэхэмжилж байгаа тул иргэн Г.Оээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Өндөр нөр овогт Бгийн Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Бтай 1984 онд гэр бүл болж 1985 онд охин Д төрсөн. Миний нөхөр Б нь 2001 оноос эхлэн Отэй хамтран амьдарч эхэлсэн. 2011 оны 02 сард тархины хавдар нь эцсийн шатандаа орж хавдар судлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2012 оны 3 сарын 29-нд нас барсан. Би энэ хүний өв хөрөнгөөс хүртэх эрхтэй хүн тиймээс би шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний нөхрөөс үлдсэн 24450000 төгрөгийн эд хөрөнгөөс миний нөхөрт ногдох хэсгийг Оээс гаргуулж охин бид хоёрт олгож өгнө үү гэжээ.

Харицагч Бужаа овогт Гын О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Бтай 2001 оноос хойш хамтран амьдарсан. Бид хоёр хамтарч амьдархад миний талаас дараах эд хөрөнгөтэй байсан. Үүнд: Цсуманд 8x8 харьцаатай өвлийн дүнзэн байшин, 4 тал хашаа, түр байрны хамт, 140 гаруй толгой мал, гэр доторхи тавилга бусад зүйлийн хамт. Миний нөхөр өмссөн хувцастайгаа манайд ирсэн. Би 2001 оны 6 сарын 01-нээс найз нарынхаа хувийн “Нарантуул” ОУХТөвд менежерээр ажилласан. Мөн өргөтгөлийн ... павилон, ... тээшний чингэлэг суурилуулж тус бүрийг нь түрээслүүлж байсан. Хөвсгөл трейвэл ХК-ны барьсан БЗДүүргийн 13-р хороолол дах .... а байрны .... тоот 3 өрөө байрыг дээрх эх үүсвэрүүдээс худалдан авч өрхийн тэргүүн учир нөхөр, том хүү Б бид гурвын хамтын өмч хэмээн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. 2008 онд Хөвсгөл ажиллахаар шилжихдээ байраа зарж ТОҮОТА Н1ШХ 511РР маркийн авто машиныг худалдан мөн л нөхрийнхөө нэр дээр бүртгэсэн. МЗЗАИ УАИЕТТА маркийн бага оврын авто машиныг хэдэн төгрөг нэмж зарж эмчилгээндээ хэрэглэх зорилгоор дүү Г.Гантөмөрөөр дамжуулан худалдан авсан. Эрдэнэтэд эмчлүүлэхээр явахдаа иргэн Б.Чимэдцэрэнд 5 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Спорт загварын 2 ширхэг бууг 1 ширхэгийг нь 250000 төгрөгөөр дүү Наранбаатараас бай буудуулан мөн л мөнгө олох зорилгоор худалдан авсан боловч ашиглаж чадалгүй иргэн Балдандоржид зээлсэн мөнгөнийхөө оронд өгсөн. Дунд гарын мөнгөн аягыг талийгаачийн эгч Д.Содномпил цагаан сараар бэлэглэсэн. ...биднийг Улаанбаатар хотод байх хооронд гэрээс алга болсон. 91910411 дугаар, гар утсыг цэргийн баяраар би өөрийн цалингаар худалдан авч нөхөртөө бэлэглэсэн. Миний нөхөр Б.Лтай 11 жилийн хугацаанд ямар ч холбоо байгаагүй ба охин

Дгөө сургуульд сургаж мэргэжил эзэмшуулсэн. Миний хүү Б дээрх эд хөрөнгөөс эзэмших эрхтэй Учир нь хөрөнгийн эх үүсвэр болох байрны хамтран өмчлөгч. Нөхрийнхөө өвчтэй байх жил гаруйн хугацаанд их хэмжээний зардал гаргаж, өдөр шөнөгүй асарч сувилж байсныг Д мэднэ. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сум дундын шүүх 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 154 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520 дугаар зүйлийн 520.5, 520.6, 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар хариуцагч Г.Оээс талийгаач Д.Бын нэр дээр байгаа 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий МЗЗАМ \/АМЕТТА маркийн авто машин, 5ку1е1-н 91910411 дугаарыг, 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Б.Дэлгэлмөрөн, Б.Л нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 17200000 /арван долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280200 /хоёр зуун наян мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оээс 130950 /нэг зуун гучин мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1441 дүгээр захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.О давж заалдах гомдолдоо:...Маргааны зүйл болох эд хөрөнгийг өвлөх, өмчлөх эрх зөвхөн нэхэмжлэгч нарт байгаа мэтээр хандаж миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж Б.Л, Б.Д нарыг Д.Быг хууль ёсны өвлөгч, нэхэмжлэлд дурьдсан эд хөрөнгүүдийн өмчлөгч гэж ойлгогдохуйц шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан. Миний бие талийгаачтай хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгосон.

Бидний хамтын амьдралын явцад үүссэн хөрөнгөнд нэхэмжлэгч нарт хууль ёсоор өвлөгдөх гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, хуваарьт хөрөнгө аль

аль нь ороогүй, холилдоогүй Нэхэмжлэгч нар нь өвлүүлэгчийн өвлөгдөх эд

хөрөнгийг хууль ёсоор өвлөх боломжтой мэт харагдаж байгаа /гэрлэлт цуцлуулаагүй хууль ёсны хэвээр байгаа гэх мэт/ боловч өвлөгдөх эд хөрөнгийн эрхийн хувьд ямар ч боломжгүй тухай анхан шатны шүүхэд хандаж хүсэлт гаргаж хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа хандаж байсан боловч шүүх миний хүсэлтийг эс хэрэгсэж явсаар эцэст нь хуулийг буруу хэрэглэж шийдвэрээ гаргаж байгаа юм.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэсэн 1М153АМ УАМЕТТА автомашиныг Эрдэнэт рүү эмчилгээнд явахдаа иргэн Б.Чимэдцэрэнд 5 сая төгрөгийн барьцаанд тавьж явсан. Уг мөнгийг эмчилгээнд зарцуулсан тухай баримтуудаа ч хэрэгт нотлох баримт болгон өгсөн. Мөнгөө төлж чадаагүй учир Б.Чимэдцэрэнгийн зээлийн барьцаанд уг машин байгаа. Миний бие ямар ч орлогогүй 3 жил орчим болж байгаа учир одоо ч ер нь цаашдаа энэ машиныг барьцаанаас чөлөөлж авч чадахгүй.

Одоо үлдсэн хөрөнгө гэвэл Тоёота хайлюкс машин л байгаа. Бидний ашиглаж байсан банкин дахь харилцах данс хоосорсон. Тоёота хайлюкс машиныг талийгаачтай хамтын амьдралтай байсан, хамтын амьдралаа эхлүүлэхэд өөрийн хүч хөдөлмөрөөр худалдан авсан байрнаас үлдсэн өөрийн хөрөнгө болох машиныг өөрийн хууль ёсны жинхэнэ эзэмшилдээ үлдээж өөрийн охин Баярмаагаас зээлж авсан 2 сая төгрөг, талийгаачаас хойш амьдрахын эрхэнд тавьсан өр зэрэгтээ зарцуулж болох болов уу гэж бодож байна.

2-рт. ...өмчлөх эрхийн асуудлыг нарийвчлан шалгаж тогтоохыг хүсэж удаа дараа тодорхой хүсэлтүүдийг гаргаж байсан боловч давж заалдах шатны шүүхээс буцаасан үндэслэлд заасан байдлыг нягтлан тогтоох, мөн маргааны гол зүйл болох өвлөгдөх эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийн асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч миний хүсэлтийн дагуу тодруулах ажиллагаа огт хийлгүй нэхэмжлэгчийн шаардлагыг тэнцүү хуваасан болоод шийдвэрлэсэн.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие хамтын амьдралын явцад үүссэн хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжпэл гаргасан боловч уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн өвлөх эрхийн гэрчилгээ автал шүүх хурлыг түдгэлзүүлэх хүсэлт гаргахад түүнийг хангасан захирамж гаргачихаад нэхэмжлэгч нар нотариатаар өвлөх эрхийн гэрчилгээгээ авахаар хөөцөлдөөд бүтэхгүй болмогц шүүгч маргааш нь урд өдөр нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, хурлыг хийхээр захирамж гаргасан. Энэ нь зөвхөн нэг талд шүүх үйлчилж байгааг харуулж байна. Шүүх маргааны зүйл болсон эд хөрөнгийн үнэлгээний асуудлыг л чухалчилж үзэж байснаас бус жинхэнэ өмчлөгч нь хэн бэ гэдгийг сонирхож ч үзэлгүй хэрэгт хэтэрхий хийсвэр хандсан байдал нь хэрэгтэй ажилласан шүүхийн ажиллагаанаас харагдаж байгаа юм. Ер нь өвлөх эрхийн асуудал нь өмч хөрөнгөгүйгээр огт яригдахгүй юм.

...Хамгийн гол нь хуулийн үндэслэл зааж байгаа боловч хууль бусаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж бусдын бий болгосон эд хөрөнгө, эрхийг үгүйсгэж хуулиар далайлган ямар ч үүрэг хүлээгээгүй, хүн чанаргүй, ёс зүйгүй авирлаж буй дээрх хоёр иргэнд бусдын эд хөрөнгийг завших боломж олгож байгаа шийдвэрээ зогсоож, бусдын эрхийг хүндэтгэж шийдвэрээ гаргахыг шаардаж энэхүү гомдлыг гаргаж байгаа билээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д, Б.Л нар нь өвлүүлэгч Д.Бын эд хөрөнгөөс спорт буу 1 ширхэг буюу 450000 төгрөг, гар утасны 91910411 дугаар буюу 2000000 төгрөг, спорт уртавтар буу буюу 500000 төгрөг, ТОҮОТА Н1ШХ 511РР маркийн авто машин буюу 15000000 төгрөг, М155АМ \/АМЕТТА маркийн авто машин буюу 6500000 төгрөг, 1 ширхэг мөнгөн аяга буюу 200000 төгрөг, эцэг Бын тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэх нийт 24450000 төгрөгийн эд зүйлсийг хамтран амьдрагч Г.Оээс нэхэмжилсэн байх ба шүүх нэхэмжпэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Өвлүүлэгч Д.Бын эхнэр нь Б.Л, охин нь Б.Д болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар / хх-ийн 43, 7-р хуудас/, нэхэмжлэгч нарын тайлбараар тус тус нотлогдож байгаагийн дээр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 459 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч нарыг Д.Бын хууль ёсны өвлөгчөөр тогтоосон байх тул нэхэмжлэгч Б.Л, Б.Д нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн эд хөрөнгө болон эрхийг хууль ёсоор өвлөх эрхтэй.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд ТОҮОТА Н1ШХ 51ЖР, М55АМ \/АМЕТТА маркийн авто машинууд нь өвлүүлэгч Д.Бын нэр дээр бүртгэлтэй болох нь Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны Хөвсгөл аймаг дахь салбарын албан бичиг, зохигчийн тайлбараар нотлогдож байх ба спорт загварын буу 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг байгаа гэх боловч хэний эзэмшилд байдаг болон хаана байгааг нотлох баримт авагдаагүй байх тул өвлүүлэгчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгийг дээрх машинууд гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Маргааны зүйл болж буй ТОҮОТА Н1ШХ 51ЛЧР, Ш55АМ \/АИЕТТА маркийн авто машинууд нь нас барагч Д.Бын нэр дээр бүртгэлтэй байх боловч

Г.О, Д.Б нарын 2001 оноос 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Г.О нь Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар дээрх эд хөрөнгүүдийн хамтран өмчлөгч байна.

Зохигч нь ТОҮОТА Н1ШХ 811РР маркийн авто машиныг 8000000 төгрөгөөр, ШЗЗАМ \/АМЕТТА маркийн авто машиныг 6500000 төгрөгөөр үнэлсэн байх ба үнэлгээний талаар ямар нэгэн маргаангүй, хариуцагч Г.О болон нас барагч Д.Б нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө нь нийт 14500000 төгрөгөөр үнэлэгдэж байх тул дээрх эд хөрөнгөөс Г.О, Д.Б нар тус тус 7250000 төгрөгт ногдох хэсгийг өмчлөх эрхтэй.

Өвлүүлэгч Д.Бт ногдох 7250000 төгрөгийн эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч нар өвлөх эрхтэй байх тул хариуцагч Г.Оээс 7250000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй гар утасны 91910411 дугаарын өмчлөгч нь Зку1е1 компани учир дугаар эзэмших хүсэлтээ тус компанид, нас барагчийн тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэх нь холбогдох байгууллагуудад хураагдах тул шаардлагатай тохиолдолд тухайн байгууллагуудад тус тус хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй ШЗЗАИ Х/АЫЕТТА маркийн авто машиныг зээлийн барьцаанд тавьсан талаар хариуцагч тайлбарлаж, зээлийн барьцаанд тавьсан талаарх баримтыг шүүхэд гаргасан байхад маргааны зүйл болж буй машиныг нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гомдол гаргагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох учиртай. Шүүх хариуцагч Г.Оийг давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж 130950 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулсан байх ба хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг нь хангагдсан тул Г.Оийг 130950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 154 дүгээр Ф       шийдвэрийн 1 дэх заалтын “талийгаач Д.Бын нэр дээр байгаа 6500000

төгрөгийн үнэ бүхий 1Ч155АМ УАЫЕТТА маркийн авто машин, 5ку1е1-н 91910411 дугаарыг, 750000 төгрөгийн хамт” гэснийг “7250000 төгрөг” гэж өөрчилсүгэй.

  1.  Шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2.  Хариуцагч Г.Оийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 474 дүгээр захирамжаар төлөх хугацааг нь хойшлуулсан 130950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг

            дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧ Т.ГАНБАТ